| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0333/И |
| Дугаар | 130/ШШ2017/00347 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00347
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц тосгонд оршин суух, *********** регистрийн дугаартай, Ш төлек овогт А Г хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Худалдаа үйлдвэрийн яамны Ц ын дамжлага баазад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл бэлтгэлийн тасгийн ноос ялгагч, нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч А.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Г би 1982 оны 7 дугаар сарын 01-ээс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ц ын дамжлага бэлтгэл тасагт ноос ялгагчаар, 1986 оны 10 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус баазын нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажилласан учир миний цуглуулсан нотолгоог үндэслэн дээрх улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Н сумын 9 дүгээр багийн иргэн Ш төлек овогт Ажегийн Гулзат нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч А.Гулзат нь 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ц ын дамжлага баазын бэлтгэл тасагт ноос яллагчаар, 1986 оны 10 дугаар сарын 15-наас өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ц ын дамжлага баазын нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Энэ хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл анх А.Г ыг ноос ялгагчаар авсан тухай тушаалын хуулбар, ноос яллагчийн ажлаас чөлөөлж, нэхмэлчнээр томилсон тухай Ц ын дамжлага баазын даргын тушаалын хуулбар, архивын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Мөн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тушаалуудын хуулбар, архивын тасгийн лавлагаа байгаа. Мөн тухайн үед өгч байсан талархлын хуудас, гэрчилгээнүүд байгаа. Тийм учраас А.Г ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж өгөхийг хүсье гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Г нь Худалдаа үйлдвэрийн яамны Ц ын дамжлага баазад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл бэлтгэлийн тасгийн ноос ялгагч, нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч А.Г ын Ц ын дамжлага баазад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл бэлтгэлийн тасгийн ноос ялгагч, нэхмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:
- 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн БНМАУ, Гадаад худалдааны яамны харъя, Ц дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын Ажилтан чөлөөлөх ба ажилчин томилох тухай 66 дугаартай аймгийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан уг тушаалын 2 дугаар заалтад ... А Г 1982 оны 8 дугаар сарын 05-аас эхлэн Бэлтгэлийн тасагт ноос ялгагчаар авч ажиллуулсан байдал,
-1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа үйлдвэрийн яамны Ц дамжлага баазын даргын Ажлаас чөлөөлөх тухай 103 дугаартай тушаалд мөн өдрөөс эхлэн Бэлтгэл тасгийн ноос ялгагч А.Г ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
- 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа үйлдвэрийн яамны Ц дамжлага баазын даргын Нэхмэлчнээр авч ажиллуулах тухай 104 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн А.Г нэхмэлийн цехэд нэхмэлчнээр авч ажиллуулсан байдал,
- 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Худалдаа үйлдвэрийн яамны Ц дамжлага баазын даргын Нэхмэлчнээс чөлөөлөх тухай 63-б дугаартай аймгийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан уг тушаалаар А.Гулзатыг ажлаас нь чөлөөлсөн байдал,
-1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ц дамжлага баазаас олгосон Хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тамга тэмдгээр баталгаажсан, тухайн үеийн цээж зураг наагдсан ба уг дэвтэрт хүсэлт гаргагчийн Ц дамжлага баазын даргын 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 81 тоот тушаалаар бэлтгэл тасагт ноос ялгагчаар авч ажиллуулсан, мөн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 103 тоот тушаалаар ноос ялгагчаар чөлөөлсөн, мөн өдөр баазын даргын 104 дугаартай тушаалаар нэхмэлийн цехэд нэхмэлчнээр авч ажиллуулсан, мөн баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 63-б тушаалаар нэхмэлчний ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж Худалдаа үйлдвэрийн яамны Ц дамжлага баазын тамгыг дарж баталгаажуулсан байдал,
Мөн хүсэлт гаргагч Ц дамжлага баазад ажиллах байх хугацаандаа 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа үйлдвэрийн яамны Ц дамжлага баазын захиргаанаас Тэргүүн туршлага эзэмшигчдийн гэрчилгээ-гээр Гүнжинлхамын туршлага эзэмшигч цол олгосон байдал, 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ц дамжлага баазын захиргаанаас 21 дугаартай Талархлаар тус тус шагнагдаж байсан мөн хамт ажилласан гэх Х.А , Б.Н , А.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон холбогдох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ц дамжлага баазаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн БНМАУ, Гадаад худалдааны яамны харъя, Ц дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын 66 дугаар, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа үйлдвэрийн яамны Ц дамжлага баазын даргын 103 дугаар, мөн өдрийн баазын даргын 104 дугаар, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 63-б дугаартай тушаалууд зэрэг нотлох баримтад хүсэлт гаргагчийн нэрийг Г , К гэж дуудлагаар янз бүрээр бичсэнийг түүний 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон ********* регистрийн дугаартай иргэний үнэмлэхэд бичсэнээр Аже Г гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч А.Г ын Худалдаа үйлдвэрийн яамны Ц ын дамжлага баазад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл бэлтгэлийн тасгийн ноос ялгагч, нэхмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, Ш төлек овогт А Г ын Худалдаа үйлдвэрийн яамны Ц ын дамжлага баазад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл бэлтгэлийн тасгийн ноос ялгагч, нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ