Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

 

 

 2021              07                06                                           2021/ШЦТ/225                                     

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Э.Ат холбогдох эрүүгийн 2034000000635 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

      

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагнал, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Э.А,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р багийн нутаг "Долоон уул" гэх газар Улаанбаатар хотоос Мандалговь чиглэлийн асфальтан зам дээр Тоёота приус маркын 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                             

 

 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.А:

...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр явна... гэж,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Даваасүрэн:

...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ажил ихтэй учраас шүүх дээр очих боломжгүй, хэргийн материалтай танилцах шаардлагагүй, үнэлгээний байгууллагаас тогтоосон эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэхээс сайн дураараа татгалзаж байна. Мөн шүүхээс миний биеийг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034000000635 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р багийн нутаг "Долоон уул" гэх газар Улаанбаатар хотоос Мандалговь чиглэлийн асфальтан зам дээр “Тоёота приус” маркийн 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь эрүүгийн 2034002170569 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/, “TOYOTA Prius-20” маркийн 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 63  дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 653 дугаартай ...Ц.Ган-Эрдэний биед баруун өвдөгний тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын дотор салстад шарх, дух, хамар, баруун хацар, эрүү, зүүн бугуй, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн...”TOYOTA Prius-20” маркийн 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А нь ЗХД-ийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/25 дугаартай ...”TOYOTA Prius-20” маркийн 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 7.839.000 /долоон сая найман зуун гучин есөн мянга/ төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан... дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-88 дугаар хуудас/,

хохирогч Ц.Ган-Эрдэний ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Өмнөговь аймгийн Шивээхүрэн нүүрсний уурхай “Боошиг” гэх газраас найз Мөнхчулуун, А бид гурав манай байгууллагын даргын машиныг янзлуулахаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд бид нар замд явж байхад А уг машиныг бариад 50 км явсны дараа Мөнхчулуун ээлжилж бариад явсан. Мөнхчулуун нь Өмнөговь аймгийн Баяндалай сум хүртэл жолоодож явсан. Тэндээс засмал замтай нийлсэн тэгэхэд А жолоодож эхэлсэн... ...Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт явж байхад... ...А 20-30 км яваад 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө замын хажуу тал руу онхолдсон... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Э.Аийн ...Би Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байдаг "Энх тана зам" ХХК-д хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдлын инженерийн ажил хийх гэж 2020 оны 10 сарын 09-ний өдөр очсон юм. Гурван тэс суманд очоод 16 хоног ажил хийж байгаад 2020 оны 10 сарын 24-ны өдрийн 17 цаг 20 минутын үед цуг ажил хийж байсан ах Мөнхчулуун, Ган Эрдэнэ нарын хамт "Энх тана зам" ХХК-ны эзэмшлийн 0544УБЯ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас ноёны пост хүртэл барьж байгаад шороон зам ороод ирэхээр нь цуг явж байсан Мөнхчулуун ахаар машиныг бариулсан. Мөнхчулуун ах ноёны постоос Өмнөговь аймгийн Баяндалай сум хүртэл 200 орчим километр яваад асфалтан зам руу орсны дараа би үргэлжлүүлээд барьсан Би Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Өмнөговь аймгийн цагаан хаалга хүртэл бариад дахиад Мөнхчулуун ах үргэлжлүүлээд машин бариад тэндээсээ хөдөлсөн. Мөнхчулуун ах тэндээс Цогт-Овоо хүртэл жолоо барьж байгаад нойр хүрээд байна гээд Ган-Эрдэнэ ах руу үрүүл шилжүүлсэн. Ган-Эрдэнэ ах Цогт-Овоо сумаас хөдлөөд Улаанбаатар хотоос Өмнөговь чиглэлийн асфалтан замын 141 дахь шонгийн ойролцоо ирээд намайг дуудаад одоо ахын дүү чи бариад явчих гэсэн юм. Тэгээд би жолоо бариад явж байтал 05 цагийн үед Төв аймаг аймгийн төв рүү дөхөөд явж байтал урдуур гэнэт нэг амьтан гарах шиг болсон, тэгэхээр нь замын баруун тал руу дартал машин замын хажуу тал руу онхолдоод 2,3 удаа иргэсэн. Би жолоочийн хажуу талын суудал руу шахагдсан байсан тэгээд Мөнхчулуун ах Ган-Эрдэнэ ах бид хоёрыг гаргаж аваад Улаанбаатар хот руу ГССҮТ- рүү явцгаасан... /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

гэрч Э.Мөнхчулууны ...Би Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байдаг "Энх тана зам" ХХК-д шалаанз маркийн гэх тээврийн хэрэгсэл жолоодох гэж 2020 оны 10 сарын 21-ны өдөр очсон юм. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очоод 2 хоног ажил хийж байгаад 2020 оны 10 сарын 24-ны өдрийн 15 цаг 50 минутын үед цуг ажил хийж байсан А, Ган-Эрдэнэ нарын хамт "Энх тана зам" ХХК-ны эзэмшлийн 0544УБЯ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Тэндээс хөдлөхөд А тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөөд 60 орчим км яваад шороон зам руу ороод би тэндээс Баяндалай сум ортол 200 орчим км барьж явсан. Тэндээс дахиад үргэлжлүүлээд А бариад Өмнөговь аймгийн Цагаан хаалга хүрсэн. А нойр хүрээд байна гэхээр нь би Өмнөговь аймгийн Цагаан хаалганаас Цогт-Овоо хүртэл бариад тэндээс Ган-Эрдэнэ Төв аймгийн ногоон дов гэх газар хүртэл барьсан. Тэрнээс цааш А өөрөө тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би тэгээд ар талын суудал дээр унтаад явж байтал гэнэт машин тооромзлох шиг болохоор нь сэртэл машин хөрвөөсөн. Тэгээд тухайн үед гэнэт сэрээд хартал машины гадна талд хэвтэж байсан. Машин луу очоод А, Ган-Эрдэнэ хоёрыг гаргаад тэгээд аймгийн эмнэлэг ирээд ГССҮТ-рүү явцгаасан.  /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

гэрч Ц.Ган-Эрдэнийн ...Би өөрийн 2 найз А, Мөнхчулуун нарын хамт Өмнөговь аймгийн Шивээн хүрэн гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 05 цагийн орчим Улаанбаатар хот руу 05-44 УБЯ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан тэндээс гарахад А машин бариж гараад 50-60 км шороон замаар явсан тэгээд А шороо замаар би явахгүй гээд Мөнхчулуунд жолоо шилжүүлээд 180-200 км газар яваад Өмнөговь аймгийн Баяндалай сум орж ирсэн тэндээс үргэлжлүүлэн А машин бариад Даланзадгад өнгөрөөд цагаан хаалга хүртэл барьсан түүнээс цааш А ядраад Мөнхчулуун дахин бариад цогт овоо өнгөрсөн тэгээд Мөнхчулууны нойр хүрээд машиныг би цааш барьж 200 гаруй км явсан тэгээд миний нойр хүрээд унтаж байсан Аийг сэрээгээд машин бариулсан А машин бариад 20-30 км яваад осол болсон... Бид 3 огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн ...Энэ 05-44 УБЯ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. Энэ машиныг би 2018 онд Улаанбаатар хотын 22 дугаар товчооны Авто худалдааны төвөөс 13.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бөгөөд энэ А нь өөрөө дур мэдэн автомашин жолоодож явсан. Би энэ хүнд машинаа унах зөвшөөрөл өгөөгүй. Гомдол байна. Би өөрийнхөө эзэмшлийн 05-44 УБЯ улсын дугаартай приус-30 маркийн автомашинаа зах зээлийн үнээр нь нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Буруутай хүнээс төлбөр мөнгөө гаргуулж авмаар байна. /хх-ийн 75-77 дугаар хуудас/

яллагдагч Э.Аийн ...Би Ган-Эрдэнэд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо хохирогчийн зүгээс надаас нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 653 дугаартай дүгнэлт  ... Ц.Ган-Эрдэнийн биед баруун өвдөгний тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын дотор салстад шарх, дух, хамар, баруун хацар, эрүү, зүүн бугуй, хэвлий, зуун гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Аийн ...бид нар тохиролцчихсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 85-86 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Аийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 50-59, 67 дугаар хуудас/, хохирогч Ц.Ган-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

  

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Аийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р багийн нутаг "Долоон уул" гэх газар Улаанбаатар хотоос Мандалговь чиглэлийн асфальтан зам дээр “Тоёота приус” маркийн 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Аийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг буюу ...хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг зөрчиж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол нь зам тээврийн осол нь үйлдэлдээ санаатай, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Э.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг ба гэм буруу гэдэг нь үйлдлээ, зүйлчлэлийг, хохирол хор уршиг, энэ бүгдээс үүсэн гарах үр дагаврыг гэсэн дөрвөн нөхцлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байхыг ойлгоно.

 

Учир нь шүүгдэгч Э.А гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, “TOYOTA Prius-20” маркийн 05-44 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Аийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Аийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ц.Ган-Эрдэнийн биед баруун өвдөгний тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын дотор салстад шарх, дух, хамар, баруун хацар, эрүү, зүүн бугуй, хэвлий, зуун гуя, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн эд хөрөнгөд  7.839.000 /долоон сая найман зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

  

Шүүгдэгч Э.А нь хохирогч Ц.Ган-Эрдэнэд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг эрүүл мэндийн болон бусад зардалд төлсөн болох нь хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлд бичигдсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Түүнчлэн хохирогч Ц.Ган-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн нь эд хөрөнгөд учирсан 7.839.000 /долоон сая найман зуун гучин есөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Түүнээс гадна иргэний хариуцагч С.Даваасүрэн, Ц.Ган-Эрдэнэ нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Аийг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Э.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Э.А мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангасан байна гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000000635 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Ган-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн нар шүүгдэгч Э.Ат гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 1166187 дугаартай үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч ФБ96072817 дугаарын регистртэй, Б Э.Ат буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

                    36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                  хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                        удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Э.Аийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн 2034000000635 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Ган-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн нар шүүгдэгч Э.Ат гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 1166187 дугаартай үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, Б Э.Ат буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч дугаарын регистртэй, О Ц.Г нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Э.Аээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН