Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2021/0221/Э |
Дугаар | 2021/ШЦТ/241 |
Огноо | 2021-07-07 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/241
2021 07 07 2021/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г Х.Гд холбогдох эрүүгийн 2034000000522 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1975 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймаг “Эйс Эйм Тэй” ХХК-нд засварчин ажилтай ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2009 оны 02 дугаар сарын 04-нд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2018 оны 08 дугаар сарын 13-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Г Х.Г,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Д .Батсахъяагийн хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай амбаарын цоожийг эвдэн орж гипсэн тааз, тогтоогч си төмөр, обой цаас 7 боодол замаск, тогтоогч нүдэн гэрэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн хохирогч А.Батсахъяад 502.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Х.Г:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оноож өгнө үү... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2034000000522 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Д.Батсахъяагийн хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай амбаарын цоожийг эвдэн орж гипсэн тааз, тогтоогч си төмөр, обой цаас 7 боодол замаск, тогтоогч нүдэн гэрэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн хохирогч Д.Батсахъяад 502.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь эрүүгийн 2034000000522 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07/375 дугаартай ...Б.Отгончимэгийн эд хөрөнгийн үнэлгээ 502.900 төгрөг... талаарх дүгнэлт /хх-ийн 25-44 дүгээр хуудас/,
хохирогч Д.Батсахъяагийн ...Би гомдолтой байна хулгайд алдагдсан эд зүйлүүдээ барагдуулж авмаар байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,
гэрч Д.Батсахъяа ...Би Төв аймгийн Зуунмод сум 3-р баг 4-5 тоот хашаанд байрлах байшиндаа засвар хийх гээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед засвар хийх барилгын материал болох гипсэн тааз тогтоогч си төмөр 3 урттай боодолдоо 12 ширхэг 4 боодлыг, обой цаас 7 боодол, замаск 25 кг шуудайтай 5 ширхэг, канабл 25 кг шуудайтай 1 ширхэг, 22м урттай туузан гэрэл, 12 ширхэг нүдэн гэрэл, 20 цахилгааны дотор утас, болон цавуу бусад заслын материал авчирч орхисон. Энэ хаяг дээрээ амьдардаггүй ойр ойр эргэж тойрч үздэг хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын эхний 7 хоногт очиж үзэхэд бүх хэвийн байсан тэрнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хашаа байшингаа очиж үзэхэд хашааны жижиг явган хүний хаалга онгорхой, барилгын материал хийцэн байсан 2*3 хэмжээтэй модон амбаарын төмөр даруулгатай монгол цоожийг эвдээд хаалгыг онгойлгож дотор нь байсан барилгын материал обой цаас 7 боодол, замаск 25 кг шуудайтай 5 ширхэг, канабп 25 кг шуудайтай 1 ширхэг, 22м урттай туузан гэрэл, 12 ширхэг нүдэн гэрэл, 20 цахилгааны дотор утас, болон хүүхдийн цэнхэр өнгийн жижиг унадаг дугуй, гитар зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
гэрч С.Бадамхандын ...4-5 тоот хашаа байшинг зарсан Г 2-3 удаа ирсэн байсан. Худалдаж авсан гэх айлын ах Жагаа ирж хашааг нь янзалдаг. 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр баруун аймгаар явж байгаад 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирсэн тэр хоорондохыг мэдэхгүй. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ах Жагаа нь ирсэн явж байсан. Г хөдөө явахаас өмнө ирсэн юм ачаад манай юмыг энэ айл ачаад явсан байна гэж байсан. Хөдөөнөөс ирсэн өдрөөс хойш Г харагдаагүй... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
гэрч Г.Алтаншагай ...Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз Д.Батсахъяа, машины жолоочийн хамт улсын дугаарыг нь санахгүй байна цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот, 100 айл барилгын материалын зах руу байшинд нь засвар хийх барилгын материал авахаар хамт явсан. Тэгээд обой, гипсэн хавтан, цавуу, замаск, туузан гэрэл, нүдэн гэрэл, унтраалга зэрэг зүйлсийг авч тэр өдрөө буцаж ирсэн. Тэгээд авчирсан барилгын материалаа Төв аймаг Зуунмод сум 3-р баг 4-5 тоотод байх Батсахъяагийн хашаан доторх модон амбаарт обой, цавуу, замаск, гэрэл зэрэг жижиг зүйлсийг буулгаж байшинд нь гипсэн хавтан хаалга зэрэг овор ихтэй зүйлсийг буулгаад байшин, модон амбаараа цоожлоод явсан. Тэгээд гэр гэрлүүгээ явцгаасан. Тэрнээс хойш би тэр байшинд нь дахиж очоогүй байшиндаа засвар хийсэн гэж ярьж байсан өөр мэдэх зүйл алга байна... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
гэрч Б.Отгончимэг ...Манай нөхөр Батсахъяа 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр найз Алтаншагайгийн хамт Зуунмод сумын 3-р баг 4-5 тоот хашаа байшингаа очиж үзнэ гээд явсан тэгээд удалгүй утсаар залгаад модон амбаарын монгол цоожийг эвдээд дотор нь байсан барилгын материал болон хүүхдийн унадаг дугуй алга болсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад хэл гээд утсаа тасалсан би хашаа байшиндаа очиж үзээгүй ээ. Хэд хоногийн өмнө Од дэлгүүр орчихоод явж байхад манай хажуу айлын эгч таараад танай хашаагаар хуучин эзэн нь ирээд өөрийнхөө юмыг авна, надад амбаарын түлхүүр байгаа гээд хүмүүстэй хамт орсон, архи уугаад байхаар нь та нар эзэнгүй хашаанд дураараа орж архи ууж болохгүй гэж хэлээд хөөж гаргасан, сүүлийн үед хуучин эзэн нь танай хашаагаар байнга ирж архидаад хүмүүс цуглуулаад байгаа гэж ярьж байсан. Тэр хашааг анх 2017 онд Г гэх хүнээс 6 сая төгрөгөөр худалдаж авсан тухайн үед бүх тооцоо дуусгаад би өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ шилжүүлж авсан... /хх-13-14 дүгээр хуудас/,
гэрч Н.Буяннэмэх ...Хуучин эзэн Г гэдэг хүн модон амбаарт нь нэг сар шахуй амьдарсан. Модон амбаарт нь модоор наар ор засаад байгаад байсан. Манай аавын багаж алга болсон байна багажныхаа оронд хүүхдийн дугуйг нь авж зарна. 5 шуудай замаск Гомбожасрай аваад зарсан байна гэж ярьж байсан. Худалдаж авсан айлын ах Жагаад энэ талаар хэлсэн, эзнийх нь эхнэртэй утсаар ярьсан ийм юм болсон гэж байсан. Дараа нь би Жагаа ах дэлгүүрийн үүдэнд ээжтэйгээ явж байхад нь уулзаад нөгөө Г алга болсон ирж харагдахгүй байна. Амбаар сав нь онгорхой байна гэж хэлсэн тэрнээс хойш хүн амьтан ирээгүй байгаа онгорхой 10 гаран хоногийн өмнө алга болсон гэхдээ энд сар гаран болсон... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
гэрч Д.Энхжаргалын ...Манай хойд айлын эгч Намжилмаа гэдэг хүн одоогоос 20 гаран хоногийн өмнө байхаа өдрийг нь санахгүй байна. Танайх урд хашаагаа зарчихсан юм уу хүмүүс орж гараад байна гэхээр нь би очиж үзтэл хашааны зүүн талд байрлах жижиг модон амбаарын монгол цоожийг хөшиж онгойлгоод дотор талд нь хүн хоносон бололтой банзаар ор засаад дээр гудас дэвсцэн, архины шил, тамхины иш, ундааны саванд ус хийгээд тавьсан байсан өөр юу байсан талаар сайн анзаарч хараагүй. Тэгээд гэртээ ирээд ээждээ хэлээд эгч Өнөржаргалруу утсаар залгаад Отгончимэгрүү утсаар залгаад хэлээд өгөөч урд амбаар нь онгорхой хүн орсон байна гэж хэлсэн. Маргааш нь тэр хуучин эзэн гэх Гтай дэлгүүрийн үүдэнд тараад аавын жижиг авдар, багажны хайрцаг алга болцон байна гэж хэлэхээр нь би мэдэхгүй ээ Баачкатай уулзаад өөрт нь хэлэхгүй юу гэж хэлсэн тэр өдрөөс хойш дахиж Гтай тараагүй. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4-5 тоот хашаанд 10 цагийн үед ганцаараа хашааг нь эргэх гээд очсон хүн байхгүй хашаа, амбаарын хаалга онгорхой байсан, амбаарын гадна талд тал шуудайтай, амбаар дотор 25 кг бүтэн шуудайтай барилгын замаск байсныг хажуу айлынх нь Баясаа гэж залууд хэрэгтэй ол ав гээд би өгсөн өөр юм мэдэхгүй ээ... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
гэрч Э.Баярсайхан ...7 дугаар сарын дундуур би гэртээ байж байсан тэгээд гадаа нохой хуцаад байхаар нь би гэрээсээ гараад харсан чинь Г, Батдэлгэр, Чомбочасраа, Буяннэмэх, Буржгар, Баагий энэ 5 хамт явж байхаар нь юу хийж яваа юм бэ гэж асуухад унадаг дугуй зарах гэсэн юм. Шагай байгаа юу гэж асуугаад юм яриад зогсож байтал удалгүй Шагай ирсэн тэгээд дугуйг худалдаж авахаар болоод Г дансруу 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд л тэр 5 явцгаасан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч Г.Мөнгөншагайгийн ...Улсын баяр наадмын дараа 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн орой 19 цагийн үед би ажлаас тараад Төв аймаг Баянхошуу 3-р баг 48-4 тоотод гэртээ эхнэр хүүхдийн хамт ирэхэд гэрийн үүдэнд Г, Буржгар, Баагий, Буяннэмэх, Чомбочасраа, Батдэлгэр зэрэг 5 хүн байж байсан. Тэгээд тэр хэд Г дугуй зарах гэж байна намайг хүүхдийн унадаг дугуй авах уу гэхээр нь би хэний дугуй юм бэ гэж асуухад Г хүүхдийн дугуй гэж хэлсэн. Би тэгээд унадаг дугуйг 20.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөө Мобайл банкны гүйлгээгээр Г дансруу шилжүүлсэн. Тэр үед Г бас замаск зарах талаар ярихад Буяннэмэх би авъя гэж байсан. Тэгээд өдрийг нь сайн санахгүй байна амралтын өдөр болж байсан. 2020 оны 08 дугаар сарын 01-ээс 02-ны хооронд намайг эхнэр хүүхэдтэйгээ гэртээ байж байхад Г, Чомбочасраа хоёр 5 шуудай замаск усны тэргэн дээр түрээд ирээд зарах гэсэн юм авах уу гээд би 20.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь 4-ийн Эвээл дэлгүүрийн дансруу мобайл банкаар шилжүүлж өгсөн... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
яллагдагч Х.Г...Би 2020 оны 08 дугаар сарын дундуур хуучин зарсан хашаа болох Төв аймаг Баянхошуу 4-5 тоот хашаандаа очиж үлдээсэн өөрийн аав, ээжийн үлдсэн эд зүйлийг авах гэж очсон. Хашаанд очиход ямар ч хүн байгаагүй бөгөөд хашаанд байсан амбаар монгол цоожтой байсан бөгөөд завсраар нь харахад нэг авдар, унадаг дугуй байсан тэгээд хаалганы цүүцийг татаж онгойлгоод дотор нь байсан авдар, унадаг дугуйг аваад дугуйг нь Мөнгөншагайд 20.000 төгрөгөөр зарсан, авдрыг Часраагийн гэрт оруулж тавьсан... уг эд зүйлүүдийг аваагүй унадаг дугуй тэгээд өөрийнхөө авдрыг л авсан юм. Авдар угаасан хоосон байсан... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Х.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57-60 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Д.Батсахъяагийн хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай амбаарын цоожийг эвдэн орж гипсэн тааз, тогтоогч си төмөр, обой цаас 7 боодол замаск, тогтоогч нүдэн гэрэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн хохирогч А.Батсахъяад 502.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулгад шүүгдэгч Х.Г хувьд хохирогч Д.Батсахъяагийн хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай амбаар нь нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх ба энэхүү орон зайд нэвтрэх нь хориотой болохыг мэдсээр байж зөрчин орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдал болж байна.
Энэхүү хуулиар хамгаалагдсан агуулах саванд зөвхөн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд ямар нэг байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн байр, агуулахад нэвтэрч” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г хохирогч Д.Батсахъяагийн хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус болохыг мэдсээр атлаа хүсч үйлдсэн, хохирогч А.Батсахъяад 502.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хор уршиг учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн хууль бусаар нэвтэрсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Х.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Г тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Батсахъяад 502.900 /таван зуун хоёр мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батсахъяад 502.900 /таван зуун хоёр мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 502.000 /таван зуун хоёр мянга/ төгрөг, үнэлгээний хөлс 60.000 /жаран мянга/ төгрөг, нийт 562.000 /таван зуун жаран хоёр мянга/ төгрөгийг хохирогч Д.Батсахъяагийн гэр бүлийн хүн болох Батдэлгэрийн Отгончимэгийн 5017175400 дугаарын дансанд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 26 минут 10 секундэд Гас шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлэг гэсэн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Х.Гд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиоллдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж зааснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн нөхцөл байдлыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинж болгон зүйлчилсэн байх тул “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцлоо.
харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг хэрэглэж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүхээс шүүгдэгч Х.Г гэм бруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сарын 16-наас 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Х.Г үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээ таван жил, түүнээс ага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч Х.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2034000000522 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шүүгдэгч Х.Г 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан нийт 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Х.Гтусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Гал овгйн Хандсүрэнгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан нийт 32 /гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Шүүгдэгч Г Х.Гэрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах “Стандарт Майнинг Транс” ХХК-ий кемпээс явахыг хориглох, Улаанбаатар хот, бусад аймаг, сумдуудад очихыг хориглох, “Стандарт Майнинг Транс” ХХК-ий кемпээс Өмнөговь аймгийн Баян-Овоо сум хоорондох чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
7. Шүүгдэгч Г Х.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн 2034000000522 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Батсахъяа нь шүүгдэгч Х.Гд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН