Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

 

   2021           08                24                                                2021/ШЦТ/308                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Сувдмаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ө.О холбогдох эрүүгийн 2134000000154 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,  дугаарын регистртэй, Б овгийн Ө.О, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ө.О:

...Гэм буруу дээр маргахгүй байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ:

Би сайн санахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахиж өгөхгүй... гэж,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга:

...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү маань хониндоо яваад бид нар ямаагаа самнаад үлдсэн юм. Гэтэл хүү маань буцаад уйлаад хүрээд ирсэн. Гарыг нь төмөртэй хамт мушгиад хугалсан байсан. Гэмтлийн эмнэлэгт очоод хуруугаа үзүүлчхээд өөр юу өвдөж байна гэж асуухад нь хүүхэд учраас өөр зүйлгүй гээд хэлчихсэн байсан. Улсын эмнэлэг кронотай гээд хувийн эмнэлгээр явж үзүүлсэн. Хөл хориотой болохоор явж чадахгүй байсан хэдий ч дараа нь баримтаа цагдаад нь гаргаад өгөх гэтэл байцааг ч нь энэ баримтаа та өөртөө байлгаж бай. Лхагвабаяр гэж байцаагч байсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 3176 дугаартай ... Б.Бат-Эрдэнэд зүүн чигчий хурууны угийн шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн ...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт хаваржиж байсан тэгээд би хонио услах гээд урагш нь туучхаад гэрийн гаднаас харж байсан чинь манай хонийг О хөөж байгаа харагдсан тэгээд би цайгаа уучхаад О дээр очсон чинь танайхаар юу байна хэн ямаагаа самнаж байгаа юм бэ гэхээр нь би тайван агаа аав ээж хоёр ямаа самнаж байгаа гэж хэлчхээд та яагаад ... /хх-ийн 13-15 хуудас/,

гэрч Ш.Бат-Оргилын ...Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагийн үед манайд Нямсүрэн ирээд бид хоёр нэрийг нь мэдэхгүй 0,5 литрийн архи хувааж уугаад тэгээд сумын төв рүү мотоцикльтой очоод дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи аваал сумаас урагшаа гарч тэр архиа хувааж уучхаад Нямсүрэнгийн гэрт очсон. Тэгээд тэндээ байж байгаад 19 цагийн үед гэртээ очоод байж байгаад унтсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгээд нэг сэрсэн чинь зодоон болоод байсан тэгэхээр нь би гэрээс гараад хартал гэрийн хойно Мөнхбаатар газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь Гомбын хүү Нямжаргал аав цохисон гэж хэлсэн тэгээд би Мөнхбаатарыг гэрт өргөж оруулаад байж байтал Нямсүрэн ирээд түргэн дуудсан... Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед гэртээ унтаж байсан. Тухайн үед Гомбо, Мөнхбаатар хоёулаа согтуу байсан. Хөл өвдөөд байна гэж л байсан угаасаа Мөнхбаатар тал цус харвалттай нүд муутай хүн байгаа юм. Мөнхбаатар зодоон болсны дараа огт мотоцикльтой хөдөлж яваагүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Г.Нямжаргалын: би тухайн үед гэртээ байсан тэгсэн гадаа хүмүүс маргалдаад байхаар нь би гэрээсээ гартал аав Мөнхбаатар ах хоёр маргалдаж байсан тэгээд би яваад очтол урт төмөр барьчихсан зогсож байсан тэгээд би салгаад аавыг оруулж унтуулсан ...Тухайн үед аав урт төмөр л барьчихсан байсан ...хоёулаа согтуу байсан ...Тэр өдөр Мөнхбаатар ах мотоциклиос унаагүй... /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

яллагдагч Ө.О ...Яллагдагчаар татах тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Бат-Эрдэнийн барьсан төмрийг авах гэж нэг удаа ноцолдсон, дараа нь шанаа руу 1 удаа цохисон... /хх-ийн 64-66 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ө.О хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Ө.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмтэл учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ө.О нь насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэтэй маргалдаж цохиж авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүндэвтэр гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.

Тухайлбал хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Ө.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 3176 дугаартай дүгнэлт болон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Ө.О хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчид 446.000 /дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн бөгөөд шүүхийн шатанд баримтаар гаргаж өгсөн 1.210.058 /нэг сая хоёр зуун арван мянга тавин найм/ төгрөгийг нэхэмжилснээс шүүх хуралдаанд ирсэн замын зардал болох 454.942 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 755.116 /долоон зуун тавин таван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг шүүгдэгч Ө.О гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга, насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ нарт олгох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.О тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүхээс шүүгдэгч Ө.О гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Ө.О үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Ө.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

       

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ө.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ө.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ө.О 755.116 /долоон зуун тавин таван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дугаарын регистртэй, Б овгийн Г.У олгосугай.

 

5. Хохирогч Ө.О нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ө.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ө.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН