| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00359/И |
| Дугаар | 130/ШШ2017/00360 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2017/00360
| 2017 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 130/ШШ2017/00360 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Автотранс ХХК /захирал С.Х/, Минда ХХК /захирал Б.П/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, РД:БЮ*******6, утас:9*********, Н******* овогт М.Ад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Минда ХХК ба М.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, Бүркит-40 айлын орон сууцны 2 дугаар орцын 211 тоот 4 өрөө бүхий 52 м.кв талбайтай орон сууцнаас М.Аг албадан нүүлгэхийг хүсжээ
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Автотранс ХХК ба Минда ХХК-ны хөрөнгө оруулалтаар барьж 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №07 тоот актаар улсын комисс хүлээн авсан 40 айлын орон сууцнаас М.А 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орон сууцны захиалах хөрөнгө оруулалтын 23 тоот гэрээг байгуулж талууд харилцан тохиролцсон, сайн дурын үндсэн дээр гэрээг зөвшөөрч гарын үсгээ зурсан юм. Ингээд компанийн зүгээс 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 64 м.кв талбайтай 4 өрөө бүхий байрыг захиалагчид хүлээлгэж өгсөн билээ. Гэтэл захиалагч М.Ад компанийн зүгээс хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлж, тухайн гэрээний 2.4, 3.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.1.9-д заасны дагуу хоёр талын хооронд байгуулсан гэрээг цуцалж, М.Ад орон сууцыг чөлөөлөх талаар амаар болон бичгээр хэд хэдэн удаа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч орон сууцны үнийг төлөхгүй өдий хүрч байна. М.А нь орон сууцны үнийг төлөөгүй явдал нь манай компанид эдийн засгийн хохирол учруулж байна. Иймд Минда" ХХК ба иргэн М.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, Бүркит-40 айлын орон сууцны 2 дугаар орцын 3 давхрын 211 тоот 4 өрөө бүхий 52 м.кв талбайтай орон сууцнаас М.Аг албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Автотранс ХХК-ны /улсын бүртгэлийн гэрчилгээний № 211001098/ захирал С.Х, Минда ХХК-ны /улсын бүртгэлийн гэрчилгээний №9019009022/ захирал Б.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, Ботахара овогт Кабдигын Бибигүл би тус шүүхэд Минда ХХК ба М.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, Бүркит-40 айлын орон сууцны 2 дугаар орцын 211 тоот 4 өрөө бүхий 52 м.кв талбайтай орон сууцнаас М.Аг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан юм.
Анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шалгах явцад бид хариуцагч М.Атай эвлэрч орон сууцны үнийг шат дараалан төлөхөөр тусгай гэрээ байгуулахаар тохиролцсон тул Минда ХХК ба М.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, Бүркит-40 айлын орон сууцны 2 дугаар орцын 211 тоот 4 өрөө бүхий 52 м.кв талбайтай орон сууцнаас М.Аг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А би нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Автотранс ХХК, Минда ХХК-нуудын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ад холбогдох Минда ХХК ба М.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, Бүркит-40 айлын орон сууцны 2 дугаар орцын 211 тоот 4 өрөө бүхий 52 м.кв талбайтай орон сууцнаас М.Аг албадан нүүлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа тухай шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4, 221 дүгээр зүйлийн 221.3 -т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Автотранс ХХК, Минда ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А нь Минда ХХК ба М.А нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, Бүркит-40 айлын орон сууцны 2 дугаар орцын 211 тоот 4 өрөө бүхий 52 м.кв талбайтай орон сууцнаас хариуцагч М.Аг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ