Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2017/00357

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2017/00357

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, БЮ******* регистрийн дугаартай, Молхы овогт С.Ты хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Т нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 12 жил, 11 сар, 19 хоног тус тус ажиллаж байсан юм. С.Т миний Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болохыг МҮЭ-ийн № 650257 дугаартай батлах, хамт олонтой авахуулсан фото зураг, Хөдөлмөрийн дэвтэр, С.Ттай хамт ажиллаж байсан Б.К, Д.Н, Ш.Н нарын бичгээр гаргасан нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтууд, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд С.Ты Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл 12 жил, 11 сар 19 хоног ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч С.Т нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байна. Дээрх ажиллаж байсан байдлыг нь нотлох тухайн үед хамт ажиллаж байсан 3 хүний тодорхойлолт, Үйлдвэрчний эвлэлийн батлах, аймгийн архивын тасгийн лавлагаа, Нэгдсэн эмнэлгийн даргын тодорхойлолт, хамт олонтойгоо хамт авахуулж байсан фото зураг зэрэг нотлох баримтууд байгаа. С.Т нь улсад 35 жил дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд тасралтгүй үйлчлэгчээр ажиллаж байгаа. Тухайн үеийн холбогдох тушаалууд нь олдохгүй байгаа. Тухайн үед түүний хөдөлмөрийн дэвтэрт нь үзлэг хийж 12 жил 11 сарын улсад ажилласан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийсэн байгаа. Хүсэлт гаргагчид өөр нотлох баримт олдохгүй байгаа бөгөөд байгаа бүх нотлох баримтаа гаргаж өгсөн. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагч С.Ты улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Т нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Т нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан болох нь:

-хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Архивын тасгийн 182 дугаартай архивын лавлагаанд: Нэгдсэн больницын даргын 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 33 тоот тушаалаар С.Тыг 8 цагийн цэвэрлэгчээр түр авч ажиллуулсан байдал,

-1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон 650257 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхт: С.Т, 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гишүүнээр элссэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн талаар бичигдэж 1987 оны 01 дүгээр сараас 1989 он хүртэл татвар төлсөн байдал,

-1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 6-9 дүгээр хуудсанд хүсэлт гаргагчийн ажилд орсон талаарх бичилт хийгдсэн ба 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож нийгмийн даатгалын дэвтэр олгов гэж бичиж Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тамгыг дарж баталгаажуулсан байдал,

- 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаны 580 дугаар албан бичигт: С.Т нь Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт үйлчлэгчээр 1982 оноос одоо хүртэл тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. Цаашид тогтвор суурьшилтай ажиллах болно гэх,

-Хамт ажиллаж байсан гэх Ш.Н, Б.К, Д.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт Ш.Н би эх баригчаар, Б.К асрагчаар, Д.Н цэвэрлэгчээр тус тус ажиллаж байхдаа С.Т нь 1982 оны 01 дүгээр сарын 12-наас эхлэн өнөө хүртэл цэвэрлэгч, асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Ш.Н 2015 онд, Б.К 2005 онд, Д.Н 2016 онд тус тус өндөр насны тэтгэвэрт гарсан болно гэх тодорхойлолт, 1993 онд хамт олонтой авахуулсан зураг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ш.Н, Б.К, Д.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаны 580 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч С.Т нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөө хүртэл тасралтгүй ажиллах байгаа болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

- 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 182 дугаартай архивын лавлагаанд: Нэгдсэн больницын даргын 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаал архивын баримтад үдэгдээгүй тул холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэжээ.

Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаал архивын баримтад үдэгдээгүй гэж байгаа боловч хүсэлт гаргагч С.Т нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Усны аж ахуйн техник Мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 650257 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 182 дугаартай архивын лавлагаанд бичигдсэн Нэгдсэн больницын даргын 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 33 тоот тушаал зэрэг нотлох баримтад хүсэлт гаргагчийн нэрийг С.Т, Товчинхан, Топшанхан гэж дуудлагаар янз бүрээр бичсэнийг 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон БЮ63122801 дугаартай иргэний үнэмлэхэд бичсэнээр Сагий Товчанхан гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

Иймд хүсэлт гаргагч С.Ты Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЮ********* регистрийн дугаартай, Молхы овогт С.Ты Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Ты улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ