| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0477/И |
| Дугаар | 131/ШШ2017/00470 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2017/00470
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 19-25-б-01 тоотод оршин суух, ВК62061401 регистрийн дугаартай, Ланган дооромбо овогт Жамбийгийн Нансалмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Лосолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт Ж.Нансалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1978 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1988 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл Галуут сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Лосолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Нансалмаа нь миний төрсөн эгч юм. Тэрээр өөр орон нутагт байдаг тул хүрэлцэн ирээгүй. Одоо тэтгэвэрт гарах гэхэд 1978 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай тул холбогдох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар Ж.Нансалмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Нансалмаагийн 1978 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Галуут сумын НАҮ-ийн төвийн даргын 1990 оны 10 сарын 12-ны өдрийн 13 дугаар тушаал, гэрч Д.Дулмаа, С.Бадамдорж нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Нансалмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Нансалмаа нь 1978 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор
1988 оны 10 сарын 10-ний өдрөөс 1990 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь Ж.Нансалмаагийн 1978 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Галуут сумын НАҮ-ийн төвийн даргын 1990 оны 10 сарын 12-ны өдрийн 13 дугаар тушаал, гэрч Д.Дулмаа, С.Бадамдорж нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ж.Нансалмаагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ланган дооромбо овогт Жамбийгийн Нансалмаагийн 1978 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор
1988 оны 10 сарын 10-ний өдрөөс 1990 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ