Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           07               07                                               2021/ШЦТ/242           

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч  С.Сүрэнхорол,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Э.Дт холбогдох эрүүгийн 1906000001100 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, С Э.Д,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Яллагдагч Э.Д нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 23-1498 тоотод оршин суух хохирогч Э.Мөнхбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч "55" инчийн "ЛЕД" зурагт, "индукцин плитка" зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.052.460 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд Тасганы 06-41 тоотод оршин суух хохирогч А.Алтанцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч "Филипс" брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Өртөөний 1-18 тоотод оршин суух хохирогч Н.Отгонжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, шармал өнгийн суумал бурхан багш 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, шармал өнгийн очир 1 ширхэг, хөөрөгний хув толгой, мөнгөн халбагатай хөөрөгний амсар бүрсэн мөнгө, жижиг эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4.678.500 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Цагдаагийн 2-11 тоотод оршин суух хохирогч Ж.Дэмбэрэлдуламын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг мөнгөн бөгж бугуйвч гутал, ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 1.491.900 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлогийн 410 тоотод оршин суух хохирогч Б.Баярхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг мөнгөн тоногтой хазаар, эмэгтэй хүний сувдан даруулга 2 ширхэг, эмээлийн хос мөнгөн хяр, мөнгөн нуух, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эмээлийн хос мөнгөн баавар, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, 1 шил архи, жижиг чемодан зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 2 692.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Голомтын 1-20 тоотод оршин суух хохирогч А.Энхмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч хөөрөг, архи, гар цүнх, пүүз, мөнгөн гинж, цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 1-45 тоотод оршин суух хохирогч Ж.Ариунболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, мөнгөн эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 505.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2-36 тоотод байрлах хохирогч Ц.Мөнхзулын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний хослол, хүүхдийн тоглоом, халбага, шатар, үүргэвч, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж нийт 2.334 900 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын усны аж ахуйн 5 дугаар багийн 510 тоотод байрлах хохирогч Н.Энхтуулын эзэмшлийн байшингийн цонхоор орж 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 464.910 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-169 тоотод оршин суух хохирогч У.Гэрэлтуяагийн эзэмшлийн хун байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч "Шарп" брендийн "42" инчийн зурагт, "кабел"-ийн төхөөрөмж, улаан өнгийн дөрвөлжин хээтэй орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 480 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 20-01 тоотод оршин суух хохирогч Н.Батчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.404.800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сард Төв аймгийн Зуу мод сумын 2 дугаар баг Хийдийн 504 тоотод байрлах хохирогч О.Эрдэнэбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, дайлан 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2 030.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Э.Д:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.. гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1906000001100 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 

   

Шүүгдэгч Э.Дын бусдад хохирол учруулсан үйл баримт нь эрүүгийн 1906000001100 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

 

хохирогч Э.Мөнхбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч "55" инчийн "ЛЕД" зурагт, "индукцин плитка" зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт:

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх ийн 6-10 дугаар хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

мэдүүлгийн газар дээр шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын Шинжилгээнд тэнцсэн 2, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилон санд MN000210028123 дугаарт бүртгэлтэй Энхжаргал Д баруун гарын 20-ны өдрийн долоовор болон дунд хуруугаар үүссэн байна" гэх 02/275 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 20 дугаар хуудас/,

хохирогч Э.Мөнхбатын ...өглөө 07 цагт ажилдаа яваад 19 цагт гэртээ ирэхэд байшингийн урд цонх онгорхой байсан, цонхоор харахад зурагт алдагдсан байсан. 55 инчийн цэнхэр дэлгэцтэй Хайер брэндийн смарт ЛЕД зурагт 1.400.000 төгрөгөөр авсан байсан аваад 2 сар болж байгаа, жижиг смарт мэдрэгчтэй индукцин 1 ширэмтэй плитка 3 жилийн өмнө авсан... /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,

яллагдагч Э.Дын ...нэг том нохойтой хүрэн өнгийн жижиг байшинтай айлын цонхоор орж 55 инчийн Хаяр брэндийн зурагт, некстийн индукцин плитка байсныг авсан... /2-р хх-ийн 15-17 дугаар хуудас/,

хохирогч А.Алтанцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч "Филипс" брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-39 дугаар хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ...шинжилгээний шаардлага хангах 1 гэж дугаарласан гарын мөр нь Энхжаргал овогтой Дын зүүн гарын алганы хээний дардсаар, 2 гэж дугаарласан гарын мөр нь Энхжаргалын Дын баруун гарын алганы хээний дардсаар үүсгэгдсэн байна... 06/281 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

хохирогч М.Алтанцэцэгийн ...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан.... хаалгаар ороход байшингийн цонх онгорхой байсан. Нөхөр бид хоёр хамт ирсэн. Би нөхөрт манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн цонхоор гэрэл тусган харахад манай шинээр авсан зурагт байхгүй байгааг олж харсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

хохирогч Н.Отгонжаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 98-103 дүгээр хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/,

хохирогч Н.Отгонжаргалын ...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 7 цагийн үед нөхөр Баярзоригтын хамт гэрээс гарч гэрийнхээ хаалгыг түгжсэн.... 12 цагийн үед гэртээ ирээд том өрөөнд орсон чинь манай гэрийн эд зүйлийг энд тэнд хаясан байсан.... манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, шармал өнгийн суумал бурхан багш 1 шихрэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, шармал өнгийн очир 1 ширхэг хөөрөгний хув толгой, мөнгөн халбагатай хөөрөгний амсар бүрсэн мөнгө, жижиг эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан... /1-р хх-ийн 106 дугаар хуудас/,

яллагдагч Э.Дын ...Замын-Үүд сумын гэр хороололд дунд явж байгаад 07-08 цагийн орчим цагаан өнгийн байшинтай айл байхаар нь тухайн хашаагаар нь явж ороод байшингийн хойд талын вакум цонхыг төмрөөр хөшсөн цонх нь дотогшоогоо унаад хагарсан. Би гэр луу нь цонхоор нь ороод хойд талын жижиг өрөөн дотор байсан авдар дээр байсан бурхан, аадар дотор талаас нь 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хуурамч мөнгөн аяга 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг хөөрөгний хуванцар толгой зэрэг эд зүйлийг аваад гэрээс гараад явсан... /1-р хх-ийн 127 дугаар хуудас/,

хохирогч Ж.Дэмбэрэлдуламын байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар:

эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 154 дугаар хуудас/,

хохирогч Ж.Дэмбэрэлдуламын ...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай хажуу айлын хүн надад утсаар залгаж танай гэрийн баруун талын вакум цонхоор хулгайч орсон юм уу байна гэхээр нь цагдаа дуудаж үзүүл гэсэн дунд гарын 7 ширхэг мөнгөн аяга, жижиг 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг ээмэг пүүз, 4 ширхэг мөнгөн бөгж, бугуйвч, ээмэг хос эдгээр зүйлийг авсан байсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Дын ...Замын-Үүд сумын гэр хорооллоор 19-20 цагийн хооронд явж байгаад хойд талаасаа хагас хашаатай зэрэгцээ хүрэн өнгийн тоосгон материалаар барьсан байшин байхаар нь цонхыг нь төмрөөр цохиж хагалж цонхоор нь ороод том өрөөнд байсан ханын шүүгээн дотор талд байсан 7 ширхэг мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, төмөр зүүлт зэргийг аваад авсан зүйлээ хийх цүнх хайгаад явж байхад гэрийн үүд хэсэгт цүнх байхаар нь дотор талд байсан цагаан өнгийн пүүзэн гутлыг хамт аваад гарсан... /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас/,

хохирогч Б.Баярхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 213-215 дугаар хуудас/,

гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 217-218 дугаар хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 221 дүгээр хуудас/,

хохирогч Б.Баярхүүгийн эхнэр Г. Мөнхтуяа ажлаа тарж гэртээ очоод над руу утсаар яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Байшингийн маань урд талын цонхны салхивчийг гаднаас нь хашиж хүн орсон байдалтай салхивч нь онгорхой байсан гэрээс 2 ширхэг мөнгөн тоногтой хазаар, сувдан даруулга 2 ширхэг, 2 хос мөнгөн хяр, мөнгөн нуух, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг. 1 ширхэг мөнгөн цөгц, тагштай мөнгөн аяга хос баавар, мөнгөн бөгж 1 ширхэг, 1 шил архи, чихэр, чемодан зэрэг алдагдсан байсан... /1-р хх-ийн 200-206 дүгээр хуудас/,

гэрч Г.Мөнхтуяагийн ...манай гэрээс 2 ширхэг мөнгөн тоногтой хазаар, сувдан даруулга 2 ширхэг, 2 хос мөнгөн эмээлийн хяр, мөнгөн нуух, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг 1 ширхэг мөнгөн цөгц, тагштай мөнгөн аяга, хос баавар, мөнгөн бөгж 1 ширхэг 1 шил архи, чихэр, чемодан зэрэг алдагдсан байсан... /1-р хх-ийн 207-208-р хуудас/,

яллагдагч Э.Дын ...тухайн байшингаас авсан эмээлийг хярыг Нарантуул зах дээр байрлах эртний эдлэл худалдан авдаг хүнд 400.000 төгрөгөөр, мөнгөн хазаарыг нь урт цагааны "Арт шоп гэх нэртэй эртний эдлэлийн дэлгүүрт 250.000 төгрөгөөр, 1 хазаарыг нь хувь хүнд Гандан дээр уулзаж байгаад 200 000 төгрөгөөр, мөнгөн цогцыг урт цагааны замын урд байрлах эртний эдлэлийн дэлгүүрт 260 000 төгрөгөөр тус тус зарсан... /1-р хх-ийн 236-237 дугаар хуудас/,

хохирогч А.Энхмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт:

эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

хохирогч А.Энхмаагийн ...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед манай нөхөр гэртээ очиход гэрийн хамаг эд зүйл тараасан байсан.... гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь утаат манан хөөрөг, том хүүгийн барьдаг гар цүнх, 41 размерийн өөр арьсан гутал, 1 шил коньяк, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний цаг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан... /2-р хх-ийн 51-62 дугаар хуудас/,

яллагдагч Э.Дын ...модон материалаар барьсан байшин байхаар нь үүдний амбаарын вакум цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод цонхоор нь дотогш орж хөөрөг 1 ширхэг эрэгтэй хүний гар цүнх, коньяак 1 ширхэг... /2-р хх-ийн 69 дүгээр хуудас/,

хохирогч Ж.Ариунболдын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу байшинд нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,

гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

хохирлын тооцоо /2-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

хохирогч Ж.Ариунболдын ...манай эхнэр таксинд яваад 11 цаг 40 минутын орчим гэртээ очсон.. гэрээс жижиг том 2 ширхэг хөөрөг, мөнгөөр бүрсэн чонын шагай, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж алга болсон талаар эхнэр хэлээд би ажлаас чөлөө аваад гэртээ ирсэн... гэр дотор талыг буулгаад онгичоод хаясан байхаар нь цагдаагийн байгууллагад хэлсэн... /2-р хх-ийн 92 дугаар хуудас/,

яллагдагч Э.Дын ...байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын урд талын вакум цонх нээлттэй байхаар нь гэр луу нь орж гал тогооны хэсэгт байсан 2 ширхэг хөөрөг, мөнгөн бүслүүртэй чонын шагай, мөнгөн бөгж байхаар нь аваад гараад явсан... /2-р хх-ийн 82 дугаар хуудас/,

хохирогч Ц.Мөнхзулын эзэмшлийн хун байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 7-10-р хуудас/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 12 р хуудас/,

эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 2-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

хохирогч Ц.Мөнхзулын ...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 9 цагийн орчимд гэрээс гарсан... нөхөр гэрт ирээд хүн орсон байна гэж хэлсэн. манай гэрээс 7-ын хэмжээтэй, ногоон оюу шигтгээтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөн 7-ын хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 5-ын хэмжээтэй хуучны мөнгөн аяга 1 ширхэг, мөн 5-ын хэмжээтэй ёроол хэсэгт 3 ширхэг номинтой, дахин 5-ын хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шатар 1 ширхэг, шаргал өнгийн халбага 1 ширхэг тугалган 3 ширхэг цэрэг, бөгжний сав 1 ширхэг, сувдан шигтгээтэй мөнгөн хослол, мөнгөн ээмэг 1 хос, сувдан шигтгээтэй ээмэг өрөөсөн, хичээлийн үүргэвч 1 ширхэг... / 2-р хх-ийн 15-17-р хуудас/,

гэрч С.Баттөрийн ...гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, ээмэг, бөгж хослол, хүүхдийн тоглоом, халбага, шатар, үүргэвч зэрэг байхгүй байсан... /хх-ийн 28-р хуудас/,

яллагдагч Э.Дын ... би тус айлаас 2 ширхэг мөнгөн аяга, шатар, хослол, мөнгөн ээмэг үүргэвч авсан... /2-р хавтас хх-ийн 45-46-р хуудас/,

хохирогч Н.Энхтуулын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хэргийн талаарх нотлох баримт:

хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх-ийн 14-17-р хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 3-6-р хуудас/

хохирогч Н.Энхтуулын ...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн 14 цагийн орчимд ажилд явсан  Н.Нэргүй залгаад усанд яваад ирсэн чинь гарт хүн орсон байна гэж хэлсэн. 32 инчийн зурагт алга болсон байна хэлсэн зурагтыг орны бүтээлэг аваад ороогоод явсан байсан би үнэлгээ гаргахгүй... /3-р хх-ийн 8-9-р хуудас/,

яллагдагч Э.Дын ...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд ирсэн. "Ус аж ахуй" газарт ногоон хаалгатай, цагаан энгийн байшинтай айлд орж 32 инчийн зурагт авсан... /3-р хх-ийн/

хохирогч У.Гэрэлтуяагийн эзэмшлийн хун байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 215-220 дугаар хуудас/,

тод үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 234 дүгээр хуудас/,

хохирогч У.Гэрэлтуяагийн ...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 07 цагийн орчимд гэрээс гарсан..., 18 цагийн орчимд гэрт ирэхэд байшингийн цонх онгорхой байсан..., гэрээс Шарп брендийн 42 инчийн зурагт, кабелийн төхөөрөмж улаан өнгийн дөрвөлжин хээтэй орны бүтээлэг зэрэг алдагдсан байсан...  / 3-р хх-ийн 227-228-р хуудас/,

яллагдагч Э.Дын ...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн сургуулийн хажууд явж байсан..., нэг хашаанд улаан өнгийн тоосгон байшин байсан. Хашаанд ороод байшингийн баруун талын цонхийг хүчтэй түлхсэн онгойсон... зурагтыг бүтээлгэнд ороож гарсан... /3-р хх-ийн 246-247 дугаар хуудас/,

хохирогч Н.Батчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх

хөрөнгийн үнэлгээ /4-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

хохирогч Н.Батчимэгийн ...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1 цагийн орчимд гэрээс гарсан..., 00 цагийн орчимд гэрт ирэхэд байшингийн үүд талын цонх онгорхой байсан... гэрээс 2 ширхэг домбо, зэс данх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн аяганы мөнгө хуулсан, мөнгөн эдлэл, булган малгай, жижиг чемодан, зургийн аппарат, эмэгтэй хүний савхин куртик, чихэр шоколад алдагдсан байсан... хоёр нүдний дуран, аман хуур... /4-р хх-ийн 14-17 дугаар хуудас/,

гэрч Б.Оюуннанаагийн ...гэрээс 2 ширхэг зэс домба, 3 ширхэг мөнгөн аяга, аавын булган малгай, бор өнгийн чемодан, зургийн аппарат, чихэр алга болсон байсан... /4-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Дын ...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... /4-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

хохирогч О.Эрдэнэбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримт

эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 79-85 дугаар хуудас/,

хохирогч О.Эрдэнэбаатарын ...2019 оны 04 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Хийдийн 504 тоотод байрлах гэрээс явсан... 14 цагийн орчимд зуны байшинд ороод юм авч байхад хашааны хаалга Дсан... байшин дотроос 2 ширхэг хөөрөг, дайлан авсан байсан... 1 хөөргийг манай аав өгч байсан. Нөгөө хөөрөг нь шаргал ногоон өнгийн хөөрөг байсан... дайлан нь бор өнгийн хоёр талаараа улаан хоргойтой байсан... /4-р хх-ийн 75-78 дугаар хуудас/,

яллагдагч Э.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэсэн мэдүүлгүүд шүүгдэгч Э.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 31-33, хх-ийн 57-60 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 23-1498 тоотод оршин суух хохирогч Э.Мөнхбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч "55" инчийн "ЛЕД" зурагт, "индукцин плитка" зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.052.460 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд Тасганы 06-41 тоотод оршин суух хохирогч А.Алтанцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч "Филипс" брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Өртөөний 1-18 тоотод оршин суух хохирогч Н.Отгонжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, шармал өнгийн суумал бурхан багш 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, шармал өнгийн очир 1 ширхэг, хөөрөгний хув толгой, мөнгөн халбагатай хөөрөгний амсар бүрсэн мөнгө, жижиг эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4.678.500 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Цагдаагийн 2-11 тоотод оршин суух хохирогч Ж.Дэмбэрэлдуламын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг мөнгөн бөгж бугуйвч гутал, ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 1.491.900 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлогийн 410 тоотод оршин суух хохирогч Б.Баярхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг мөнгөн тоногтой хазаар, эмэгтэй хүний сувдан даруулга 2 ширхэг, эмээлийн хос мөнгөн хяр, мөнгөн нуух, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эмээлийн хос мөнгөн баавар, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, 1 шил архи, жижиг чемодан зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 2 692.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Голомтын 1-20 тоотод оршин суух хохирогч А.Энхмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч хөөрөг, архи, гар цүнх, пүүз, мөнгөн гинж, цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 1-45 тоотод оршин суух хохирогч Ж.Ариунболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, мөнгөн эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 505.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2-36 тоотод байрлах хохирогч Ц.Мөнхзулын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний хослол, хүүхдийн тоглоом, халбага, шатар, үүргэвч, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж нийт 2.334 900 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын усны аж ахуйн 5 дугаар багийн 510 тоотод байрлах хохирогч Н.Энхтуулын эзэмшлийн байшингийн цонхоор орж 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 464.910 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-169 тоотод оршин суух хохирогч У.Гэрэлтуяагийн эзэмшлийн хун байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч "Шарп" брендийн "42" инчийн зурагт, "кабел"-ийн төхөөрөмж, улаан өнгийн дөрвөлжин хээтэй орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 480 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 20-01 тоотод оршин суух хохирогч Н.Батчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.404.800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сард Төв аймгийн Зуу мод сумын 2 дугаар баг Хийдийн 504 тоотод байрлах хохирогч О.Эрдэнэбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, дайлан 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2 030.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

 

Тэрээр энэхүү Э.Дын бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийн авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Э.Д болон тэдний өмгөөлөгч Д.Гомбо нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Дыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Мөнхбатад 1.052.460 /нэг сая тавин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийн хохирол, А.Алтанцэцэгт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,  Н.Отгонжаргалд 4.678.500 /дөрвөн сая зургаан зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийн хохирол,  Ж.Дэмбэрэлдуламд 1.491.900 /нэг сая дөрвөн зуун ерэн нэг мянга есөн зуу/ төгрөгийн хохирол, Б.Баярхүүд 2.692.000 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол, А.Энхмаад 1.090.000 /нэг сая ерэн мянга/ төгрөгийн хохирол, Ж.Ариунболдод 505.000 /таван зуун таван мянга/ төгрөгийн хохирол, Ц.Мөнхзулд 2.334.900 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол, Н.Энхтуулд 464.910 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол, Ц.Гэрэлтуяад 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол, Н.Батчимэгт 1.404.800 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол, О.Эрдэнэбаатарт 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт нийт 18.624.470 /арван найман сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1.052.460 /нэг сая тавин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийн үнэ бүхий лед зурагт, индукцийн плиткыг хохирогч Э.Мөнхбатад 2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий шармал суумал бурхан, 3 мөнгөн аягыг хохирогч Н.Отгонжаргалд 3 дугаар хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас, 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг, чемоданыг хохирогч Б.Баярхүүд 3 дугаар хавтаст хэргийн 180 дугаар хуудас, 85.000 /наян таван мянга/ төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хөөрөг, мөнгөөр бүрсэн чонын шагайг хохирогч Ж.Ариунболдод 4 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас, 369.500 /гурван зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий чемодан, шоколад 4 ширхэг, дуран 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, аман хуур 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг зэргийг хохирогч Н.Батчимэгт 4 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудаст  биет байдлаар нь тус тус буцаан өгсөн нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С Э.Даас нийт 11.588.911 /арван нэгэн сая таван зуун наян найман мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Алтанцэцэгт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч ТЗ69033022 дугаартай регистртэй, Боржигин овгийн Нямсүндэвийн Отгонжаргалд 4.015.000 /дөрвөн сая арван таван мянга/ төгрөгийг, хохирогч ЕМ84032566 дугаартай регистртэй, ГУА овгийн Жаалын Дэмбэрэлдуламд 1.491.900 /нэг сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг, хохирогч ЕЕ84120213 дугаартай регистртэй, Буянтжамбал овгийн Батмөнхийн Баярхүүд 2.372.000 /хоёр сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг, хохирогч УР70021222 дугаартай регистртэй, Боржигон овгийн Алтанхуягийн Энхмаад 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч ЕЮ85082911 дугаартай регистртэй, Их Монгол овгийн Жаргалсайханы Ариунболдод 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч УС72101801 дугаартай регистртэй, Цэцээ гүн овгийн Намсрайн Энхтуулд 464.910 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийг, хохирогч УГ75051562 дугаартай регистртэй, Угтаалцогтын Гэрэлтуяад 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг, хохирогч Н.Батчимэгт 1.035.300 /нэг сая гучин таван мянга гурван зуу/ төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч 5503736 дугаарын регистртэй,  “Их мөнх наран” ХХК-нд 219.801 /хоёр зуун арван есөн мянга найман зуун нэг/ төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

Шүүх шүүгдэгч Э.Дт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиоллдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж зааснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн нөхцөл байдлыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинж болгон зүйлчилсэн байх тул “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцлоо.

 

харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг хэрэглэж 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Дыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сарын 16-наас 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Э.Дын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээ таван жил, түүнээс ага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 1906000001100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгтээ 498 хоног цагдан хоригдсон,  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Э.Дыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч С Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Э.Дын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 498 /дөрвөн зуун ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Э.Даас нийт 11.588.911 /арван нэгэн сая таван зуун наян найман мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Алтанцэцэгт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, Б Н.О 4.015.000 /дөрвөн сая арван таван мянга/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, Г Ж.Д 1.491.900 /нэг сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, Б Б.Б 2.372.000 /хоёр сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, Б А.Э 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, И Ж.А 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, Ц Н.Э 464.910 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, У.Г 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг, хохирогч Н.Б 1.035.300 /нэг сая гучин таван мянга гурван зуу/ төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч 5503736 дугаарын регистртэй,  “Их мөнх наран” ХХК-нд 219.801 /хоёр зуун арван есөн мянга найман зуун нэг/ төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

7. Шүүгдэгч С Э.Дыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хорооноос явахыг хориглох, Улаанбаатар хотоос бусад аймаг, сумдуудад очихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

8. Шүүгдэгч С Э.Дыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн 190600001100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Даас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь

 

Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН