Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00472

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр багт оршин суух, ВД66101408 регистрийн дугаартай, Өндөр овогт Бүдүүний Гүндэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Пагмадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Гүндэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Б.Гүндэгмаа нь 1966 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 51 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох шаардлага гарсан бөгөөд баримт бичиг зөрчилтэй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Иймд 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ахуй үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Пагмадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Гүндэгмаа нь миний төрсөн эгч бөгөөд тэрээр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй байна. Тэрээр 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл Баянцагаан сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд, 1989 оны 03 сарын 31-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өндөр сумын НАҮГ тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Б.Гүндэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 690 дугаар албан бичиг, Б.Гүндэгмаагийн 1984 оны 06 сарын 30-ны өдрийн 078060 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 03 сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Гүндэгмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

 Хүсэлт гаргагч Б.Гүндэгмаа нь 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр сумдын ахуй үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 690 дугаар албан бичиг, Б.Гүндэгмаагийн 1984 оны 06 сарын 30-ны өдрийн 078060 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 03 сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд Б.Гүндэгмаагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өндөр овогт Бүдүүний Гүндэгмаагийн 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр сумдын ахуй үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Гүндэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ