Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

 

 


  2021            07              23                                                 2021/ШЦТ/265                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б.Бд холбогдох эрүүгийн 2134000000068 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Булган аймагт 1978 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Штабын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ял, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэгт гэмт буруутайд тооцуулж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Б,

 

                                  Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 1-3 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Б.Дэлгэрхандыг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж  эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000068 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 1-3 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Б.Дэлгэрхандыг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж  эсэргүүцсэн үйл баримт нь дараах 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаартай ...Б.Дэлгэрхандын биед толгойд зулгаралт, толгойн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

хохирогч Б.Дэлгэрхандын ... Би Төв аймгийн Цагдаагийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр томилгоонд хэрэг бүртгэгчээр ажилтай байсан. Тэгэхэд 18 цагийн орчимд намайг Зүүндэлгэр багийн төв дээр ажлаа хийгээд байж байхад жижүүрээс хөдөлгөөнтэй эргүүлд станцаар Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 20 дугаар байр тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар дуудлага мэдээлэл өгч байгааг би сонсоод Зүүндэлгэрээс гараад тухайн дуудлага мэдээлэл өгсөн газарт ирэхэд 5 дугаар багийн 20 дугаар байрны нэг давхарт дуудлага хүлээн авсан эргүүлийн цагдаа нар ирсэн мөн таавчигтай гадуураа нэгэн хувцастай гараас нь цус гарсан байдалтай нэг эмэгтэйтэй цуг гэрийнхэн хаалгыг нүдээд хаалга онгойлго гээд байж байсан тэгээд бид нар хаалга үүдийг онгойлгох талаар тайлбарлаж хаалгыг нь нүдээд тэгэхэд гэрт байгаа хүн хаалга онгойлгохгүй байсан тэгэхээр нь мөн эхнэрээс нь гэрт байгаа хүний утасны дугаарыг нь аваад залгахад утсаа авахаар нь цагдаагаас явж байна хаалга үүдээ тайл гэх шаардлага тавихад утсаа салгаад дахин залгасан тэгэхэд утсаа авахгүй утсаа салгасан байсан. Тэгээд эхнэр нь гэрт бага насны хүүхэд байгаа хаалгаа эвдээд орно хүүхэд хөхүүлэхгүй бол болохгүй гэсэн тэгэхээр нь би эхнэрээс нь гэрт байгаа хүний ажлын талаар асуухад 016 бригадад ажилдаг гэхээр нь 016-р анги руу нь залгаад танай албан хаагч архи согтууруулах ундаа уусан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хаалга үүдээ онгойлгохгүй байна танай ангиас хүн ирэх талаар мэдэгдсэн.Тэгэхэд тус ангиас Дэмбэрэлсайхан гэх албан хаагч ирээд тэгээд тухайн ангиас ирсэн албан хаагч болон эхнэр нарыг нь харуулж байгаад манай цагдаагийн албан хаагч Шийрэв хаалгыг нь түлхтэл хаалга нь онгойгоод гэрт орсон тэгэхэд гэрт орон дээрээ гэрийн эзэн гэх залуу хэвтэж байсан мөн хажууд нь бага насны хоёр хүүхэд байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн та босоод хувцсаа өмс Цагдаагийн байгууллага дээр эхнэрийн чинь хамтаар очиж согтуурал хэмжиж шаардлагатай арга хэмжээ авна гэх шаардлага тавихад тухайн гэрийн эзэн өөдөөс эсэргүүцэл үзүүлэн тавьсан шаардлага үл тоож бага насны хүүхдээ тэвэрсэн хүүхдийн биед гэмтэл учруулах гээд татаж чангаагаад байсан тэр үед би тасгийн дарга болон хүүхдийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Нарантуяа нарт утсаар мэдэгдэж байсан юм. Тэгэхэд тухайн айлын эзэн Б нь гараараа толгой тус газарт нэг удаа, цээж рүү нэг удаа мөн Б гэх хүнийг цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн босох талаар шаардлага тавихад миний баруун гар луу гараараа 4-5 удаа цохиж намайг хуц, манай гэрээс зайл, балай хүүхэн, тэнэг хүүхэн, хар балай минь солиор, ядаргаатай хүүхэн, новш, бузрын хар хүүхэн гэх мэтээр хэл амаар доромжилж байсан тэгээд Бг эргүүлийн цагдаа нарын хамтаар Цагдаагийн газарт авчран эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн юм. Тухайн өдөр би жижүүрийн хэрэг бүртгэгч жижүүртэй байсан. Тэгээд 18 цагийн орчимд 5 дугаар баг 20 дугаар байранд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирээд тэгээд тухайн дуудлага мэдээлэлд очиход Б гэх хүн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн цагдаагийн тавьсан шаардлага эсэргүүцэж миний толгой цээж, гар луу цохиж зодсон одоо миний толгой, хүзүү хөндүүрлэж хөшиж өвдөж байна. Мөн миний толгой руу цохих үед нүдний шил газарт унаж шил нь салж унасан. Тухайн үед гэрийн хаалга онгойлгохгүй байсан тэгэхээр нь 016 дугаар бригадаас Дэмбэрэлсайхан гэх албан хаагчийг дуудсан, дуудлагаар ирсэн цагдаагийн дэд ахлагч Шийрэв, цагдаагийн дэд ахлагч Мөнх-Эрдэнэ, олон нийтийн цагдаа Батнасан, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Мөнхбаатар мөн эхнэр нь байсан. Бг цагдаагийн албан хаагч нарын хамтаар гэрээс нь авч дагуулан цагдаагийн газарт ирээд согтууруулах хэмжих багаж үлээлгэн шалгахад 0.90 хувийн согтолттой байсан. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад цохиж зодож хэл амаар доромжилж хараасанд гомдолтой байна эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна... /хх-ийн 7-10 дугаар хуудас/

гэрч Ц.Батнасангийн ... Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагаас аймгийн төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх гээд албан хаагч нарын хамтаар эргүүл хийгээд явж байхад 19 цагийн орчимд жижүүрээс аймгийн 5 дугаар баг 20 байр 1-3 тоотод ар гэртээ архидан согтуураад байгаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн ба алба хаагч нарын хамтаар жижүүрээс өгсөн хаягаар очиход тухайн дуудлага өгсөн айлын эхнэр гэх эмэгтэй нэгэн хувцастай тавчигтай байрны орцонд гэрийнхээ хаалгыг тогшоод байж байсан тэгээд бид нар тухайн айлын хаалгыг тогшоод тэгэхэд хаалга үүдээ тайлахгүй гэрт хүн байгаа гүй нь мэдэгдэхгүй байсан тэгээд би эхнэрээс нь нөхрийнхөн утасны дугаарыг аваад утас руу нь залгахад утсаа аваад хаалга үүдээ онгойлгох шаардлага тавьсан чинь би ажил дээрээ байна гээд байсан тэгсэн эхнэр нь наадах чинь гэртээ байгаа худлаа хэлж байна гэсэн тэгтэл хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Б.Дэлгэрханд мөрдөгч ирээд тэгээд 016 дугаар ангиас алба хаагч дуудаад цэргийн дэд хурандаа гэх албан хаагч ирээд тэгээд бүргэд хаалганы бариулаас дэд ахлагч А.Шийрэв бариад хаалга онгойсон тэгсэн мөн давхар модон хаалга цоожтой байсан тэгэхэд эхнэр нь наад хаалга чинь замган цоожтой байгаа түлхээд онгой нь гээд эхнэр нь хаалгаа түлхтэл хаалга онгойсон тэгээд гэрт орсон чинь унтлагын өрөөнд гэрийн эзэн гэх эрэгтэй хүн хүүхдээ тэврээд орон дээр хэвтэж байсан. Тэгээд бид нар орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг босоод ир цуг яаж цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөх шаардлага байгаа талаар шаардлага тавихад би явж чадахгүй маргааш би өөрөө очоод мэдүүлэг өгчих нь гээд шаардлага эсэргүүцээд байсан ба хэрэг бүртгэгч Б.Дэлгэрханд мөрдөгч та босоод ир гээд гараас нь барьсан чинь Б.Дэлгэрхандын гарыг цохиод та нар яах гээд байгаа юм пизда нар минь манай гэрээ зайл гээд хэл амаар доромжилж байгаад Б.Дэлгэрханд мөрдөгчийн толгой тус газар цохиод Б.Дэлгэрханд мөрдөгчийн нүдний шил газар унсан юм. Тэгээд тухайн үед бид нар та босоод ир гэж таныг очиж шалгаад удаахгүй явуулна гэж гуйж байгаад босгоод хувцсыг нь өмсүүлээд гэрээс нь авч гараад цагдаагийн газарт авчирсан юм. Гэрт нь ороход гэрийн эзэн гэх эрэгтэй залуу унтлагын өрөөнд орон дээрээ бага хүүхдээ тэвэрсэн байдалтай архи согтууруулах ундаа уусан байдалтай согтуу хэвтэж байсан гэрт нь ямар нэгэн эд зүйл эвдэрсэн бусниулсан зүйл болоогүй байсан. Тухайн үед Бг гэртээ архидан согтуураад гэр бүлийн хүчирхийлэл үзүүлээд байна гэсэн дуудлага ирээд тэгээд бид нар гэрт нь очоод цагдаагийн газар луу явах талаар шаардлага тавихад шаардлага эсэргүүцэн Б.Дэлгэрханд мөрдөгчийн гар луу болон толгой тус газарт нь цохиж та нар манай гэрээс зайл балай хүүхэн минь гэх зэргээр хэл амаар доромжилж байсан юм. Тухайн үед цагдаагийн ахмад Б.Дэлгэрханд эргүүлээр цагдаагийн дэд ахлагч С.Мөнх-эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч А.Шийрэв эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Мөнхбаатар, мөн зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс дэд хурандаа Дэмбэрэлсайхан ирсэн байсан мөн эхнэр хүүхэд нар нь байсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч А.Шийрэв ...Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагаас аймгийн төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх гээд албан хаагч нарын хамтаар эргүүл хийгээд явж байхад 19 цагийн орчимд жижүүрээс аймгийн 5 дугаар баг 20 байр 1-3 тоотод ар гэртээ архидан согтуураад байгаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн ба алба хаагч нарын хамтаар жижүүрээс өгсөн хаягаар очиход тухайн дуудлага өгсөн айлын эхнэр гэх эмэгтэй нэгэн хувцастай тавчигтай байрны орцонд гэрийнхээ хаалгыг тогшоод байж байсан тэгээд бид нар тухайн айлын хаалгыг тогшоод тэгэхэд хаалга үүдээ тайлахгүй гэрт хүн байгаа гүй нь мэдэгдэхгүй байсан тэгээд би эхнэрээс нь нөхрийнхөн утасны дугаарыг аваад утас руу нь залгахад утсаа аваад хаалга үүдээ онгойлгох шаардлага тавьсан чинь би ажил дээрээ байна гээд байсан тэгсэн эхнэр нь наадах чинь гэртээ байгаа худлаа хэлж байна гэсэн тэгтэл хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Б.Дэлгэрханд мөрдөгч ирээд тэгээд 016 дугаар ангиас алба хаагч дуудаад цэргийн дэд хурандаа гэх албан хаагч ирээд тэгээд бүргэд хаалганы бариулаас би бариад дартал хаалга онгойсон тэгсэн мөн давхар модон хаалга цоожтой байсан тэгэхэд эхнэр нь наад хаалга чинь замган цоожтой байгаа түлхээд онгой нь гээд эхнэр нь хаалгаа түлхтэл хаалга онгойсон тэгээд гэрт орсон чинь унтлагын өрөөнд гэрийн эзэн гэх эрэгтэй хүн хүүхдээ тэврээд орон дээр хэвтэж байсан. Тэгээд бид нар орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг босоод ир цуг яаж цагдаагийн газарт очих мэдүүлэг өгөх шаардлага байгаа талаар шаардлага тавихад би яаж чадахгүй маргааш би өөрөө очоод мэдүүлэг өгчих нь гээд шаардлага эсэргүүцээд байсан ба хэрэг бүртгэгч Б.Дэлгэрханд мөрдөгч та босоод ир гээд гараас нь барьсан чинь Б.Дэлгэрхандын гарыг цохиод та нар яах гээд байгаа юм пизда нар минь манай гэрээс зайл гээд хэл амаар доромжилж байгаад Б.Дэлгэрханд мөрдөгчийн толгой тус газар цохиод Б.Дэлгэрханд мөрдөгчийн нүдний шил газар унасан юм. Тэгээд тухайн үед бид нар та босоод ир гэж таныг очиж шалгаад удаахгүй явуулна гэж гуйж байгаад босгоод хувцсыг нь өмсүүлээд гэрээс нь авч гараад цагдаагийн газарт авчирсан юм. Гэрт нь ороход гэрийн эзэн гэх эрэгтэй залуу унтлагын өрөөнд орон дээрээ бага хүүхдээ тэвэрсэн байдалтай архи согтууруулах ундаа уусан байдалтай согтуу хэвтэж байсан гэрт нь ямар нэгэн эд зүйл эвдэрсэн бусниулсан зүйл болоогүй байсан. Тухайн үед Бг гэртээ архидан согтуураад гэр бүлийн хүчирхийлэл үзүүлээд байна гэсэн дуудлага ирээд тэгээд бид нар гэрт нь очоод цагдаагийн газар луу явах талаар шаардлага тавихад шаардлага эсэргүүцэн Б.Дэлгэрханд мөрдөгчийн гар луу болон толгой тус газарт нь цохиж та нар манай гэрээс зайл балай хүүхэн минь гэх зэргээр хэл амаар доромжилж байсан юм. Тухайн үед цагдаагийн ахмад Б.Дэлгэрханд эргүүлээр цагдаагийн дэд ахлагч С.Мөнх-эрдэнэ олон нийтийн цагдаа Ц.Батнасан, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Мөнхбаатар, мөн зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс дэд хурандаа Дэмбэрэлсайхан ирсэн байсан мөн эхнэр хүүхэд нар нь байсан. Намайг болон бусад алба хаагч нарыг цохиж зодсон зүйл байхгүй тавьсан шаардлага эсэргүүцэж манай гэрээс зайл, лаларууд минь, та нарын цагдаа байх надад хамаагүй, та нарыг харнаа гэх зэргээр хэл амаар доромжилж байсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Бгийн ... Би Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажилладаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээлжинд гараад 02 дугаар сарын 25-ны өдөр ээлжнээс буугаад аймгийн төвд гэрийн хажуугийн "Од" маркет дэлгүүрээс юм авах гээд зогсож байсан чинь найз Будбаяр таараад надтай ойрд уулзаагүй гээд дэлгүүрээс нэг шил архи аваад Будбаярын гэрт ороод тухайн архийг уугаад би ээлжтэй хонож ажилласан болохоор ядраад суудал дээрээ тасраад унтсан байсан тэгээд сэртэл манай эхнэр Дарьсүрэн орж ирсэн архи согтууруулах ундаа уугаад сууж байсан тэгэхээр нь би эхнэр Дарьсүрэнг чи юу хийж байгаа талаар асуугаад гэрлүүгээ явья гэсэн чинь явахгүй гэхээр нь би гэрлүүгээ явлаа гэртээ ирээд хэвтэж байсан чинь араас эхнэр Дарьсүрэн архи согтууруулах ундаа уусан орж ирээд намайг чи айлд хаяад явлаа гээд согтуурхаад уурлаад байсан ба эхнэр Дарьсүрэнтэй маргалдаад эхнэр Дарьсүрэн гэрээс гараад явсан би хаалга үүдээ цоожлоод унтаж байсан чинь хаалга нүдээд байсан манай хүүхэд очоод хаалганы харах цонхоор хараад надад ээж цагдаа нар байна гэсэн тэгэхээр нь би явах байх хаалга үүдээ битгий онгойлгож өг гэсэн тэгтэл хаалганы цоожийг эвдээд гэрт цагдаа болон манай эхнэр ороод ирсэн тэгээд цагдаа нар намайг цагдаагийн газар луу аваад явна гэсэн би гэртээ амарч байна би цагдаа руу явах шаардлагагүй гэсэн чинь эмэгтэй цагдаа нь намайг бос гээд гараас барьж аваад чангаагаад байсан би гараа угз татаж авсан өөр юм болоогүй... Тухайн үед би архи согтууруулах ундаа уугаад унтсан цагдаа нар орж ирэхэд би эрүүл болсон байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Цагдаа нар намайг гэртээ амарч байхад манай гэрт ямар шалтгаанаар ирж намайг цагдаагийн газар луу авч явах гэсэн талаар мэдэхгүй байна. Би гэртээ архидан согтуурч эхнэр хүүхэддээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл болоогүй. Тухайн үед би гэртээ амарч байсан гэр бүлийн хүчирхийлэл болон ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна би өөрийн гэртээ ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй амарч байсан юм... /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 37, 46 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Бгийн согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 1-3 тоотод тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Б.Дэлгэрхандыг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж  эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн тогтоогдсон хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба дээрх үйл баримт нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас илэрдэг бөгөөд уг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийн буюу цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн албан үүргээ хэвийн явуулахыг буюу хэв журам сахиулах үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам сахиулах хэвийн үйл ажиллагааг зөрчсөнөөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үздэг.

 

Тэрээр хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой буюу цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, эсэргүүцсэн энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, Б.Дэлгэрхандын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд цагдаагийн алба хаагчийн нийгмийн хэв журмын хэвийн үйл ажиллагааг сахиулах үүднээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэж, зөрчсөн шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Бг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн байна.  

 

Шүүгдэгч Б.Бгээс хохирогч Б.Дэлгэрханд нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Бг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Б.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

 

 

3. Эрүүгийн 2134000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Дэлгэрханд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

5. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН