| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/00372/И |
| Дугаар | 131/ШШ2017/00387 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 131/ШШ2017/00387
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянговь сум дүгээр багт оршин суух, ВБ67100803 регистрийн дугаартай, Логсол овогт Рэнцэндашийн Наранчимэгийн Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Р.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 50 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй бичигдсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чонцол шүүхэд гаргасан тайлбартаа:
Р.Наранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь овог нэрийн зөрүүтэй байгаа. 2017 оны 09 сард уг асуудлыг шийдвэрлүүлэх болно. Өмнөговь аймгаас шаардлагатай баримтуудыг авчирах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Р.Наранчимэг Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чонцол нь Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хсүэлт гаргагч Р.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чонцол нь хүсэлт гаргагч Р.Наранчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Р.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ