| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0432/И |
| Дугаар | 131/ШШ2017/00500 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00500
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 7 дугаар баг, 3 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, ВЖ67012205 регистрийн дугаартай, Өвгөн овогт Дашзэгвийн Оюунцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд ямаачнаар, мөн нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс бригадад нормчноор ажилд орсон. Ингээд 1992 оны 02 сарын 05-ны Монгол улсын Аж ахуй нэгжийн хуулиар Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэл нь хувьцаат компани болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлсөн боловч 1992 оны 02 сарын 15-ны өдөр эгүүлэн захирлын 01 тоот тушаалаар тус аймгийн Баацагаан сумын Цагаан ээж хувьцаат компанид норчноор ажилласан. Шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Оюунцэцэг нь тэтгэвэрт гарах гэхэд бичиг баримт зөрчилтэй шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар Д.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 25-ны өдрийн 585 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын протокол, Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 06 сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаал, 1983 оны 02 сарын, 1985 оны 09 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Оюунцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Д.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 25-ны өдрийн 585 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын протокол, Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 06 сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаал, 1983 оны 02 сарын, 1985 оны 09 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Оюунцэцэгийн хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өвгөн овогт Дашзэгвийн Оюунцэцэгийн 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар,
1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ