| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0488/И |
| Дугаар | 131/ШШ2017/00501 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00501
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Бууцагаан сум 1 дүгээр багт оршин суух, ВЙ64121600 регистрийн дугаартай, Шомбоон овогт Бямбын Цэрэндуламын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Цэрэндулам шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 54 настай. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Аймгийн архиваас баримт гаргуулах захиалга өгөхөд огт гараагүй юм. Иймд 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор, 1992 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Өлзийт хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ? гэв.
Шүүх хуралдаанаар Б.Цэрэндуламын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 919 дугаар архивын лавлагаа, 1983 оны 06 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Цэрэндулам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Цэрэндулам нь нь 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор, 1992 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Өлзийт хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 1983 оны 06 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Цэрэндуламын хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шомбоон овогт Бямбын Цэрэндуламын 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор, 1992 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Өлзийт хоршоонд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ