Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

 

   2021           05                31                                               2021/ШЦТ/146                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д Н.Гд холбогдох эрүүгийн 2134000000136 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Д Н.Г, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ж.Мөнхбаатартай архидан согтуурч, улмаар түүнийг төмрөөр болон хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд нь “зүүн 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, эрүүний ясны баруун булангийн хугарал, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, эрүү, өвчүүнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Г:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2134000000136 дугаартай хэрэгт хохирогч Ж.Мөнхбаатар /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч Ш.Бат-Оргил /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Г.Нямжаргал /хх-ийн 34-37 дугаар хуудас/, яллагдагч Н.Г /хх-ийн 64-66 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 2594 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Ж.Мөнхбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Гомбын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 60-63, 68-73 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ж.Мөнхбаатартай архидан согтуурч, улмаар түүнийг төмрөөр болон хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд нь “зүүн 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, эрүүний ясны баруун булангийн хугарал, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, эрүү, өвчүүнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах  

хохирогч Ж.Мөнхбаатарын ...Би Баянхонгор аймгаас 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр отроор Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутагт Г гэдэг айлын хажууд буусан юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед байх Гомбынд байж байхад нэг танихгүй хүн ирсэн тэгээд Г бид гурав нэрийг нь мэдэхгүй байна нэг шил архи хувааж уусан тэгсэн Г тэр залуутай хоёулаа согтуу маргаад гадаа гарсан тэгэхээр нь би араас нь гараад та хоёр больцгоо гэж хэлсэн чинь Г чи юу гээд байгаа юм бэ чамд хамаагүй гээд гэр дээрээ байсан төмрөөр миний цээж хэсэг рүү нэг удаа цохиод би газар унасан тэгсэн чинь намайг дахин хөлөөрөө цээжинд 2 удаа дэвссэн тэгэхэд Гомбын хүүхэд нь ирээд салгаж байсан тэгээд би тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн гэсэн... Шалтгааныг би мэдэхгүй. Г тэр залуутай  

маргаад байхаар нь би больцгоо гэж хэлсэн чинь шууд намайг зодсон. Би бие муутай цус харвасан нэг нүд хардаггүй тийм хүн ...Би тухайн үед согтууруулах ундаа  хэрэглэсэн байсан. Г тухайн үед согтуу байсан. ...Намайг анх урт төмрөөр цээжинд нэг удаа цохиж газар унагаад дараа нь хөлөөрөө цээжинд 2 удаа дэвссэн. Аль хөлөөрөө дэвссэн талаар мэдэхгүй байна. Ухаан алдсаны дараа яасан талаар би мэдэхгүй байна. Би тухайн үед Гомбыг цохиж зодоогүй. ...Би гомдолтой байна... /хх-ийн 13-15 хуудас/,

түүний хоёр дахь удаагаа өгсөн ...Би Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 хоног 300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Н.Г надад эмчилгээний зардал болох 560.000 төгрөг бэлнээр өгсөн...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангийн зүүн талд Гунгуу гэдэг газар Гомбын гэрийн гадаа болсон. Эрүүний ясны баруун булангийн хугарал, дух эрүү, өвчүүнд зулгаралт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал өмнө нь мотоциклиос хэдэн жилийн өмнө нь унахдаа ийм болсон... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

гэрч Ш.Бат-Оргилын ...Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагийн үед манайд Нямсүрэн ирээд бид хоёр нэрийг нь мэдэхгүй 0,5 литрийн архи хувааж уугаад тэгээд сумын төв рүү мотоцикльтой очоод дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи аваал сумаас урагшаа гарч тэр архиа хувааж уучхаад Нямсүрэнгийн гэрт очсон. Тэгээд тэндээ байж байгаад 19 цагийн үед гэртээ очоод байж байгаад унтсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгээд нэг сэрсэн чинь зодоон болоод байсан тэгэхээр нь би гэрээс гараад хартал гэрийн хойно Мөнхбаатар газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь Гомбын хүү Нямжаргал аав цохисон гэж хэлсэн тэгээд би Мөнхбаатарыг гэрт өргөж оруулаад байж байтал Нямсүрэн ирээд түргэн дуудсан... Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед гэртээ унтаж байсан. Тухайн үед Г, Мөнхбаатар хоёулаа согтуу байсан. Хөл өвдөөд байна гэж л байсан угаасаа Мөнхбаатар тал цус харвалттай нүд муутай хүн байгаа юм. Мөнхбаатар зодоон болсны дараа огт мотоцикльтой хөдөлж яваагүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Г.Нямжаргалын: би тухайн үед гэртээ байсан тэгсэн гадаа хүмүүс маргалдаад байхаар нь би гэрээсээ гартал аав Мөнхбаатар ах хоёр маргалдаж байсан тэгээд би яваад очтол урт төмөр барьчихсан зогсож байсан тэгээд би салгаад аавыг оруулж унтуулсан ...Тухайн үед аав урт төмөр л барьчихсан байсан ...хоёулаа согтуу байсан ...Тэр өдөр Мөнхбаатар ах мотоциклиос унаагүй... /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

яллагдагч Н.Гомбын ...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би тухайн үед согтуу байсан болохоор л ийм хэрэг үйлдсэн... /хх-ийн 64-66 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 2594 дугаартай ...Ж.Мөнхбаатарын биед зүүн 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, эрүүний ясны баруун булангийн хугарал, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, эрүү, өвчүүнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Ж.Мөнхбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Гомбын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 60-63, 68-73 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Гомбыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ж.Мөнхбаатартай архидан согтуурч, улмаар түүнийг төмрөөр болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Н.Г нь хохирогч Ж.Мөнхбаатартай маргалдаж цохиж авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Н.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Гомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Ж.Мөнхбаатарын биед зүүн 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, эрүүний ясны баруун булангийн хугарал, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, эрүү, өвчүүнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч Н.Гос хохирогч Ж.Мөнхбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчид 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.Мөнхбаатарын хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Гомбыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Н.Гд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Н.Гд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг ялтны ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс олох боломжийг харгалзан тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Г нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

       

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000136 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120 см урттай нарийн төмөр 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Н.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д овгийн Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д Н.Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134000000136 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120 см урттай нарийн төмөр 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН