| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0476/И |
| Дугаар | 131/ШШ2017/00511 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00511
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 4а тоотод оршин суух, УС61041027 регистрийн дугаартай, Боржигон овогт Вандангийн Лхамхүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч В.Лхамхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Баянхонгор аймгийн Барилга трейстийн заслын хэсэгт 1979 оны 01 сарын 26-ны өдрөөс 1981 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Мөн Баянхонгор аймгийн 3 дугаар сургуулийн харъяа Түйн бага сургуульд 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хэдий ч архиваас гарахгүй байгаа. Эдгээр жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?Минйи бие нь хол газар явах боломжгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа, даралт өндөртэй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү.. гэжээ.
Шүүх хуралдаанаар В.Лхамхүүгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 670 дугаар, 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 643 дугаар архивын лавлагаа, Баянхонгор сумын Бага сургуулийн 1994 оны 11 сарын 15-ны өдрийн 22, 1997 оны 07 сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1979 оны 01 сарын 26-ны өдрийн 13, 1981 оны 01 сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаал, В.Лхамхүүгийн 377257 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
В.Лхамхүү нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч В.Лхамхүү нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестид заслын бригадын нормчноор
1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор хотын ерөнхий боловсролын 3-р дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 670 дугаар, 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 643 дугаар архивын лавлагаа, Баянхонгор сумын Бага сургуулийн 1994 оны 11 сарын 15-ны өдрийн 22, 1997 оны 07 сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1979 оны 01 сарын 26-ны өдрийн 13, 1981 оны 01 сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаал, В.Лхамхүүгийн 377257 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд В.Лхамхүүгийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч В.Лхамхүү нь биеийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Вандангийн Лхамхүүгийн 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестид заслын бригадын нормчноор
1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор хотын ерөнхий боловсролын 3-р дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан В.Лхамхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ