| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0493/И |
| Дугаар | 131/ШШ2017/00517 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2017/00517
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 2 дугаар багт оршин суух, ВЗ67112604 регистрийн дугаартай, Ар гол овогт Гомбодоржийн Буянжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Г.Буянжаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтыг зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1983 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1990 оноос 1991 оны 2 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан оч нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ? гэв.
Шүүх хуралдаанаар Г.Буянжаргалын иргэний үнэмлэхний хуулбар, 1983 оны 06 сарын 20-ны өдөр, 1991 оны 04 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрүүд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 662 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 5 дугаартай хурлын тогтоол, гэрч А.Чулуунбаатарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Буянжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Буянжаргал нь 1983 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар,
1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Г.Буянжаргалын иргэний үнэмлэхний хуулбар, 1983 оны 06 сарын 20-ны өдөр, 1991 оны 04 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрүүд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 662 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 5 дугаартай хурлын тогтоол, гэрч А.Чулуунбаатарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г.Буянжаргалын хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ар гол овогт Гомбодоржийн Буянжаргалын 1983 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар,
1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ