| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0462/И |
| Дугаар | 131/ШШ2017/00490 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00490
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянлиг сум 5 дугаар багт оршин суух, ВВ63110101 регистрийн дугаартай, Өндөрүүд овогт Шархүүгийн Туяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ш.Туяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн. Тус аймгийн Худалдаа бэлтгэлтийн ангид 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1984 оны 02 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар, тус аймгийн Худалдаа бэлтгэлийн трейстэд 1984 оны 02 сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа улсад хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал урамшуулал авч байсан. 2013 оны Баянхонгор аймгийн Архивын тасгаар ажилласан жилийн, цалин болон нотлох баримтаа шүүлгэсэн ба 2013 оны 06 сарын 05-ны өдрийн 2373 дугаар архивын лавлагаа гарсан. Иймд миний Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1984 оны 02 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар, тус аймгийн Худалдаа бэлтгэлийн трейстэд 1984 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хүсэлт гаргагч Ш.Туяагийн төлөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцож байна. Тэрээр шүүхэд ажиллаж байсан талаар нэмж гаргах нотлох баримт байхгүй. Иймд түүний шүүхэд гаргасан нотлох баримтуудын хүрээнд 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1984 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл, 1984 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аймгийн Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ш.Туяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 05-ны өдрийн 2373 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Туяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.Туяа нь 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1984 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл аймгийн Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ш.Туяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 05-ны өдрийн 2373 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ш.Туяагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өндөрүүд овогт Шархүүгийн Туяагийн 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1984 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл аймгийн Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ш.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ