| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0325/И |
| Дугаар | 131/ШШ2017/00498 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00498
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-38-03 тоотод оршин суух, эмэгтэй, ВТ66122949 регистрийн дугаартай, Пагж овогт Жигмэдийн Ягааны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВН76020259 регистрийн дугаартай, Маахүүгийн Баасансүрэнд холбогдох
Мотоцикль худалдсаны үнийн үлдэгдэл 1110000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Баасансүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 30-нд Баруун бүсийн 1015 дугаар лангуунаас мустанг-5-150 мотор FJ050997 хөдөлгүүртэй FO420764 улаан өнгийн шинэ мотоциклийг 1720000 төгрөгийн үнэтэйгээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөр зээлсэн юм. Үүнээс 2016 оны 06 дугаар сарын 27-нд 1000000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдсэн 720000 төгрөгийг өгөөгүй юм. Хугацаа нь 10 сараар хэтэрсэн болно. Иймд гэрээнд заасны дагуу 6 сарын алданги болох 390000 төгрөг, нийт 1110000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Баасансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие М.Баасансүрэн нь Ж.Ягаанаас мотоцикль худалдан авсан. Мотоциклийн үнэ 1720000 төгрөгөөс 1000000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 720000 төгрөг дээр алданги 390000 төгрөгийг нэмээд нийт 1110000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Өөр маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч М.Баасансүрэн нь мотоцикль худалдсаны үнийн 1110000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Ягаанд төлөхийг зөвшөөрсөн хариуцагч М.Баасансүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М.Баасансүрэн нь мотоцикль худалдсаны үнийн 1110000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Ягаанд төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангийн данснаас 15595 төгрөг, хариуцагч М.Баасансүрэнгээс 15595 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ягаанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч М.Баасансүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ