Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

 

 

 

 

 

 

 

 

  2021               06             21                                                2021/ШЦТ/209                             

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарт холбогдох эрүүгийн 2034000000667 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1973 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Л.Ө,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1971 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй,

урьд 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Төв аймгийн сум дундын шүүхийн 131а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сум дундын 23 дугаар шүүхийн 30 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, С Ц.Д,

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Ө, Ц.Д нар нь бүлэглэж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ын өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн нутаг, “Мойлтын ам” гэх газраас 3.3047 м2 бөөрөнхий хуурай нарс модыг зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 1.031.242 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

 Шүүгдэгч Л.Ө: 

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй ... гэж,

 

Шүүгдэгч Ц.Д: 

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034000000667 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 02-ын өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн нутаг, “Мойлтын ам” гэх газраас 3.3047 м2 бөөрөнхий хуурай нарс модыг зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 1.031.242 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь эрүүгийн 2034000000667 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 29 ширхэг модыг хураан авч “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, хураан авсан модонд хэмжилт хийсэн тухай баримт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9, 10, 11-14 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16, 17-18 дугаар хуудас/, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн ногоон өнгийн банктай, шар өнгийн хүрээтэй, цахилгаан хөрөөг хураан авч “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19, 20 дугаар хуудас/, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21, 22-23 дугаар хуудас/,

 

Ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Экологи эдийн засгийн ... БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр тооцон гаргав. ...Баянцогт сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаардаг болно, хураагдсан мод нь хуурай нарс гэдэг мод болно. Мод бэлтгэх эрхийн бичиггүй тул хууль бусаар бэлтгэсэн мод болно. бэлтгэсэн нийт 3,3047м³ бөөрөнхий хуурай эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 3.3047M³*1.0*31205 3төгрөг=1031242/ нэг сая гучин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр / төгрөг болно. байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлж гаргана... гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-36 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09/487 дугаартай гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 788.300 /долоон зуун наян найман мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 39-51 дүгээр хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын ...Би Төв аймгийн Баянцогт сумын Байгаль орчны мэргэжилтэн ажил хийдэг юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сумын цагдаагийн хамт Даргиат 3 дугаар багийн нутагт Мойлтын ам гэх газар эргүүл шалгалтаар явж байтал манай Баянцогт сумын иргэн Д, Ө гэх нэр бүхий иргэд, Мойлтын ам гэх Уулнаас Бонго маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ойгоос зохих зөвшөөрөлгүй нарс мод бэлтгэж байх хугацаанд би таарсан юм. Би тухайн үед сумын иргэдээс мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад манай сумын иргэн Д Ө нар аваагүй гэж асуухад модоо бэлдэж очоод авна гэсэн тайлбар тавьсан юм. Тэгээд би сумын цагдаагийн хамт сумын төврүү авч очиж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн юм... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч Э.Ганбаатарын ...Би тухайн үед асуухад Ө гэж жолооч Д намайг гэрт байхад гуйсан юм гэж ярьж байсан... Би сум орон нутгийн иргэдтэй уулзах болгондоо иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг заавал авч явах талаар яриа таниулга хийж ажилладаг энэ хүмүүс харин аваагүй явсан байна... Би тухайн тайрсан моднуудыг очиж үзэхэд яг ч босоо нойтон мод унагаж ачаагүй байсан үндсээрээ байгалийн давагдашгүй хүчин зүйл болох салхинд унасан шүүнг мод байсан... Би тайрсан модны хожуул болгоныг очиж үзэхэд үндсээрээ булгарч унасан нарс модны хожуулууд байсан... Шүүнг мод гэдэг нь бага зэргийн чийгээ хадгалж буй чийгтэй модыг хэлдэг юм... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Б.Билгүүний ...би Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн байгаль хамгаалагч ажилтай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед манай сумын иргэн Д гэх хүн над руу модонд явах гэсэн юм мод хийх эрхийн бичиг болон гоожин авах гэсэн юм гэхээр би хөдөө ажлаар явж байна та гоожингийн мөнгөө банкинд тушаагаад мөнгө тушаасан баримтаа бэлдээд байж бай гэж хэлтэл надад мөнгө байхгүй 2-3 хоногийн дараа мөнгөтэй болоод тушааж болох уу гэхээр нь би тийм асуудал байхгүй гэж хэлсэн утсаа салгасан чинь мод хийж байгаад манай байгаль орчны байцаагч Ганбаатар гэх хүнтэй таараад надад утсаар ярьж хэлсэн гэж хэлсэн байсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,

яллагдагч Л.Өгийн ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байх найз Ц.Д мод татаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багийн нутаг Тойлтын өвөр гэх газраас 19-32 УНР улсын дугаартай Киа Бонго Жи 2 маркийн тээврийн хэрэгслээр цахилгаан хөрөө ашиглан 29 ширхэг нарс мод бэлтгэсэн хөрөө машин хоёрыг би авч явсан хөрөө нь миний хөрөө байсан... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Дын ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багийн нутаг Тойлтын өвөр гэх газраас өөрийн найз Өгийн хамтаар 19-32 УНР улсын дугаартай Киа Бонго маркийн жи 2 маркийн тээврийн хэрэгслээр цахилгаан хөрөө ашиглан 29 ширхэг нарс мод бэлтгэсэн, хөрөө машин манай найз Өгийн нэр дээр байдаг... /хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Л.Өгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68, 81, 96 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Дын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 69, 89-95 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь бүлэглэн, 2020 оны 11 дүгээр сарын 02-ын өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн нутаг “Мойлтын ам” гэх газраас 3.3047 м2 бөөрөнхий хуурай нарс модыг зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарын зөвшөөрөл аваагүй атлаа “Өвөр байц” гэх газар байрлах ойд 3.3047м2 мод бэлтгэж, уг 3.3047м2 модыг ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөөвөрлөсөн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тухайлбал шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар оорондоо ярилцаж, хамт ууланд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцсоныг... ...гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэсэн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хангаж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Хууль санаачлагчаас “Гэмт хэрэгт хамтран оролцоо”-ны  “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 29 ширхэг модыг хураан авч “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, хураан авсан модонд хэмжилт хийсэн тухай баримт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн ногоон өнгийн банктай, шар өнгийн хүрээтэй, цахилгаан хөрөөг хураан авч “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09/487 дугаартай үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарыг бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ цахилгаан хөрөөг, харин гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэхдээ “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байна.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь шүүгдэгч Л.Өгийн эзэмшлийх гэдэг нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогддог ба харин тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэдийгээр шүүгдэгч Л.Өгийн өмчлөлийх боловч тухайн тээврийн хэрэгслийг “Гуртын тавилан” ББСБ-н өмчлөлд Фидукцийн гэрээгээр өөрийнхөө эзэмшилд унаж, ашиглах эрхтэйгээр шилжүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 788.300 /долоон зуун наян найман мянга гурван зуу/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 394.150 /гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод,

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж буй 2.02см-с-2.43см хооронд урттай, 7мм-с-36мм хооронд диаметртэй, 29 ширхэг 3.3047м3 модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг,

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдан ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн банктай, шар өнгийн хүрээтэй, цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

 

мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч шүүгдэгч НИ73062415 дугаарын регистртэй, Б Л.Өд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.031.242 төгрөгийн шууд хохирол учирж, 3.093.726 /гурван сая ерэн гурван мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 3.093.726 /гурван сая ерэн гурван мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгөөс 1.031.242 /нэг сая гучин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1.031.242 /нэг сая гучин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг төлсөн талаарх “ХААН” банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд мөн үлдэх 2.062.484 /хоёр сая жаран хоёр мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн талаарх Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/332 дугаартай албан бичиг, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байгаа хэдий ч шүүгдэгч нарыг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үлдэх хохирлоо төлөхийг, төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл тухай хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдсаний дараа хохирогчид учруулсан хохирлыг зохих хувийг нөхөн төлснийг, мөн үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 4 /дөрөв/ хугацаагаар тэнсэж, шүүгдэгч тус бүрт албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. 

 

Бусад асуудлын талаар:    

            Эрүүгийн 2034000000667 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Л.Ө, Ц.Д нар нь тус бүр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарыг бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, тус бүр албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарт тус бүр шүүхээс тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарт тус бүр шүүхээс тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарт тус бүр шүүхээс тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 2034000000667 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар нь шүүгдэгч Л.Ө, Ц.Д нарт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч дугаарын регистртэй, Б Л.Өд олгохыг тус тус дурдсугай.  

  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн банктай, шар өнгийн хүрээтэй, цахилгаан хөрөөг 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “KIA BONGO J-2” маркийн 19-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 788.300 /долоон зуун наян найман мянга гурван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 394.150 /гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж, улсын орлогод,

мөн Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж буй 2.02см-с-2.43см хооронд урттай, 7мм-с-36мм хооронд диаметртэй, 29 ширхэг 3.3047м3 модыг хурааж улсын орлогод тус тус оруулсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д  нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Л.Ө, С Ц.Д нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН