Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2017/00435

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи Мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 4 дүгээр багт оршин суух, ВИ83111419 регистрийн дугаартай, Ишдоржийнхон овогт Жамъяндоржийн Баатарсүхэд холбогдох Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр нийт 210.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Баатарсүх нь манай компанитай 2014 оны 11 сарын 2-ны өдөр 11622793 тоот Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP 10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Ж.Баатарсүх нь одоогийн байдлаар тус компанид 140.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Иймд Ж.Баатарсүхээс төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 140.000 төгрөг, 780 хоногийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги нийт 210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Баатарсүх шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Баатарсүх би Жи Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 210.000 төгрөгийг бүрэн барагдуулан төлж дуусгана. Маргах зүйлгүй. Уг үйлчилгээг авсан нь үнэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-нь Ж.Баатарсүхэд холбогдуулан Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр нийт 210.000 төгрөгийг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Ж.Баатарсүх нь 2014 оны 11 сарын 02-ны өдөр Жи Мобайл ХХК-тай №11622793 тоот Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авч, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Баатарсүх нь нэхэмжлэлийн шаардлага болох Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр нийт 210.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Баатарсүх нь нэхэмжлэлийн шаардлага болох Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр нийт 210.000 төгрөгийг нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 3475 төгрөг , хариуцагч Ж.Баатарсүхээс 3475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ   Ч.БАЯРЦЭНГЭЛ