Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/283

 

 

 

 

 

 

 

 

 


  2021             07              29                                                 2021/ШЦТ/283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаа,

шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А, тэдний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Д.Ш, Б П.Э, Б О.А, Б Ц.А нарт холбогдох эрүүгийн 201619000076 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Улаанбаатар хотын Октябрийн ройаны шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б. 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 13-ны 268/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Орхон аймгийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.4, 126 дугаар зүйлийн 126.2.1. 126.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, дугаартай регистртэй, Х Д.Ш,

Монгол Улсын иргэн, Булган аймагт 1970 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт урьд Шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б. дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгүүдэд зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 153 дугаар зүйлийн 153.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгүүдэд зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Булган аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Булган аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний зүйлийн өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар 45.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Булган аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, дугаартай регистртэй, Б П.Э,

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Улаанбаатар хотын Октябрийн ройаны шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 13-ны 268/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Орхон аймгийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.4, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б О.А,

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1970 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт

урьд нь Дархан хотын шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 06 дугаар сарын 14 ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, дугаартай регистртэй, Б Ц.А,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч П.Э, Ц.А нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг "Хар нуур" гэх газарт нутаглаж байсан иргэн Б.Бумжингийн гэрийн цоожийг эвдэн дотогш хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бүс, зэс аяга, ДДШ станц, хувцас, халтар манан хөөрөг, зурагт, дугуй хийлэгч багаж, аккумлятор 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бусдад 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч П.Э, Д.Ш, О.А, Б.Чүлтэмжамц нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Дэлэнчийн булаг" гэх газраас иргэн Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.635.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч П.Э, Д.Ш, Ц.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Сагзай" гэх газраас иргэн Ц.Цог-Эрдэнийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч П.Э, Д.Ш, О.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Өлийн давааны өвөр" гэх газраас иргэн Ж.Бадамын 3 тооны үхрийг хулгайлан нядалж, бусдад 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.Ш:

...Хохирлоо бүрэн төлнө... гэж,

Шүүгдэгч П.Э:

...Хохирлыг бүрэн төлж барагдуулна... гэж,

Шүүгдэгч О.А:

...Шүүх гарсан хохирлын хэмжээг бид нар бүгдийг төлж барагдуулна... гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаа:

...Манайд автын үзлэгтэй гэж байхад энэ хэд ирсэн. 3 дахь өдөр нь гэдэс дотрыг нь гаргаад байж байхад нь хараад цагдаад мэдэгдсэн. Хохирол төлбөрөө одоо төлүүлж авмаар байна. Өдий болтол нэг ч төгрөг төлөөгүй. Төлнө гээд л яваад байгаа... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 201619000076 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Яллагдагч П.Э, Ц.А нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг "Хар нуур" гэх газарт нутаглаж байсан иргэн Б.Бумжингийн гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, мөнгөн бүс, зэс аяга, ДДШ станц, хувцас, халтар манан хөөрөг, зурагт, дугуй хийлэгч багаж, аккумлятор 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад 1670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдох байдал:

            тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд "Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл тур саатуулах хашаанд саатуулсан байгаа 87-85 БУА улсын дугаартай "Ниссан Санни" маркийн тээврийн хэрэгслийн кабинд үзлэг хийхэд ...О.А, Аынх гэх ногоон судалтай хар өнгийн цүнх дотор нь хар өнгийн оймс 1 хос, шар өнгийн аяга, ягаан өнгийн алчуур, мөн кабинд сул гэрэлтүүлэгч гэрэл, 1ш нүдний дуран, улаан өнгийн данхрат, ногоон сойтог гэх мэт зүйлс хийсэн хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй шар өнгийн зэс аяга, 1 нүдний дуран гэх мэт зүйлсийг хурааж авлаа гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 29 31 дүгээр хуудас/,

            сэжигтэн П.Эын хулгайлсан эд зүйлүүд гэж авчирсан эд зүйлүүдийг хураан авсан тэмдэглэлд “...хураан авах ажиллагаагаар улаан толгойтой хүрэн өнгөтэй чулуун хөөрөг 1 ширхэг, хар өнгийн 14 инчийн зурагт хуучирч муудсан, 2 ширхэг залгууртай зэрэг эд зүйлийг авчирсныг хохирогчид хүлээлгэн өгөхөөр хураан авлаа" гэснээр /2 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/,

            эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэлд “...Хүлээлгэн өгөх ажиллагаагаар 2 см өндөр улаан толгойтой, бор хүрэн өнгийн 9,5 см өндөр чулуун хөөрөг, хар өнгийн урдаа Самсунг гэсэн бичиг нь хууларч унасан тавтай, хуучирч муудсан зурагт, улаан, цагаан өнгийн оролттой залгуур утас, ирмэг нь 15х15 хэмжээтэй шаргал өнгийн зэс аяга зэргийг үзлэг хийн гэрэл зургаар бэхжүүлж аван хүлээлгэн өгөв" гэснээр болон ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 33-35 дугаар хуудас/,

            хохирогч Б.Бумжингийн ... 2015 оны 10 дугаар сарын 01-ний үед том гэрээ өвөлжөөндөө буулгаад цоожилж орхиод 2015 оны 10 дугаар сарын 10-ны үед жижиг гэрээ буулгахад гэрийн цоож эвдэрсэн гэрээс 12 волтоор ажилладаг зурагт, ДДиш станц, 2 аккумлятор алдагдсан байсан сүүлд гэрээ янзлаад эд зүйлээ бүртгэхэд халтар манан хөөрөг, зэсэн аяга, ...мөнгөн бүс, ..... манай хүүгийн хувцас, дугуй хийлдэг багаж зэрэг алга болсон байсан... /2 дугаар хх-ийн 124 дүгээр хуудас/,

            дахин өгсөн ...Би хулгайд алдсан зэс аяга, чулуун хөөрөг, зурагт залгуур зэрэг эд зүйлүүдээ авсан бусад хулгайд алдсан эд зүйлүүдээ хүлээн аваагүй байгаа... /6 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/,

            дахин өгсөн ...Би хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлж байсан хулгайд алдсан гэх эд зүйлүүдээс хурганы арьс, дуран нь дараа нь нүүдэл хийхэд гарч ирсэн хулгайд алдагдаагүй байсан юм мөн мөнгөн аяга хулгайд алдсан гэж манай хүү Баяндалай андуурч хэлснийг нь би мөнгөн аяга хулгайд алдаагүй гэж хэлсэн манайх зэс аяга алдаад буцааж авсан...Манай гэрээс 4 талдаа хүчтэнтэй мөнгөн бүс, хуучин зэс аяга, 90 амперын аккумлятор 2 ширхэг, ДДш станц, халтар манан хөөрөг, дугуй хийлэгч багаж, хувцас, зурагт зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсанаас зурагт зэс алгыг нь буцаан авсан бусдыг нь аваагүй юм... Үнэлгээнд өөрчлөлт ороогүй тэр үеийн миний үнэлсэн үнэлгээгээр явж байгаа үнэлгээний комиссоор гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа харин дээрх хурганы арьс, дуран зэрэг эд зүйлүүдийг алдаагүй учир үнэлгээнээс хасаж тооцно уу... Зурагт зэс аягыг буцаан авсан, хулгай хийсэн А гэх хүнээс 565,000 төгрөг хохирол төлсөн өөр хохирол төлөгдөөгүй байгаа... /7дугаар хх-ийн 214-215 дугаар хуудас/,

            гэрч Б.Баяндалайн ... би одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна 2015 оны 10 дугаар сарын 01-ний үеэр манайх Төв аймгийн Цээл сумын нутаг Хар нуур гэх газар өвөлжөөд том гэрээ барьж нүүсэн ба тэгээд нууж буугаад би гэртээ байхад хар өнгийн соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг нь Ариука гэсэн ногоон хөх онгийн дээл хар өнгийн хромон гуталтай 2 хүн машины дугуй хагараад гэж ирсэн тэгээд дугуйгаа засах гээд байж байхад манай хамаатны Билгүүн гэж залуу ирсэн тэгээд бид нар тэр машиных нь дугуйг засаж өгөөд явуулсан ба маргааш орой нь гэртээ ирж үзэхэд гэрийн цоожийг нь эвдээд хулгай орсон бололтой байсан ба дараа нь алдагдсан эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд урьд байцаалтандаа өгсөн эд зүйлүүд алдагдсан байсан... /2 дугаар хх-ийн 152-154 дүгээр хуудас/,

дахин өгсөн ...Би бол аяга алдсан гэхээр нь мөнгөн аяга алдагдсан гээд хэлсэн тэр хулгайд алдагдсан эд зүйлүүд дунд байсан зэс аяга байсан юм байна лээ би мөнгөн аяга гээд буруу хэлсэн байна лээ харин аав Бумжингийн хулгайд алдаагүй гэсэн дээрх хурганы арьс, дуран нь дараа нь нүүдэл хийхэд гарч ирсэн хулгайд алдагдаагүй байсан юм..А гэх хүнээс 565,000 төгрөг хохиролд төлсөн өөр хохирол төлөөгүй... /7 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/,

            гэрч Д.Билгүүний ...Бумжин гэж хамаатныдаа очиход хар өнгийн 89-24 УБН улсийн дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2танихгүй эрэгтэй  хүн ирсэн ба тэр хоёр хүн Дархан-Уул аймгаас Төв аймгийн Заамар сум орохоор явж байгаад замдаа дугуй нь хагарчихлаа гэж байсан. Баяндалай бид 2 тэр машинтай явсан 2 хүнтэй хамт хагарсан дугуйг нь засаад орой 23 цагийн орчим дуусаад нөгөө 2 хүн машинтайгаа Заамар сумын зүг явж Баяндалай бид 2 маргааш нь өвөлжөөний гэрт ирэхэд гэрийн цоожийг нь эвдээд хаалга нь онгорхой хулгай орсон байсан. ...Би А гэж хүнийг Төв аймгийн Заамар сум руу явж байгаа гэхээр нь Заамар сумын уурхайнуудад түлш хямдхан зардаг гэсэн хямдхан түлш олдох уу гэхэд А гэж хүн нь хямдхан түлш олж өгөхөөр болсон тэгээд утасны дугаарыг нь тэмдэглэж авах гэхэд надад утас байхгүй байсан тул Баяндалайгийн утсан дээр тэмдэглэсэн... /2 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас/,

сэжигтэн О.Аийн ...Уг зэс аяга миний аяга биш бөгөөд уг аяга Аын аяга байгаа юм 2015 оны 10 сарын эхээр байсан яг нарийн өдрийг нь одоо санахгүй байна намайг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт байхад өглөө 10 цагийн орчим Ц.А, П.Э нар Эын 89-24 УБН улсын дугаартай, хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн ба машиныг Ц.А барьсан байсан тэгээд А, П.Э бид 2 Дархан-Уул аймгаас наашаа ирж яваа замдаа Төв аймгийн Цээл суманд хөдөө машины дугуй хагараад айлд очиж машины дугуйгаа нөхөөд буцаж тэр айлын эзэнгүй гэрт очоод авчихлаа гээд уг зэс аягыг аккумлятор, дугуй хийлэгч бусад эд зүйлийн хамт авч явсан ба дээрх юмнуудыг нарийн хараагүй тэгээд мөн хэлэхдээ тэр дугуйгаа зассан дээрх эд зүйлийг авсан гэх айлд 2 залуу байсан гэж байсан ба дараа нь А бид нарыг Улаанбаатар хотод ирсэн байхад тэр гэрээс нь эд зүйл хулгайлсан гэх айлын хун нь Атай утсаар яриад байсан юу гэж ярьсныг мэдэхгүй байна. ...2 хоногийн дараа Улаанбаатар хотод уулзахад А уг зэс аягыг хар цүнхэндээ хийсэн явсан байсан... Ц.А, П.Э нар ирсэн юм тэгэхдээ дээрх эд зүйлийг замдаа дугуй зассан айлаасаа шөнө буцаж очоод эзэнгүй гэрээс нь хулгайлсан талаар хэлж байсан юм... /3 дугаар хх-ийн 42-43 дугаар хуудас/,

сэжигтэн П.Эын ...Ц.Аын хамт Дархан-Уул аймгаас өөрийнхөө 89-24 УБН улсын дугаартай, хар өнгийн Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Заамар сум орох гэж яваад Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө жолоочийн эсрэг талд дугуй хагарсан тэгээд ойрхон өвөлжөөтэй айл байхаар нь очиход 2 залуу байсан тэгээд дугуй хагарлаа гэхэд тэр айлд дугуй нөхөж янзалж засдаг юм байж дугуйгаа янзалчихаад тэгээд оройдоо Заамар сум руу явж байтал жолоочийн эсрэг талын урд дугуй хагараад хий нь гарсан тэгэхээр нь буцаад нөгөө дугуй нөхсөн айлдаа очиход тэр айлд байсан 2 залуу яваад өгсөн өвөлжөөний гэр нь эзэнгүй цоожтой байсан тэгээд А гэр рүү нь эхэлж орсон араас нь би орж гэрийн баруун талд байсан том, жижиг хар өнгийн аккумлятор авсан А бусад эд зүйлийг авсан байсан тэрэнд нь мөнгөн тоногтой бус, зэс аяга, дугуй хийлэгч, жижиг зурагт гэх мэт зүйлүүд авсан байсан тэгээд тэндээсээ хулгайлж авсан дугуй хийлэгчээр дугуйгаа хийлж явсаар Төв аймгийн Заамар суманд очиж Атэй уулзаад Дарханаас гараад явж байгаад дугуй хагарсан, замаасаа эд зүйл хулгайлсан талаар хэлсэн ...бид 2 ярилцаж байгаад хулгай хийж авсан... /3 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,

            сэжигтэн Ц.Аын ...П.Эын хамт Төв аймгийн Жаргалант сумаар дайраад Заамар сум руу Эын хар өнгийн соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад буруу талын хойд дугуй нь хагарсан тэгээд ойрхон өвөлжөөтэй айл байхаар нь очиход 2 залуу байсан тэгээд дугуй хагарлаа гэхэд тэр айлд дугуй нөхөж янзалж засдаг юм байж дугуйгаа янзалчихаад тэгээд оройдоо Заамар сум руу явж байтал дугуйны хий нь дахиад гарсан тэгэхээр нь буцаад нөгөө дугуй нөхсөн айлдаа очиход нөгөө 2 залуу явсан эзэнгуй цоожтой байсан тэгээд би Дугуйн Дорцовоор Хятадын жижиг цоожийг нь хөшиж эвдэж ороод дугуй хийлэгчийг нь мөн аккумляторыг нь авсан бусдыг нь Э авсан дараа нь харуулж байхад хөөрөг, зурагт, бүс, Ддш-ийн хүлээн авагч, жижиг хар аккумлятор, жижиг зэс аяга, хар куртик, би өнгийг нь сайн санахгүй байна пүүз гэх мэт эд зүйлүүд авсан байсан... /3 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/,

яллагдагчаар өгсөн ...Би Этай хамт Эын Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймгаас Заамар сум руу явж байгаад замд дугуй хагараад замын ойролцоо байсан айлд очиж танихгүй 2 залууд 20.000 төгрөг өгч засуулж тавиад цаашаа 5 км орчим яваад нөгөө дугуй дахиад хагарчихсан ба буцаад нөгөө айлдаа Эын хамт ирэхэд гэрээ цоожлоод явсан байхаар нь гэрийнх нь цоожийг эвдэж гэрт нь ороод дугуй хийлэгчийг нь авч гараад машиныхаа дугуйг хийлж байхад Э гэрээс машинд юм хийгээд байсан тэгсэн 2 ширхэг аккумлятор, зурагт, зэс аяга, нэрмэл архи, хөөрөг гэх мэт бусад зүйлүүдийг хийсэн байсан тэгээд яваад өгсөн зарим зүйлүүдийг нь хохирогчид буцаан өгсөн..." гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

 

хулгайд алдагдсан эд зүйлийг үнэлсэн орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ... /2 дугаар хх-ийн 126 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Э, Д.Ш, О.А, Б.Чүлтэмжамц нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Дэлэнчийн булаг” гэх газраас иргэн Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.635.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдох байдал:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...“Уг хэрэг учрал болсон гэх газар нь Хайлааст багийн төвөөс баруун урагш 7 км орчим зайд байх “Дэлэнчийн булаг” гэх газар байв. Уг хэрэг учралын газар нь бүхэлдээ дэрсэн хөрсөөр бүрхэгдсэн байх ба уг Дэлэнчийн булагийн ертөнцийн зүгээр зүүн талд нь жалга байх ба жалган дээр 2ш цагаан саарал өнгийн барзгар гадаргуу бүхий олс байх ба 6 метр 50 см, 5 метр 10 см хэмжээтэй байв. Уг жалганд шороог нь ухаж дотор нь хийсэн 2ш толгой харагдаж байх бөгөөд уг нүхнээс ухаж гаргахад улаан өнгийн үхрийн толгой 2 ш, цагаан өнгийн үхрийн толгой 1 ш, үхрийн гэдэс дотор 1 ш байв. Уг ухаж гаргасан газраас ертөнцийн зүгээр баруун талд 6 метр 65 см-ын зайтай малын сэвс мэт зүйлээр бохирлогдсон хөрс байх ба  ертөнцийн зүгээр хойд талд нь өндөр нь 1 метр радиус нь 1 метр 20 см хэмжээтэй овоолсон шороо байх бөгөөд үүнд нь малын гэдэс шороо ухаж хийсэн байв. Уг гэдэснээс баруун хойд зүгт 1 метрийн зайтай малын сэвс мэт зүйлийг дарж орхисон байв. ......овоолсон шороон дээр тэнхлэг хоорондын зай нь 1 метр 20 см орчим, дугуйны хэмжээ нь 20 см орчим хэмжээтэй байх ба хээг нь тогтоох боломжгүй байв. Уг хэргийн газар руу баруун хойд талаас ирсэн мөр байх ба уг мөрний тэнхлэг хоорондын хэмжээ дугуйны хэмжээ таарч байв. Уг хэрэг учрал болсон гэх газраас 2ш 6м 50см, 5м 10см хэмжээтэй саарал өнгийн олс, 1ш “Вояж” гэсэн бичигтэй хуванцар савны дээд хэсэг зэргийг эд мөрийн баримтаар хурааж авав...” гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 39-44 дүгээр хуудас/,

таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “...Гэрч Сэвжидмаа 3 дугаартай зургийг зааж энэ “Хайлюкс” маркийн тээврийн хэрэгслийн жолооч 1 метр 820 орчим өндөртэй залуу мөн байна гэж заав. ...би шууд царай төрхөөр таньж байна гэв. Дээрх 3 дугаарын зураг нь сэжигтэн О.Аийн зураг байлаа...” гэснээр болон ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2дугаар хх-ийн 101-109 дүгээр хуудас/ ”

хохирогч Мэндбаатарын ...би 2015 оны 04 дүгээр сарын 25-нд өөрийн эзэмшлийн үхрүүдээ бэлчээрт нь гаргачхаад орой нь үхрээ бүртгэхэд тоо ёсоороо байсан. Тэгээд маргааш нь Сов руу техникийн үзлэгт орчхоод орой нь 19 цагийн үед гэртээ хариад үхрээ бүртгэхэд  3 үхэр дутаж байсан. Тэр даруй нь мотоцикльтой 3 үхрээ хайгаад олж чадаагүй. Маргааш өглөө буцаад Сов руу ирээд мотоциклоо үзлэгт оруулсан үзлэгт оруулчхаад 12 цагийн үед гэр лүү харьсан. Гэртээ хариад үхрээ хайгаад гадуур явсан. Дарцангийн уурхайн ойролцоо үхрээ хайж явж байгаад Чүлтэмтэй таарсан. Тэр үед Чүлтэм үхрээ туугаад явж байсан тэгэхээр нь би өөрийн үхэрнүүдээ асуусан чинь харагдаагүй, манай гэрээс бас 2 үхэр алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би Чүлтэмд үхрээ захичхаад ирсэн. Тэгсэн маргааш өглөө нь Чүлтэм, Цогоо, Жамьян нар манай гэрт ирээд “Дэнчингийн булагийн” зогоон дотор танай үхрийн толгой булаатай байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр намайг утсаар дуудаад намайг очих хооронд Чүлтэм гүүрэн дээрээс цагдаа дуудсан байсан. Тэгээд би эхнэртэй хамт очоод үзэхэд манай үхрүүд мөн байсан. Чүлтэмээс танай үхэр хаана байна гэж асуухад манай үхрүүд Туулын гүүрэн дээр байна лээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийсэн.  Хүрэн эрээн эр үхэр, сарман улаан эр үхэр улаан халзан эр үхэр гээд 3 үхэр алдсан. Буруу талын чих нь урд талаасаа ухам имтэй байсан... /2 дугаар хх-ийн 127-128 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаагийн ...Манай дүү Мэндбаатарын 3 тооны том эр үхрийг 2015 оны 04-р сарын 25-26-нд шилжих шөнөөр буюу тухайн үед заамар сумын Хайлааст 3-р багийн төвд автомашины техникийн улсын үзлэг ирсэн тэрэнд манай дүү Мэндбаатар явсан хойгуур нь дээрх 3 тооны том эр үхрийг О.А, Д.Ш, П.Э, Чүлтэмжамц нарын 4 хүн хулгайлж махалж авч явж махыг нь зарсан байсан..Би буруу зөрүү хэлсэн байна манай дүү дээрх 3 тооны эр үхэр хулгайд алдагдсан дутсаныг 2015 оны 04-р сарын 26-ны өдөр мэдсэн юм. Тэгээд хайж байгаад 3 үхрийг махалж нядалсан сэг зэмийг олсон...хохирлоо төлүүлж авмаар байна... /7 дугаар хх-ийн 212-213 дугаар хуудас/,

гэрч Б.Сэвжидмаагийн ...2015 оны 04 дүгээр сарын 28-наас 89-нд шилжих шөнө өглөөний 07 цагийн орчимд хар хөхдүү өнгийн Тоёото Хайлюкс маркийн 85-87 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 залуу суусан ирээд надад 3 тооны үхрийн махыг 2.410.000 төгрөгөөр өгсөн. Би махыг нь жинлэж аваад мах зарж байгаа 4 залуутай наймаалцаж байгаад гэнэт санаж гарал үүслийн бичиг байгаа эсэхийг асуухад байхгүй малаа нядалж байгаад оройтоод авч чадаагүй хулгайн мал бишээ миний үхэр гэж хэлцгээсэн. Тэгэхээр нь би нөгөө 4 залууд хаанаас яваад оройтдог юм гэтэл хэн нь хэлсэн талаар одоо санахгүй байна Дундговь аймгийн Бүрэн сумаас гэж хариулахаар нь Дундговь аймагт Бүрэн сум байхгүй шдээ Төв аймгийн Бүрэн  сумаас хийсэн малын махыг манай энд авчирч өгдөггүй шдээ зам таарахгүй шүүдээ гэж хариулахад 4 залуугийн хоёр нь машин руугаа орж суугаад гарч ирэхгүйгээр суучихсан. Харин 2 залуу нь махаа жинлэж өгөөд 600.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд 3 үхрийн улаан халзан, хүрэн эрээн, сарман бага зэргийн халзан зүсмийн 3 ширхэг ширийг газарт дэлгэж тавиад зарна та авах уу? гэхээр нь би шир авдаггүй учир үгүй гэж хэлсэн... /2 дугаар хх-ийн 157-159 дүгээр хуудас,

нэргүйн Мэндбаатарын малд ээмэгжүүлэлт хийсэн цуваа /2 дугаар хх-ийн 135-р хуудас/,

хулгайд алдагдсан 3 тооны эр үхрийг нийт 2,635,000 төгрөгөөр үнэлсэн “Хан үнэлэмж” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /6-р хх-ийн 120-124-р хуудас/,

сэжигтэн О.Аийн “...2015 оны 04 сарын 25-ны өдөр би Төв аймгийн Заамар сумын нутаг Хайлааст багт байрлах гэртээ байж байтал 23 цагийн орчимд найз Ш над руу 88183286 дугаарын гар утсаар ярьсан. Ингээд “Чи наашаа Туулын гүүрний энд хүрээд ирээчээ, машинаа унаад хүрээд ирээч” гэж гуйхаар нь би 23 цаг өнгөрөөд Шгийн хүү Ууганбаяраас худалдан авсан хар өнгийн 32-55 УБХ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгслийг   жолоодон Төв аймгийн Заамар сумын Туулын гүүрний наад хэсэгт очсон. ...Чүлтэмжамц 1 том, 2 дунд зэргийн үхрийн махыг нэг шуудайтай юмтай хараад зогсож байсан ба миний машины хойд багажинд ачиж “Эмээлт-Овоо” түүхий эд авах цэгийг зорин хөдөлж явсаар байгаад дөнгөж үүр цайж байхад цагийг сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлт-Овоо түүхий эд авах цэгийн гаднаа гэрэлтэй жижиг амбарын гадаа аваачиж өгсөн. ...Ш нь Чүлтэмжамц, Э нарын хамтаар  тооны -үхэр нядалж махалчихсан байсан...Мах зарахдаа өөрийн тээврийн хэрэгсэлдээ 85-87 ДАА улсын дугаарыг зүүчихсэн байсан учир нь Эмээлт-Овоо түүхий эд авах цэг дээр мах зарахад Ш миний машины ард зүүчихсэн ...”гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 52-53 дугаар хуудас/,

сэжигтэн П.Эын “...А бид 2 Аийн худалдаж авсан байсан 32-55 УБН улсын дугаартай, хөх өнгийн Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад очиход Ш, Чүлтэмжамц нар жалганд 3 тооны үхрийг махалж янзалсан өөрсдөө даваан дээр хүлээгээд байж байснаа А бид хоёрыг 3 тооны үхэр Улаанбаатар хот руу оруулаад өг гэж гуйсан тэгээд А,бид 2 Ш, Чүлтэмжамц нартай хамт тэр махалсан 3 тооны үхрийн мах, ширийг нь, машиндаа ачаад Улаанбаатар хотын зүг яваад замдаа түүхий эдийн ченжид зарсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,

яллагдагч Б.Чүлтэмжамцын “...Ш бид 2 Төв аймгийн Заамар сумын нутагт шороо ухаж алт олборлохоор явж байхад Ш гэрэл гараад байна гээд гүйгээд явчихсан тэгэхлээр нь би байж байгаад удаад байхаар нь араас нь очиход 3 тооны үхэр махалж янзалж бэлдсэн хүмүүс нь байхгүй байсан тэгсэн Ш энэ 3 үхрийн махыг зарж мөнгө болгоё гээд байсан тэгээд Заамар сумын  Хайлааст багаас А, Э нарыг дуудаж ирж уулзсан тэгэхэд хөх өнгийн Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн тэгээд тэр 3 үхрийн махыг машиндаа ачаад Улаанбаатар хот руу явах замдаа түүхий эдийн цэгт мах, ширүүдийг зараад...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/

Яллагдагч П.Э, Д.Ш, Ц.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Сагзай” гэх газраас иргэн Ц.Цог-Эрдэнийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдох байдал:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “хэрэг учрал болсон гэх” газар Аргалант сумын төвөөс 12 км орчим зайтай ертөнцийн зүгээр баруун урагш “Сагзай толгой” гэх газрын Отгонбаярын өвөлжөөний чулуун хорооны ард улаан хүрэн зүсмийн улаан халзан зүсмийн 2 тооны үхрийг нядалсан байдалтай дээр нь чулуугаар дарсан байдалтай байсан болно. Улаан хүрэн үхрийн ширийг  татаж гэдэс дотроос холдуулахад ширэн дотроос ногоон эрээн даавуу  харагдахад татаж үзхэд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу байлаа. Улаан халзан үхрийн ширийг гэдэснээс нь татаж үзэхэд толгой нь ширтэйгээ үргэлж ба ширэн дор үхрийн гэдэс бүхлээр нь байлаа. Хэргийн газар даавуунаас өөр эд мөрийн баримт ул мөр хайхад 3 м орчим зайтай   кент тамхины иш чулуун дээр дарж унтраасан байдалтай байсныг цэнхэр өнгийн асаагуураар гэрэл зураг авч бэхжүүлж авлаа...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 85-95 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “87-85 БУА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл байх ба ...жолооч талын шалавчин дээр кент 1 ш тамхины иш , хойд талд ногоон эрээн өнгийн 1 ш хөвөнтэй өмд, цагаан цэнхэр өнгийн цүнхтэй болон төмөр савтай түлхүүр багаж нь цус мэт улаан хүрэн өнгөөр бохирлогдсон, хар, ногоон, ногоон эрээн өмд багажны саванд гэрэлтүүлэгч гэрэл, хар төмөр обудтай дугуй, хойд багажийг даруулсан хаймераар нь татаж онгойлгоход ногоон эрээн өнгийн даавуугаар ороож, цаасан хайрцагаар бүтээсэн зүйлийг буулган авч үзэхэд үхрийн махнууд  чихиж өрөн хийсэн байх бөгөөд 1 гуяны чөмөг хэсэгт цагаан үстэй арьстай үхрийн махыг буулгаж дуусгахад цагаан өнгийн хуучирсан олс, хагас түрийтэй гутал , цаасан хайрцаг ногоон эрээн өнгийн 3 хэсэг даавуу, гялгар ууттай ажлын саарал бээлий хийсэн, ...Тээврийн хэрэгслээс ногоон эрээн өнгийн 3 хэсэг даавуу, цагаан олс зэргийг хурааж, 2 тооны үхрийн мах татаж үнэр орсон байх ба килограммыг үзэхэд 358 кг байж нийт 400.000 төгрөгөөр  түүхийн эдийн Түүхийн эдийн худалдагч Бавуудоржид зарж мөнгийг Ц.Мөнгөнцэцэгт өглөө...” гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн  96-100 дугаар хуудас /

криминалистикийн шинжээч 89 дугаартай ...харьцуулах шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас хураан авсан ногоон эрээн өнгийн даавууны  1 хэсэг нь, 87-85 БУА улсын дугаартай Н.Санни маркийн тээврийн хэрэгслээс хураан илрүүлсэн гэх даавууны хэсгүүдтэй  нэг төрлийн даавуунууд байж болно.   Ерөнхий шинж болох материалын өнгө, хээн  зураглалаараа тохирч байна” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 202-209 дугаар хэсэг/,

хохирогч Ц.Цог-Эрдэнийн “...манайх Төв аймгийн Аргалант сумын нутаг “Молцог элс” гэх газар нутаглаж байгаа ба 2015 оны 10 дугаар сарын 11-13-нд шилжих шөнө гэрийн гадаа хураасан үхэр бэлчээд явсан байсан тэгээд бүртгээд үзэхэд улаан халзан хязаалан гуна, улааг хүрэн сувай үнээ зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд ойр орчмоороо хайгаад сураг гараагүй учир хэсгийн төлөөлөгчид утсаар тэмдэглүүлсэн юм. Тэгтэл Аргалант сумын нутаг “Сагзай” гэх газар 2 тооны үхэр шулагдсан талаар хэлж очиж үзэхэд манай алдагдсан 2 тооны үхэр шулагдсан байсан... /2 дугаар хх-ийн 144-146 дугаар хуудас/,

гэрч Ц.Нандинцэцэгийн ...манайх Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутаг "Молцог элс" гэх газар нутаглаж байгаа ба 2015 оны 10-р сарын 12-ны орой 21 цагийн орчим Аргалант сумын төвөөс гэр лүү явж байхад засмал замаасаа урд зүгт 3 км орчим газар шороон замынхаа зүүн талд хойд зүгт буюу засмал зам руугаа хараад 87-85 БУА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба урд талын 2 цонх нь онгорхой дотор талд хүн байгаагүй тэгээд тухайн үед хажуугаар нь явж өнгөрсөн тул Булган аймгийн машин байна гэж бодоод хараад явсан. ...Төв аймгийн Цагдаагийн газар ирэхэд ...Цог-Эрдэнэ ахын 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хулгайд алдагдсан улаан халзан зүсмийн эр үхэр, улаан хүрэн зүсмийн сувай үнээ зэрэг 2 тооны үхрийг хулгайлж махалсан машин мөн байна би шууд хараад таньсан... /2 дугаар хх-ийн 187 дугаар хуудас/,

            гэрч Ц.Мөнгөнцэцэгийн ...Манайх Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутаг "Молцог элс" гэх газар нутаглаж байгаа ба 2015 оны 10 дугаар сарын 12-ны орой үхрээ гэрийнхээ гадаа хураасан юм. Тэгээд хураагаад удалгүй үхэрнүүд бэлчээд явчихсан ба тэгээд 10 дугаар сарын 13-ны өглөө худаг дээр очоод үхэрнүүдээ бүртгэж үзэхэд манай улаан халзан эр үхэр, улаан хүрэн сувай үнээ зэрэг 2 тооны үхэр байхгүй байсан тэгээд хайгаад ямар нэгэн сураг чимээ гараагүй ба хэсгийн төлөөлөгчид утсаар тэмдэглүүлэхэд Аргалант сумын нутаг "Сагзай" гэх газар Отгонбаяр гэж хүний эзэнгүй өвөлжөөн дээр 2 тооны үхэр махалж нядалсан талаар хэлсэн тэгээд манай нөхөр Цог-Эрдэнэ очиж үзэхэд манай дээрх алдагдсан 2 тооны үхрийг махалж нядалсан байна гэж хэлсэн юм... /2 дугаар хх-ийн 188 дугаар хуудас/,

            хулгайд алдагдсан 2 тооны үхрийг нийт 1,600,000 төгрөгөөр үнэлсэн орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-ийн 149 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Аын ...Би...Э, Ш нартай Аийн хамтран амьдрагч Болормаагийн 8785 БУА улсын дугаартай, Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймагт Эыг хүргэж өгөхөөр явж байгаад замд замын хажууд Төв аймгийн Аргалант сумын нутагт үхэрнүүд байсныг Ш хараад эндээс 2 үхэр махалж нядалж авч явж зараад бензин хийгээд кормандаа хэдэн төгрөгтэй болчъё гээд тэгээд Э бид 2 тэгье гээд тэгээд тэр үхрийг тууж айлын чулуун хороон дээр аваачаад 2 тооны үхрийг махалж нядалж махыг нь ачиж яваад цагдаа нарт баригдсан...Би хохирогч Бумжинд 565,000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон ба мөн хохирогч Цог-Эрдэнэд 400,000 төгрөг төлж барагдуулсан, шүүхийн тогтоол дээр намайг Цог-Эрдэнэд 133,000 төгрөг төлөх ёстой гэсэн байсан ба Цог-Эрдэний 2 тооны үхрийн махыг зарж мөнгийг нь өгсөн байсан тэр мөнгө хасагдах ёстой... /7 дугаар хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

            яллагдагч П.Э, Д.Ш, О.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Өлийн давааны өвөрт гэх газраас иргэн Ж.Бадамын 3 тооны үхрийг хулгайлан нядалж, бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдох байдал:

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "Уг үхэр нядлагдсан гэх газар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Өлийн давааны өвөр" гэх газар хойд талаараа уултай урд талаараа тал газар Заамар сумын Хайлааст баг руу явах шороон зам буюу улдаан худагнаас зүүн зүгт 500 орчим метр газар блокоор хашаа барьж модоор саравч барьсан дээр нь давхар өвс хураасан саравч байх ба уг эзэнгүй өвөлжөөний хашаанд ороход хашааны баруун хэсэгт улаан сарман үхрийн толгой шийр байсныг 1 тоогоор тэмдэглэх ба эргэн тойрон шийр блок тавьсан, хашааны гол хэсэгт үхрийн бүтэн гэдэс дотор байсныг 2 тоогоор тэмдэглээд, хашааны зүүн хэсэгт хүрэн сарман үхрийн толгой, гэдэс, шир, шийрнүүд байх ба 3 тоогоор тэмдэглэв. ...хашааны зүүн тал, урд тал баруун талаар машины мөрнүүд гарсан саравчны хойд талаар 10 метрт машин зам явж өнгөрч байх ба хашааны гадна гарсан тээврийн хэрэгслийн мөрний хоорондох зайг хэмжихэд гадна 180, дотор 130 см уландаа бөөрөнхийтэй болон овгор пүүзэн гутлын мөрнүүд гарсан байна. Махалж нядалсан 3 тооны үхрийн гэдэс, шийр толгойг хулгайлж махалсан П.Э, О.А нараар заалгаж гэрэл зураг авлаа..." гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 186-189 дүгээр хуудас/,

цагдаагийн ахмад Х.Ганбатын илтгэх хуудсанд “...2016 оны 01 сарын 25 26-ны шөнө үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хуучин Баянцогт сумын засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байсан Хонда CRV маркийн автомашиныг зогсоон шалгах гэтэл засмал замаас хойш Өвөрдулаан гэх газар явсан болно. Уг машины араас очиход Хонда CRV маркийн 3576 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Пүрэвсүрэн овогтой Э, Долгор овогтой Ш, Отгонлхам овогтой А нар нь бүлэглэн Булган аймгийн Баяннуур сумаас бусдын 2 тооны үхэр хулгайлан нядалж тээвэрлэж байсныг илтгэн танилцуулав" гэснээр /4 дүгээр хх-ийн 190 дүгээр хуудас/,

            автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд "35-76 УНУ улсын дугаартай хар ногоон өнгийн Хонда CR-V маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ...жолоочийн хойд талын хаалгыг онгойлгоход суудлыг урагш нь хэвтүүлж цэнхэр өнгийн бүтээлэг дэвсэж дээр нь үхрийн нойтон махнууд ачсан дээр нь цаасан хайрцагаар дарсан бүтээсэн, жолоочийн суудлын хойд талын шалан дээр улаан хүрэн өнгийн пүүзэн гутал /Шгийн/ гэх ул нь цус болсон байсан тул шинжилгээнд хураан авлаа, хойд багажны хаалгыг онгойлгоход үхрийн махнуудыг өрж хийж ачсан, зүүн талын ачсан уяа, цэнхэр алаг иштэй хутга байсныг эд мөрийн баримтанд тооцож авлаа, уг машинд ачсан үхрийн махнуудыг буулгахад 2 тооны үхрийн бүтэн үхрийн хүзүү сээртэй ... шалдан хаа, нуруу нь нь байхгүй байх уг цагаан өнгийн хураан 1 үхрийн махнууд нь шороо, өвс, сэвс болж наалдсан хэсгээрээ үнэр орох шинжтэй болсон байх ба махны худалдагч Долгорын Должин гэх хүнд зарж мөнгө болгож хохирол тооцуулах зорилгоор махны килограмыг үзэхэд нийт 570 килограмм болж байлаа, машины хойд багажны хана шал, суудлын ар цус болсон байдалтай байлаа..." гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт  /4 дүгээр хх-ийн 203- 207 дугаар хуудас/,

            хохирогч Ж.Бадамын “...манайх Булган аймгийн Баяннуур сумын нутаг Таван- Овоот гэх газар нутаглаж байгаа бөгөөд манай үхэр малнууд Төв аймгийн Заамар сумын нутаг Бор булан гэх газраар бэлчээрлэдэг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө манай үхэрнүүд бэлчээд орой 18 цаг өнгөрч байхад үхрээ хураах гээд яваад хагас үхрээ олоод хагасыг нь олоогүй хээр хоног гээд үлдээгээд гэртээ ирсэн. Тэгсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөдөө Баяннуур сумын хэсгийн төлөөлөгчтэй тааралдаж уулзахад Заамар сумын нутаг Өлийн давааны өвөр гэх газар 3 тооны үхэр нядалсан байна гэхээр нь үзэхэд манай ухаа халзан, хүрэн халзан, сарман хүрэн халзан зэрэг 3 тооны эр үхрийг махалж нядалсан байсан. /4 дүгээр хх-ийн 212-213 дугаар хуудас/,

            гэрч Д.Нэргүйн ...манай ухаа хүрэн халзан, хүрэн халзан, сарман хүрэн халзан зэрэг 3 тооны нас гүйцсэн эр үхэрнүүдийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Өлийн давааны өвөр гэх газар байрлах эзэнгүй малын саравчин дээр махалж нядалсан байсан... /4 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/,

хулгайд алдагдсан 3 тооны эр үхрийг нийт 4,500,000 төгрөгөөр үнэлсэн орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хх-ийн 218 дугаар хуудас/,

            яллагдагч О.Аийн ...би Бадамын 3 тооны үхрийг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тул уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна миний холбогдсон хэрэгтэй тохирч байна...Би Э, Ш нартай Төв аймгийн Заамар сум руу явж байгаад тэгээд замд эзэнгүй үхэр тааралдахаар нь гэнэт хулгайн гэмт хэрэг үйлдэхээр болоод тэгээд 3 тооны үхэр хулгайлж махалж нядалж авч яваад баригдсан...Би хохирогч Бадамд 930,000 төгрөг төлж хохиролгүй болгосон ба Бадамын 3 тооны үхэр дахин үнэлгээ хийлгэж үнэлгээ нь буурсан байсан тэрийг нь 3 хувааж төлсөн... /7 дугаар хх-ийн 247-248 дугаар хуудас/,

мөн яллагдагч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн:

яллагдагч О.Аийн дахин өгсөн ...Би 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг Д.Ш, П.Э, Чүлтэмжамц нартай хамт бүлэглэн Төв аймгийн Заамар сумын нутгаас хулгайлсан. Би тухайн үед өөрийнхөө Хайлүкс маркийн машинтай явж байсан. Дараа нь 2016 оны 01дүгээр сарын 25-26-ныг шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Өлийн давааны өвөр гэх газраас Ж.Бадамын 3 тооны үхрийг Д.Ш, П.Э нартай бүлэглэн хулгайлсан. Би дээрх 2 хэрэг дээр өөрийнхөө машинтай жолоочоор явдаг байсан. Харин Д.Ш, П.Э 2 болохоор хаанаас ямар мал хулгайлахыг мэддэг, мөн хулгайлсан үхрээ тэр 2 нядалж янзалдаг байсан. Надад дээрх 2-оос өөр ямар нэгэн хулгайн үйлдэл байхгүй болно. Би Ж.Бадамын 3 тооны үхрийн хохирлын өөрт ноогдох хэсгээ нөхөн төлж барагдуулсан болно... /8 дугаар хх-ийн 112-113 хуудас/,

яллагдагч П.Эын дахин өгсөн ...Би дээрх гэмт хэргийг Ц.Атай хамт үйлдсэн. Тухайн үед Ц.А машин барьж явсан бөгөөд анх машиныхаа дугуйг янзлах гэж айлд очоод хүн байхгүй болохоор гэрийн цоожийг би гараараа татаж онгойлгосон. Цоож нь бараг зүгээр онгойсон. Гэрт орсныхоо дараа Ц.А бид 2 дээрх эд зүйлсийг хамт хамж авсан. Тухайн эд зүйлүүдийг зарж үрсэн асуудал байхгүй буцаагаад өгсөн болно. Энэ үйлдэл дээр бол Ц.А бид 2-оос өөр хүн яваагүй.... Би...Д.Ш, Б.Чүлтэмжамц, О.А нарын хамт үйлдсэн. Д.Ш, Б.Чүлтэмжамц 2 О.А бид 2-ыг Төв аймгийн Заамар суманд байж байхад утсаар залгаж дуудаад О.Аийн машинтай хамт очоод тэр 2-ыг авсан. Бид 2-ыг очиход 3 тооны үхрийг алаад бэлэн болгочихсон О.А бид 2 очоод ачаад л явсан. Д.Ш, Б.Чүлтэмжамц нар нь аль хэдийн үхрээ алаад бэлэн болгочихсон байсан...Би...Д.Ш Ц.А нарын хамт үйлдсэн. Тухайн үед Ц.Аын машинтай явж байсан. Бид з хамтдаа үхрээ бэлчээр дээрээс барьж аваад нядалцгаасан...Би...О.А, Д.Ш нарын хамт үйлдсэн. Тухайн үед О.Аийн машинтай явж байсан О.А бол зүгээр л машин бариад явж байсан харин Д.Ш бид 2 хамтраад үхрээ нядалсан болно... /8 хх-ийн 124, 126 хуудас/,

яллагдагч Д.Шгийн дахин өгсөн ...Би дээрх гэмт хэргийг П.Э, Б.Чүлтэмжамц, О.А нарын хамт үйлдсэн.Б.Чүлтэмжамц бид 2 явган алтанд явж байгаад юм олдохгүй болохоор нь бэлчээрт явж байсан 3 тооны үхрийг нядлаад О.А, П.Э 2-ыг Төв аймгийн Заамар суманд байж байхад нь утсаар залгаж дуудсан. Тэгээд удалгүй О.А, П.Э нар 2 О.Аийн машинтай хамт ирээ л О.Аийн машинд махаа ачаад явсан. Үхрийг бол Б.Чүлтэмжамц бид 2 алаад жолоочоор нь бол О.А яваад П.Э мах ачилцаж туслаад л явсан..Би...П.Э, Ц.А нарын хамт үйлдсэн. Тухайн үед Ц.Аын машинтай явж байсан. Бид 3 хамтдаа үхрээ бэлчээр Дээрээс нь барьж аваад нядалцгаасан. Бүгд хамтдаа гэмт хэргийг үйлдсэн. Би ...О.А, П.Э нарын хамт үйлдсэн. Тухайн үед О.Аийн машинтай явж байсан. О.А бол зүгээр л машин бариад явж хамт байсан. Харин П.Э бид 2 хамтраад үхрээ нядалсан болно... /8 дугаар хх-ийн 118, 120 хуудас/ зэрэ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч П.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /4 дүгээр хх-ийн 74-75 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /4 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас/, шүүгдэгч О.Аийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /4 дүгээр хх-ийн 60-62 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Шгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /4 дүгээр хх-ийн 80-85 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч П.Э, Ц.А нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг "Хар нуур" гэх газарт нутаглаж байсан иргэн Б.Бумжингийн гэрийн цоожийг эвдэн дотогш хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн бүс, зэс аяга, ДДШ станц, хувцас, халтар манан хөөрөг, зурагт, дугуй хийлэгч багаж, аккумлятор 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бусдад 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э, Д.Ш, О.А, Б.Чүлтэмжамц нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Дэлэнчийн булаг" гэх газраас иргэн Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.635.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э, Д.Ш, Ц.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Сагзай" гэх газраас иргэн Ц.Цог-Эрдэнийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э, Д.Ш, О.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Өлийн давааны өвөр" гэх газраас иргэн Ж.Бадамын 3 тооны үхрийг хулгайлан нядалж, бусдад 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулгад шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А, Ц.А нарын хувьд машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, нядалсан үйлдэл нь түүнийг хууль бус хулгайн үйлдэлт буруутгах объектив болон субъектив нөхцөл байдал болж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А нар нь  машин механизм ашиглан мал хулгайлж, бусдын орон байранд нэвтэрсэн энэхүү өөрийн үйлдлээ хууль бус болохыг мэдсээр атлаа хүсч үйлдсэн, хохирогч нарт эд хөрөнгийн хохирол, хор уршиг учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж , түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзэх бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн хууль бусаар нэвтэрсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А нар болон түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А нарыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өвчнөөр эмнэлэгт нас барсныг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3811 дугаарт бүртгэж нас барсны гэрчилгээ олгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч П.Э, Ц.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 1.670.000 /нэг сая зургаан зуун далан мянга/ төгрөгийн хохирол,

мөн шүүгдэгч П.Э, Д.Ш, О.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 2.635.000 /хоёр сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол,

мөн шүүгдэгч П.Э, Д.Ш, Ц.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол,

мөн шүүгдэгч П.Э, Д.Ш, О.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гэвч хохирогч Б.Бумжинд шүүгдэгч Ц.А нь хохиролд 565.000 төгрөгийг бэлнээр, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагт, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий зэс аягыг биет байдлаар нь,

хохирогч Ж.Бадамд шүүгдэгч Д.Ш нь 400.000 төгрөгийг, шүүгдэгч О.А нь 700.000 төгрөгийг бэлнээр, үхрийн махыг борлуулсны үнэ болох 1.710.000 төгрөгийг Хаан банкны 5272010137 дугаарын дансанд шилжүүлсэн,

хохирогч Ц.Цог-Эрдэнэд шүүгдэгч Ц.А 400.000 төгрөгийг, 358 кг үхрийн махыг борлуулсны үнэ болох 400.000 төгрөгийг бэлнээр  тус тус төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Э, Д.Ш, О.А нараас энэ шийтгэх тогтоолоор тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тооцсон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасны дагуу шүүгдэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны хооронд гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийг үйлдсэн өдрөөс хойш 5 жил өнгөрсөн тул шүүгдэгч  Д.Ш, П.Э, О.А нарыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 201619000076 дугаартай хэрэгт шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Х Д.Ш 558 /таван зуун тавин найм/ хоног, Б П.Э 712 /долоон зуун арван хоёр/ хоног, Б О.А 161 /нэг зуун жаран нэг/ хоногийн цагдан хоригдсон,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн олс 1 ширхэг, цэнхэр алаг иштэй хутга 1 ширхэг, шүүгдэгч Д.Шгийн өмсөж явсан хар өнгийн үдээстэй гутал 2 хосыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 32-55 УБХ улсын дугаартай Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, автотээврийн болон  өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч Х.Батдоржид, 85-87 БУА улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээ 1 ширхэг автотээврийн болон  өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч Б.Болормаад тус тус олгохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын Б.Болормаагийн эзэмшлийн 87-85 БУА улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Хандмаагийн эзэмшлийн 35-76 УНУ улсын дугаартай “Хонда Си ар ви” маркийн тээврийн хэрэгсэл, Х.Батдоржийн эзэмшлийн 32-55 УБХ улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч П.Эын өмчлөлийн “Хенси” маркийн 32 инчийн зурагт, шүүгдэгч О.Аийн өмчлөлийн “Тисил” маркийн 39 инчийн зурагт, шүүгдэгч Д.Шгийн өмчлөлийн 4 ханатай Монгол гэр 1 ширхэг, шүүгдэгч Ц.Аын өмчлөлийн 5 ханатай Монгол гэр 1 ширхгийг   битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч Б П.Эаас 2.687.083 төгрөг гаргуулж хохирогч ОО56031772 дугаартай регистртэй,  Тайжууд овгийн Бүргэдийн Бумжинд 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг, хохирогч ЗЮ79100571 дугаартай регистртэй, Их буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч НЬ82100977 дугаартай регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидын Цог-Эрдэнэд 40.000 /дөчин мянга/ төгрөг, хохирогч ГД78032270 дугаартай регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 930.000 /есөн зуун гучин мянга/ төгрөгийг,

Шүүгдэгч Б О.Аээс 888.750 төгрөгийг гаргуулж, хохирогч ЗЮ79100571 дугаартай регистртэй, Их буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч ГД78032270 дугаартай регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг,

Шүүгдэгч Х Д.Шгээс 1.588.750 төгрөгийг гаргуулж, хохирогч ЗЮ79100571 дугаартай регистртэй, Их буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч НЬ82100977 дугаартай регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидын Цог-Эрдэнэд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, ГД78032270 дугаартай регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б Ц.Аад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х Д.Ш, Б П.Э, Б О.А нарыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч Х Д.Ш, Б П.Э, Б О.А нарт холбогдох эрүүгийн 201619000076 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн 201619000076 дугаартай хэрэгт шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Х Д.Ш 558 /таван зуун тавин найм/ хоног, Б П.Э 712 /долоон зуун арван хоёр/ хоног, Б О.А 161 /нэг зуун жаран нэг/ хоногийн цагдан хоригдсон,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн олс 1 ширхэг, цэнхэр алаг иштэй хутга 1 ширхэг, шүүгдэгч Д.Шгийн өмсөж явсан хар өнгийн үдээстэй гутал 2 хосыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 32-55 УБХ улсын дугаартай Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, автотээврийн болон  өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч Х.Батдоржид, 85-87 БУА улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээ 1 ширхэг автотээврийн болон  өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч Б.Болормаад тус тус олгохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын Б.Болормаагийн эзэмшлийн 87-85 БУА улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Хандмаагийн эзэмшлийн 35-76 УНУ улсын дугаартай “Хонда Си ар ви” маркийн тээврийн хэрэгсэл, Х.Батдоржийн эзэмшлийн 32-55 УБХ улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч П.Эын өмчлөлийн “Хенси” маркийн 32 инчийн зурагт, шүүгдэгч О.Аийн өмчлөлийн “Тисил” маркийн 39 инчийн зурагт, шүүгдэгч Д.Шгийн өмчлөлийн 4 ханатай Монгол гэр 1 ширхэг, шүүгдэгч Ц.Аын өмчлөлийн 5 ханатай Монгол гэр 1 ширхгийг   битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б П.Эаас 2.687.083 төгрөг гаргуулж хохирогч дугаартай регистртэй,  Т овгийн Б.Б 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг, хохирогч дугаартай регистртэй, И овгийн Н.М 658.750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч дугаартай регистртэй, Б овгийн Ц.Ц 40.000 /дөчин мянга/ төгрөг, хохирогч дугаартай регистртэй, Н овгийн Ж.Б 930.000 /есөн зуун гучин мянга/ төгрөгийг,

Шүүгдэгч Б О.Аээс 888.750 төгрөгийг гаргуулж, хохирогч ЗЮ79100571 дугаартай регистртэй, И овгийн Н.М 658.750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч ГД78032270 дугаартай регистртэй, Н овгийн Ж.Б 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг,

Шүүгдэгч Х Д.Шгээс 1.588.750 төгрөгийг гаргуулж, хохирогч ЗЮ79100571 дугаартай регистртэй, И овгийн Н.М 658.750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч дугаартай регистртэй, Б овгийн Ц.Ц 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, дугаартай регистртэй, Н овгийн Ж.Б 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х Д.Ш, Б П.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Д.Ш, Б П.Э, Б О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН