Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 865

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Т.Жн нэхэмжлэлтэй, Сзхд, Сзхаадд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Бовгийн Т Ж,  

Хариуцагч: Сзхд, Сзхаад

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Т.Жнамайг урьд эрхэлж байсан, албан тушаал болох Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,

2. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох,

3. 2018 оны 09 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдад олгосон 2,000,000.00 төгрөгийн урамшууллыг гаргуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Жаас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Жминий бие Санхүүгийн зохицуулах хороонд 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тасралтгүй 12 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тус хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сараас Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн Хорооны даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар тушаалаар Ажлын албаны даргаар тус тус томилогдон ажилласан.

Сзхаадар ажиллаж байх хугацаандаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм” болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ”-гээ 2016 онд “Маш сайн”, 2017 онд “Сайн” үнэлгээтэй дүгнүүлж ажиллаж байсан.

Гэтэл тус Хорооны дарга С.Дгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр “Албан тушаал бууруулах тухай” тушаалаар Ажлын албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах шийдвэрлэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны даргын дээрх шийдвэрийг хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд төрийн жинхэнэ албан хаагч Т.Жминий бие дээрх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаал хууль зөрсөн гэж үзэн хүчингүй болгуулахаар холбогдох хууль тогтоомжийн дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Төрийн албаны зөвлөлийн зүгээс хуулийн хугацаанд буюу 30 хоног өнгөрөхөд ямар нэгэн хариу өгөөгүй тул маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

... Төрийн албаны тухай хуулийн ноцтой зөрчиж гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуулиар олгосон эрх баталгааг зөрчсөн. Албан тушаал бууруулж томилж байхад томилсон албан тушаалд ирж ажиллаагүй тул ажлаас халсан. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны даргын энэ шийдвэр хуульд нийцээгүй гэж үзсэн тул биелүүлээгүй. Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт нь албан тушаал бууруулах үндэслэлийн нэг. Дотоод хяналтын хэлтсийн шалгалтаар  8 асуудлаар  хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт гарсан. Уг 8 асуудлын дөрөв нь захиргаа удирдлагын газарт хамааралтай, гурав нь хяналт шалгалт зохицуулалтын газарт хамааралтай, нэг нь үнэт цаасны газарт хамааралтай. Гэтэл хяналт шалгалтын газарт хамааралтай 3 ажил нь улсын байцаагчийн албан шаардлагын биелэлт 62 хувьтай байна гэсэн. Гэтэл улсын байцаагчийн албан шаардлагын биелэлт муу байгаа нь ажлын албаны даргын ажилтай шууд хамааралгүй. Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын байцаагч нь тусгай прокурорын хяналтад ажиллагаа явагддаг. Зарим албан шаардлагыг зөвшөөрөхгүй шүүхээр маргаж биелэгдэхгүй тохиолдол байдаг. Хяналт шалгалтын газрын дарга нь улсын ахлах байцаагч бөгөөд 30 улсын байцаагчтай. Тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Төсвийн орлого бүрдүүлэлт хийсэн аудитаар 28,000,000 төгрөг дутуу төвлөрүүлсэн гэж байна. Энэ нь хяналт шалгалтын газрын ажил. Н.А даргыг ажлын албаны даргаар томилсон  445 дугаар тушаалд н.Аг дэвшүүлэн томилсугай гэсэн байна. Төрийн албаны тухай хуулиар сайн ажилласан хүнийг дэвшүүлэн томилдог. Гэтэл дотоод хяналтын хэлтсээр хэрэгжүүлж байсан чиг үүрэгтэй нь холбоотой ажлуудыг хангалтгүй биелүүлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл дэвшүүлэн томилж байгаа нь дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт нь зориуд зохион байгуулалттай байна гэж үзэж байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар ажлаас халах тухай тушаал гарсан. Эгүүлэн ажилд нь томил гэсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан байхад. Түүнийг биелүүлэхгүй ажлаас халсан. Ажлаас халахдаа миний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хааж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орон эрхгүйгээр халсан. Үүнд гомдолтой байдаг. Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдахад байгуулагдсан цагаас нь хойш мэргэжилтнээс эхэлж бүх шатанд ажиллаж байсан хүний хувьд энэ шийдвэр нь надад маш хүнд туссан. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө ажилтны өөрийнх нь хүсэлтээр гэх үндэслэлээр чөлөөлсөн. Уг тушаал гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 11 өдөр надад танилцуулсан. Би ажлаасаа халагдсан гэдгээ мэдэхгүй 5 хоног ажлаа хийсэн. Төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Гэтэл гаргасан шийдвэр нь 5 хоногийн дараа танилцуулагдсан. Тэгэхээр энэ шийдвэр нь бүхэлдээ хууль бус бөгөөд төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгох ёстой. Гэтэл надад дотоод хяналтын хэлтсээс бичиг ирүүлж, тайлбар аваад уг тайлбарыг үндэслэж дүгнэлт гаргах ёстой байтал тайлбар авалгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр бичиг ирүүлж, тухайн өдрөө дүгнэлт гаргаж Сзхдд танилцуулаад. 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн. Улмаар дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтийг үндэслэж албан тушаал бууруулсан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Жн нэхэмжлэлийн дагуу Сзхд С Дгийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр “Албан тушаал бууруулах тухай” тушаалтай холбоотой захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Дээрх хэрэг шүүх дээр хянагдаж байх хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий тодорхой шийдвэр болон Т.Жн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулахуйц шийдвэр тус тус гарсан. Тухайлбал:

1. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхийг Сзхдд үүрэг болгож шийдвэрлэсэн ба уг үүргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэрэгжүүлж, хариу мэдэгдэхийг даалгасан.

2. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас халах тухай” 292 дугаар тушаал гарч намайг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан болно.

Төрийн албаны зөвлөлд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны******* дүгээр тушаал хууль зөрчсөн гэж үзэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-д заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг үүссэн бөгөөд энэ хугацаанд (4 сарын хугацаанд) Төрийн албаны зөвлөл Маргаан хянан шалгах комисс томилон ажиллуулж, комиссын дүгнэлт гарч, улмаар Төрийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, комиссын дүгнэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны******* дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгохыг үүрэг болгосон.

Гэтэл дээд шатны захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүйгээр барахгүй, хууль зөрчиж тушаал бууруулж томилсон хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байгааг надад 2019 оны 12 дугаар 31-ний өдөр шуудангаар ирүүлсэн байна.

Миний бие хууль зөрчиж албан тушаал бууруулж томилсон шийдвэрийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл хугацаанд уг албан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүйриллаагүй байсан юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа хэрэгтэй холбоотой, төрийн жинхэнэ албан хаагч Т.Жн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулахуйц шийдвэр болох Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Агийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар тушаалыг Т.Жн нэхэмжлэлтэй, Сзхдд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтатган хянан шийдвэрлэж, хүчингүй болгож өгөхийг хүсье.

... нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Учир нь Т.Жг хууль бусаар ажлаас нь халаагүй бол жил бүр Санхүүгийн зохицуулах хорооноос ажилчдын үр дүнг дүгнэж олгодог урамшууллыг авах байсан бөгөөд өмнөх жилүүдэд Т.Жнь тогтмол 2 сая төгрөг хүртэл урамшууллыг авдаг байсан. Гэтэл 2018 оны 09 дүгээр сард олгосон урамшууллыг Т.Жнь хууль бус тушаалаас болоод авч чадаагүй учраас Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 09 сард нийт ажилчдад олгосон урамшуулал болох 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм.

Иймд Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаал, мөн өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 118 дугаар тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, Т.Жг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ 2018 оны 09 сард олгосон урамшуулал 2 000 000 (хоёр сая) төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэсэн шаардлагаар нэмэгдүүлж байна.

... Хяналт шалгалтын газрын дүгнэлтийг үндэслэл болгосон гэсэн боловч хяналт шалгалт хийх удирдаж байхгүй. Мөн шалгуулах гэж байгаа этгээдээс тайлбар, баримт авахгүйгээр мөн харьяалах дээд шатны албан тушаалтны үйл ажиллагааг дүгнэсэн хууль бус дүгнэлт гарсан. Тэгэхээр******* дүгээр тушаал нь хууль бус дүгнэлтийг үндэслэж гарсан. Мөн уг тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг удирдлага болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол гэж заасан. Хангалтгүй биелүүлснийг яаж тогтоох вэ гэхээр Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолд ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Мөн төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн 40.3 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаатай холбогдуулан албан тушаалыг бууруулан шийдвэрлэхгүй үндэслэлгүй байна. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас бүтэн жилээр дүгнэнэ гэсэн зохицуулалттай. Гэтэл энэ зохицуулалтыг үндэслэсэн байж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасан ямар үйл ажиллагаа явуулсан, үр дүнгийн гэрээний аль хэсгийг дүгнэсэн талаар баримт байхгүй. Зөвхөн дотоод хяналт шалгалтын газрын дүгнэлт болон, хоёр албан хаагчийг ажилд эгүүлэн авахтай холбоотой дүгнэж хууль бус шийдвэр гаргасан.

Мөн******* тушаалын 3 дахь хэсэгт энэ тушаал гарсантай холбогдуулан Жамбаацамцыг хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Захиргаа удирдлагын газрын дарга Батзоригт үүрэг болгосон байна. Тэгэхээр түр орлон гүйцэтгэгчээр аван 198 дугаар тушаал нь гурав дахь заалтыг үндэслэж гарсан байна. Тушаалын 3 дахь заалт хууль бус тул хууль бус тушаалын үндсэн дээр гарсан тушаалыг биелүүлэх үүрэггүй. Мөн энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор мэйлээр мэдэгдсэн. Үүнд үзлэг хийж нотлох баримтаар хэрэгт өгсөн” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нь 2006 онд Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж байгаа. Энэ нь мэргэшсэн албан хаагч гэж байх ёстой. Төрийн албаны мерит зарчим гэх зүйл хэрэгжиж байсан. Гэтэл энэ нь алдагдсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын******* дүгээр албан тушаал буруулах тухай тушаал нь Санхүүгийн зохицуулах хорооны дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт болон нэр бүхий хүмүүсийг ажилд аваагүй хохирол учруулсан гэх үндэслэлээр гарсан. Санхүүгийн зохицуулах хорооны дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтийг үндэслэх ёсгүй. Учир нь дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтийн агуулга нь Т.Жад хамааралгүй гарсан. Төсвийн шууд захирагчийн хувьд хууль болон журамд зааснаар зөвхөн үр дүнгийн гэрээг үндэслэн албан тушаал бууруулахаар зохицуулсан. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд тодорхой дурдсан. Нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан байхад эгүүлэн ажилд нь томилоогүй хугацаа алдсанаас болж байгууллагад хохирол учирсан гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сзхд өөрөө Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Авилгатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг хүлээж байсан. Мөн Т.ЖУлсын дээд шүүхийн  ерөнхий шүүгчид албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийнхээ хариуг авсны үндсэн дээр ажилд нь авсан. Түүнээс шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд нь авахгүй, санаатайгаар байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй гэдэг нь нотлогдож байна. Мөн хохирлын хэмжээг албан тушаал бууруулах тухай тушаал өөр үнийн дүнтэй. Ажлаас халах тухай тушаалд мөн өөрөөр заасан. Үндэслэлгүйгээр ажлаас халаад хохирол учруулсан гэж үзэж байгаа бол өөр хэрэг. Нөгөө талаасаа шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд нь эгүүлэн аваагүй гэж байгаа бол өөр асуудал болно. Гэтэл албан тушаал бууруулах тухай тушаалд 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж шийдвэрлэгдсэн. Гэтэл шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон тохиолдолд ажлаас буруу халсан хүнийг өөрийг нь хална гэдэг нөхцөл байдал байна. Гэтэл тухайн үедээ үндэслэлтэй халж байна гэж ойлгож халсан. Шүүхээс үндэслэлгүй гэж тогтоосон. Гэтэл ажлаас халсан нь манай байгууллагад хохирол учруулсан гэж үзээд байна. Энэ талаар шүүх анхаарч үзэхийг хүсье. Ажлаас халагдсан хүмүүсийг ажилд нь эгүүлэн аваагүй үйлдэл нь зөвхөн нэхэмжлэгчээс болоогүй нь гэдэг нь нотлох баримтаас харагдаж байна. Тэгэхээр******* дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Уг тушаалын 2 дахь хэсэгт Батзоригийг түр орлон гүйцэтгэхийг даалгасугай гэсэн байна. Энэ н утга агуулгын хувьд мөн алдаатай. Хууль бус шийдвэрийн үндсэн дээр гарч байгаа шийдвэр тул тушаалын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Т.Жнь өмнө нь Үндэсний аудитын газраар ажлаа шалгуулж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Үр дүнгийн гэрээгээ сайн гэж дүгнүүлсэн. Тиймээс албан тушаал бууруулсан шийдвэр үндэслэлгүй гэдэг нь нотлогдож байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ийм үйл  ажиллагаа болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж  байна. Өөрт нь мэдэгдэхгүйгээр өөрийнх нь хүсэлтээр гэж ажлаас халсан. Ажлаас халсан тухай мэдээд хүлээн зөвшөөрөхгүй гэхэд нь уг шийдвэрээ хүчингүй болгосон. Тэгэхээр Т.Жг ажлаас халах оролдлогуудыг хийсэн байна.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар тушаалын тухайд албан тушаалаас буруулсан тушаал нь үндэслэлгүй тул ажилд томилсон, ажлаас  халсан тушаал нь үндэслэлгүй байна. Гурваас дээш хоног ажлаа тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Гэтэл албан тушаал бууруулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилдаа очихгүй. Гаргасан тушаалууд чинь хууль бус гэх мэдэгдсэн байсан. Мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй хугацаа алдаж байгууллагад хохирол учруулсан гэж буруутгаж тухайн үед нь хариуцлагыг нь хүлээсэн байж дахин хохирол учруулсан гэж үндэслэлдээ заасан байна. Тэгэхээр ажлаас халах үндэслэл олдохгүй байсан болохоор энэ үндэслэлийг дурдсан гэж үзэхээр байна. Мөн маргаж байгаа гэдгийг мэдсээр байж гурваас дээш хоногоор ажил тасалсан гэж халсан нь үндэслэлгүй байна. Мөн нийтийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. Энэ нь субъектив шинж байна эгж харагдаж байна. Энэ нь албан тушаал бууруулж, ажлаас нт халах замаар нэхэмжлэгчийг зайлуулах гэсэн санаа зорилго байна. Ажлаас халахдаа хамгийн хүнд шийтгэлийг сонгож халсан. Энэ санаа зорилго нь биелж нэг жилийн хугацаа өнгөрсөн. Мөн сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгдээгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолд өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тиймээс шүүх энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Жн нэхэмжлэлтэй Сзхдд холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалыг хууль бус гэж нэхэмжлэл гаргасан байх боловч яг ямар үндэслэлээр хууль зөрчсөн талаар нэхэмжлэлд тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлд тавигдах шаардлага, мөн хуулийн 52.2.4.”нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тусгана гэсэн шаардлага мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” эсэхийг тусгана гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Сзхаад нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байх бөгөөд хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, хорооноос өгсөн үүргийн биелэлтийг хангана” гэж заасны дагуу хуулиар тусгайлан эрх үүргийг нь тогтоосон бөгөөд Хорооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад эрх үүрэг нь чиглэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 8 дугаар сарын 09- ний өдрийн 223 дугаар тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар тушаалаар Ажлын албаны даргаар тус тус томилогдон ажилласан.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулна” гэж заасан байдаг бөгөөд Т.Жн ажиллаж байх хугацаандаа гаргасан доорх зөрчлүүд нь албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болсон. Үүнд:

1. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 6 дугаар зорилтын хүрээнд “Хорооны даргаас өгсөн үүрэг, даалгавар болон хууль тогтоомжоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах”, ажлын байрын үндсэн зорилтын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт 2.1.1-д заасан “Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хууль, дүрэмд заасны дагуу удирдан зохион байгуулж, төлөвлөгөөт зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байх зорилтын хүрээнд Хорооны даргын 2017, 2018 онд өгсөн 1, 2, 3 дугаар албан даалгавраар өгсөн үүргийн биелэлтүүд Хорооны Дотоод хяналтын хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар дүгнэлтээр дараах байдлаар хангалгүй гэж дүгнэгдсэн. Үүнд:

A. Хорооны даргын албан даалгавар 1-д заасан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын дагуу сар бүр гаргаж өгөх тайлангийн хэрэгжилт 66.1% байгаа тул хангуулах, 2018 онд Хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн аудитаар Хорооны хуралдааны тэмдэглэлийн баталгаажуулалт 35%-тай байсан, Хорооны хуралдаанаар гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээ тайлан, явцыг Хорооны хуралдаанаар гишүүдэд мэдээлж хэвших үүрэг даалгавар хэрэгжээгүй.

Б. Хорооны даргын албан даалгавар 2-д заасан Хүчингүй болсон улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг тушаалын дагуу байцаагч тус бүрээр буцаан авах ажлын хүрээнд 11 тэмдэг дутуу, 2018 онд хийсэн аудитаар Хорооны тогтоолын 7.5%, Хорооны даргын тушаалын 5% нь “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн улсын стандарт”-ыг зөрчсөн.

B. Хорооны даргын албан даалгавар 3-д заасан 2018 онд хийсэн аудитаар хариутай албан бичгийн 28% нь хугацаа хоцорч шийдвэрлэгдсэн байгаа нь Хороонд ирсэн албан бичиг, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх байдал сайжраагүй хэвээр байна гэж дүгнэгдсэн байдаг.

Хорооны ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрын үндсэн зорилтын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт 2.1.1-д заасан “Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хууль, дүрэмд заасны дагуу удирдан зохион байгуулж, төлөвлөгөөт зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байх” шаардлага тавигддаг тул Т.Жн төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо “...Хорооны 2016 оны “Хорооны ажлын албаны бүтэц, орон тоо, нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” 261 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд Хорооны газар, хэлтэс, нэгжүүдийн гүйцэтгэх чиг үүрэг, хариуцах ажил зэргийг маш тодорхой зааж өгсөн ба нэгж тус бүрийг дарга удирдан ажилладаг бөгөөд тэдгээр газрууд хариуцах ёстой” гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.2-т “Хууль тогтоомжид заасны дагуу ажилтны албан тушаалд томилох, чөлөөлөх, сэлгэн ажиллуулах” гэж заасан байдаг. Т.Жн Хорооны ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан Хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн референт А.Цийг ажлаас халсан 2016 оны 9 дүгээр сарны 12-ны 219 дүгээр тушаал, Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Б.Тг ажлаас халсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний 57 дугаар тушаалуудыг Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр тогтоол, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолуудаар хууль бус болохыг нь тогтоож хүчингүй болгосон.

Мөн түүнчлэн Т.Жн дээрх хууль бус шийдвэрүүдийн улмаас хороонд нийт 22.849.017 төгрөгийн хохирлыг учруулсан. Хорооны Ажлын албаны даргын Ажлын байрны тодорхойлолт 4 дүгээр зорилтын 4.1-д “Төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, Хорооны тухайн жилийн төсвийг зохих журмын дагуу зарцуулах, тайлагнах” гэж заасан байдаг.

Гэтэл А.Цийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн Улсын Дээд Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэрлэсэн байтал шийдвэрийг гардан авсан даруй эгүүлэн томилолгүй 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу 1 сар 13 хоногийн дараа, Б.Тий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн Улсын дээд шүүхийн тогтоолыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу УДШ-ийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаагүй атлаа 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу 1 сар 14 хоногоор тус тус хугацаа хоцроон ажилд нь эгүүлэн томилсны улмаас 4.777.523 төгрөгийн нэмэлт нөхөн төлбөрийг дээр дурдсан ажиллаагүй 2 албан хаагчид нэмж олгосон бөгөөд төсөвт нийт 22.849.017 төгрөгийн хохирлыг учруулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг баримтлан А.Ц, Б.Т нартай холбоотой шийдвэрийг даруй гаргах үүрэгтэй байсан бөгөөд маргасан үйл баримтын талаар дахин нягтлах, лавлагаа тодруулга хүсэх зэрэг үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

Дээрх нэр бүхий хүмүүсийн асуудлаар Улсын дээд шүүх, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан эсэхээс үл хамааран Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103.1-д заагдсаны дагуу нэн даруй шийдвэр гаргах чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг Т.Жн дээрх гаргасан алдаа дутагдлуудтай нь холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын ажлын байрын тодорхойлолтын Г.2-т Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага нь “Хорооны ажлын үр дүнгээр Хорооны дарга, орон тооны болон орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж заасан, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалаар албан тушаалыг нь бууруулж шийдвэрлэсэн.

... Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар тушаалаар дараах үндэслэлээр албан тушаалаас халсан. Үүнд ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 дүгээр тушаалаар Цийг, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 55 дугаар тушаалаар мэргэжилтэн Т нарыг халсан шийдвэрийг Улсын дээд шүүхийн тогтоолоор хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Санхүүгийн зохицуулах хороонд нийт 23,043, 754 төгрөгийн хохирол учирсан. Мөн Хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон боловч томилогдсон өдрөөсөө хойш ажилдаа ирээгүй. Иймээс Төрийн албаны тасралтгүй байх зарчмын үүднээс хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.11.8 дахь хэсэгт заасан ажлаа 3 ба түүнээс дээш өдөр тасалсан тохиолдолд ажлаас хална гэж зохицуулалтын дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас нь халсан” гэв.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.Жн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаал, мөн өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан лбан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг улээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Т.Жнь 2018 оны төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээ үнэлүүлээгүй учраас 2018 оны 9 дүгээр сард Хорооны нийт ажилчдад олгосон урамшууллыг олгох боломжгүй юм” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Жаас анх Сзхдд холбогдуулж “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалыг хүчингүй болгох, Т.Жнамайг урьд эрхэлж байсан, албан тушаал болох Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэл гаргасан.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн ба шүүх нэхэмжлэгчээс дэмжиж байгаагаа илэрхийлсэн “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Т.Жнамайг урьд эрхэлж байсан, албан тушаал болох Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2018 оны 09 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдад олгосон 2,000,000.00 төгрөгийн урамшууллыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд Т.Жаас Сзхд болон тус хорооны ажлын албаны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн холбогдох заалтаар Хорооны дарга нь ажлын албаны даргыг зөвхөн томилох эрх хэмжээтэй ба хууль тогтоомжийн зохицуулалтаар хорооны ажлын албаны даргын ажлын үр дүнг хорооны дарга эсхүл Үндэсний аудитын газар үнэлэх эрх хэмжээтэй байхад эрх хэмжээгүй этгээд болох дотоод хяналтын хэлтсийн явагдсан эсэх нь тодорхойгүй шалгалтын явцад миний ажлын байрны чиг үүрэгтэй хамааралгүй асуудлаар гаргасан, хэт нэг талыг барьж илэрсэн гэх бүх зөрчил дутагдлыг намайг буруутгахад чиглэсэн хууль бус дүгнэлтэд үндэслэж шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зарцуулсан хугацаа нь дан ганц ажлын албаны даргаас хамаараагүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан хууль бус” гэж тайлбарлан маргасан ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээ “маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох” гэж тодорхойлсон.

 

1. Нэхэмжлэлийн “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Т.Жнамайг урьд эрхэлж байсан, албан тушаал болох Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд:

Т.Жаас гаргасан гомдлыг шалгасан Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот дүгнэлтэд[1] “...Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны******* дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчсөн байх тул ...хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 132 дугаар тогтоолоор дээрх дүгнэлтийг зүйтэй гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн байна[2].

 

Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 157 тоот тушаалаар Ажлын албаны даргаар[3] тус тус томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх тул Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан баталгаагаар хангагдах ба энэхүү баталгаа нь мөн хуулийн 23.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах тухай шийдвэрийг гаргахад мөн хамааралтай юм. 

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 он 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалаар ажлын албаны дарга Т.Жг “Хорооны даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсаар байгаа талаар Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан, мөн нэр бүхий 2 албан хаагчийг ажлаас халсан тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн авах тухай Улсын Дээд Шүүхийн тогтоолыг цаг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Хороонд 4,777,523 төгрөгийг хохирол нэмж учруулсан” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж, тушаалын 2 дугаар заалтаар “Хороон ажлын албаны дарга томилогдох хүртэл хугацаанд албан үүргийг ... Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзоригт түр орлон гүйцэтгэхийг даалгаж”, 3 дахь заалтаар “Энэ тушаал гарсантай холбогдуулан Т.Жг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Захиргаа удирдлагын газарт үүрэг болгож”, 4 дэх заалтаар “Т.Жн ажлыг хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүнийг баталж” тус тус шийдвэрлэсэн[4] байх ба хариуцагч энэхүү тушаалыг гаргахдаа тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүйн дээр хариуцагчаас тогтоосон гэх нөхцөл байдалд Т.Жн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг дүгнээгүй, өөрийн хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Тодруулбал, маргаан бүхий актын үндэслэлд “Хорооны даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсаар байгаа” гэх боловч энэ нь ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, ямар алдаа зөрчил арилаагүй, энэ нь хэрхэн давтагдаж байгаа нь тогтоогдохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу хариуцагч нь хариу тайлбар, татгалзлыг үндэслэлийг нотлох өөрт байгаа баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй атал Хорооны даргаас ажлын албаны даргад хэзээ ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг биелүүлээгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэнгүй.

Мөн Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан гэх боловч Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсийн дарга Н.Нгаас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “...2017 он болон 2018 оны эхний хагас жилд Хорооны даргын гаргасан албан даалгавар болон зөвлөмжүүдийн хэрэгжилтийн биелэлт мөн түүнийг хэвшүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны дотор ирүүлэх”[5] албан бичгийг Ажлын албаны даргад хүргүүлсэн атлаа хариуг авалгүйгээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уг дүгнэлтийг гаргасан болох мөн өдөр хийгдсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд “Н.Н: Бид таны өмнө ирүүлсэн тайлбарласан бүх материал дээр өөрсдийн хэмжээнд дүгнэлт гаргасан”[6] гэж тэмдэглэгдсэнээр тогтоогдож байх тул уг дүгнэлт[7] нь үндэслэл бүхий эсэх нь эргэлзээтэй байна.

Үүний зэрэгцээ Т.Жг албан тушаал бууруулах асуудлаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт хийсэн сонсох ажиллагааны явцад уг дүгнэлтийг танилцуулж Хорооны даргаас Т.Жг албан тушаал бууруулах шийдвэр гаргахаар төлөвлөж байгаагаа танилцуулж, улмаар мөн өдрөө маргаан бүхий******* дүгээр тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасанд нийцээгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн хариуцагч Сзхд нь “Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг 85 буюу “сайн” гэсэн үнэлгээтэйгээр дүгнэсэн[8], Үндэсний аудитын газраас хийсэн тус хорооны 2017 оны санхүүгийн жилийн тайланд “Зөрчилгүй”[9] санал дүгнэлт гаргасан байх тул ажлын албаны дарга нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээргүй байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах” зааснаар маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэл бүхий болоогүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан төрийн албаны хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “...Б.Тг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож...”, мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр тогтоолоор “...А.Цийг Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож” гэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0327 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

А.Цийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцсон Сзхаадас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасны дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан гомдолд ажлын албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 6/59 албан бичгээр хариу өгчээ.

Мөн Сзхдас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/3426 дугаартай албан бичгээр Авилгатай тэмцэх газраас, 1/3425 дугаартай албан бичгээр Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тодруулгыг, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/865 дугаартай албан бичгээр “Б.Тгийн чагнах хэрэгсэл ашигласан асуудлаар Тагнуулын ерөнхий газарт хүсэлтийг тус тус гаргаж байсан байх ба прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 442 дугаар тогтоолоор “Б.Тгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй” гэж үзэх хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ[10].

Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тушаалаар А.Цийг[11], 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар А.Тг[12] урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тус тус томилжээ.

Дээрхээс үзвэл, шүүхийн шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс ажил үүргээ гүйцэтгээгүй албан хаагчдад нөхөх олговор илүү олгож төсөвт хохирол учруулсан зөрчил нь дан ганц ажлын албаны дарга Т.Жн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэхээргүй байх тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны******* дүгээр тушаалын 1 дэх заалтаар “Т.Жг албан тушаал бууруулж” шийдвэрлэсэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх” зарчимд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ.

 

“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.1.5-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж, Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Хорооны ажлын албаны даргыг томилох”  гэж заажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “уг тушаалын 2 дахь заалтаар н.Батзоригоор тухайн албан тушаалыг орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь утга агуулгын хувьд алдаатай” хэмээн тайлбарлах боловч хуулийн энэхүү зохицуулалт болон төрийн албаны захирах захирагдах зарчмын хүрээнд Хорооны дарга нь ажлын албаны даргыг томилохын зэрэгцээ албан тушаал бууруулах, чөлөөлөх эрх хэмжээтэй гэж үзэх тул маргаан бүхий******* дүгээр тушаалын 1 болон 2 дахь заалт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл, төрийн алба тасралтгүй хэрэгжих зарчмын хүрээнд төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах тул уг актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй, тушаалын энэхүү заалтаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин маргаан бүхий******* дүгээр тушаалын 3 дахь заалтаар “Энэ тушаал гарсантай холбогдуулан Т.Жг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Захиргаа удирдлагын газарт үүрэг болгож” шийдвэрлэсэн нь Харин Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Ажлын албаны үйл ажиллагааг Хорооны дүрмээр зохицуулна”, хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.4-т “ажлын албаны ажилтнуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох шийдвэр гаргах” гэж заасан ажлын албаны даргын эрх хэмжээнд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн шинжтэй байх тул тушаалын энэ заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус актад тооцогдоно.

Өөрөөр хэлбэл, Хорооны ажлын албаны ажилтныг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилох эрх нь ажлын албаны даргад хадгалагдаж байхад ажилтныг ямар албан тушаалд томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй эрхгүй этгээд болох Хорооны дарга нь “Т.Жг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах”-ыг үүрэг болгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны дүрмээр ажлын албаны даргад олгогдсон эрх хэмжээнд халдсан гэж үзнэ.

Иймд маргаан бүхий******* дүгээр тушаалыг 3 дахь заалт нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулж байх захиргааны акт илт хууль бус байх нь захиргааны хууль бус актад хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

 

Санхүүгийн Зохицуулах хорооны даргын 2018 оны******* дүгээр тушаалын 4 дэх заалтаар “Т.Жн ажлыг хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүнийг баталж” тус тус шийдвэрлэсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын “зохицуулалт агуулсан” шинжгүй, захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагааг зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагаваргүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалын “Т.Жг албан тушаал бууруулах” заалт хууль бус, мөн “Т.Жг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Захиргаа удирдлагын газарт үүрэг болгож” шийдвэрлэсэн илт хууль бус захиргааны акт болох нь тус тус тогтоогдож байх тул Т.Жг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т тус тус “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Жн ажилгүй байсан хугацааг 2018 оны 07 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 33-ны өдрийг хүртэл ажлын 358 өдрөөр тооцож нийт 29,226,227 төгрөгийн олговрыг олгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалын 3 дахь заалтаар “Т.Жг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Захиргаа удирдлагын газарт үүрэг болгож” шийдвэрлэсний дагуу хорооны ажлын албаны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар тушаалаар “Т.Жг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”[13]-ээр томилжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаас үзвэл илт хууль бус актыг үндэслэж гарсан захиргааны акт мөн илт хууль бус гэж тооцогдох тул албан тушаал томилох эрхгүй этгээдээс өгсөн томилох албан тушаалын нэр зааж, томилох эрх бүхий этгээдийг үүрэгжүүлж гарсан акт нь мөн илт хууль бус гэж үзэх үндэстэй.

 

Мөн Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан байх ба тэрээр дээрх тушаалаар томилогдсон Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаагүй, албан тушаал бууруулах тухай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан болохоо цахим шуудангаар мэдэгджээ[14].

Гэтэл хариуцагч Сзхаад нь нэхэмжлэгчийн эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээр буюу “Т.Жн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан ... тушаалуудыг ... шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, ... шүүхийн шийдвэрүүдийн дагуу 23,043,754 төгрөгийг хорооны гаргуулахаар шийдвэрлэсэн, хохирол арилгах арга хэмжээ аваагүй...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий 292 дугаар тушаалыг гаргасан нь өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн Т.Жнь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан байх тул Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллах үүрэггүй байх тул ажлын албаны даргаас “Т.Жнь ...ажилдаа ирж албан үүргээ гүйцэтгээгүй ажлаа 3-аас дээш өдрөөр тасалсан” гэж үзэж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар тушаалаар “...Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жг ... төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж”[15] шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчаас хүлээн зөвшөөрч ажиллаагүй албан тушаалыг гүйцэтгээгүйн төлөө хариуцлага шийтгэл ногдуулсан нь буруу юм.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан нь захиргаанаас өмнө гаргасан албан тушаал бууруулах шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байгаа төрийн албан хаагчийн харилцаанд хэрэглэгдэх үндэслэлгүй.

Дээрхээс үзвэл, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэлийн “2018 оны 09 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдад олгосон 2,000,000.00 төгрөгийн урамшууллыг гаргуулах” шаардлагын тухайд:

Санхүүгийн зхоицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаар тушаалаар “Хорооны үндсэн чиг үүргийн хүрээнд үр бүтээлтэй ажилласан тул 2018 оны эхний хагас жилийн ажлын үр дүнд үндэслэн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох”-оор шийдвэрлэжээ[16].

Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.1-д “Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч-менежер (цаашид “Менежер” гэх) төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална”, 1.5-д “Энэхүү журмын дагуу гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь ТАТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэж тус тус заажээ.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тохиолдолд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ дүгнэгдсэн байх шаардлагатай байна.

Т.Жнь 2018 онд “Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээ”[17]-г 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж 2018 оны эхний хагас жилд албан үүргээ гүйцэтгэсэн байх боловч Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөх...” гэж заасны дагуу Сзхд нь дээрх гэрээг дүгнэж, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх эрх хэмжээтэй байх ба эрх бүхий албан тушаалтнаас гэрээний биелэлтийг хэрхэн үнэлж, дүгнэхийн шүүх урьдчилан таамаглах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн “2018 оны 09 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдад олгосон 2,000,000.00 төгрөгийн урамшууллыг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1, 16.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Жн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай”******* дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Т.Жг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй богосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Жн ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт олгох 29,226,227  /хорин есөн сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун хорин долоон/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны Ажлын албаны дарга нарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Т.Жаас Сзхдд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дүгээр тушаалын 4 дүгээр заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх талд

[3] 2 дугаар хавтаст хэргийн 105 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 124-125, 154-156 дахь талуудад

[8] 2 дугаар хавтаст хэргийн 31 дэх талд

[9] https://www.audit.mn/wp-content/uplouds/2018/05/SZH.pdf

[10] 2 дугаар хавтаст хэргийн 70 дахь талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь талд

[12] 2 дугаар хавтаст хэргийн 39 дэх талд

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь талд

[14] 2 дугаар хавтаст хэргийн 142 дахь талд

[15] 20 дугаар хавтаст хэргийн 200 дахь талд

[16] 2 дугаар хавтаст хэргийн 199 дэх талд

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь талд