Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон улсын байцаагч Б.С-н 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0642 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/0385/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь “Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон улсын байцаагч Б.С-н 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0642 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1.14, 52¹ дүгээр зүйлийн 52¹.1, 52¹.2.1-д заасныг тус тус баримтлан Э ХХК-аас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Б.С  нарт холбогдуулан гаргасан Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаал, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

3.2. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоол болон түүний хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарласан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм зэргийг хариуцагч байгууллага болон улсын байцаагч Б.С  нар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа болон тогтоолд заасанчлан тодорхой зарим үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг, хэрэгжүүлдэг субьектүүд гэдгийг юун түрүүнд дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3.3. Учир нь хэрэгт Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн УБ/26 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаал авагдсан хэдий ч улсын байцаагч Б.С гаас сангийн сайдад хандан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртэлд бүртгэх эсэх санал дүгнэлтийг Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаас баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэг, 5.7 дах хэсэгт зааснаар дээд шатны улсын байцаагчид танилцуулан улмаар сангийн сайдад санал ирүүлсний үндсэн дээр сайдын тушаал гаргах эрх зүйн зохицуулалттай. Гэвч улсын байцаагч Б.С  Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-д заасныг зөрчин дүрэмд заасан хугацааг үл харгалзан албан бичгээр санал гаргасан зүйлгүй байхад шүүхээс хэт нэг талыг барьж хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй гэж үзэхээр байна. Энэ байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байгааг шүүхээс огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.

3.4. Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр хэзээ танилцуулснаа мэдэхгүй байна, 2022 оны 03 дугаар сард бусад компаниудын материалтай хамт амаар ороод танилцуулсан байх гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэхийг хүсч байна.

3.5. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаал гарахдаа анхнаасаа Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоол болон түүний хавсралтаар баталсан дүрэм, журмын холбогдох заалтуудыг ялангуяа Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” мөн журмын 2.4 дэх хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

3.6. Мөн шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг авагдсан мэтээр, байхгүй нотлох баримтыг байгаа мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

3.7. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0642 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.1. Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Хяналт шалгалт хийх тухай УБ/04 удирдамжаар төсвийн ерөнхийлөн захирагчид болон захиалагчдаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн дагуу тендер шалгаруулалтад оролцогчид, гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллага нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгах хяналт шалгалтад хамрагдах этгээдийн жагсаалтын 32-т Э ХХК багтжээ.

2.2. Маргаан бүхий Сангийн яамны худалдан авах арилжааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтээр Э ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 52¹ дүгээр зүйлийн 52¹.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Э ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамааруулах этгээдийн жагсаалтыг хавсралтаар баталж, уг жагсаалтад Э ХХК-г тусгасан байна.

2.3. Үүнийг нэхэмжлэгч Э ХХК эс зөвшөөрч Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтууудас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2021 онд зарласан СБД-ХААА/ОН21-039 дугаартай “6-р хороо, 10б байр дээвэр засвар ажлыг гүйцэтгэх тухай тендер шалгаруулалтад Э ХХК оролцохдоо ерөнхий инженер М  овогтой З-н  Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжлээр төгссөн ... дугаартай дипломыг хуурамчаар үйлдсэн, илт худал мэдээлэл бүхий ирүүлсэн нь Боловсрол, шинжлэх ухааны яамны албан бичиг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн албан бичгээр тус тус тогтоогджээ.

2.5. Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14-д энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх, 521.1-д Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна, 521.2-д Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 521.2.1-д энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж тус тус заасан.

2.6. Дээрх зохицуулалтаас үзэхэд, тендерт оролцогч нь тендерт ирүүлсэн баримтыг үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах бөгөөд алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө залруулах үүрэгтэй байх тул хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч Э ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2.7. Мөн нэхэмжлэгч Э ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд албан бичгээр санал хүргүүлээгүй гэх үндэслэлээр Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтаас хасах, улсын байцаагч Б.С гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.

2.8. Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн ... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” мөн журмын 2.4 дэх хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасныг зөрчсөн”, мөн албан бичгээр санал гаргаагүй гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 642 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.1, 521.2.1-д заасныг тус тус баримтлан “Э ” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Б.С  нарт холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны худалдан авах арилжааны улсын байцаагч Б.С гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/26 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ