| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00353/И |
| Дугаар | 130/ШШ2017/00362 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2017/00362
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 130/ШШ2017/00362 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, утас 9******, РД:БЭ****** Х овогт О.Хн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1) овог Омар, нэр Хувлай, төрсөн он 1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, олгосон 1977 6 20- , Дорнод аймгийн ХАА-ийн ТМС-ийн сургуулийн ыг сан պ эр-ийн жинхэнэ эзэмшигч РД:БЭ****** Х овогт О.Х мөн болохыг тогтоолгох,
2) Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт качегараар 1978 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад мужаанаар 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт автослесараар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт няраваар 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тус тус тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч О.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Анх намайг төрөхдөө Хавлай гэдэг нэрийг өгсөн. Нуух зүйл байхгүй төрөхдөө дутуу төрсөн болохоор өвөөгийн асрамжид өгсөн байна. Тэр хүн эрхлүүлээд Хувлай гэж нэрлэсэн байдаг. Тэгээд явсаар байгаад МСҮТ-д сурахад болон ажилд орохдоо Хувлай гэсэн нэрээр бичиг баримт маань бичигдэж явсан байна. Тэгээд төгсөж ирээд аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон эмнэлэгт ажилд орохдоо Хувлай нэрээр орсон. 1981, 1982 онд паспортаа өөрчлөхөөс өмнө Зейнелхан гэдэг хүн Миний жинхэнэ нэрийг Хавлай, Хувлай гэдэг эрхлүүлсэн нэрээр мэргэжлийн үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтэр чинь бичигдсэн байна гэж хэлсэн. Тэр үед бидний паспортыг хурааж аваад хэд хоногийн дараа паспортаа аваарай гээд дуудахаар нь очиход паспортод Хавлай гэдэг жинэхэн нэрээр маань бичигдсэн байна. Одоо хүртэл Хавлай, Хувлай гээд хоёр нэртэй явж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нэр маань Иргэний үнэмлэхтэй зөрөөд, мөн тухайн үед ажилд орсон гарсан тушаалуудад Хувлай гэж бичигдсэнээс болоод Иргэний үнэмлэхтэй мөн зөрөөд улсад ажилласан 18 жилийн хөдөлмөрөөр хохироод байна. Иймд овог Омар, нэр Хувлай гэж бичгдсэн, 1977 6 20- олгож, Дорнод аймгийн ХАА-ийн ТМС-ийн сургуулийн ыг сан պ эр-ийн жинхэнэ эзэмшигч РД:БЭ61122025 Х овогт О.Х мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн аймгийн архивын газраас хуулбарлан өгсөн тухайн үеийн ажилд орсон тушаалууд болон хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн миний Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт качегараар 1978 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад мужаанаар 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт автослесараар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт няраваар 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд х О.Хн г хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Х овог О*****, нэр Х******, төрсөн он 1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, олгосон 1977 6 20- , Дорнод аймгийн ХАА-ийн ТМС-ийн сургуулийн ыг сан պ эр-т бичигдсэн төрсөн он сар, эцгийн нэр нь хүсэлт гаргагч О.Хн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон БЭ****** регистрийн дугаартай эд бичигдсэн төрсөн он сар, эцгийн нэртэй тус тус тохирч байна.
-2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон БЭ****** регистрийн дугаартай эд Х овогт О.Х 1956 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн гэсэн байна.
Мөн дээрх պ 6-15 игд нь хавтаст хэрэгт авагдсан доорх Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 141 дугаар Качегараар авч ажиллуулах тухай тушаал, мөн даргын 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар Орон тоо хэмнэх тухай тушаал, мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1980 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн 107 дугаар Ажилчин авах тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 81 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, мөн хүсэлт гаргагч О.Хтай хамт ажилласан РД:БЭ65092807 Б.Атина, РД.БЭ59081701 Б.Балжир нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолттой тус тус тохирч байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 141 дугаар Качегараар авч ажиллуулах тухай тушаалаар О.Хг засварын газрын уурын зуухны качегараар 10 дугаар сарын 7-ны өдрөөс авч ажиллуулсан байна (Ф№64, хн-16, Д№1),
-Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаар Орон тоо хэмнэх тухай тушаалаар засварын газрын нэг качегарын орон тоог хэмнэж 4 дүгээр сарын 1-ний өдрөөс О.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлөж, барилгад шилжүүлсэн байна. (Ф№64, хн-18, Д№01),
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1980 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн 107 дугаар Ажилчин авах тухай тушаалаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авто слесарын мэргэжилтэнээр О.Хг авч ажиллуулсан байна.
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 81 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалаар 4 дүгээр сарын 12-ны өдрөөс О.Хг нэгдсэн эмнэлгийн няравын орон тоонд бүр авч ажиллуулсан байна.
-Мөн хүсэлт гаргагч О.Хтай хамт ажилласан РД:БЭ65092807 Б.Атина, РД.БЭ59081701 Б.Балжир нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн тасгийн няраваар О.Х нь нийт 38 жил ажилласан нь үнэн. Бид энэ хугацаанд хамт ажиллаж байгаа. О.Хн нэр зарим бичиг баримтад Хувлай болж бичигдсэн нь үнэн гэсэн байна.
-Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/2 дугаар Комисс томилох тухай тушаалаар О.Х нь жилийн эцсийн тооллогыг хийх комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн овог Омар, нэр Хувлай, төрсөн он 1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, олгосон 1977 6 20- , Дорнод аймгийн ХАА-ийн ТМС-ийн сургуулийн ыг сан պ эр-ийн жинхэнэ эзэмшигч РД:БЭ61122025 Х овогт О.Х мөн болохыг, мөн хүсэлт гаргагч О.Х нь Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт качегараар 1978 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад мужаанаар 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт автослеасараар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт няраваар 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-ийг баримтлан овог Омар, нэр Хувлай, төрсөн он 1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, олгосон 1977 6 20- , Дорнод аймгийн ХАА-ийн ТМС-ийн сургуулийн ыг сан պ эр-ийн жинхэнэ эзэмшигч РД:БЭ61122025 Х овогт О.Х мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч РД:БЭ61122025 Х овогт О.Х Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт качегараар 1978 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад мужаанаар 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт автослесараар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт няраваар 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч О.Х нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК