Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00368

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00368

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, БЖ****** регистрийн дугаартай, У******** овогт А.Д н хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маншук нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ний хүртэл, Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршоод 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.Д шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч А.Д нь миний авга ах юм. А.Д нь энэ жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалаа бүрдүүлж байгаа. А.Д нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. 1981 онд цэргийн алба хааж ирээд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дэлүүн сумын Октябрь 39 дүгээр нэгдэлд хар худгийн моторчноор ажиллаж байсан. Дараа нь өөрийнхөө мэргэжлийн дагуу буюу тракторчнаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжиж ажилласан. Тус Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдөр томилогдож 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. А.Д нь Хөдөө аж ахуйн темс төгссөн тракторчин мэргэжилтэй. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэлийн анги аймгийн архивд материал шилжүүлээгүй тул архиваас ямар нэгэн тодорхойлолт авч чадаагүй. А.Д анх ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим нэгэн тушаалууд нь өөрт нь байсан учир тэдгээр тушаалуудын эх хувийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн хавтаст хэрэгт А.Дн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь 39 дүгээр нэгдэлд 3 жил ажиллаж байсан тушаалууд архиваас олдсон бөгөөд үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тийм учраас хүсэлт гаргагч А.Д нь 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 он хүртэл Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь 39 дүгээр нэгдэлд худгийн моторчноор, 1985 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дэлүүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан. Гэхдээ 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хувь хүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд нийгмийн даатгалын санд ордог болсон. Гэхдээ тухайн үед А.Дн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж нийгмийн даатгалын санд орсон зүйл байхгүй байна. Иймд шүүхээс 1995, 1996 онуудад улсад ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй учраас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1996 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан боловч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа багасгаж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршоод 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

1. Хүсэлт гаргагч А.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар.Үүнд :

-Баян-Өлгий аймгийн архивын тасгийн архивын хуулбар үнэн гэсэг тэмдэг дарагдсан БНМАУ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн даргын 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба томилох тухай 11 дугаартай тушаалын 2 дахь заалтаар ..., А.Дг хар уулын худгийн моторчноор ...1982 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн томилсон байдал,

- Баян-Өлгий аймгийн архивын тасгийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан БНМАУ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн даргын 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба томилох тухай 41 дугаартай тушаалаар 3 дугаар бригадын худгийн моторчин Датейг 1985 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж ХБАнгийн мэдэлд шилжүүлсэн байдал,

-хүсэлт гаргагчид 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр УАТХШБГ-ын мэргэжлийн комиссын олгосон 3 дугаар зэргийн Тракторч машинчийн үнэмлэх болон 27857 дугаартай анхааруулах талон,

-1981 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Намын хорооноос олгосон 086773 дугаартай Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэхт: 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл татвар төлж байсан байдал,

2. Хүсэлт гаргагч А.Д нь Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршоод 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тракторын жолоочоор ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар. Үүнд:

Баян-Өлгий аймгийн архивын тасгийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан БНМАУ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн даргын 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба томилох тухай 41 дугаартай тушаалаар 3 дугаар бригадын худгийн моторчин Датейг 1985 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж ХБАнгийн мэдэлд шилжүүлсэн байдал,

-1985 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 25 дугаар тушаалаар ХБАнгийн тракторчин А.Төлеубай ажил төрлийн байдлаар өөр газарт шилжих болсныг үндэслэн тракторын жолоочоор тракторчны мэргэжилтэй, МАХН-ын гишүүн А.Дг орон нутгийн удирдах байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн 1985 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн томилсон тухай бичилт хийгдэж тамга дарж баталгаажуулсан байдал,

- 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 3/49 дугаартай албан бичигт: Тус сумын 9 дүгээр багийн иргэн Авилмажин овогтой Датей нь шүүхээр ажилласан жил тогтоолгохоор материал бүрдүүлэхэд тухайн үед Дэлүүн сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан С.Исхан гуайн гэрт нь байсан бичиг баримтаас авч ирж нотариатаар баталгаажуулалт хийлгэж байсан болно гэх албан бичиг,

-1981 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Намын хорооноос олгосон 086773 дугаартай Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэхт: 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 04 дүгээр сарын 30-ны хүртэл татвар төлж байсан байдал,

-хамт ажилласан гэх К.Тогтаубай, О.Жарасхан, Х.Хуатхан нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт: Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн А.Д нь надтай хамт 1985-1995 он хүртэл Дэлүүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан ба Х.Хуатхан би агентаар ажиллаж байсан гэх тодорхойлолт,

-2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 398 дугаартай албан бичигт: Дэлүүн сумын эд хэрэглээ-ний хоршоо 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тодорхойлов гэснээс үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллага болох Дэлүүн сумын эд хэрэглээ-ний хоршоо нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр уг байгууллагад ажиллаж буй ажилтнуудын шимтгэл төлөгдсөн байна гэж дүгнэлээ.

- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын худалдаа бэлтгэлийн ангийн 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 72, 1987 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 68, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай Худалдаа бэлтгэл ангийн тракторчин А.Дгийн хүлээн авсан түүхийн эдийн тасалбарууд, 1988 оны 6 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 23 дугаартай замын хуудас, 1985 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай зарлагын падан, Дэлүүн сумын эд хэрэглээний хоршооны 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12, 13 дугаартай, 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай зарлагын паданууд зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-хавтаст хэрэгт авагдсан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3/50 дугаар албан бичигт: Сумын Засаг даргын Тамгын газрын архивд сумын Худалдаа бэлтгэлийн ангиас ямар ч архив байхгүй болохыг тодорхойлсон болон 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 277 дугаартай архивын лавлагаанд: Дэлүүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн А.Дд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэжээ.

Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэл ангийн баримтыг архивд шилжүүлээгүй байхгүй гэж байгаа боловч хүсэлт гаргагч А.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршоод 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ

Иймд хүсэлт гаргагч А.Дгийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ний хүртэл, Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршоонд 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЖ****** регистрийн дугаартай, У******** овогт Авилмажин Датейгийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн хар уулын худгийн моторчноор 1982 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршоонд 1985 оны 8 дугаар сарын 22-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ