Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 157/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           06              02                                                2021/ШЦТ/157                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Т.Наранбат /онлайнаар/,

шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Б.Барсүрэн /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц Р.Од холбогдох эрүүгийн 2134004750072 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт суманд 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, борлуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Ц Р.О, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Р.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг Цэмбэл гэх газар 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Т.Наранбаттай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

 

Шүүгдэгч Р.О:

...Би цохьё гээд гараа далайгаад адуу руу шахсан ч гэсэн тэгж цохиогүй. Намайг цамцнаас татаад жийгээд байсан. Тавь гэхээр тавихгүй намайг хөөгөөд эхнэр нь гарч ирж маажаад 2 хөгшин байж дээрэлхээд байдаг юм уу гэхэд хэрэлдээд машиндаа суугаад явсан... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034004750072 дугаартай хэрэгт хохирогч Т.Наранбат /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Т.Наранбат /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч Ш.Энхжаргал /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Д.Янжмаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Ж.Доржсүрэн /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Р.Дашгомбо /хх-ийн 34 дүгээр хуудас/, яллагдагч Р.О /хх-ийн 61 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 349 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12/26 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 37-43 дугаар хуудас/ болон хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, шүүгдэгч Р.Охувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг Цэмбэл гэх газар 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Т.Наранбаттай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах  

Хохирогч Т.Наранбатын ...О гэх залуу миний нүд рүү болон цээж рүү гараараа нэг удаа цохисон мөн машинаас татаж унагаасан, миний биед баруун талын нүд хөхөрсөн цээжинд болон гуянд зулгаралт бий болсон байсан машинаас татаж унагаах үед үүссэн байх харин нүдний хөхөрлийг гараараа цохисон... /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Энхжаргалын ...би нөхөр Наранбатын хамт машинтай адуугаа Эрдэнэ сум Баяндаваа гэх газар манаад байж байтал шөнө 23 цагийн үед Бонго маркийн 64-76 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд манай адууг ийш тийш нь тараагаад байхаар нь нөхөр бид хоёр араас нь давхиж очоод яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ гэхэд нөгөө залуу машинаас бууж ирээд юу гэж өвөлжөө идүүлээд байгаа юм миний нөхрийг шууд зодоод цохиод эхлэхээр нь би нөхрийнхөө дээгүүр тулгаад хэвттэл намайг хэд хэдэн удаа цохиод хаалга онгойлгоод намайг тататж буулгаад 1 удаа өшиглөөд тэгээд машинаа унаад явахаар нь бид хоёр араас нь дагатал нөгөө залуу замдаа зогсоод та хоёрыг яасан ч яадаг юм гээд машинтайгаа тойрч ирээд манай машины хаалга руу мөргөчхөөд яваад өгсөн... /хх-ийн 6 дугаар хуудас/,

яллагдагч Р.О...өвөлжөөн дээрээсээ би Т.Наранбатын адууг хөөгөөд түүнээс болж тэр хүн эсэргүүцээд байхаар нь би маргалдаад нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан, би бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 17 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 349 дугаартай ...Т.Наранбатын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсөг, баруун шилбэнд зулгаралт, цээж, баруун гуяанд цус хуралт гэмтлүүд... дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12/26 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 37-43 дугаар хуудас/ болон хохирогчийн гаргасан өргөдөл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, шүүгдэгч Р.Охувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Р.ОТөв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг Цэмбэл гэх газар 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Т.Наранбаттай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Р.О нь хохирогч Т.Наранбаттай маргалдаж цохиж авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Р.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч түүний өмгөөлөгч Б.Барсүрэн цохьсон үйлдэл дээрээ маргаж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулаагүй гэж гэм буруугийн хэлбэрийн хувьд мэтгэлцдэг ч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Р.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Р.О нь хохирогч Т.Наранбатын баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсөг, баруун шилбэнд зулгаралт, цээж, баруун гуяанд цус хуралт  бүхий хөнгөн хохирол учруулсан байна. 

   

Шүүгдэгч Р.Оос хохирогч Т.Наранбат нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 1.473.497 төгрөгийг нэхэмжилсэнээс шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 854.497 /найман зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг хангаж, нотлох баримтгүй үнэлгээний хэмжээ нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул 619.000 /зургаан зуун арван есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад 317.500 /гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

Шүүх шүүгдэгч Р.Од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Р.Од оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.   

       

Бусад асуудлын талаар

 

Эрүүгийн 2034004750072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,  түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц Р.Охүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч  Ц Р.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц Р.Од шүүхээс оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц Р.Од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Эрүүгийн 2034004750072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.Од нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.      

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 619.000 /зургаан зуун арван есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 шүүгдэгч Ц Р.Оос 854.497 /найман зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөг гаргуулан хохирогч ШЗ69091513 дугаарын регистртэй, Зөүжин овгийн Тогоочийн Наранбатад,

317.500 /гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч КЮ61041076 дугаарын регистртэй, Шонхорууд овгийн Жамцын Энхбатад тус тус олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц Р.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц Р.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

       

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ