Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00369

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00369

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, БЮ***** регистрийн дугаартай, Найман дөрбен овогт А.Кын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчА.К, орчуулагч А.Еркегүл, гэрч У.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маншук нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1991 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл гар хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагчА.К шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ноос угаах үйлдвэрт гар хивсний нэхэгчээр 1985 оны 12 дугаар сарын 20-оос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаалыг архивд галд өртөгдсөн шатсан байна. Ноос угаах үйлдвэрийн 1980 оноос хойших баримт архивд шилжүүлээгүйА.Кт холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болно. Гэхдээ хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан байна. Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир 1985 оны 12 дугаар сарын 20-оос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл нийт 6 жил 5 сар Ноос угаах үйлдвэрт гар хивс нэхэгчээр ажилласныг тогтоож өгөн үү гэжээ.

Хүсэлт гаргагчА.К шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт 1985 онд ажилд ороод 1991 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тэрнээс хойш ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй. Ажлаас гарсны дараа Казахстан улсад нүүгээд тэнд 5-6 жил амьдарч ирсэн. Тухайн үед авч байсан Үйлдвэрчний эвлэлийн батлах болон холбогдох бусад материалууд маань Казахстан улсад үлдсэн байгаа. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчА.К нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл гар хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн архивын тасгийн 275 дугаартай архивын лавлагаанд: Ноос угаах үйлдвэрийн даргын 1980 оноос хойших баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэнА.Кт холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч хүсэлт гаргагчА.К нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл гар хивс нэхэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар.Үүнд :

-1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрээс олгосон 166952 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Авдкей Күлаш, 1964 онд төрсөн, мэргэжил хивс нэхэгч, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигч Күлаш, хөдөлмөрийн дэвтэр олгосон Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн дарга Халифа гэж бичиж тамга дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 4 ба 5 дугаар хуудсанд Ноос угаах үйлдвэрийн даргын 1985 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тушаалаар 1985 оны 02 дугаар сарын 20-ноос гар хивсний нэхэгчээр авч ажиллуулсан тухай бичилт хийгдэж Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн тамгыг дарсан мөн аймгийн Ноос нэхмэл хувьцаат компанийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 174 дугаартай тушаалаар 1991 оны 8 дугаар сарын 01-нээс Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр явах тул хивс нэхэгчийн ажлаас чөлөөлөв гэж бичилт хийж Ноос-нэхмэл хувьцаат компанийн тамгыг дарж тус тус баталгаажуулсан байдал,

-хамт ажилласан гэх С.Саулегүл, У.Г, Т.Тумар нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод:А.К нь 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл Ноос угаах үйлдвэрт гар хивс нэхэгчээр ажилд орж 1991 оны 8 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд бид нартай хамт ажилласан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт,

-шүүх хуралдаанд У.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл ажиллаж байсан. Би анх ажилд ороходА.К бас 1985 онд ажилд орсон. Бид нар нэг ээлжид ажиллаж байсан. Бид нарын мастер Жариян гэх хүн байсан.А.К 1991 онд жирэмсний амралтад явсан ба би өөрөө 1994 он хүртэл ажилласан. ХаринА.К нь буцаагаад ажилд орж ирээгүй гэх мэдүүлэг болон 1985 онд хамт олноор авахуулсан зураг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчА.Кын Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл гар хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЮ***** регистрийн дугаартай, Найман дөрбен овогт А.Кын Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1991 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл гар хивс нэхэгчээр ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчА.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ