Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/411

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч, хохирогч Ж.А, Б.Э, тэдний өмгөөлөгч П.Ганбаатарын нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х Б.Э, Н Ж.А нарт холбогдох эрүүгийн 2134000000306 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, уяач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Н Ж.А,

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 , эхнэр 4 хүүхдийн хамтаар, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Х Б.Э,

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт иргэн Ж.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Яллагдагч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.А:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй... гэж,

Шүүгдэгч Б.Э:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Ж.А:

            ...Б.Э гээд нөхөр газар сууж байгаад босож ирээд миний зүүн талын нүүрэн хэсэг рүү шанаа, нүдний хэсэг рүү гараараа цохиод авсан. Архи уугаад сууж байхад Б.Э гэдэг нөхөр би чамайг ах дүү нартайгаа элбэж зодно гээд хоёроос гурван удаа хэлж байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн... гэж,

 

Хохирогч Б.Э:

            ...Би Төв аймгийн Баянцогт сумаас морьдоо ачаад Дэлгэрхаан сум руу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр очоод сумын Ж.А, н.Больхүү, н.Ажиймаа гэх хүмүүстэй тааралдсан. Тааралдаад 3-4 шил архи хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн эмнэлгийн тэргэнд суугаад явж байсан. Тухайн үйл явдлыг архи уусан болохоор санахгүй байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000306 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Эын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт иргэн Ж.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

           

            Шүүгдэгч Ж.Аийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт нь дараах

            гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 254 дугаартай ... Ж.Аийн биед дух, зулай, баруун зүүн чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун бугалганд цус хуралт, цээж аюулхайн зулгаралт гэмтэл ... талаарх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

            шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6196 дугаартай ...Б.Эын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл...” талаарх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

            хохирогч Ж.Аийн ...Би Төв аймгийн Дэлгэрхаан сумаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр урагшаа адуу хайгаад явж байтал хэсэг бүлэг машинтай мотоциклтой хүмүүс сууж байсан. Намайг очиход архи уугаад сууж байсан бөгөөд намайг хажуугаар нь явахад наашаа суу гээд дуудсан. Тэгээд тухайн архинаас нь бас уусан. Тэгээд уугаад сууж байтал н.Ажиймаа гэдэг хүн хөлөн дээр дараад боссон. Дараад бостол чи миний хөлөн дээр санаатай дарлаа гээд уурласан. Жоохон түр тар хийгээд барилцаж аваад салсан. Тэгтэл Б.Э гээд нөхөр газар сууж байгаад босож ирээд миний зүүн талын нүүрэн хэсэг рүү шанаа, нүдний хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгээд яаж байна чи гээд эргээд хартал дүү н.Энхбат, н.Больхүү хоёр хажуугаас ар өвөргүй цохиод би доошоо хэвтсэн. Тэгээд би нэг хэсэг ухаан балраад сэрээд тухайн хүмүүсээс зугтаасан. Архи уугаад сууж байхад Б.Э гэдэг нөхөр би чамайг ах дүү нартайгаа элбэж зодно гээд хоёроос гурван удаа хэлж байсан...” /хх-ийн 4 дүгээр хуудас/,

            хохирогч Б.Эын ...Би Төв аймгийн Баянцогт сумаас морьдоо ачаад Дэлгэрхаан сум руу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр очоод сумын Ж.А, н.Больхүү, н.Ажиймаа гэх хүмүүстэй тааралдсан. Тааралдаад 3-4 шил архи хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн эмнэлгийн тэргэнд суугаад явж байсан. Тухайн үйл явдлыг архи уусан болохоор санахгүй байна... /хх-ийн 7 дугаар хуудас/,

            гэрч П.Долгоржавын ... 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр н.Больхүү бид хоёр адуугаа хайж яваад Мөргөцөг гэх газарт явж байхад хэдэн хүмүүс замын хажууд сууж байсан. Тэгээд яваад очсон чинь н.Ажмаа, н.Баадай, н.Э, н.Энхбат, Ж.А, н.Баадайгийн эхнэр н.Ундармаа, н.Азжаргал нар байсан. Тэгээд тэд гар архи ууж байсан. н.Азаа, н.Ундармаа бид 3 архи уугаагүй. Тэгээд би н.Азаагийн машинд байсан чинь Ж.А, Б.Э хоёр маргалдаад байх шиг байсан, хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би н.Азаагийн машинд 200-300 метр зайтай сууж байсан болохоор сайн мэдээгүй. Тэр хоёр маргалдаж, муудалцаад байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд нөхөр бид хоёр яваад өгсөн... /хх-ийн 20 дугаар хуудас/,

            гэрч Ч.Баатархүүгийн ...Би эхнэр н.Ундармаагийн хамт Нээний гэх газарт бэлчиж байсан адуугаа очиж харж тоолчхоод буцаад явах замд Мөргөцөг гэх газрын ойролцоо замын хажууд хүмүүс байж байхаар нь яваад очсон чинь н.Ажмаа, Ж.А, Б.Э, н.Энхбат зэрэг хүмүүс байж байсан. Тэгээд очоод хажууд нь суухад 1 шил 0.5 литрийн байх нэрийг нь сайн мэдэхгүй архи уугаад сууж байсан. Бас нэг пиво байсан 2.5 литрийн тэгээд тэрийг ууж дуусгаад дахиад 2-3 шил архи бид нар хувааж уусан. Тэгээд би согтоод жаахан зайтай сууж байсан чинь Ж.А, Б.Э хоёр муудалцаад байх шиг байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд Б.Эыг ирээд аваад явсан. Эхнэр бид хоёр хөдлөөд яваад өгсөн... /хх-ийн 22 дугаар хуудас/,

            гэрч Г.Ундармаагийн ... Би нөхөр Ч.Баатархүүгийн хамт адуугаа харчихаад буцаад явж байсан чинь Мөргөцөг гэх газартай ойрхон замын хажууд хүмүүс бид хоёр руу даллаад байсан. Тэгээд яваад очсон чинь Ж.А, н.Энхбат, Б.Э, н.Ажмаа нар 0.75 литрийн архи, 2,5 литрийн нийслэл нэртэй пиво талдаа орчихсон байсан. Манай нөхөр буугаад тэд нартай хамт суугаад, би мотоциклтой дээр хүлээгээд сууж байсан. Тэгээд тэд нар 2 шил архи уусан. Дараа нь Ж.А ахыг Б.Э ах босож ирээд цохисон. Тэгээд Ж.А ах зөрүүлээд цохиод тэр хоёр ноцолдоод цаашаа яваад өгсөн. Тэгж байтал н.Энхбат ах араас нь гүйгээд тэр хоёрыг салгаад н.Эыг цаашаа авч яваад Ж.А ах буцаж ирээд суусан. Удалгүй түргэн ирээд Б.Эыг аваа явсан. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ харьсан... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

            гэрч Г.Больхүүгийн ...Би сумын төвөөс хөдөө гэр рүүгээ эхнэр н.Долгоржав, н.Ажмаа, н.Азжаргал нарын машинд суугаад явж байсан чинь замын хажууд хүмүүс байсан. Тэгээд бид 4 яваад очсон чинь Ж.А, Б.Э, н.Баадай, н.Энхбат нар архи ууж байх шиг байсан. Тэгээд бид нар очоод н.Ажмаа бид хоёр архинаас нь уусан, тэгээд 2 шил архи уугаад нэлээн согтоод харсан чинь эмнэлгийн машин ирчихсэн байсан. Тэгээд эмнэлгийн жолооч н.Барамсай ахтай уулзсанаа саж байна. Тэрнээс хойш тасарчихсан байсан, гэртээ сэрсэн... /хх-ийн 26 дугаар хуудас/,

            гэрч Б.Энхбатын ...Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумаас өөрийн эзэмшлийн 5 тооны адууг авч ирж төрсөн ах Б.Эын хамт Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт ирээд манай адуу Ботгон гол буюу Хашаат гэх газарт байсан учир тэнд ачиж ирсэн адуугаа аваачих гээд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн оройхон ах бид хоёр явсан. Тэгээд явж байх замд Мөргөцөг гэх газрын орчимд замын хажууд нутгийн хүмүүс байхаар нь очоод ах буугаад би машиндаа үлдсэн. Машинаа нарны өөдөөс харуулсан учраас би хараагүй. Тэгээд би машинд унтаж байгаад сэрээд тэд нар дээр очоод машиндаа буцаад суусан. Тэгээд адуугаа буулгаж өвс идүүлэх санаатай 2 дахь адууг буулгаж байхад н.Энхбатаа ахыг чинь Ж.А зодоод байна гээд би очсон чинь Б.Э ахын ам хамар нь цус болчихсон барилцаж авчихсан байхаар нь салгаад Ж.Аийг холдуулсан. Удалгүй эмнэлгийн тэрэг ирээд ахыг аваад явсан. Би адуугаа тэнд орхиод эмнэлэг дээр дагаад ирсэн... /хх-ийн 28  хуудас/,

            гэрч Б.Рагчаасүрэнгийн ... Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны 18-19 цагийн үед Төв аймгийн Дэлгэрхаан сумын Хажуу худаг гэх газарт найз н.Больхүүгийн гэрт очихоор сумын төвөөс н.Больхүү, н.Долгоржав, эхнэр н.Азжаргал нартай гараад явж байхад замдаа пиво уух гэж буусан. Тэгээд уугаад сууж байсан чинь хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд бид нар бөөндөө пиво ууж байхад н.Энхбат 1 шил 0.75 литрийн архи гаргаж өгөөд байх шиг байсан. Тэгээд бид нар уугаад сууж байхад Ж.А миний хөлөн дээр эвгүй дараад боссон. Тэгээд бид хоёр барилцаж аваад хүмүүс салгасан. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа Б.Э, Ж.А нар муудалцсан. Би сайн анзаараагүй согтчихсон байсан. Тэр хоёрыг маргалдсан талаар сайн мэдээгүй. Бид хэдээс нэлээн зайтай муудалцаад байх шиг байсан Би тэрнээс хойш болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь н.Больхүүгийн гэрт сэрээд эхнэр бид хоёр гэр рүүгээ явсан... /хх-ийн 31-32 дугаар хуудас/

            яллагдагч Б.Эын ...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа надад өөр нэмж ярих зүйл алга байна... /хх-ийн 57 дугаар хуудас/,

            яллагдагч Ж.Аийн ...надад гомдол санал алга байна бид нар чинь садан төрлийн хүмүүс хоорондоо орж гардаг надад гомдол санал алга байна... /хх-ийн 62 дугаар хуудас/  гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.А, Б.Э нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67-78 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаас тус тус тогтоогдож байна.

           

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ж.А, Б.Э болон тэдний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.А, Б.Э нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Эын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт иргэн Ж.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Аийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Прокуророос шүүгдэгч, хохирогч Ж.А, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ж.А, Б.Э нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.Эыг зодох, шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.Аийг нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.Эыг зодож зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, дээд уруул, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл,

 

шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.Аийн нүүрэн тус газар нь гараараа цохиж дух, зулай, баруун зүүн чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун бугалганд цус хуралт, цээж аюулхайн зулгаралт бүхий гэмтэл буюу хохирол тус тус учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцогдож, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Ж.А, Б.Э нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.А, Б.Э нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Э, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, дээд уруул, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Аийн биед дух, зулай, баруун зүүн чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун бугалганд цус хуралт, цээж аюулхайн зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна. 

    

Хохирогч Ж.А нь шүүгдэгч Б.Эаас, хохирогч Б.Э нь шүүгдэгч Ж.Аээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогч Ж.А, Б.Э нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 107-108 дугаар хуудсанд авагдсан хохирогч нарын хүсэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.А, Б.Э нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Ж.А, Б.Э нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А, Б.Э нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Ж.А, Б.Э нарт тус бүр оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.А, Б.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

            Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н Ж.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н Ж.А, Х Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Б.Э нарт тус бүр оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н Ж.А, Х Б.Э нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134000000306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н Ж.А, Х Б.Э нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н Ж.А, Х Б.Э нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н Ж.А, Х Б.Э нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН