Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар  2022/ШЦТ/18

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт Д-ийн А-т холбогдох 2113000000178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээж нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай. Урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулан ялыг эдэлж байх хугацаанд ялыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн нь тогтоогдсон учир прокурорын саналыг үндэслэн тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/01 дугаар захирамжаар Д.А-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 11 сар 3 хоногийн хорих ялаар сольж биечлэн эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Шериши төлек овогт Даулетын Айдос, регистрийн дугаар БМ............

 

Шүүгдэгч Д.А-ын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.А- нь цахим хэрэгсэл буюу facebook ашиглаж хохирогч С.Ж-ын Sumsung А50 маркийн гар утсыг 480.000 төгрөгөөр худалдаж авъя хэмээн худал хэлж уулзан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээс мөнгө авч өгнө гэж хуурч, өөр айлын хаалга тогшин төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч залилах,

2. Шүүгдэгч Д.А- нь цахим хэрэгсэл буюу facebook ашиглаж хохирогч Х.Б-ийн Sumsung А50 маркийн гар утсыг 420.000 төгрөгөөр худалдаж авъя хэмээн худал хэлж уулзан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүдний эмнэлэг рүү ороод Е- гэх хүнээс мөнгө аваад гараад ир гэж хуурч, төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч залилах,

3. Шүүгдэгч Д.А- нь эд зүйл буюу цэргийн цоохор хувцас ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ш.Х-аас 64-02 БӨА улсын дугаартай pruis-10 маркийн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр худалдаж авъя би цэргийн ангид ажилладаг, машины мөнгийг 10 хоногийн дараа цалингийн зээл авч, бүрэн төлж өгье хэмээн хуурч, төөрөгдөлд оруулж автомашиныг нь авч залилах,

4. Шүүгдэгч Д.А- нь цахим хэрэгсэл буюу facebook ашиглаж насанд хүрээгүй хохирогч Е.Н-ын Sumsung S8+ маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авъя хэмээн худал хэлж уулзан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүдний эмнэлэг рүү ороод хүн байгаа эсэхийг хараад ир гэж хуурч, төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч залилах,

5. Шүүгдэгч Д.А- нь эд зүйл буюу цэргийн цоохор хувцас ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч С.Т-т өөрийгөө цэргийн ангид ажилладаг хэмээн танилцуулан, түүний хүүхэд Т.Б-ыг цэргийн ангид ажилд оруулж өгнө хэмээн өөр хүний нэр барьж утсаар ярин хуурч, төөрөгдөлд оруулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг авч залилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А- нь залилах хэргийг үйлдсэн болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Ш.Х-т учирсан 3 сая төгрөг, С.Т-т учирсан 1 сая төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Х-ий нэхэмжилсэн 250,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.А-оос гаргуулан хохирогч нарт олгох саналыг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж өгнө.”  гэв.

 

1.3. Хохирогч Ш.Х- мэдүүлэхдээ: “Би өөрийн машинаа 4,5 сая төгрөгөөр зарсан ба бэлнээр 1,5 сая төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн 3,0 сая төгрөгийг Д.А-оос гаргаж өгөхийг хүсэж байна. Бид нотариат орж худалдах, худалдаж авах гэрээ байгуулж байсан. Тухайн байгуулсан гэрээнд алданги тооцох тухай тусгасан байгаа. Миний хувьд Д.А-оос алданги бус зөвхөн авах ёстой мөнгөө л нэхэмжилж байна. Өөр нэмж шаардах, хэлэх зүйл байхгүй.”  гэв.

 

1.4. Хохирогч С.Т- мэдүүлэхдээ: “Тухайн үед би Портер машинаар такси хийдэг байсан. Д.А- найзтайгаа хамт намайг таксинд аваад нэг газар хүргүүлсэн. Тухайн үед эд нар хоорондоо цэргийн ангид ажилладаг мэтээр ярилцаж байсан. Нэг газарт очоод Д.А- найзыгаа буулгаад, надтай цуг өөр газар явсан. Тэгээд яриан дундаа би цэргийн ангид хүүгээ оруулах сонирхолтой байгаа тухай хэлэхэд би цэргийн ангид ажилладаг, манайхаас 2 хүн өндөр насны тэтгэвэрт гарах гэж байна. Та надад утсаар холбогдоорой хэмээн утсаа өгөөд явсан. Тэгээд гар утсаар холбогдоход та манай дарга руу утсаар яриарай хэмээн дугаар өгсөн. Тэр дугаар руу холбогдож Монгол хэл мэдэх хүүгээ яриулахад “Та нар холбогдох материалуудаа Д.А-т өгөөрэй. Би Д.А-тай ярина. 7 дугаар сард нэг хүн өндөр насны тэтгэвэрт гарна. Түүний оронд танай хүүг ажилд авъя” гэж хэлсэн. Тэгээд материалуудаа бүрдүүлээд Д.А-т холбогдоход бид өөр нэг хүнийг ажилд авахаар болчихлоо гэхэд нь бид материалуудаа бүрдүүлчихлээ хэмээн хэлсэн. Тэгтэл та материалуудаа аваад ирээрэй гэж хэлснээр бид түүнд материалыг хүргэж өгөхөд 1,0 сая төгрөг өгөөрэй гэсэн. Тэр мөнгийг би эхнэрийнхээ эгчийн хүүхдээс авч шилжүүлэх гэтэл Д.А-ын дансанд явахгүй учраас Д.А-ын хэлснээр Март гэх хүний дансанд шилжүүлж өгсөн.”  гэв.

 

1.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Шүүгдэгч 5 удаагийн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон ба гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэргээ шүүгдэгч маань хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлуудын харгалзан шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү.”  гэв.

           

            Хоёр: Эрүүгийн 2113000000178 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            1. Хохирогч С.Ж-оос гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

            2. Эд мөрийн баримт болох “Sumsung А50” маркийн гар утсыг “Бес-арыс” ломбарднаас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 23-27 дахь тал/,

            3. “Sumsung А50” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

            4. “Бес-арыс” ломбарднаас эд мөрийн баримтаар хураан авсан “Sumsung А50” маркийн гар утсыг С.Ж-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,

            5. Хохирогч С.Ж-оос “Satjan Satuka” гэх facebook чатаар харилцсан гэх чатны зургууд, түүнд орчуулга хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34-40 дэх тал/,

            6. “Бес арыс-1” ломбардны 19170 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д.А-той байгуулсан барьцаат зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

            7. Хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/,

            8. Иргэний нэхэмжлэгч Т.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,

            9. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

            10. Хохирогч Х.Б-ээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,

            11. Эд мөрийн баримт болох Sumsung А50, Sumsung S8+ маркийн гар утаснуудыг Д.А-оос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 94-99 дэх тал/,

            12. Sumsung А50 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

            13. Эд мөрийн баримтаар хураан авсан Sumsung А50 маркийн гар утсыг Х.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

            14. “Од” ломбардны 01727 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.А-той байгуулсан барьцаат зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/,

            15. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,

            16. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

            17. Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147, 150 дахь тал/,

            18. Хохирогч Ш.Х-аас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,

            19. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1650 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/,

            20. Хохирогч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

            21. Гэрч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дахь тал/,

            22. Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/,

            23. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал/,

            24. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/,

            25. Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

            26. Эд мөрийн баримт болох Sumsung А50, Sumsung S8+ маркийн гар утаснуудыг Д.А-оос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 31-36 дахь тал/,

            27. Sumsung S8+ маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

            28. Эд мөрийн баримтаар хураан авсан Sumsung S8+ маркийн гар утсыг Е.Н- хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/,

            29. “Бес арыс-1” ломбардны 19162 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.А-той байгуулсан барьцаат зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

            30. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,

            31. Хохирогч С.Т-ээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 67 дахь тал/,

            32. ХААН банкны 5194094285 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 70 дахь тал/,

            33. ХААН банкны 5197260933 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/,

            34. Шүүгдэгч Д.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх цэргийн цоохор хувцсыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 75-79 дэх тал/,

            35. Эд мөрийн баримтаар хураан авсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

            36. Хохирогч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87 дахь тал/,

            37. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

            38. Насанд хүрээгүй гэрч Б.Л-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

            39. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

            40. Гэрч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

            41. Шүүгдэгч Д.А-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84, 87, 202, 2 дахь хавтаст хэргийн 20-21, 67, 118-199 дэх тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.А- нар нь хавтаст хэргээс нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,  

Хохирогч Ш.Х-, С.Т- нараас “Санал байхгүй.” гэх тайлбарыг,

 

Шүүгдэгч Д.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- дэмжин оролцож, шүүгдэгч Д.А-т хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

 

1.1. Шүүгдэгч Д.А- нь цахим хэрэгсэл буюу facebook ашиглаж хохирогч С.Ж-ын Sumsung А50 маркийн гар утсыг 480.000 төгрөгөөр худалдаж авъя хэмээн худал хэлж уулзан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээс мөнгө авч өгнө гэж хуурч, өөр айлын хаалга тогшин төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Ж-оос гаргасан “Satjan Satuka” гэх facebook хаягтай үл таних хүнд Sumsung А50 маркийн гар утсаа залилуулсан” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

- Sumsung А50 маркийн гар утсыг “Бес-арыс” ломбарднаас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 23-27 дахь тал/,

- Sumsung А50 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

- “Бес-арыс” ломбарднаас эд мөрийн баримтаар хураан авсан Sumsung А50 маркийн гар утсыг С.Ж-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,

- Хохирогч С.Ж-оос “Satjan Satuka” гэх facebook чатаар харилцсан гэх чатны зургууд, түүнд орчуулга хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34-40 дэх тал/,

- “Бес арыс-1 ” ломбардны 19170 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д.А-той байгуулсан “Эдийн нэр А50, тоо ширхэг 1, зээлийн хэмжээ 250.000” гэх агуулга бүхий барьцаат зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

- Хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хаягаараа facebook рүү орж байхад гар утас зарна гэсэн зар байсан. Тэгээд би уг зарын доор Sumsung А50 маркийн гар утас байна гэж бичихэд "Satjan Satuka” гэх нүүр зураггүй хаягнаас утсаа солих уу гэж чат ирсэн. Би утсаа солихгүй, зарна гэж хэлэхэд баруун 4 замын дээр хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр өглөө 10 цагийн үед баруун 4 замд байрлах Цамбагарав дэлгүүрийн үүдэнд уулзаж миний утсыг үзэж үдээс хойш 480.000 төгрөгөөр авахаар болж тохиролцсон юм. Тэгээд 14 цагийн үед дахин уулзахаар болж “Суат” ХХК-ний урд нөгөө залуу машинтайгаа ирээд надтай уулзаж миний гар утсыг авч, мөнгийг нь ломбарднаас авч өгнө гэж хэлээд, бид хоёр түүний машинаар Тэнгис төвийн 1 давхарт байрлах ломбард руу очсон. Би түүнээс энд яах гэж ирсэн юм бэ гэж асуухад тэрээр энэ ломбардад ажилладаг хүнээс мөнгө авна гэж хэлсэн. Тухайн үед надад чи машин дотор хүлээгээд сууж бай гэж хэлээд ломбард руу ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд “Нөгөө хүн байхгүй байна, чи манай гэрт очоод мөнгө авчих” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аймгийн Хөгжимт драмын театрын хойно байрлах нэг орон сууцны гадна очоод бид хоёр тухайн байрны хоёр давхарт гарсан. Хоёр давхарт эгц харсан хаалга руу очиж хаалгыг тогшиход хаалгыг онгойлгоогүй ба тэр надад чи энэ хаалгыг тогшоод байж бай, би гадаа гараад ирье гэж хэлээд гараад явсан. Би тэр хаалгыг 5 минут орчим тогшоод онгойлгохгүй байхаар нь болиод гадаа гарч ирэхэд тэр залуу байхгүй байсан ба надад утасны мөнгө өгөлгүйгээр зугтаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Т.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай ломбард Sumsung А50 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр авсан бөгөөд учирсан хохирол болох 250.000 төгрөгийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,

- Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай ломбардад Д.А- гэгч залуу Sumsung А50 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

- Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “facebook”-д ........ гэсэн хаягаар Sumsung А50 маркийн гар утас зарна гэсэн зар байхыг хараад “Satjan Satuka” гэх хуурамч хаяг нээгээд уг зарын дагуу гар утасны эзэнтэй мессенжерээр холбогдсон. Гар утасны эзэн болох С.Ж- гэх залуутай 10-11 цагийн хооронд баруун дөрвөн зам буюу Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Алтай трейд” нэртэй дэлгүүрийн урд уулзаж түүний гар утсыг үзээд 480.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Дараа нь 14 цагийн үед С.Ж-тай “Суат” ХХК-ний урд дахин уулзаж, түүний гар утсыг авч шууд форматалж, С.Ж-ыг дагуулан “Тэнгис” төвд байрлах ломбарданд очиж түүнийг машиндаа түр суулгаж би өөрөө “Бес арыс” ломбард ажиллахгүй байхаар нь буцаж гарч ирээд С.Ж-ыг дагуулан аймгийн театрын хойно байрлах орон сууцанд хоёр давхарт гарч нэг айлын хаалга тогшсон. Уг айлаас хүн гарч ирээгүй ба би С.Ж-т чи энэ хаалгыг тогшиж бай, би гараад гар утсаа аваад ирье гэж түүнд худал хэлж тэр чигтээ яваад өгсөн...”,  

“...Би С.Ж-оос авсан Sumsung А50 маркийн гар утсыг тухайн өдөр “Бес арыс” ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х.Б-ээс Sumsung А50, Е.Н-аас Sumsung S8+ маркийн гар утсыг тус тус залилан авч тэдний гар утаснуудыг “Бес арыс”, “Од” ломбарданд барьцаанд тавьсан байсныг С.Ж-ын гар утсыг барьцаанд тавьсан 250.000 төгрөгөөр төлж тэдний гар утсыг авч буцаагаад өгсөн...”,

“...би Ш.Х-, С.Т- нар болон “Бес арыс” ломбарданд учруулсан хохирлыг төлж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84, 87 дугаар хуудас/ зэргээр,

 

1.2. Шүүгдэгч Д.А- нь цахим хэрэгсэл буюу facebook ашиглаж хохирогч Х.Б-ийн Sumsung А50 маркийн гар утсыг 420.000 төгрөгөөр худалдаж авъя хэмээн худал хэлж уулзан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүдний эмнэлэг рүү ороод Е- гэх хүнээс мөнгө аваад гараад ир гэж хуурч, төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.Б-ээс гаргасан “.........” гэх facebook хаягтай үл таних хүн гар утас худалдаж авна хэмээн миний Sumsung А50 маркийн гар утсыг залилж авсан” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,

- Эд мөрийн баримт болох Sumsung А50, Sumsung S8+ маркийн гар утаснуудыг Д.А-оос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 94-99 дэх тал/,

- Sumsung А50 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар хураан авсан Sumsung А50 маркийн гар утсыг хохирогч Х.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

- “Од” ломбардны 01727 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.А-той байгуулсан “Эдийн нэр А50, тоо ширхэг 1, зээлийн хэмжээ 200.000” гэх агуулга бүхий барьцаат зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/,

- Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Миний бие өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд “Facebook”-ээс “.........” гэх хаягтай үл таних хүний гар утас худалдаж авна гэсэн зарыг хараад уг хүнтэй холбогдсон. Тэр хүн надаас ямар гар утас байгаа вэ гэж миний мессенжер рүү мессеж бичсэн байхаар нь би түүнд Sumsung А50 маркийн гар утас байгаа гэж хариу бичсэн. Тэрээр надаас зургийг нь болон хаана байгаа талаар асуухаар нь түүнд гар утасныхаа зургийг явуулж, өөрийнхөө байгаа газрыг хэлж түүнд хэрэв худалдаж авна гэх юм бол гүүр лүү хүрээд ир гэж хэлсэн. Улмаар бид хоёр “Оргил” хүнсний дэлгүүрийн хажууд уулзахаар болж тэнд уулзсан. Тэр хүн өөрийгөө танилцуулж хэн болохоо хэлээгүй бөгөөд би түүнд гар утсаа үзүүлэхэд тэрээр миний гар утсыг үзээд 420.000 төгрөгөөр худалдаж авахаар болж миний машинд очиж сууж ярья гэхээр нь би түүнийг дагаж машинд нь очиход цагаан өнгийн суудлын авто машин байсан ба бид хоёр уг машинд суухад тэрээр машиндаа бензин авахаар болж гүүрийн ертөнцийн зүгээр хойд зүг тал руу очиж бензин аваад дараа нь нэг дэлгүүрийн гадна очиж зогсож надад дэлгүүр орж нэгж аваад ирээч гэхэд нь би түүнд утасны дугаарыг нь асуухад тэрээр “за, за өөр газраас авъя” гэж хэлэн дахин намайг машиндаа суулгаж аваад буцаж ирж байх замд тэрээр хоёулаа гүүрийн тийшээ дэмий очсон байна. Манай ээжийн ажлын газар луу очдог байж гэж хэлэн Өлгий сумын 5 дугаар багт байрлах 5 давхар хуучин орон сууцны баруун талын байрны 1 давхарт байдаг шүдний эмнэлгийн харалдаа зогсож, надад уг шүдний эмнэлэг рүү орж Е- гэх хүнээс мөнгө аваад гараад ир гэж хэлсэн. Би уг шүдний эмнэлэг рүү орж Е- гэх хүн байна уу гэхэд тийм хүн байхгүй гэж хэлсэн. Би буцаж гадаа гарч ирэхэд нөгөө залуу машинаараа явсан байсан. Би тэнд нөгөө залууг буцаж ирэх байх гэж хүлээсэн боловч ирээгүй болохоор нь би түүний мессенжер рүү чат бичих гэж ороход тэрээр миний хаягийг блоколсон байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,

- Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Д.А- нь манай ломбарданд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Sumsung А50 маркийн гар утас барьцаанд тавьж 200.000 төгрөг авсан байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

- Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос Б.Ч- гэх хүнээс Elentra маркийн цагаан өнгийн 15-35 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохоор уг тээврийн хэрэгслийн худалдахаар болж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “facebook”-т зар тавьсан. Уг зарын дагуу Д.А- гэх залуу холбогдож надтай уулзаж машиныг минь үзээд худалдаж авсан. Би түүнд машинаа 5.700.000 төгрөгөөр худалдаж тэрээр мөнгийг нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үлдсэн 2.700.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн...”,

“...Д.А- нь надаас худалдаж авсан Elentra маркийн 15-35 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.700.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж өгч чадахгүй юм шиг болохоор нь би түүнээс уг тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байх буцаагаад авсан. Уг тээврийн хэрэгслийг түүнээс буцааж авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд миний нэр дээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн тул давхар улсын дугаарыг нь сольж одоо 74-64 БӨҮ улсын дугаартай байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147, 150 дахь тал/,

- Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөө 10 цагийн орчимд шинээр ......... нэртэй facebook хаяг нээж уг хаягнаасаа “facebook”-т гар утас худалдаж авна хэмээн зар тавьсан. Өөрийн тавьсан зарын дагуу холбогдсон нэг залуугаас Ховд голын гүүрийн урд зүүн талд Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Оргил” нэртэй дэлгүүрийн хажууд уулзаж, түүний зарна гэсэн Sumsung А50 маркийн хар хөх өнгийн гар утсыг 420.000 төгрөгөөр худалдаж авахаар болж түүнийг Өлгий сумын 5 дугаар багт байрлах таван давхар орон сууцны хажууд байдаг шүдний эмнэлгийн ойролцоо дагуулан ирж түүнд Е- гэх хүнийг дуудаад ирээч гэж хэлэн уг гар утасны эзэн болох залууг явуулаад түүнийг уг шүдний эмнэлэг рүү орох үед би тухайн жолоодож явсан өөрийн 18-35 УНЭ улсын дугаартай Elentra маркийн машинаар зугтаж явсан. Дээрх Sumsung А50 маркийн гар утсыг төв талбайн зүүн талд байрлах “Од” ломбарданд 200.000 төгрөгөөр барьцаанд тавсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал/,

 

1.3. Шүүгдэгч Д.А- нь эд зүйл буюу цэргийн цоохор хувцас ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ш.Х-аас 64-02 БӨА улсын дугаартай pruis-10 маркийн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр худалдаж авъя би цэргийн ангид ажилладаг, машины мөнгийг 10 хоногийн дараа цалингийн зээл авч, бүрэн төлж өгье хэмээн хуурч, төөрөгдөлд оруулж автомашиныг нь авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ш.Х-аас гаргасан “Миний бие Д.А-т 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 64-20 БӨА улсын дугаартай pruis-10 маркийн автомашиныг 4.500.000 төгрөгөөр худалдаж 500.000 төгрөгийг бэлнээр авч 4.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр авахаар тохиролцож залилуулсан” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,

- 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1650 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/,

- Хохирогч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр “facebook”-т үл таних нэг хүн facebook хаягтаа зээлээр машин худалдаж авна гэсэн зарыг байршуулсан байхаар нь надад зарах pruis-10 маркийн тээврийн хэрэгсэл байсан тул сэтгэгдэл хэсэгт өөрийн 95428400 дугаарыг үлдээсэн юм. Тэр өдрөөс хойш 7 хоног орчмын дараа над руу 85425011 дугаарын утаснаас над руу дуудлага орж ирсэн ба дуудлагыг авахад та машин зарна гэсэн үү, таны машиныг үзэж болох уу гэсэн ба би гэрт ирээд үз гээд гэрийн хаягаа зааж өгөхөд 20 орчим насны хоёр залуу ирээд миний машиныг үзээд явсан. Дээрх хоёр залуу нь марк 2 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба машин авах гэж буй залуугаас нэрийг нь асуухад Д.А- гэж танилцуулсан ба цэргийн ногоон алаг дүрэмт хувцас өмссөн, өөрийгөө цэргийн ангид ажилладаг гэж хэлсэн. Улмаар миний машиныг үзэж байгаад, үнийг нь асуугаад яваад өгсөн. 10 орчим хоногийн дараа Д.А- өмнө нь хамт ирсэн залуутай, цагаан марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж, миний pruis-10 маркийн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр авахаар тохирч, улмаар бэлнээр 500.000 өгч, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 10 хоногийн дараа цалингийн зээл авч байгаад өгөхөөр тохирсон. Гэтэл үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн хугацаандаа Д.А- нь 4.000.000 төгрөгөө өгөөгүй бөгөөд Д.А-ыг чи үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн хугацаандаа мөнгөө өгч чадсангүй, хоёулаа худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулъя гэхэд за тэгвэл тэгье гээд зөвшөөрсөн тул 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багт байрлах нотариатын газарт орж, зээлийн гэрээ хийж баталгаажуулсан...”,

“...Гэрээнд зээлдэгч Д.А- нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 15 хоногийн хугацаатай 4.000.000 төгрөгийг ямар нэгэн хүүгүйгээр зээлэн авч, буцаан олгох байдлаар тусгасан. Тэрнээс хойш 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч, одоог хүртэл үлдэгдэл 3.000.000 төгрөгийг надад өгөхгүй залилан мэхэлж байна...”,

“...би одоо машинаа авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

- Гэрч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын дунд үе байх манай хадам ах болох М.Т- /88220165/ нь чи машин авах уу, манай найзын хүүхэд машин зарах гэж байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би боломжийн үнэтэй, үнэ тохирч зарвал би авъя гэж хэлсэн. Тэгээд хадам ах М.Т- нь уг тээврийн хэрэгслийг худалдаж авах талаар Д.А-ын аавтай утсаар ярилцаж тохиролцсон. Тэгээд өдрийн санахгүй байна /мартчихлаа/ хадам ах М.Т- болон миний төрсөн дүү Ш.Е- бид гурав бөхөн уул явах 4 замын хажууд байрлах “Хурд” нэртэй авто засварын гаднах зогсоол дээр Д.А-той уулзсан. Тухайн үед Д.А- ганцаараа байсан. Тэгээд бид гурав Д.А-ын зарах гэж байгаа pruis-10 маркийн тээврийн хэрэгслийг үзэж харсан. Д.А- нь 2.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгсэл нь хэд хэдэн торгуультай байсан болохоор ба Д.А-т торгуулиа хасаад зарчих гэж хэлсэн. Д.А- зөвшөөрөөд 1.850.000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тэгээд шууд Д.А-ын гэрийн гадна очиж Д.А- нь машины хойд багажинд байсан машины сэлбэгийг буулгаад машины түлхүүрийг надад өгсөн..., ...Төлбөрийг нь Д.А-ын гэрийн гадна очиж бэлэн 1.850.000 төгрөгийг тоолж өгсөн. Тухайн үед хадам ах М.Т-, миний дүү Ш.Е-, Д.А-ын аав байсан..., ...Уг тээврийн хэрэгсэл нь А.Б- гэх хүний нэр дээр байгаа, гэрчилгээ нь надад байна. Би нэр дээрээ буулгаж аваагүй. Одоо би унаж байгаа..., ...Миний бие тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш жолооч талын мөргүүлсэн хаалга /130.000 төгрөг/, урд жолооч талын амортизатор /65.000 төгрөг/, 2 ширхэг батерей, духны сайлник /36.000 төгрөг/, тос сольж, гадна талд нь гоё л хийж 2 шалавч, шаврын хаалт хийсэн /600.000 төгрөг/...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дахь тал/,

- Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын дундуур үе байх Б.С- нь миний 86220165 дугаар луу залгаж надтай ярьсан. Тэгээд утсаар ярьж байхдаа манай бацаан болох хүүд зарах pruis-10 маркийн тээврийн хэрэгсэл байгаа гэхээр нь маргааш нь үзэхээр болж тохиролцсон. Тэгээд би хүргэн дүү болох Ш.Н-д хэлэхээр нь Ш.Н- зөвшөөрсөн. Маргааш нь болж бөхөн уул тийшээ машин засварын гадна уулзаж, үзэж хараад манай хүргэн Ш.Н- нь 2.000.000 төгрөгөөр авахаар болж тохиролцоод татвар төлөгчийн лавлагаанаас шалгаж үзэхэд 2-3 жилийн торгуультай байсан тул дахин тохиролцож ярилцсан. Тэгээд Ш.Н- энэ машин чинь торгуультай юм байна. 1.850.000 төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцсон..., ...Ярилцаж тохирсон ёсоор 1.850.000 төгрөгийг бэлэн мөнгөөр тоолж би Д.А-т өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/,

- Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай эхнэрийн дүү Д.А- нь pruis-10 маркийн машин унаж явж байхаар нь би чи ямар машин унаад байна, хаанаас хэзээ, яаж авсан юм бэ гэхэд Д.А- нь би энэ машиныг ажил хийж олсон мөнгөөрөө худалдаж авсан гэсэн. Тэгэхээр нь би чи жолооны үнэмлэхгүй байж машин тэргээр яах юм бэ, хэрэгт орно, худалдаж авсан бол, буцаагаад зар гэж би Д.А-т хэлсэн. Тэгэхэд Д.А- надад авдаг хүн байвал заръя гэж хэлэхээр нь би М.Т- гэх залууд хэлсэн...”, “...би очиход М.Т- нэг залуугийн хамт Д.А- гурвуулаа гадна зогсоод Д.А- нь бэлэн мөнгө тоолоод зогсож байсан. Тэгээд М.Т- халааснаасаа мөнгө гаргаж ирээд үлдсэн мөнгө энэ тоолоод үз гээд надад өгсөн. Тэгээд би аваад тоолтол 550.000 төгрөг байсан...”, “... Гэрт ирээд мөнгөө нийлүүлж тоолоод 1.850.000/ нэг сая найман зуун мянга/ зөв юм байна гээд Д.А-т өгсөн. Тэгээд би Д.А-ыг гэрт чинь хүргэж өгье, наад мөнгийг чинь гэрт чинь аваачаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд Д.А- үгүй ээ би энэ мөнгийг дансандаа аваачиж хийнэ гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал/,

- Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Pruis-10 маркийн 64-20 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа...”, “...Уг тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын эхээр хамаатан Ш.Х-т бэлэн 3.000.000 төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/,

- Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2021 оны 5 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. “Facebook”-ээс pruis-10 маркийн автомашин зарна гэсэн зар байсныг хараад зард тавьсан утас руу холбогдож, зарах гэж байгаа pruis-10 маркийн автомашиныг үзэж болох уу, хаанаас үзэж болох вэ гэж асуухад уг машины эзэн болох Ш.Х- гэдэн хүн гэрт ирээд үз гэхээр нь түүнийг өгсөн хаягаар Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн цаашаа байдаг гэрт нь очиж машиныг нь үзсэн. Ш.Х-ын гэрт очихдоо найз А-д машинаараа хүргэж өгөөч гэж гуйж түүний машинаар бид хоёр очсон. Би Ш.Х-ын машиныг үзээд 4.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болж тохирч тухайн өдөр 500.000 төгрөгийг нь бэлэн өгч, үлдсэн 4.000.000 төгрөгийг нь 1 сарын дотор төлж өгөхөөр болж тохиролцон түүний pruis-10 маркийн 64-20 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан. Дараа нь 2-3 хоногийн дараа би Ш.Х-т бэлэн 1.000.000 төгрөг аваачиж өсөн..., ...үлдсэн үнэ болох 3.000.000 төгрөгийг төлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

1.4. Шүүгдэгч Д.А- нь цахим хэрэгсэл буюу facebook ашиглаж насанд хүрээгүй хохирогч Е.Н-ын Sumsung S8+ маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авъя хэмээн худал хэлж уулзан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүдний эмнэлэг рүү ороод хүн байгаа эсэхийг хараад ир гэж хуурч, төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөө өөрийн “Nur Si’ гэх facebook хаягаараа гар утас зарахаар зар тавьсан юм. 12 цаг өнгөрч байх үед “......... гэх хаягтай үл таних хүн миний мессенжер лүү чат бичиж, улмаар тэрээр миний гар утсыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын байрны урд ирж худалдаж авахаар болсон. Би 14 цагийн үед түүний хэлснээр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын байрны урд ирэхэд тэрээр ирээгүй байсан ба би түүн рүү мессенжерээр хаана байна, би ирсэн байна гэхэд надад ХААН банкны урд уулзъя гэж хариу бичсэн. Тэгэхээр нь би ХААН банк руу очиход ногоон өнгийн малгай өмссөн залуу зогсож байсан ба тэрээр намайг дагуулж Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хойно машиндаа дагуулж очсон. Бид хоёр түүний машинд орж суугаад, миний гар утсыг харж сонирхож үзээд 280.000 төгрөгөөр худалдаж авахаар болж доторх мэдээллүүдийг нь надаар устгуулсан. Дараа нь машинаараа Өлгий сумын 5 дугаар багт байрлах 5 давхар орон сууцны баруун талд байдаг “Орос гутал” дэлгүүрийн хажууд байрлах гоо сайхны салоныг харуулж нэрийг нь санахгүй байна, ямар ч байсан “А” үсгээр эхэлсэн эмэгтэй хүний нэрийг хэлээд тэр хүнийг байгаа эсэхийг нь мэдээд ирээч гэж хэлээд намайг явуулсан. Би түүний хэлснээр уг салон руу орж түүний хэлсэн хүний нэрийг хэлж байгаа эсэхийг нь асуухад тийм хүн байхгүй гэж хэлэхээр нь би буцаж гарч ирэхэд нөгөө залуу маань машинаараа явчихсан байсан. Би түүний facebooк хаяг руу ороход тэрээр намайг блоколсон байсан...”, “...Миний утас Sumsung S8+маркийн 2019 онд үйлдвэрлэсэн, хойд талын тагийг нь хар өнгийн тагаар сольсон, саарал өнгийн утас байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Эд мөрийн баримт болох Sumsung А50, Sumsung S8+ маркийн гар утаснуудыг Д.А-оос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 231-36 дахь тал/,

- Эд зүйлд буюу Sumsung S8+ маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

- Эд мөрийн баримтаар хураан авсан Sumsung S8+ маркийн гар утсыг Е.Н- хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/,

- “Бес арыс-1” ломбардны 19162 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.А-той байгуулсан “Эдийн нэр 58 р1аз, тоо ширхэг 1, зээлийн хэмжээ 50.000” гэх агуулга бүхий барьцаат зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

- Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Д.А- нь манай ломбарданд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Sumsung S8+ маркийн гар утсыг барьцаанд тавьж 50.000 төгрөг зээл авсан байна. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөн Sumsung А50 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьж урд өдөр барьцаанд тавьсан Sumsung S8+ маркийн гар утсыг авч явсан юм байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,

- Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед байх facebookт гар утас худалдана гэсэн зарыг хараад уг зар тавьсан хаягтай мессенжерээр холбогдож Sumsung S8 рlas маркийн гар утсыг худалдаж авахаар болж ХААН банкны урд уг гар утасны эзэнтэй уулзаж түүнээс гар утсыг нь 280.000 төгрөгөөр авахаар болж тохирч түүнийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хойно тавьсан 15-35 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн Elentra маркийн машиндаа дагуулж очиж түүнийг машиндаа суулган авч 5 давхар байрны дээд талд байрлах шүдний эмнэлгийн хажууд байдаг гоо сайхны салонаас санаанд орсон нэг хүний нэрийг хэлээд тэр хүнийг дуудаад ир гэж хэлэн түүнийг явуулчихаад өөрөө машинаараа зугтаад явсан юм. Уг Sumsung S8 рlas маркийн гар утсыг Тэнгис төвд байрлах “Бес арыс” нэртэй ломбарданд 50.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

1.5. Шүүгдэгч Д.А- нь эд зүйл буюу цэргийн цоохор хувцас ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч С.Т-т өөрийгөө цэргийн ангид ажилладаг хэмээн танилцуулан, түүний хүүхэд Т.Б-ыг цэргийн ангид ажилд оруулж өгнө хэмээн өөр хүний нэр барьж утсаар ярин хуурч, төөрөгдөлд оруулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Т-ээс гаргасан “2021 оны 02 дугаар сард зүс таних Д.А- гэх хүн манай хүүхдийг Сагсай сумын цэргийн ангид ажилд оруулж өгнө хэмээн хуурч мэхлэн залилж 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 67 дахь тал/,

- ХААН банкны 5194094285 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 70 дахь тал/,

- ХААН банкны 5197260933 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/,

- Шүүгдэгч Д.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх цэргийн цоохор хувцсыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 75-79 дэх тал/,

- Эд мөрийн баримтаар хураан авсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

- Хохирогч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие 2021 оны өвөл тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах өвлийн байшиндаа өвөлжсөн бөгөөд Бугат сумаас орж ирж өвөлжиж байсан юм. Тэгээд өвөлжөө аймгийн төвд байсан тул яаж зүгээр байх уу гэж бодоод өөрийн “Porter” маркийн машинтай таксинд явж байхад намайг танихгүй хоёр залуу ирж таксинд авч Өлгий сумын 10 дугаар багт 10 шуудай цемент ачиж аваачаад буулгасан. Тэд миний машинд суугаад явж байхад хоорондоо цэргийн байгууллагын талаар юм ярьж явж байсан ба тэр хоёр залуугийн нэг нь өөрийгөө Д.А- гэж танилцуулаад би Сагсай суманд байдаг цэргийн ангид ажилладаг гэж хэлсэн юм. Мөн тэр цэргийн хувцастай явж байсан. Тэгээд би түүнд би бас нэг хүүтэй, тэрнийг цэргийн ангид оруулмаар байна. Ямар арга зам байдаг бол гэхэд тэр Д.А- гэх залуу надад манай ангиас хоёр хүн тэтгэвэрт гарах гэж байгаа. тэдний оронд өөр хүн авах юм гэхээр нь би түүний дугаарыг авч холбогдох болно гээд яваад өгсөн. Орой нь гэртээ ирээд эхнэр хүүхдүүддээ энэ талаар хэлээд Д.А- гэх залуугийн надад өгсөн 85425011 дугаарын утас руу залгахад тэр би танд даргын утасны дугаарыг өгье, Улаанбаатар хотод байгаа гээд нэг хүний дугаарыг өгч би тэр хүнтэй нь утсаар ярьж бага хүү болох Т.Б-ыг холбооны чиглэлээр төгссөн талаар хэлэхэд тэр хүн бидэнд танай хүүхдийн мэргэжил таарах юм байна. Холбогдох материалын Д.А-т өгч, Д.А-той холбогдоорой гэсэн. Тэгээд явсаар байгаад 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.А-той Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох баруун 4 замын уулзварын тэнд уулзаж хүү болох Т.Б-ын холбогдох материал, мөн түүний хэлсэн Х.М- гэх хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Д.А- уг нь та нар бэлэн өгвөл сайн юмсан гэхэд бид юмыг яаж мэдэх үү гээд данс өг гэж хэлэхэд эхлээд өөрийн дансаа хэлж тэр нь болохгүй болохоор Х.М- гэх хүний данс руу мөнгөө шилжүүлж аваад явсан. Тэр явахаасаа өмнө би одоо энэ материалыг шууд холбоонд очиж дарга руу явуулна, та нар холбоотой байгаарай гэж хэлсэн. Тэгээд би нэг удаа Д.А- руу залгахад түүний ах нь гэх Айбек гэх хүн авч энэ олон хүнээс хуурч мэхлэн мөнгө аваад хэрэгт холбогдсон байгаа.

Би гар утсыг нь хураан авсан. Тэр тантай ярих боломжгүй, ярих зүйл байвал надад хэлээрэй гэхээр нь Айбект болсон явдлыг хэлж, цагдаад хандах болсон...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87 дахь тал/,

- Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 5197260933 дугаарын дансаа тэр болгон ашиглаад байдаггүй, миний охин болох Б.Л- нь ихэнх тохиолдолд миний дансыг ашигладаг юм. 2021 оны 2, 3 сард байх манай охины найз болох Д.А- гэгч нь би цэргийн ангид ажилладаг, миний цалин буух гэж байна, чиний дансанд байгууллагаас цалингаа шилжүүлээд авъя гээд 2-3 удаа байх мөнгө шилжүүлээд авсан байна лээ. Тэр мөнгөний гүйлгээ байх. Өөр миний дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн хүн байхгүй. Мөнгийг нь манай охин л гаргаж өгсөн. Миний дансны дугаар манай охин Д.А-т өгсөн. Би Д.А-ыг гаднаас нь танина. Өөр харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Л-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Дарын цогцолбор сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. 2021 оны 01 дүгээр сараас эхлэн Хамтдаа нэртэй хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг бүлгэмд элсэн орсон. Дээрх бүлгэмд элсэн орж, ажиллах хугацаандаа Д.А- гэх залуутай танилцсан. Тэр залуу өөрийгөө Сагсайн цэргийн ангид ажилладаг гэж танилцуулсан бөгөөд ихэнхдээ цэргийн хувцас өмсөж ирдэг байсан. 2021 оны 02 дугаар сард байх миний данс цуцлагдсан байна. Чи данстай бол дансаа өгөөч, чиний дансаар дамжуулаад цалингаа авч болох уу? гэхээр нь ээжийн Хаан банкны 5197260933 дугаарын дансыг өгсөн юм. Тухайн дансны картыг ихэнхдээ би ашигладаг байсан юм. Би дансаа өгсний дараа 5-10 минутын дараа 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсныг ХААН банкны АТМ-ээс бэлнээр гаргаж авч өгсөн. Үүний дараа бас 1-2 удаа мөнгө шилжүүлж, гаргуулан авсан ба яг хэзээ, хэдэн төгрөгийг гаргуулж авсныг тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

- Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ХААН банкны 5194094285 дугаарын дансыг би өөрөө ашигладаг. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нагац эгч болох Х.Г- нөхөр С.Т-ийн хамт манай гэрт ирж, би хүүгээ нэг хүнээр дамжуулан ажилд оруулах боллоо. Тэр хүнд хөлсөнд нь 1.000.000 төгрөгийг өгөхөөр боллоо.

Бидэнд одоогоор бэлэн мөнгө байхгүй байна чи мөнгөтэй бол 1.000.000 төгрөг зээлээч гэсэн. Тухайн үед миний дансанд мөнгө байсан тул 1.000.000 төгрөгийг Х.Г- эгчид өгөхөөр болсон. Х.Г- эгч нөгөө мөнгөө ажилд оруулах хүн рүүгээ залгаж бидний мөнгө бүтсэн чиний данс руу шууд шилжүүлье гэхэд 3-4 удаа данс өгсөн ба дээрх данс руу мөнгө шилжүүлэх гэсэн боловч данс буруу гэж гараад байсан тул данс чинь болохгүй байна. Дахиад данс явуул гэхэд 5197260933 дугаарын дансыг өгсөн баг уг дансыг оруулахад Х.М- гэх хүний нэр дээр бүртгэлтэй данс байсан ба 1 000.000 төгрөгийг шилжүүлж, гүйлгээний утга хэсэгт Х.Г-, С.Т- нарыг нэрийг тэмдэглэсэн.

Мөнгийг шилжүүлсний дараа Х.Г- эгч нөгөө мөнгийг шилжүүлсэн талаар хэлэхэд дансанд орсон байна гэх хариу хэлсэн байна лээ. Дээрх явдлаас хойш 5-6 хоногийн дараа байх Х.Г- эгч зээлсэн 1.000.000 төгрөгөө бэлнээр авч ирж өгсөн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

- Гэрч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай нөхөр өнгөрсөн өвөл аймгийн төвд хувийн портер машинтай таксинд явдаг байсан ба 2021 оны 02 дугаар сарын дундуур оройхон гэртээ ирээд би таксанд явж байгаад цэргийн ангид ажилладаг гэх нэг залуутай таарлаа. Би түүнтэй ярилцаж хүү Т.Б-ыг цэргийн ангид ажилд оруулахаар боллоо гэсэн...,

...Манай нөхөр ирэхдээ нөгөө залуугийн дугаар аваад ирсэн байсан ба түүн рүү залгаж бид хүүгээ ажилд оруулахаар боллоо ямар материал бүрдүүлэх бэ гэхэд бичиг баримтаа бүрдүүлж мөн хувцасны мөнгө болох 1.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Улмаар маргааш өгнөө нь миний зээ дүү болох Т.А-ээс мөнгө зээлж авахаар болж, түүнд учир байдлаа хэлээд 1.000.000 төгрөгийг авахаар болоход Т.А-д 1.000.000 төгрөг бэлнээр байгаагүй, дансанд нь байсан бөгөөд Д.А- гэх залуутай уулзаж мөнгийг нь данс руу чинь шууд шилжүүлж өгье гэхэд надад Голомт банкны данс байгаа гээд дансаа хэлсэн бөгөөд тухайн данс руу нь мөнгө шилжүүлэх гэсэн боловч данс буруу байна гээд мөнгө ороогүй хэд хэдэн удаа шилжүүлэх гэсэн боловч болоогүй тул өөр данс өг гэхэд манай эгчийн данс гэж 5197260933 дугаарын дансыг өгсөн ба дээрх данс нь Х.М- гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Улмаар Т.А-ийн данснаас Х.М-ын данс руу С.Т-, Х.Г- 2 сарын 16 гэсэн утгыг оруулж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

- Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 02 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна найз болох Т.Бекежанд захаас тэдний гэрт 10 шуудай цемент авч хүргэж өгөхөд тусалсан. Энэ үед Т.Бекежан захаас таксанд явцад портер машинуудын нэгийг авч хүргүүлсэн. Т.Бекежаны гэрт уг цементийг буулгаж өгөөд би гэртээ харихаар болж уг портер машинаар замд буухаар болж явсан. Уг портер машинаар ирж байх замд жолооч ах болох С.Т- гэгчтэй юм яриад ирж байгаад өөрийгөө Сагсай сумын цэргийн ангид ажилладаг Д.А- гэх залуу байна гэж танилцуулсан. Тэгэхэд тэрээр надаас цэргийн ангид яаж ажилд орсон талаар асуухаар нь би түүнд таньдаг хүндээ хэдэн төгрөг өгөөд орсон гэж хэлсэн. Тэр үед тэрээр надад манай хүүг ажилд оруулж өгч чадах уу гэхэд би болно. Намайг ажилд оруулж өгсөн хүнтэй ярьж байгаад оруулж өгье гэж хэлж бид хоёр нэг нэгнийхээ утасны дугаарыг авч дахин холбогдохоор болсон. Орой нь би өөрийн 85425011 дугаартай утсаар С.Т-тэй холбогдож түүнд хүүхдийг нь 1.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгье гэж хэлсэн. С.Т- хэсэг хугацааны дараа дахин миний гар утас руу холбогдож би хүүхдээ ажилд оруулахаар боллоо гэхээр нь би тэгвэл та энэ дугаар луу холбогдож яриарай гэж өөрийнхөө тухайн үед хэрэглэж байсан юнителийн дугаараа өгсөн. Би одоо уг дугаарыг санахгүй байна. С.Т- тэр даруй миний өгсөн дугаарын дагуу залгахад нь би хоолойны өнгөө өөрчилж, Монгол хэлээр ярьж түүний хүүхдийн нас, мэргэжлийг нь асууж танай хүүхдийн нас, мэргэжил таарах юм байна. Маргааш холбогдох материалуудаа бүрдүүлээд Д.А-той уулзаад түүнд өгчих гэж хэлсэн. Маргааш нь 10 орчимд Голомт банкны хажууд түүнтэй уулзаж С.Т- надад хүүгийнхээ материалыг өгч 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр болж би өөрийнхөө дансыг өгөхөд данс маань хаагдсан байсан болохоор найз болох Б.Л-ы ээж Х.М-ын данс руу шилжүүлж авч С.Т-т материалыг нь одоо шуудангаар явуулна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш байх найз Б.Л-аар АТМ-ээс дээрх 1.000.000 төгрөгийг гаргуулж авсан...”, “...би С.Т-т уг 1.000.000 төгрөгийг төлж өгөөгүй болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 118-199 дэх тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

- Шүүгдэгч Д.А- нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуурамч facebook хаяг нээж, цахим сүлжээ ашиглан, иргэн С.Ж-ын “Гар утас зарна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүнтэй уулзан, гэрээс мөнгө авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, өөр айлын хаалга тогшин төөрөгдөлд оруулж, түүний Sumsung A50 маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авсан,

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн орчимд хуурамч facebook хаяг нээж гар утас худалдаж авна гэж зар тавьж, цахим сүлжээ ашиглан, түүний тавьсан зарын дагуу холбогдсон иргэн Х.Б-ийг шүдний эмнэлэг рүү ороод Е- гэдэг хүнээс мөнгө аваад ир гэж хуурч, төөрөгдөлд оруулж, Sumsung A50 маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авсан, 

-2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр цэргийн цоохор хувцас ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, цэргийн ангид ажилладаг, цалингийн зээл авч машины мөнгийг төлж өгнө хэмээн иргэн Ш.Х-ыг хуурч, төөрөгдөлд оруулж, түүний тээврийн хэрэгслийг авч явсан,

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим сүлжээ ашиглан, “Nur Si” гэх хаягнаас гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдож, уулзан, улмаар түүнийг “Орос гутлын дэлгүүр”-ийн хажууд байрлах гоо сайхны салоныг харуулж, “А” нэртэй хүн байгаа эсэхийг мэдээд ир гэж явуулж, хуурч түүнийг төөрөгдөлд оруулж, Sumsung S8+ маркийн гар утсыг өөртөө шилжүүлж авсан,

-2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цэргийн цоохор хувцас ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн С.Т-т өөрийгөө цэргийн ангид ажилладаг хэмээн танилцуулан, цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж, өөр хүний нэр барин утсаар ярин хуурч, төөрөгдөлд оруулж, 1000.000 төгрөгийг өөртөө шилжүүлсэн авсан байна.

Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нар нь Д.А-т итгэн төөрөгдөж, шилжүүлэн өгсөн байна.

Шүүгдэгч Д.А- нь нэр бүхий хохирогч нарыг хуурч, мөнгийг нь шилжүүлж авсны дараа тэдгээртэй дахин харилцахгүй, мөнгийг нь буцааж өгөхгүй байх зорилгоор залгасан дуудлагыг нь авахгүй байх, утсаа салгах, зарим хохирогч нарын facebook хаяг, утасны дугаарыг өөрийн хаяг, болон утаснаасаа “Block” хийсэн үйлдэл  нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр нэр бүхий 5 хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд прокуророос шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.А-ын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Тав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

             Шүүгдэгч Д.А-ын гэмт үйлдлийн улмаас нэр бүхий 5 хохирогчид нийт 6.600.000 төгрөгийн хохирол учирсан байх ба Д.А- нь залилах гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогч С.Ж-, Х.Б-, Е.Н- нарын Sumsung A50, Sumsung S8+ маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн, хохирогч Ш.Х-т 1500.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон 1 дэх хавтаст хэргийн 31, 103 дахь тал,  2 дахь хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Д.А-ын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

             Иймд шүүгдэгч Д.А-оос гэмт хэргийн хохирол, хор уршигт 3000.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Х-т, 1000.000 төгрөг гаргуулан С.Т-т, 250.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Х-д тус тус олгож шийдвэрлэв.

            

             Зургаа: Шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ” Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 122-147 дахь талд авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.А- нь хувийн байдлын хувьд 2002 онд төрсөн, 21 настай, ам бүл 3, аав ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Өлгий сумын 1 дүгээр багт байрлах, 94.5 м.кв хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, түүний нэр дээр газар болон тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй  болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Д.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирол болох 6.600.000 төгрөгөөс 2.350.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 4.250.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.А- нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, мөн тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан Д.А-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон болох нь 2 дахь хавтаст хэргийн 149-156, 159-185 дахь талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, 147 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.

Гэтэл Д.А- нь шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа уг ялыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн нь тогтоогдсон учир прокурорын саналыг үндэслэн тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/01 дугаар захирамжаар Д.А-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 3 хоногийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, түүнд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг тухайн өдрөөс эхэлж тоологдсон байна.

Тус аймгийн прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш шүүгдэгч Д.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлээгүй байх тул түүнийг мөн өдрөөс эхэлж өнөөдрийг хүртэл ялаа эдэлсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А- нь тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/01 дугаар захирамжаар оногдуулсан 1 жил 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаас өнөөдрийн байдлаар буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 41 хоногийн хорих ялаа эдэлж, 1 жил 9 сар 22 хоногийн ял үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлэх хугацаанд урьд залилангийн гэмт хэрэг үйлдсэн аргаараа дахин залилах гэмт хэргийг санаатай үйлдэж бусдад хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал,  түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь  дүгнэж, шүүгдэгч Д.А-т 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/01 дугаар захирамжаар оногдуулсан 1 жил 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 22 хоногоор тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.А- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэн Ш.А-ын эзэмшлийн 74-64 БӨҮ улсын дугаартай Hyundai Elantra маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цэргийн цоохор хувцас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.А-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.т овогт Д-ийн А-ыг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 /найм/ сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 8 /найм/ сарын хорих ял дээр урьд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/01 дугаар захирамжаар оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 22 /хорих хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 22 /хорих хоёр/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.А-оос гэмт хэргийн хохирол, хор уршигт 3000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Х-т, 1000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан С.Т-т, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Х-д тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Д.А-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч Д.А- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цэргийн цоохор хувцас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар иргэн Ш.А-ын эзэмшлийн 74-64 БӨҮ улсын дугаартай Hyundai Elantra маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК