Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2017/00436

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Жаргалант сум 3 дугаар багт оршин суух, ВМ57073012 регистрийн дугаартай, Сартуул овогт Ойдовын Дэмбэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Дэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О.Дэмбэрэл шүүхэд өгсөн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1973 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуй, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Энэ хугацаанд 1976 оны 07 сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан, 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймагт жолооны курст тус тус суралцсан. Энэ байдлаа өргөдөл дээрээ бичээгүй байна..гэв.

Шүүх хуралдаанаар О.Дэмбэлэийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 523 дугаар албан бичиг, О.Дэмбэрэлийн 1976 оны 03 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны төв архивын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 000004347 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1979 оны 07 сарын 23-ны өдрийн 144, 1980 оны 06 сарын 05-ны өдрийн 108, 1981 оны 07 сарын 07-ны өдрийн 129, 1982 оны 01 сарын 30-ны өдрийн 13, 1983 оны 10 сарын 13-ны өдрийн 183, 1984 оны 01 сарын 20-ны өдрийн 20 дугаар тушаалууд, гэрч Л.Олонхүү, З.Мөрдорж нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

О.Дэмбэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч О.Дэмбэрэл нь 1973 оны 07 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйн малчин, 1979 оны 07 сарын 17-ны өдрөөс 1982 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын 18-р авто баазад засварчнаар, 1983 оны 02 сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын 18-р авто баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 523 дугаар албан бичиг, О.Дэмбэрэлийн 1976 оны 03 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны төв архивын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 000004347 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1979 оны 07 сарын 23-ны өдрийн 144, 1980 оны 06 сарын 05-ны өдрийн 108, 1981 оны 07 сарын 07-ны өдрийн 129, 1982 оны 01 сарын 30-ны өдрийн 13, 1983 оны 10 сарын 13-ны өдрийн 183, 1984 оны 01 сарын 20-ны өдрийн 20 дугаар тушаалууд, гэрч Л.Олонхүү, З.Мөрдорж нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд О.Дэмбэрэлийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Ойдовын Дэмбэрэлийн 1973 оны 07 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйн малчин, 1979 оны 07 сарын 17-ны өдрөөс 1982 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын 18-р авто баазад засварчнаар, 1983 оны 02 сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын 18-р авто баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан О.Дэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ