Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ад холбогдох 2134000000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Ц А /Регистрийн дугаар:, Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн  Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Г.Амарбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Амарбаярын ах А.Насантогтохыг “эмнэлэг хамт явж Г.Амарбаярыг үзүүлье” гэж хэлснээс үүдэн маргалдаж улмаар А.Насантогтох барилцаж аван түүнийг хавсарч унаган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Г.Амарбаярын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-01 тал/, хохирогч Г.Амарбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-16 тал/, хохирогч А.Насантогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20-23 тал/, гэрч Г.Амарбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26-28 тал/, гэрч А.Насантогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31-32 тал/, гэрч Ц.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-35 тал/, гэрч О.Баасанбалжираас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41-42 тал/, насанд хүрээгүй гэрч Н.Амгаланбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-43-45 тал/, гэрч Ц.Амартүвшингээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-48-49 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №22 дугаартай дүгнэлт/хх-51 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №20 дугаартай дүгнэлт/хх-55 тал/, яллагдагч Ц.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-73-75 тал/, Ц.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-76 тал/, Ц.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-81-83 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн  Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Г.Амарбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Амарбаярын ах А.Насантогтохыг “эмнэлэг хамт явж Г.Амарбаярыг үзүүлье” гэж хэлснээс үүдэн маргалдаж улмаар А.Насантогтох барилцаж аван түүнийг хавсарч унаган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Г.Амарбаярын: "...Би 2021 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 03 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт Зул гэх найзтайгаа уулзаад хашааных нь гадаа Насантогтох ахын “Т.Королла” маркийн тээврийн хэрэгсэлд юм яриад сууж байтал А гэх залуу согтуу ирээд сууж байсан машины хаалга онгойлгоод намайг буугаад ир хоёулаа эр хүн шиг үзье гэхээр нь би яах юм бэ? Эрүүлдээ бол гэж хэлэхэд шууд миний нүүр луу 1 удаа гараapaa цохисон тэгтэл Аыг цаанаас нь нэг хүүхэд ирээд аваад явахаар нь би машинаа асаагаад хөдөлтөл А apaac “Т.Карина” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр хөөхөөр нь би зугтаагаад Насантогтох ахын гэрт орж Насантогтох ахад намайг А зодох гээд хөөгөөд байна. Миний үүдэн шүдийг хөдөлгөчихлөө гэж хэлсэн чинь Насантогтох ах босоод хувцасаа өмсөөд надтай хамт гэрээсээ гарсан чинь А буцаж зугтаачихсан байхаар нь түүний машины гэрлийг харж байгаад ахтайгаа хамт Аын зогсож байсан гудамжинд очиж хажууд нь зогстол А машинаасаа бууж ирэхээр нь Насантогтох ах чи хүүхдийн шүд хөдөлгөчихсөн байна. Одоо эмнэлэг рүү хамт явья гэхэд А явахгүй гээд Насантогтох ахтай барилцаж аваад ноцолдож байгаад хавсарч унагаад Насантогтох ахын баруун эгэм хэсгийг эвгүй болгочихоор нь Насантогтох ах бид хоёр салаад Хайлааст багийн эмнэлэг дээр ирж Насантогтох ах үзүүлсэн чинь мөр чинь мултарсан байна. Булган аймаг явж зураг авахуул гэж хэлээд маягт 13А гэх зүйл бичиж өгөхөөр нь тэр шөнөдөө шууд Булган аймаг явж Булганы эрүүл мэндийн төв дээр очиж зураг авахуулаад үзүүлсэн чинь эгэмний яс нь хугарсан байна гэж хэлсэн. Би өөрийгөө үзүүлсэн чинь үүдэн 1 шүд хөдөлсөн, бас 3 шүдийг хөдөлгөөн орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ах бид 2 буцаж ирээд 5 хоногийн дараа өргөдөл бичиж өгсөн. Анх ах бид хоёрыг Хайлааст багийн эмнэлэг дээр үзүүлэх гээд ирэхэд бид хоёрын араас А өөрийнхөө төрсөн ахтай ирж уулзахаар нь ах бид хоёр одоо яахын гэхэд өөдөөс хэгжүүрхэж байгаад яваад өгсөн.. Би танихгүй. Одоо миний дээд үүдэн 2 шүд хөдөлгөөнтэй байна. А согтуу машин барьж араас хөөсөн. Хөөж байгааг нь би харсан...Би шүдэндээ бэхэлгээ хийлгэх шаардлагатай байгаа. Үүнийхээ зардал мөнгийг гаргуулж авах юм бол надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх 13-14 хуудас/  ... " Би өөрийн найз Энхзул гэх охинтой уулзах гээд Насантогтох ахын гэрээс гарсан чинь гадаа салхитай хүйтэн байхаар нь Насантогтох ахаас машиныг нь гуйх гэсэн чинь унтаж байхаар нь эхнэр нь болох Тунгалагтамир эгчид хэлээд аваад яг хажуу харалдаа буюу Насантогтох ахын хашаанаас зүүн тийшээ нэг айлын цаана машиныг нь зогсоож байгаад найз охинтойгоо уулзсан. Тэгтэл А дүүтэйгээ ирээд намайг зодох гээд дайраад байсан юм...үүдэн дээд 1 шүд суларчихсан үүнд бэхэлгээ хийлгэх шаардлагатай зардал мөнгийг гаргаж өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, одоогоор нэхэмжлэх баримт байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Хохирогч А.Насантогтохын: "...2021 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ амарч байтал 03 цагийн орчим манай дуу Амарбаяр орж надад намайг нэг залуу цохчихлоо гэхээр нь хэн юм бэ? гэхэд танихгүй гэхээр нь би босоод дүүтэйгээ хамт гартал манай дүүг зодсон гэх залуу машинтайгаа Алтан-Дорнодын хорооллын баруун хойд талд нь зогсож байхаар нь яваад очтол А гэх залуу машиныхаа хажууд нэг танихгүй залуутай хамт зогсож байхаар нь би очоод чи яагаад хүүхэд зодов, шүдийг нь хуга цохичихсон байна хамт эмнэлэг явъя гэхэд явахгүй гэхээр нь би хамт авч явах гээд хувцаснаас нь татсан чинь надтай зууралдаж байгаад намайг хавираад газар унагасан чинь миний баруун мөр эвгүй болчихоор би босож ирээд мөр эвгүй болчихлоо эмнэлэг явья гээд дүүгээ аваад эмнэлэг дээр ирээд үзүүлж байтал А өөрийнхөө ахтай ирэхээр нь би А миний мөр мултарчихсан байна. Манай дүүгийн шүд хөдөлчихсөн байна. Одоо яахын гэхэд надад би ядарсан хүн шүү дээ одоо яахав дээ гээд яваад егсөн. Миний мөрийг оруулах гэж эмнэлэг дээр Баасанбалжир эмч 2-3 цаг ноцолдсон тэгээд болохгүй байхаар нь намайг Булган аймаг явж зураг авахуулаад ир гэхээр нь би тэр шөнөдөө дүүтэйгээ хамт Булган аймаг орж зураг авахуулаад тэндээ 2 хоноод ирсэн. Тэгээд Аыг ирж уулзахгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Зураг авахуулсан чинь Булганы эмч миний баруун эгэмийг хугарсан байна гэж хэлсэн. Одоо гараа сойчихсон байна. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ааас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ айхтар байгаагүй...Намайг гэртээ амарч байхад надад хэлэлгүй машин унаад гарчихсан байсан. Одоо гомдол, санал байхгүй. Эмчилгээний мөнгө төгрөг өгнө гэсэн хэзээ өгөхийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 20-21 хуудас/, .... Урьд өмнө нь Амарбаяр миний тээврийн хэрэгслийг унаж байгаагүй. Би Амарбаярыг жолоо барьдаг эсэхийг мэдэхгүй. Харин тухайн шөнө надад хэлэлгүй манай эхнэр Тунгалагтамирт хэлээд эхнэр зөвшөөрөөд өгөөд явуулчихсан байсан... эмчилгээний зардал гээд 400 гаруй мянган төгрөг болсон. Баримт бол байхгүй.А миний гарсан зардлыг төлж өгнө гэсэн. Одоо бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. А архи уусан шинжтэй үнэртэж байсан. Гэхдээ айхтар согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 22-23 хуудас/

Гэрч О.Баасанбалжирын: ".. би 2021 оны 03 дугаар сарын 17-18-ны хооронд Хайлааст багийн эрүүл мэндийн төв дээр жижүүр эмчийн үүрэгтэй хонож ажиллаж байсан. Шөнийн 02-03 цагийн орчим санагдаж байна. Аюушийн Насантогтох гэх манай Хайлааст багийн дагуу Г.Амарбаяр гэх залуугийн хамт хүнд зодуулсан гэж хэлж ирээд үзүүлсэн. Би эхлээд А.Насантогтохыг үзэхэд баруун гарын мөр мултарсан гэхээр нь үзэхэд баруун гар даахгүй хөдөлгөөн хязгаарлагдсан, эмзэглэл ихтэй байхаар нь мөрний мултралыг оруулах гэж үзсэн тэр үед ясны хавиралдах чимээ сонсогдсон учир хугарал хавсарсан байж болзошгүй гэж үзээд 13-А маягтаар Булган аймгийн нэгдсэн эмнэлэг руу онош тодруулахаар илгээсэн...дараагаар би Г.Амарбаяр гэх залууг үзэхэд мөн адил хунд зодуулсан үүдэн дээд доод шүд хөдөлсөн цус гарсан байдалтай байсан. Үзэхэд үүдэн доод 1 шүд хөдөлгөөн ихтэй, бусад үүдэн дээд доод 3 шүд бага зэрэг хөдөлсөн доод үүдэн шүднээс цус гарсан байдалтай байсан өөрөөр биед ил харагдах шарх сорви байгаагүй. Насантогтох Амарбаяр нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин энэ хоёрыг зодсон гэх манай багийн залуу халамцуу эмнэлэг дээр ирчихсэн Насантогтох, Амарбаяр нараас уучлалт гуйгаад цагдаад хэлэлгүй тохирох шинжтэй л байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Амгаланбаатарын: "... бид нар хөзөр тоглоод сууж байтал Энхзулыг гадаа хүн дуудаад тэгээд гараад явсан 20-30 орчим минут болоод дахин А ах хаачихав гээд дахиж гараад явсан. Тэгээд би удалгүй араас гараад харахад Энхзултай уулзаж байсан залуу шүд рүү цохичихлоо гээд байсан. Тэгтэл надтай хамт гараас гарч ирсэн Зулаа тэр залуугийн машинд суугаад хамт хөдлөөд явсан. Тэгтэл А ах бид хоёр А ахын машинд суугаад хөдлөх гэтэл шар нь асчихсан байхаар нь бид хоёр урагшаа шатахуун түгээх станц руу явж бензин авах гээд цагаан булгийн хороолол өнгөрөөд Алтан Дорнодын хороолол руу явж байтал нөгөө цохиулсан гэх залуу чинь ахыгаа дагуулаад ирсэн...тэгээд А ах замаас гарч зогссон чинь ах нь гэх залуу бууж ирээд А ахыг цамцаар боогоод өөрийнхөө машин руу чирээд байсан. Тэгсэн А ах явахгүй гээд ноцолдож байгаад тэр хоёр газар унаад босож ирээд нөгөө ах чинь өөрийнхөө дүүг машинд суу гээд Энхзул, Зулаа хоёрыг буулгаад хөдлөөд явчихаар нь А бид хоёр бензин авчихаад намайг гэрт буулгаад явсан...шөнө орой эмэгтэй дууг нь оруулахгүй машинд суулгаад байхаар нь уурлаад цохисон гэж байсан..." гэх мэдүүлэг /хх 43-45 хуудас/

Гэрч Ц.Амартүвшингийн: ....Насантогтох ах миний 99672047 дугаарын утас руу өөрийнхөө утсаар залгаад танай дүү чинь хүн зодчихлоо эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би босоод эмнэлэг рүү явах гэж байтал гаднаас А ороод ирсэн тэгээд бид хоёр эмнэлэг дээр иртэл Насантогтох, түүний дүү гэх Амарбаяр нар үзүүлээд байж байхаар нь уулзтал А Амарбаяр гэх дүүгийнх нь шүд рүү цохисон, мөн Насантогтохыг газар унагаж мөрийг нь гэмтээсэн байсан..." гэх мэдүүлэг /хх 48-49 хуудас/,

Шинжээч Э.Эрхэмбаярын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 22 дугаартай: ....А.Насантогтохын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, мөрний рентген зураг /хх 51-53 хуудас/

Шинжээч Э.Эрхэмбаярын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 20 дугаартай: "...Г.Амарбаярын биед 21 дүгээр шүдний /үүдэн дээд зүүн 1-р шүдний хугарал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, шүдний рентген зураг, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх 55-59 хуудас/

Яллагдагч Ц.Аын "... би хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Очирын гудамжинд байх хуурай ах Аашаа гэж дууддаг ахын гэрийг хараад дүү нар болох Энхзул, Амгаланбаатар нарын хамт хөзөр тоглоод байж байтал Энхзул гадаа гараад машин дотор нэг залуутай уулзаад байхаар нь би гарч Энхзулын уулзаж байгаа залууг машин дээр нь очиж хараад тэр залууд хандаж санаа оноо байхгүй шүү гэж хэлээд гэртээ орсон тэгсэн Энхзул гэрт араас орж ирэхгүй байхаар нь би дахиж араас нь гараад нөгөө залууд иймээ тиймээ асуудал байхгүй шүү гэж хэлээд Энхзулыг гэрт нь оруулахгүй гадаа машинд суулгаад байхаар нь би уурлаад тэр залууг гараараа нүүр лүү 1 удаа цохисон чинь машинтайгаа манай дүүг аваад зугтаачихаар нь би ах Амартүвшингийн “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг унаад араас нь хайсан чинь машин бензингүй болчихсон байхаар нь бензин авах гээд шатахуун түгээх станц руу явж байтал нөгөө залуу ахтайгаа миний араас ирээд намайг цагдаа руу авч явна гэхээр нь би явахгүй гээд тэгсэн надаас зуураад багалзуурдаж аваад хувцсаар боогоод чирээд байхаар нь би ухаан алдах гээд байхаар нь тэр ахыг нь хавирч унагасан чинь босож ирээд шууд эмнэлэг рүү дүүтэйгээ хамт явчихсан..." гэх мэдүүлэг /хх 73-75 хуудас/

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай “1.3.А.Насантогтохын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-51 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай “1.3. Г.Амарбаярын биед 21-р шүдний /үүдэн дээд шүдний / хугарал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт/хх-55 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах, Хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн  Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Г.Амарбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Амарбаярын ах А.Насантогтохыг “эмнэлэг хамт явж Г.Амарбаярыг үзүүлье” гэж хэлснээс үүдэн маргалдаж улмаар А.Насантогтох барилцаж аван түүнийг хавсарч унаган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ц.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна.   

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Аыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6  дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны  03 дугаар сарын 17-ноос 18-ны шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Ц.Аын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

хохирогч А.Насантогтох, Г.Амарбаяр нар нь баримтаар хохирлын нэхэмжлэл гаргаагүй,  хохирол төлбөрөө тохиролцсон гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүдэгч Ц.Ааас гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Ц.А нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэснийг хангасан байна гэж үзлээ. 

       

Эрүүгийн 2134000000135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт Ц Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

   хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц овогт Ц Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Эрүүгийн 2134000000135 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ