Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/470

 

 

 

 

 

 

 

 

 

     2021          12              14                                                 2021/ШЦТ/470                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Э.Уранчимэг,

хохирогч, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

хохирогч, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж Г.Б, Б Д.А нарт холбогдох эрүүгийн 2134000000361 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

       

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Ж Г.Б

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ял,

2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-1. 239.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2 сар хорих ял,

2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 4 сар, 10 хоног хорих ял,

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Д.А

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг Жаргалан хорооллын 400-403 тоотод Д.Аг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Д.А нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг Жаргалан хорооллын 400-403 тоотод Г.Бг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Д.А:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Г.Б:

...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байтал А согтуу ирээд хутга тулгасан. Хутгыг нь авах гээд би чадаагүй. Жолоочийн эсрэг талын цонх нь дээр зогсож байсан. Тэгээд ярилцаж зогсож байхдаа нүүр рүү нулимсан. Тэгээд яагаад байгаа бэ гээд цаашаа явж байтал араас хутга бариад ирэхээр нь хүрз аваад цохисон. Тэгээд дээр нь дарж байгаад салсан. Хутгатай гарыг нь дарж байгаад Атарааг дуудаж ирээд хутгыг нь авхуулсан. Тэгээд эмнэлэгт орж хутгаар зүссэнийг нь оёулсан. Өөрийгөө хамгаалахын тулд хүрзээр цохисон... гэж,

 

Хохирогч Д.А:

...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүнээс өвс авах гээд ачих хүн олдохгүй Мөнхөөг хайгаад явж байтал Базараатай цуг гадаа нь зогсож байсан. Мөнхөө хаана байна Базараа ах гэж асуусан чинь юу гэнэ писда минь гэж хэлсэн. Ойр хавьд ямар ч хүн байгаагүй. Би ямар ч дарамталсан зүйл байгаагүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000361 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

шүүгдэгч Г.Бгийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг Жаргалан хорооллын 400-403 тоотод Д.Аг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8744 дугаартай ...Агийн биед зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүү, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

хохирогч Д Агийн ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхөөг хайгаад гэрт очтол эхнэр нь урд Базараагийн хашаанд юм хийж байгаа гэж хэлсэн Базараагийн хашаанд яваад очтол Базараа байж байхаар нь Мөнхөө хаана байгаа вэ гэж асуухад би яаж мэддэг юм пизда минь гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та юм яриад байгаа юм бэ? гэсэн чинь яаж л бол яаж л харьцана шүү дээ буугаад ир яаж хэлсэн. Базараа машинаасаа буугаад цаашаа алхаж байхаар нь би араас нь алхсан. Базараа урдаа байсан төмөр иштэй хүрзээ аваад миний баруун талын дал болон зүүн талын гарны арын булчин, тохой хэсэг рүү цохисон. Тэгэнгүүт нь би хүрээнээс нь барьж авахад намайг боож унагаагаад дээр суучхаад байхаар нь би үхлээ шүү дээ амьсгалж чадахгүй байна гэхэд Базараа босохгүй байсан. Тэгэхээр нь би түрүүнд байсан хутгаа гаргаж ирээд Базараагийн зүүн талын гуянд нь дүрчихсэн. Тэгээд би Базараад үхлээ шүү дээ гэж хэлж байж Базараа босохоор нь би машиндаа суугаад яваад өгсөн... /хх-ийн 24-26-р хуудас/,

гэрч Б.Дамдинсүрэнгийн ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед би блокоор хашаа өрж байхад нивэ гагнаасаараа салчихсан юм. Тэгээд би Базарааг нивэнд яваад ирээч гэж хэлсэн. Нэг залуу Базараатай Базараагийн машины цаана муудалцаж байхыг харсан. Чи яахаараа намайг пизда гэдэг юм гээд хэрэлдээд байсан. Би тэрэгтэй шавраа дуусгачхаад Атараад тэргээ өгчихөөд гэр лүү ороод цай уучхаад ирье гээд явж байхад Базараа алхаад явж байсан араас нь залуу нь явж байсан. Би гэр лүү ороод цайгаа уучхаад гараад ирсэн чинь Атараа цаанаас хутгыг нь барьчихсан Базараад өгөх гээд явж байсан. Базараа машиныхаа хажууд гуянаас нь цус гарчихсан зогсож байхаар нь гайгүй гэж юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Нөгөө залуу чинь хаашаа явсан юм гэж асуухад Атараа хун хутгалчихсан юм чинь зугтах байлгүй дээ гэж хэлсэн. Базараа машиндаа суугаад төв рүү хөдөлсөн... /хх-ийн 42-43-р хуудас/,

гэрч Ш.Атарсайханы ... 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед би шавар зуурч байхад Д.Амараа 59-76 ОРА улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай ирээд Г.Бтай уулзаж байхыг харсан. Буцаад ажлаа хийж байтал Д.Амараа, Г.Б нар муудалцаж байхаар нь очиж салгаад одоо болио нэг нутгийн хүмүүс байж битгий маргалд гээд Д.Амарааг машинд нь суулгаж өгсөн. Тэгээд буцаж очоод ажлаа хийсэн. Төд удалгүй Г.Б намайг дуудаад энэ хутгыг нь аваадах гэж надад хэлсэн. Би очоод хутгыг нь аваад ус хийдэг контейнер доор хийсэн. Д.Амараа удалгүй яваад өгсөн. Би Бг зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Би Бд нуусан хутгаа гаргаж өгөөд ажлаа хийх гээд явж байтал Б миний хөл нэг л сонин байна гэж хэлээд өмдөө тайлаад харсан чинь дүрчихсэн байхаар нь Б машинаа унаад эмнэлэг явсан. Би буцаад ажлаа хийсэн... /хх-ийн 46-49-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-40 дүгээр хуудас/,

 

шүүгдэгч Д.Агийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг Жаргалан хорооллын 400-403 тоотод Г.Бг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8751 дугаартай ...Г.Бгийн биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

хохирогч Г.Бгийн ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед Д.А цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй согтуу ирээд цувдайг чинь цувуулна гээд хутга гаргаж ирээд машин дотор сууж байхад хоолойд хутга тулгаж байхад Атараа ирээд салгахад Амараагаас хутгыг нь салгах 33Д ноцолдоод чадаагүй. Тэгээд Амараа машиндаа суух гээд хаалгаа онгойлгосноо хувцсаа тайлаад хутгаа гаргаж ирээд далд хийгээд байсан. Атараа Амарааг машинд нь жолооны ард суулгаад би зорчигчийн талын хаалганы хажууд зогсож байхад надад архи, ундаа өгчхөөд ах ёстой уучлаарай гээд байж байснаа миний нуур луу нулимсан. Тэгээд би Амараа чи яагаад байгаа юм бэ? гэж хэлээд өөрийнхөө машины урдуур тойроод алхаж байтал Амараа гартаа хутга барьчихсан араас гуйж байсан. Би ард талд байсан хүрээ аваад Амарааг хоёр цохисон тэгээд бид хоёр ноцолдоод эхэлсэн. Ноцолдож байхад миний гуя руу цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь Амараагийн хутга барьсан гарыг гараараа дараад Атарааг дуудаад хутгыг нь авхуулсан. Амараагийн гарыг хоолойн дээгүүр нь дараад байж байхад ахаа одоо болье гэж хэлэхээр нь тавьтал машиндаа суугаад яваад өгсөн. Явсных нь дараа гуяа дарж үзтэл зүгээр байх шиг байсан. Би машиндаа суугаад цагдаа руу хөдлөх гэж байхад машины хаалга цус болчихсон байхаар нь өмдөө тайлаад үзтэл хутгалчихсан байсан. Тэгээд машиндаа суугаад эмнэлэгт очтол Амараа чамайг гүйцээж алга гээд орилж байгаад яваад өгсөн... /хх-ийн 17-19-р хуудас/,

гэрч Б.Зоригбатын ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед Амараа приус-20 маркийн цагаан өнгийн автомашинтай ирсэн дугаарыг нь хараагүй. Базарааг эхэлж хэрүүлээр өдөөд байх шиг байсан. Тэр үед би блокоор хашаа өрөөд явж байсан. Төд удалгүй Амараа машинаа асаагаад яваад өгсөн. Базараа машинаа унаад төв хөдлөөд явснаа буцаж ирээд Атараатай уулзсан Атараа сая ирсэн залуу Базарааг хутгалсан байна гэж хэлэхээр нь Базарааг хутгалсан байна гэдгийг мэдсэн... /хх-ийн 38-39-р хуудас/,

гэрч Б.Дамдинсүрэнгийн ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед би блокоор хашаа өрж байхад нивэ гагнаасаараа салчихсан юм. Тэгээд би Базарааг нивэнд яваад ирээч гэж хэлсэн. Нэг залуу Базараатай Базараагийн машины цаана муудалцаж байхыг харсан Чи яахаараа намайг пизда гэдэг юм гээд хэрэлдээд байсан. Би тэрэгтэй шавраа дуусгачхаад Атараад тэргээ өгчхөөд гэр лүү ороод цай уучхаад ирье гээд явж байхад Базараа алхаад явж байсан араас нь залуу нь явж байсан. Би гэр луу ороод цайгаа уучхаад гараад ирсэн чинь Атараа цаанаас хутгыг нь барьчихсан Базараад өгөх гээд явж байсан. Базараа машиныхаа хажууд гуянаас нь цус гарчихсан зогсож байхаар нь гайгүй гэж юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Нөгөө залуу чинь хаашаа явсан юм гэж асуухад Атараа хун хутгалчихсан юм чинь зугтах байлгүй дээ гэж хэлсэн. Базараа машиндаа суугаад төв рүү хөдөлсөн... /хх-ийн 42-43-р хуудас/,

гэрч Ш.Атарсайханы ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед би шавар зуурч байхад Д.Амараа 59-76 ОРА улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай ирээд Г.Бтай уулзаж байхыг харсан. Буцаад ажлаа хийж байтал Д.Амараа, Г.Б нар муудалцаж байхаар нь очиж салгаад одоо болио нэг нутгийн хүмүүс байж битгий маргалд гээд Д.Амарааг машинд нь суулгаж өгсөн. Тэгээд буцаж очоод ажлаа хийсэн. Төд удалгүй г Б намайг дуудаад энэ хутгыг нь аваадах гэж надад хэлсэн. Би очоод хутгыг нь аваад ус хийдэг контейнер доор хийсэн. Д.Амараа удалгүй яваад өгсөн. Би Бг зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Би Бд нуусан хутгаа гаргаж өгөөд ажлаа хийх гээд явж байтал Б миний хөл нэг л сонин байна гэж хэлээд өмдөө тайлаад харсан чинь дүрчихсэн байхаар нь Б машинаа унаад эмнэлэг явсан. Би буцаад ажлаа хийсэн... /хх-ийн 46-49-р хуудас/,

гэрч Б.Амгалангийн ...хэсэг газрын үзлэгт нуруу болон цээжээр хөхөрч няцарсан, хөлийн зүүн гуяндаа хутгалуулсан ил шархтай, шархны гүн 2.5 см, өргөн 6.5 см байсан. Өвчтөнд өвдөлт намдаах, даралт бууруулах, тархин дахь хүчилтөрөгчийн хангамж буурснаас болж хүчилтөрөгчийн эмчилгээ хийж, шарханд цэвэрлэгээ хийж, оёдол тавьж, боолт хийсэн. Нийтдээ 8 оёдол тавигдсан. үрэвслийн эсрэг антибиотик, өвдөлт намдаах эм бичиж өгсөн... /хх ийн 52-53-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-40 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Бгийн Д.Аг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Д.Агийн Г.Бг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Бгийн тогтоогдсон хохирогч Д.Аг хүрзээр цохиж, хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтыг,

мөн шүүгдэгч Д.Агийн тогтоогдсон хохирогч Г.Бг хутгалж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтыг тус тус гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Атай, шүүгдэгч Д.А нь хохирогч Г.Бтай маргалдаж, муудалцах үед зодож, цохих сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Тэрээр шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Аг хүрзээр цохисон энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, хохирогч Д.Агийн биед зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүү, зүүн тохойн зулгаралт гэмтэл бүхий,

шүүгдэгч Д.А нь хохирогч Г.Бг хутгалсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, хохирогч Г.Бгийн биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарын биед учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Г.Б, Д.Амарбуян нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,  шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь үйлдэл, эс үйлдэхүйгээ, хэргийн зүйлчлэлийг, хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрч байгааг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Д.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Аг цохиж түүний биед зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүү, зүүн тохойн зулгаралт гэмтэл бүхий,

Шүүгдэгч Д.А нь хохирогч Г.Бг зодож түүний биед зүүн гуянд шарх, цус хуралт бүхий тус тус хөнгөн хохирол тус тус учирсан байна.  

 

Хохирогч Д.А нь шүүгдэгч Г.Бгаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 457.266 /дөрвөн зуун тавин долоон мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийг баримтаар нэхэмжилснээс 193.700 /нэг зуун ерэн гурван мянга долоон зуу/ төгрөгийг хангаж, үлдэх 263.566 /хоёр зуун жаран гурван мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Г.Б нь шүүгдэгч Д.Агаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1.026.810 /нэг сая хорин зургаан мянга найман зуун арав/ төгрөгийг баримтаар нэхэмжилснээс 967.617 / есөн зуун жаран долоон мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг хангаж, үлдэх 59.193 /тавин есөн мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Г.Бгаас 193.700 /нэг зуун ерэн гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад,

Шүүгдэгч Д.Агаас 967.617 /есөн зуун жаран долоон мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б, Д.А нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б, Д.А нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Бд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,

Шүүгдэгч Д.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун наян цагаар тогтоох нь тохирно гэж тус тус дүгнэлээ. 

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ад оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.   

      

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000361 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б, Д.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж Г.Б, Б Д.А нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч Б Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Ад шүүхээс оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж Г.Б, Б Д.А нарт шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг төмөр иштэй хүрзийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

8. Эрүүгийн 2134000000361 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б, Д.А нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.      

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж Г.Б, Б Д.А нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж Г.Б, Б Д.А нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН