Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогч Ц.Тогоохүү, Н.Алтантогоо, тэдгээрийн өмгөөлөгч П.Бат-Отгон/0509/,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Д-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Д Д, Монгол улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Эрдэнэсант сум 5 дугаар багийн задгайд оршин суух хаягтай, ял шийтгэл, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Д.Д нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Хөшигтийн өвөр” гэх газар 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 27-44 УБА улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дугаар зүйл “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу болгоомжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас Н.Алтантогоогийн жолоодож явсан 85-37 УНХ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Ц.Тогоохүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлбөрийг  3 сарын дотор төлж барагдуулна” гэв.

            Хохирогч Ц.Тогоохүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч хохирол төлбөр төлж барагдуулна гэж хэлж байгаа тул маргаан байхгүй байна” гэв.

 

            Хохирогч Н.Алтантогоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч хохирол төлбөр төлж барагдуулна гэж хэлж байгаа тул маргаан байхгүй байна” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-07 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-08 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-09 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-10 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-11 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Алтантогоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-15 тал/, хохирогч Ц.Тогоохүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-18 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Наранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20 тал/, гэрч Д.Дгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-22 тал/, гэрч Б.Осорчамаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23 тал/, насанд хүрээгүй гэрч Ш.Сайханзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24 тал/, насанд хүрээгүй гэрч Ш.Нандинзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25 тал/, гэрч Н.Наранхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8177 дугаартай дүгнэлт/хх-28-29 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8184 дугаартай дүгнэлт/хх-31-32 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн №8207 дугаартай дүгнэлт/хх-34-35 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8209 дугаартай дүгнэлт/хх-37-38 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8223 дугаартай дүгнэлт/хх-40-41 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8210 дугаартай дүгнэлт/хх-43-44 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8208 дугаартай дүгнэлт/хх-46-47 тал/, мөрдөгчийн магадлагаа/хх-48 тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-51 тал/, яллагдагч Д.Дгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-71 тал/, Д.Дгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-74-79 тал/, Д.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-82 тал/, Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2021 дугаартай дүгнэлт/хх-113-114 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Д нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Хөшигтийн өвөр” гэх газар 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 27-44 УБА улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дугаар зүйл “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу болгоомжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас Н.Алтантогоогийн жолоодож явсан 85-37 УНХ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Ц.Тогоохүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:   

Хохирогч Ц.Тогоохүүгийн: "Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр наадам өнгөрөөчхөөд төрсөн охин Алтантогоо, Алтантогоогийн 2 охин Нандинзаяа, Сайханзаяа, зээ хүү Осорчамаа нартай охин Алтантогоогийн 85-37УНХ улсын дугаарттай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явж байтал Төв аймгийн Лүн сумын ойролцоо нүд ирмэхийн зуургүй тод гэрэл тусаад л тас гээд л явчихсан. Тэгээд нүдээ нээгээд хартал манай машины урд талаас цагаан юм гарч ирээд нүүрэн дээр дарсан байсан. Тэгээд амьсгаа авч чадахгүй байсан. Машины хаалгыг арай ч нэг юм нээгээд салхинд амьсгаа аваад болох байх гэж бодтол амьсгаа авах их хүндрэлтэй байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Миний өвчүү хугарсан. Зүүн талын нэг хавирга хугарсан байсан. Өвчүү хугарал нь зөрүүтэй гэж байсан. Цаашид хөдөлгөөнөө хорих хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэж байсан" гэх мэдүүлэг /хх-17-18 хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Алтантогоогийн: "2020 оны 07 дугаар сарын 13-нас 14-нд шилжих шөнө би Архангай аймгийн Тариат сумаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрөө жолоо бариад ээж Тогоохүү, охин Нандинзаяа, Сайханзаяа, дуу Осорчамаа нарийн хамтаар явсан юм. Замд явж байхад Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд Лүн сум орох гээд явж байхад эсрэг урсгалаас ирж байсан машин гэнэт миний явж байсан урсгал руу урсгал сөрж орж ирээд манай машиныг зуун урд талаас нь мөргөсөн Тэгээд манай машин мөргүүлээд явж байсан талдаа зогссон. Машинаасаа буугаад харахад манай машины зүүн талын хэсэг мөргүүлж, гэрэл болон салхины шил хагарсан байсан. Манай машиныг мөргөсөн машин нь “Тоёота эстима” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр машинаас жолооч, эхнэр хоёр нь бууж ирсэн. Гадаа шөнийн 01 цаг болж байсан тул үзэгдэх орчин муу харанхуй байсан. Зам хуурай байсан. Урд болон ард ойрхон тээврийн хэрэгсэл байгаагүй Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн в ангилалтай Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед 50-60 км/цагийн хэсэг тэгш, шулуун, эвдрэл, гэмтэлгүй байсан. Хурдтай явж байсан. Осол гардаг Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Жолоочийн хажуу талын суудал дээр манай ээж Тогоохүү жолоочийн суудлын ард дуу Осорчамаа, дүүгийн хажуу талд хоёр охин сууж явсан Миний хамрын хэсэг гэмтсэн. Тархи хавантсан. Би суудлын бүсээ зүүсэн байсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан 5,370,000 төгрөг болон надад болон зорчигч нарт учирсан гэмтлийн эмчилгээнд зарцуулсан болон бусад зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-14-15 хуудас/

Д.Дгийн гэрчээр мэдүүлсэн: "2020.07-12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн 2 +2 дугаар багийн нутагт ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш өөрийн сумын 2 эзэмшлийн 27-44 УБН улсын дугаартай “Т.Стимо” маркийн тээврийн хэрэгслээ өөрөө жолоодоод хажуу талын суудал дээр манай эхнэр Наранхүү суугаад хоёулаа явж байтал өөдөөс гэрлээ шилжүүлэхгүй машин явж байснаа мурилзаж ирээд зүүн гар талаас буюу жолоочийн эсрэг талаас мөргөөд би асфальтан замын ертөнцийн зүгээр урд талын хөвөөний далан руу ороон тонгойгоод зогссон Буугаад хартал миний машины зүүн дугуй салаад унасан хаалга купер хуу татагдсан байсан. Миний гэдсээр өвдөөд байгаа, эхнэрийн баруун гар болон цээж хэсэг нь өвдөөд байгаа юм www.ran Миний машиныг мөргөсөн цагаан өнгийн жижиг суудлын “Инсаят” маркийн машин байсан дотор нь 4-5 хүн сууж явсан. Гадаа харанхуй үзэгдэх орчин хэвийн бороо болон салхи, шуурга шуургагүй байсан. Хальт муу uar araap Халтиргаа гулгаагүй байсан Урдаас болон ардаас ойрхон тээврийн хэрэгсэл ирж байгаагүй. "В" ангиллын үнэмлэхтэй, эрүүл байсан 50 км цагийн хурдтай явж байсан шулуун уруу болон өгсүүргүй байсан, асфальтан зам эвдрэлгүй хойд талдаа бага зэрэг хонхойсон байсныг би урдуур нь тойроод гарсан чинь өөдөөс машин ирээд мөргөсөн юм. Тэгэхдээ би тусгаарлах цагаан зураас даваагүй өөрийнхөө эгнээнд явж байсан юм. Би өөрийн төрсөн дүү Доржийн Наранчимэгээс худалдаж авсан боловч өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа." гэх мэдүүлэг /хх-21-22 хуудас/

Гэрч Б.Осорчамаагийн: "2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу эмээ Тогоохүү, нагац эгч Алтантогоо, Алтантогоо эгчийн хоёр хүүхдийн хамт Алтантогоо эгчийн “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Замдаа явж байхдаа би унтаад явчихсан ба осол гарсны дараа сэрсэн. Би осол гарсны дараа машинаасаа буугаад харахад манай машин урд талаасаа мөргүүлчихсэн, явж байсан зүгийнхээ эсрэг хараад зогсчихсон байсан Нөгөө машин нь манай явж байсан эгнээ рүү ороод далан руугаа буугаад зогсчихсон байсан. Би тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан. Хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би тухайн үед унтаж явж байсан тул сайн мэдэхгүй байна.Миний цээжний хэсгээр жаахан өвчтэй байсан" гэх мэдүүлэг /хх-23 хуудас /

Насанд хүрээгүй гэрч Ш.Сайханзаяагийн: "2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Архангай аймгаас Улаанбаатар хот руу ээж Алтантогоо, эгч Нандинзаяа, эмээ Тогоохүү, ах Осорчамаа нарын хамт “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Замдаа би унтаж явж байхад гэнэт манай машин осолд орсон байсан. Тухайн үед би унтаж явж байсан болохоор яг юу болсныг сайн мэдүүлэг, /хх-24 тал/,

Насанд хүрээгүй гэрч Ш.Нандинзаяагийн "2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Архангай аймгаас Улаанбаатар хот руу ээж Алтантогоо, дуу Сайханзаяа эмээ Тогоохүү, ах Осорчамаа нарын хамт “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Замдаа би унтаж явж байхад гэнэт манай машин осолд орсон байсан. Тухайн үед би унтаж явж байсан болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Ослын улмаас миний гар, толгой цохигдож гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-24 хуудас/,

Гэрч Н.Наранхүүгийн: “2020 оны 07 дугаар сарын 13-ны шөнө Улаанбаатар хотоос нөхөр Д.Дгийн хамт 27-44 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсон юм” гэх мэдүүлэг/хх-26 тал/,

Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8223 дугаартай дүгнэлтэд: "1. Ц.Тогоохүүгийн биед зүүн 1-р хавирга, өвчүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо 2 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий зэрэгт хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хүндэвтэр цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-40-41 хуудас/,

Шинжээчийн 2021 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дугаар зүйл "Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-113-114 хуудас/Top of Form зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Д.Д нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Хөшигтийн өвөр” гэх газар 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 27-44 УБА улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дугаар зүйл “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу болгоомжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Н.Алтантогоогийн жолоодож явсан 85-37 УНХ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Ц.Тогоохүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны  07 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Д.Дгийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас Н.Алтантогоогийн жолоодож явсан УНХ 85-37 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Арвижих-Эстимейт” ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр 5370000төгрөг/хх-51 тал/, үнэлгээний зардал 260000 төгрөг/хх-53 тал/, ачилтын хөлс 300000 төгрөг, эрүүл мэндийн хохирол 100.000 төгрөг, оношлогоо бусад зардал 362600 төгрөг нийт 6392600 төгрөгийн хохирол ,

мөн тус машинд зорчиж явсан Ц.Тогоохүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанаас толгойн зураг 220.000 төгрөг, 100.000 төгрөг, эмчилгээний зардал 27500 төгрөг, 35700 төгрөг, 31200 төгрөг, 20000 төгрөг, 21000 төгрөг, 8000 төгрөгийн нийт 463400 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч Д.Д нь 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж, бичгээр хүсэлт гаргаж хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байгаа нь Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэснийг хангасан байна гэж үзлээ. 

 

 Шүүгдэгч Д.Д нь хохирогч хохирогч Н.Алтантогоод учирсан 6392600 төгрөгийн, Тогоохүүд учирсан 463400 төгрөгийн  хохирлыг 3 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаанд хохирлыг төлөөгүй бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэхийг сануулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Бичгийн баримтаар хураагдаж ирсэн №1257292 дугаартай жолоочийн үнэмлэх, №363791 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус хууль ёсны эзэмшигчид нь олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овогт Д Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан А овогт Д Д-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Эрүүгийн 2034005120526 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, №1257292 дугаартай жолоочийн үнэмлэх, №363791 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус хууль ёсны эзэмшигчид нь олгосугай.

 

4. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь хохирогч Н.Алтантогоод учирсан 6392600 төгрөгийн, хохирогч Ц.Тогоохүүд учирсан 463400 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдсугай.

 

5. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр 11.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогч Н.Алтантогоод учирсан 6392600 төгрөгийн, хохирогч Ц.Тогоохүүд учирсан 463400 төгрөгийн хохирлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журамд заасны дагуу шийдвэрлэхийг, хохирогч Н.Алтантогоо нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ