Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/329

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          09              16                                                 2021/ШЦТ/329                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Бд холбогдох эрүүгийн 2134000000308 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Налайх дүүрэгт 1997 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Б

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 41-р багийн нутаг дэвсгэрт Туул голын ойролцоо 30-17 УНО улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Нямдарийг хэл амаар доромжилж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000308 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 41-р багийн нутаг дэвсгэрт Туул голын ойролцоо 30-17 УНО улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Нямдарийг хэл амаар доромжилж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

            шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 292 дугаартай ...Б.Нямдарийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алиманд цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг ... талаарх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

хохирогч Б.Нямдарь ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт найзынхаа зуслан дээр найз залуу Бтай хамт очоод найзуудтайгаа архи пиво ууцгаагаад амарч байсан ингээд нэлээд орой болж 00 цаг өнгөрөөд бид гэр гэртээ орж амарсан тэгтэл Б гадаа машинд сууж байгаад надруу утасдаад машинд ороод ирээч гэж дуудахаар нь би гарч очоод машинд суутал надад хандаж би энэ тамхийг татчихаад явахаас өмнө чамайг зодно гэж хэлээд чи өдөр голын эрэг дээр сууж байхдаа эрчүүдийн өмнөөс хөлөө дэлгээд суугаад байсан гэж хэлэхээр нь би дугуй л сууж байсан тэгтэл гэнэт зүүн гараараа миний зүүн нүд рүү маш хүчтэй 1 удаа цохиод би хаалгаар гараад зугтаах гэтэл миний цамцнаас зуураад буцааж машинд оруулах гэж татсан ингээд би шууд гэр лүү ороод орон доогуур нуугдсан ингээд л найз нь ирээд Быг аваад явчихсан. Явсанаасаа хойш миний гар утасруу залгаад чамайг ална гэж сүрдүүлсэн ... /хх-ийн 6 дугаар хуудас/,

түүний гэрчээр өгсөн ...2021 оны 08 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багт байдаг найзынхаа зуслан дээр байж байсан чинь надтай өмнө нь үерхдэг байсан Б.Б гэдэг залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг машинд дуудаж суулгаж байгаад миний зүүн нүд рүү гараа зангидаж байгаад цохисон тэгээд дараа нь намайг янхан, чи хүний өөдөөс салтайгаа дэлгэж суусан би энэ татаж байгаа тамхиа татаж дуусаад чамайг зодчихоод явмаар байна гэсэн тэгээд миний нүд рүү цохичоод миний цамцнаас зуураад татаад байхлаар нь би машинаас буугаад зугтаасан. Бид хоёр өнгөрсөн жилийн 7 сараас хойш үерхэж байгаа Б гэдэг залуу нь манай найз Мөнхчимэг гэдэг эмэгтэйгийн ээжийн дүүгийн хүүхэд надтай жил болохдоо 2021 оны 03 дугаар сарын эхээр бас миний хавиргаруу өшиглөсөн баруун гараараа зүүн хацар луу хүчтэй алгадсан тухайн үед хөл хориотой байсан учраас эмнэлэгт үзүүлж чадаагүй өвдөлтийн байдалтай удаан явж байж зүгээр болсон. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бид хоёр хоёулахнаа Багануур орчхоод ирж явсан тэгээд машинд муудалцсан тэгээд намайг машин бариад явж байхад хажуугаас хашгичаад байсан тэгээд Налайхад гэрийнхээ гадаа хүргүүлээд намайг багалзуурдаж хоолой боогоод зүүн хацар луу цохисон тэгээд 03 дугаар сард өшиглөсөн хавиргаруугаа дахиад гараараа нэг удаа хүчтэй цохиж, хөл өгзөгрүү өшиглөсөн тэгээд, хөлөөрөө хавирч унагаасан тэгээд босоод ирсэн чинь дахиад өшиглөсөн. Тэгээд тэрнээс хойш надад гар хүрээгүй хөдий харилцаатай байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний нүд хүү гараараа  хүчтэй цохиж намайг гэмтээсэн. Би тухайн үед машинаас арай гэж гарсан намайг өчигдрийн хувьд бол би машинаас бууж зугтаагүй байсан бол намайг алах байсан гэж бодож байна би одоогоор маш их айдастай байна... /хх-ийн 8 дугаар хуудас/,

Б.Бын гэрчээр ...2021 оны 08 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сум Цонжин болдог Хаан жимс амралтын газрын зүүн талын гол дээр 1  машинтай Ууганаа, Уугий, Мөнхчимэг, Нансаа, Нямдарь бид зургаа очоод 0.75 литрийн Алтантүрүү 0.5 литрийн Хар Экс нэртэй хоёр шил архи бүгдээрээ хувааж уугаад би хоёр лаазтай пиво уугаад байж байгаад нар жаргаад 21 цагийн үед хажуухан талд ойролцоо байдаг манай эмээ Цэцгээгийн гэрт очоод найз охин Нямдарь ... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Бын ... Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг Налайхад байхад Нямдарь над дээр хүрч ирээд Баян даваа явъя гэд намайг ирээд аваад явсан ингээд би хамт Баяндаваа дээр очоод найзууд нь тэнд хүлээж байсан найзууд нь онгоцоор нисээд би тэнд ирсэн байсан хоёр эмэгтэй найзынх нь найз залуутай архи уугаад хүлээж байсан ингээд тэндээс хөдлөөд дэлгүүр орж 3 шил архи аваад бөөндөө голын эрэг ороод тэнд ууж идэж байж байгаад орой орой болоод бөөндөө манай эмээгийн гэрт хөдөө очоод байж байгаад би машинд Нямдарьтай хамт сууж байгаад чи өчигдөр 4 залуутай ирж энэ хавьд амарсан юм уу би хүнээс сураг сонссон юм гэхэд үгүй гээд ууралсан тэхээр нь би зүүн гарынхаа ар хэсгээр Нямдарийн нүүр лүү нэг удаа цохиод машинаас гараад эмээгийнх лүү очихоор нь араас нь ороход эмээ намайг загинахаар нь би буцаагаад гараад явсан.Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг Налайхад байхад Нямдарь над дээр хүрч ирээд Баян даваа явъя гэд намайг ирээд аваад явсан ингээд би хамт Баяндаваа дээр очоод найзууд нь тэнд хүлээж байсан найзууд нь онгоцоор нисээд би тэнд ирсэн байсан хоёр эмэгтэй найзынх нь найз залуутай архи уугаад хүлээж байсан ингээд тэндээс хөдлөөд дэлгүүр орж 3 шил архи аваад бөөндөө голын эрэг ороод тэнд ууж идэж байж байгаад орой орой болоод бөөндөө манай эмээгийн гэрт хөдөө очоод байж байгаад би машинд Нямдарьтай хамт сууж байгаад чи өчигдөр 4 залуутай ирж энэ хавьд амарсан юм уу би хүнээс сураг сонссон юм гэхэд үгүй гээд уурласан тэхээр нь би зүүн гарынхаа ар хэсгээр Нямдарийн нүүр лүү нэг удаа цохиод машинаас гараад эмээгийнх лүү очихоор нь араас нь ороход эмээ намайг загинахаар нь би буцаагаад гараад явсан... /хх-ийн 26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-33 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 41-р багийн нутаг дэвсгэрт Туул голын ойролцоо 30-17 УНО улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Нямдарийг хэл амаар доромжилж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч, хохирогч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Нямдарийг доромжилж, зодсоноор сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж архины шилний хагархайгаар зодож, цохих зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нямдарийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алиманд цусан хураа бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Б.Нямдарь нь шүүгдэгч Б.Баас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 168.000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б нь төлсөн, хохирогч Б.Нямдарь нь шүүгдэгч Б.Бд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            шүүгдэгч Б.Бд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000308 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

5. Эрүүгийн 2134000000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, Б Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН