Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/01181

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: П ХХК,

Нэхэмжлэгч: А ХХК, А.А, А ХХК, А ХХК, А ХХК, А ХХК, А ХХК, Б ХХК, Б ХХК, Б ХХК, Б ХХК, Б ХХК, Б ХХК, В ХХК, Г ХХК, Г ХХК, Г ХХК, Д ХХК, Д ХХК, Т.Д, Д ХХК, Е ХХК, Ж ХХК, Ж ХХК, Ж ХХК, З ХХК, З ХХК, З ХХК, З ХХК, И ХХК, И ХХК, К ХХК, К ХХК, К ХХК, Л ХХК, Л ХХК, М ХХК, М ХХК, М ХХК, М ХХК, М ХХК,  М ХХК, М ХХК, М ХХК, Н.Н, Н ХХК, Н ХХК, Н ХХК, Н ХХК, О ХХК, Ө ХХК, Ө ХХК, П ХХК, С ХХК,  С ХХК, С хэлтэс, С ХХК, С хэлтэс, С ХХК, С ХХК, С ХХК, Т ХХК, Т ХХК, Т ХХК, Т ХХК, Т ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Ц ХХК, Ц ХХК, Ц ХХК, Ц ХХК, Ш ХХК, Э ХХК, Э ХХК, Э ХХК-иудын нэхэмжлэлтэй, П ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хэрэг гүйцэтгэгч Ш.Б, нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, Г ХХК–ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.С, З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л, Г ХХК, Б ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, А ХХК-ийн захирал Х.Д, Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Ц ХХК,  С ХХК, С ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б ХХК-ийн захирал З.Т, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Петроскай ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Петроскай ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 гишүүнтэйгээр байгуулагдсан ба үйл ажиллагааны гол чиглэл нь гадаад худалдаа, худалдааны зуучлал, хүнсний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг болно.

Тус компани  сүүлийн жилүүдэд тогтмол хөрөнгө оруулалт байхгүй, удирдлагын оновчгүй менежментээс шалтгаалж ихээхэн хэмжээний өр төлбөртэй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч өнөөдрийн байдлаар өр төлбөртэй болж үйл ажиллагаа огт явуулаагүй байгаа бөгөөд 2014 оноос эдийн засгийн нийтлэг хямрал ч дээрх байдалд нөлөөлсөн гэж үзэж байна.

Компанийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 248 хувь хүн, хуулийн этгээдэд 1,861,136,133.12 төгрөгийн өртэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 23,591,938.07 төгрөгийн өртэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 146,838,750 төгрөгийн, нийт 2,031,566,821.19 төгрөгийн өртэй, мөн цаг хугацааны байдлаар 23 хувь хүн хуулийн этгээдээс 164,370,360.88 төгрөгийн авлагатай, Нэмэгдсэн өртгийн албан татварын авлага 90,245,941.17 төгрөгийн нийт 254,616,302.05 төгрөгийн авлагатай байна.

Дээр дурдсан өглөг, авлагын зөрүү  болоод өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас шалтгаалж цаашид бусдад өгөх төлбөр нэмэгдэж болзошгүй, хувьцаа эзэмшигч болон удирдлагын зүгээс хөрөнгө оруулалт хийж дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа тул Петроскай ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

1. Нэхэмжлэгч Агмарко ХХК-ийн захирал шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оноос Петроскай ХХК-тай  бүтээгдэхүүн борлуулах гэрээ байгуулж гэрээ байгуулсан өдрөөс эхлэн өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлсэн боловч 2014 оны 10 дугаар сараас тус компани барааны төлбөрөө төлөхгүй гэрээнийхээ үүргийг зөрчиж эхэлсэн. Дээрх компани төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж мөн тохиролцоонд хүрэхийг хичээж бүтээгдэхүүн нийлүүлтлээ зогсоосон байсныг нээж буулт хийх зэрэг арга хэмжээ авсан боловч 8,214,270 төгрөгийн барааны төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Петроскай ХХК нь тус шүүх дээр дампуурлын хэрэг үүсгэсэн байгаатай холбогдуулан манай компанийн  өр авлагыг энэхүү хэрэгт  хавсарган шийдүүлэх хүсэлтэй болно. Иймд бидний хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч “Амно” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Петроскай ХХК, Амно компанийн хооронд байгуулсан бараа бүтээгдэхүүн борлуулах, хамтран ажиллах 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Петроскай ХХК манайхаас авсан бараа бүтээгдэхүүний үнийг дутуу төлж манай компанийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 4.025.434 төгрөгийг дутуу төлж хохироож байна. Манай компаниас Петроскай ХХК-ийн захирал Т.Төгсбаяраас уг мөнгийг төлөхийг шаардсан боловч компани төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр өдийг хүртэл төлөхгүй биднийг хохироож байна.

Иймд 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2 талын тооцоо нийлсэн актаар Петроскай ХХК-аас манай компанид төлөх 4.025.434 төгрөг мөн эрх зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс 400.000 төгрөг нийт 4.425.434 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч А.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.06.05-ны  өдөр Петроскай ХХК-тай жимс жимсгэнэ борлуулах зорилгоор нэг сарын хугацаатай 1 квм талбайг  1,200,000 төгрөгт тооцон  талбай түрээслүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Энэ хугацаанд хоёр тал  гэрээний үүргээ ямарч асуудалгүй нэг сарын түрээсийн гэрээ дуусгавар болсон.2014.07.18-ны өдөр Петроскай ХХК-тай жимс жимсгэнийн Борлуулалтын түрээсийн шимтгэлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан.Шимтгэлийн борлуулалтын 18-20 хувь байхаар гэрээний 1.5 д тусгаж энэ тал дээр харилцан тохиролцсон бөгөөд  төлбөр тооцоог гэрээний 2.1 д зааснаар сард 2 удаа тооцоо нийлж төлбөрт хугацаанд борлогдсон нийт барааны үнийн дүнг үндэслэн гэрээний 2.2 д заасан аргачлалаар  тооцсон төлбөрийг нэхэмжлэхийг үндэслэн борлуулалтын орлогыг ажлын 1-2 хоногт багтаан А.Амгалан миний Хаан банкны 502682051 дансруу шилжүүлж байхаар тохирч хамтран ажилласан. Гэрээний 2.2-т нийт кассаар гарсан борлуулалтын НӨАТ-гүй дүнгээс хямдрал  /карт/ гэрээний 1.5 д заасан шимтгэлийг тус тус хасаад үлдэх дүн дээр НӨАТ нэмэх замаар борлуулалтын буцаалтыг тооцно гэж заасан болно. Петроскай ХХК 2014.07.17-ны өдрөөс эхлэн жимс, жимсгэнэ нийлүүлж Шимтгэлийн харилцагчийн борлуулалтын тайланг үндэслэн барааны  төлбөрийн Хаан банкны 5026582051 тоот дансаар дамжуулан хүлээн авч гэрээ хэвийн үргэлжлэж байгаад 2014.08.27-ны өдрийн тооцооноос эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин барааны тооцоог хэсэгчлэн дансанд байршуулж төлбөрийн үлдсэн хэсгийг нь гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн байршуулж гэрээгээ удаа дараа зөрчиж цаашид барааныхаа  төлбөрийг барагдуулах чадваргүй болж эхэлсэн тул би 2014.10. дунд үеэс дахин бараа нийлүүлэхээ больсон. 2014.07.17-2010.10.28-ны өдөр хүртэл хугацаанд нийт кассаар борлогдсон тухайн үнийн дүнгээс гэрээнд тусгагдсан шимтгэл болон бусад хасагдах ёстой үнийн дүнг хасаад Петроскай ХХК ийн зүгээс надад төлөх үнийн дүн 33,389,229 төгрөг болсон.Ингээд барааны нийт төлбөр 33,389,229 төгрөг авах ёстойгоос бэлнээр 4,830,406 төгрөгийг бэлэн бусаар буюу Хаан банкны дансаар 23,514,315 төгрөгийг хүлээн авсан. Зөрүү үлдэгдэл болох 5,044,508 төгрөгийг гэрээний 5.3 д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 05 хувийн алданги 2015.02.17-2015.08.02-ны өдөр хүртэл 135 хоногийн алданги нийт 8,449,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Алко трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Алко Трейд ХХК нь Петроскай ХХК-тай 2011 оны 12 дугаар сараас хойш бүтээгдэхүүн борлуулахад хамтарч  ажиллаж ирсэн  билээ. Энэ хугацаанд зээлээр авсан бүтээгдэхүүнийг борлуулсан дүнгээр тооцоог барагдуулдаг байсан боловч 2014 оны 06 дугаар сараас хойш  тооцоо хийгдээгүйн улмаас  2014 оны 8 дугаар сараас бүтээгдэхүүн нийлүүлэлт зогссон. Тус Петроскай ХХК–д өнөөдрийг хүртэл  өр барагдуулах зорилгоор албан тоот хүргүүлэх болон хариуцсан ажилтанг өөрийн биеэр удаа дараа явуулсан боловч  манай компанийн төлбөрийг барагдуулаагүй.Иймд Алко трейд ХХК-ийн  авлага болох 43,961,170 төгрөг Петроскай ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Анунгоо ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Проктщр энд Гамбл, Nestle Wrigley компаниудын албан ёсны эрхтэйгээр борлуулах үйл ажиллагаа явуулдаг.Петроскай ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах 1422/51 тоот гэрээг 2014.03.19-ний өдөр байгуулсан. Тус компанийн 2014 онд зээлээр худалдах худалдан авах  авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 7,756,860 төгрөгийг өнөөдрийг хүртэл хүртэл манай компанид өгөөгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрийг худалдсан эсэхээс үл хамаарч сар бүрийн 15,30-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ  биелүүлэхгүй байна. Иймд Петроскай ХХК-иас зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 7,756,860 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Петроскай ХХК нь Арвайн үндэс ХХК-тай 2012.10.17-ны өдөр зээлээр бараа бүтээгдэхүүн авч  төлбөрийг сарын эцэст бүрэн төлөхөөр харилцан тохиролцож  Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах гэрээг байгуулж хамтран ажиллаж ирсэн. Борлуулагч Петроскай ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй цаг хугацаандаа бараа бүтээгдэхүүний төлбөрийг өгөхгүй байсан бөгөөд төлбөрийг удаа дараа шаардахад төлбөр төлөх боломжгүй учир графикаар төлбөрөө  барагдуулна гэж тайлбарласаар ирсэн.Петроскай ХХК нь бараа бүтээгдэхүүний авлага 20,944,162 төгрөг, Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээний 5.10-д заасны дагуу Хугацаа хэтэрсэн хоног  тутамд төлөгдөөгүй үнийн  дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу 10,472,081 төгрөгийг компанид төлөхөөр болоод байна. Иймд Петроскай ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр алданги нийт 31,416,062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7.  Нэхэмжлэгч Ай Эн И Ёи Эс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай ХХК нь Петроскай ХХК-тай 2013.03.22-ны өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Гэрээнд заасны дагуу Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн цаг хугацаанд нь тооцоо нийлэн борлуулсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг авдаг байсан. 2014.12.31-ний өдрөөс тасалбар болгоод тооцоо нийлж зарагдаагүй бараагаа буцаан аван 2015.05.28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Петроскай ХХК 1,240,689 төгрөгийн өглөгтэй гарсан боловч  өдийг хүртэл ямар нэгэн  тооцоо хийгээгүй тул үндсэн төлбөр 1,240,689 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 34,326 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч Батдайз ХХК шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Бат дайз ХХК нь Талст цэвэр усыг үйлдвэрлэн гаргадаг үндэсний үйлдвэрлэгч компани. 2013.09.12-ноос гэрээ байгуулан  Петроскай ХХК-ийн захиалгын дагуу талст цэвэр усыг нийлүүлдэг байсан ба худалдан авалтын төлбөрөө сар бүрийн 10-аас өмнө тооцоо нийлж 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.Гэтэл хариуцагч тал болох Петроскай ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй төлбөр тооцоог барагдуулаагүй байснаас 19,899,740 төгрөгийн өртэй болсон.Тооцоо нийлсэн акт гарсны дараа 500,000 төгрөгийг төлж үлдсэн  төлбөрийг төлөхгүй байгаа  тул манай компанид 19,399,740 төгрөгийн өртэй байгаа тул гэрээнд заасан үүргийг биелүүлж манай компанид учирсан хохирлыг хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч Баясах хульж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай ХХК  Петроскай ХХК-тай 2014.01.20-ны өдөр байгуулсан №014/0665 тоот Худалдааны  хамтран ажиллах гэрээний дагуу 2014 онд нийт 6,862,360 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн.Петроскай ХХК нь манай нийлүүлсэн барааг зарж борлуулсан боловч манай компанид огт төлөлт хийхгүй байна. манай компанийн зүгээс удаа дараа төлбөр төлөхийг шаардаж нэхэмжлэл бичиж өгч уулздаг боловч ямар нэгэн үр  дүн гараагүй. 2015.03.09-ний өдрийн байдлаар 6,862,630 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд петроскай ХХК-с гаргуулж манай байгууллагыг  хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгч Сютл бимэкс ХХК шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани Петроскай ХХК-тай 2011.11 дүгээр сараас хамтран ажиллаж эхэлсэн. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулахаар тохиролцож Петроскай ХХК-д 2015 оны 01 дүгээр сар хүртэл 4,588,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн.Гэсэн хэдий ч төлбөрийг төлөхгүй шалтаг хэлэн хойшлуулсаар манай компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн. Иймд Петроскай ХХК-иас 2015.01.15 ны өдрөөс 2015.01.26-ны өдрийг хүртэлх Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт 4.588.000 төгрөг, алданги 2,294,000 төгрөг нийт 6,882,000 төгрөгийг гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

11. Бимэкс ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Петроскай ХХК-тай 2013.11.12-ны өдрийн №06-12 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж ирсэн. Энэхүү гэрээгээр манай компани Петроскай ХХК-д Хаан брэндийн кофе цай фрутоняня  брэндийн хүүхдийн нухаш жүүс сок Munvhy s бэндийн пичень, чингис энержи дринк, макфа болон смак брэндийн гоймон гэх мэт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ба борлуулгч нийлүүлсэн барааны төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнээс үл хамааран тухайн бараа бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 25-наас 28-ны өдрийн дотор төлж тооцоо хийхээр тохиролцсон. Петроскай ХХК нь 2014.09 дүгээр сар хүртэлх нийлүүлсэн барааны үлдэгдэл 11,185,960 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн төлбөр 11,185,960 төгрөг алданги 5,592,980 төгрөг нийт 16,778, 940 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

12. Грийнсити ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани Петроскай ХХК-тай 2014.05.02-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээг 2015.05.02-ны өдөр хүртэл байгуулсан.Петроскай ХХК нь манай компанийн бараа бүтээгдэхүүнийг захиалж борлуулдаг бөгөөд төлбөр тооцоог сар бүрийн 25-28ны өдрүүдэд хийж дуусгахаар гэрээнд заасан. Петроскай ХХК манай компанитай 2015.04.22-ны өдөр тооцоо хийхэд 15,587,570 төгрөгийн өглөгтэй болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. Грийнсити ХХК 2015.04.22-ны өдрийн №417 тоот албан бичгээр 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуудлахар мэдэгдсэн боловч өнөөг хүртэл барагдуулаагүй. Үүнээс хойш Петроскай ХХК-иас 04.29-ний өдөр 103,200 төгрөгийн барааг буцаан авч 15,484,365 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тооцоо нийлсэн актаар баталгаажсан. Иймд үндсэн төлбөр  15,484,365 төгрөг алданги 3,838,313 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 254,563 төгрөг нийт 19,577,241 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

13. Нэхэмжлэгч Биплас Монголиа ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Биплас Монголиа ХХК нь Петроскай ХХК-тай 2014.07.01-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулан FRIENDLY MART  сүлжээ дэлгүүрүүдэд  миний бяцхан Пони нэрийн зурагт номыг нэг бүрийн нийлүүлэлтийн үнэ 4000 төгрөг тусгай дугаарын нэг бүрийн нийлүүлэлтийн үнэ 8000 төгрөг, буддаг бас тоглодог номын нэг бүрийн нийлүүлэлтийн үнэ 8000 төгрөгөөр  тооцож  харилцан тохиролцож барааны борлуултаар тооцоо хийх нөхцөлөөр нэг жилийн гэрээ хийсэн. Бид гэрээнд заасны дагуу 2014.09.11-ний өдрөөс  эхлэн нийт сүлжээ супермаркеруудада бүтээгдэхүүнээ нийлүүлэлт хийж тухайн компанийн санхүүгийн албатай 5 удаа борлуулалтын тооцоо хийж 9 нэхэмжлэл өгсөн боловч ямар ч тооцоо манай дансанд орж ирээгүй удаантай холбоотой 2015.05.05-ны өдрөөс дахин уулзаж нийлүүлэлт хийснээс үлдэгдэл болох бүх номоо татан авалт хийж нийт хугацаанд борлуулагдсан номын дүнд дахин нэхэмжлэл өгсөн.Петроскай ХХК одоогоор борлуулалтын 3,444,000 төгрөгийг бид удахгүй төлнө бага багаар төлнө гэж хэлэхэд нь  бид зөвшөөрсөн боловч  өнөөг хүртэл төлөөгүй гэрээний хугацаа дууссан. Петройскай ХХК-иас номын борлуулалтын үнэ 3,444,000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 70060 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

14. Нэхэмжлэгч Блю-Хорс Трейдинг ХХК шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Петроскай ХХК-д бараа нийлүүлсэн үнийн дүн 5,022,530 төгрөгийг шүүхийн 2015.04.02-ны өдрийн 2314 тоот эвлэрлийн захирамжийн дагуу график гарган төлөхөөр эвлэрсэн боловч  хариуцагч тал шүүхийн захирамжийг үл ойшоосон тул 2015.05.26-ны өдрийн 17359 дугаартай албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байх хугацаанд Петроскай ХХК дампуурлын хүсэлтийг хүлээн авсан шүүх хурлыг мэдээгүй болно. Ингээд манай байгууллага хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаснаар шүүгчийн 2015.09.16-ны өдрийн 29292 тоот захирамжаар хугацаа сэргээсэн. Петроскай ХХК-иас  нэхэмжлэж байгаа  барааны үнэ 4,975,250 төгрөгийг тэмдэгтийн хураамж 47,280 төгрөг нийт 5,022,530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

15. Нэхэмжлэгч Брейд бэйкери ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Петроскай ХХК-тай 2014.03.031-ний өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх  борлуулах хамтран ажиллах  гэрээг байгуулан  ажилласан. Энэхүү гэрээний дагуу Петроскай ХХК-д талх, нарийн боов нийлүүлдэг байсан. 2014.07.01-нйи өдрөөс 2015.03.31-ний өдрийг дуустал хугацаанд авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 5,961,830 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарсныг харилцан баталж тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч  худалдан авагч  тал одоог хүртэл уг төлбөрийг  төлөхгүй санхүүгийн хувьд хүндэрсэн байна. Иймд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн  үлдэгдэл төлбөр 5,961,830 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

16. Нэхэмжлэгч Вельмон трэйд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013.12.03-ны өдөр Петроскай ХХК-тай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээг байгуулан захиалгын дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээг байгуулан захиалгын дагуу бүтээгдэхүүнээ  тогтоосон хугацаанд түргэн шуурхай тасралтгүй нийлүүлэн ажилласаар ирсэн.2013.12.24-ний өдрөөс 2015.02.03-ны хооронд нийт 9,860,040 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлснээс барааны төлбөрт 1,086,544  төгрөг хүлээн авсан. Манай байгууллагын санхүүгийн албанаас удаа дараа төлбөр тооцоо барагдуулахыг мэдэгдсэн боловч тус байгууллага нь  гэрээнд  заасан  хугацаандаа  төлбөр  тооцоог шилжүүлээгүйн улмаас 8,773,496 төгрөгийн өртэй ба төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд бараа бүтээгдэхүүний төлбөр болох 8,773,496 төгрөгийг хариуцагч Петрйскай ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

17. Нэхэмжлэгч Глобал Бридж ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани 2013.09.05-ны өдөр Петроскай ХХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр  зээлээр бараа нийлүүлж байсан ба 2014.08.31-нд 13,898,480.30 төгрөгийн бараа нийлүүлж 2014.09.30-нд 5,139,200 төгрөгийн барааг тус тус нийлүүлсэн.2014.10.01-нд 187,979.70 төгрөгийг илүүдэл орлогоор авч нийт 19,225,660 төгрөг төлөх ёстой байснаас 2014.10.01-нд 571,130 төгрөг, 2015.01.12-нд 2,000,000 төгрөг,2015.01.14-нд 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн.Петроскай ХХК нь одоо 13,654,530 төгрөгийн өртэй байгаа ба энэ нь 2015.04.15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан.Бид хариуцагчаас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан бөгөөд гэрээний 5.5-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг тооцон нийт 12,971,804 төгрөг болсон ба Иргэний хуульд нийцүүлэн үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй тэнцэх алданги 6,827,265 төгрөг нийт 20,481,795 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

18. Нэхэмжлэгч Гранд тотал ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Грандтотал” ХХК нь Петроскай ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр барааны борлуулалтаар тооцоо хийх нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн. 2015 оны 02 дугаар сараас хойш барааны тооцоогоо хийлгүй хойшлуулж явсаар 2015 оны 05 дугаар сар хүртэл явсан тул манай компани барааны нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд өнөөг хүртэл төлбөрөө төлөхгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн актаар 697.434 төгрөгийн өртэй гарсан болно. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3% алданги болох 02 дугаар сарын төлөгдөөгүй үнийн дүн 138.274 төгрөгөөс 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 120 хоногийн алданги 49.778 төгрөг, 03 дугаар сарын төлөгдөөгүй үнийн дүн 322.960 төгрөги йн 89 хоногийн алданги 86.230 төгрөг, 04 дүгээр сарын төлөгдөөгүй үнийн дүн 236.200 төгрөгийн 59 хоногийн алданги 41.807 төгрөг байна.Үндсэн төлбөр 697.434 төгрөг, түүний алданги болох 177.815 төгрөгийн хамт нийт 875.249 төгрөгийг хариуцагч “Петроскай” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

19. Нэхэмжлэгч Дельмонте ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Петроскай” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн манай компаниас тус компанид БНСУ-аас импортолдог жүүс, ус, кофег нийлүүлж эхэлсэн ба барааг зээлээр өгч барааны үнийг борлуулалтаар гэж тохирон хамтран ажилласан. Төлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлж, захирал Т.Төгсбаяртай төлбөрийн график тохирон төлбөрийг нэхэмжилж байсан боловч өнөөг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд “Петроскай” ХХК-иас барааны үнэ 7.499.946 төгрөг, алданги 5.407.119,14 төгрөг нийт 12.907.065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

20. Нэхэмжлэгч Дельто авто сервис ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21215 дугаар захирамжаар “Петроскай” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.Манай компани 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Петроскай” ХХК-тай “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулан хамтран ажиллаж ирсэн бөгөөд бид гэрээний үүргээ биелүүлэн ямар нэгэн зөрчил гаргаагүй ба бараа бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж байсан. Гэтэл 2013 оноос эхлэн “Петроскай” ХХК нь манай компанийн барааны борлуулалтын үлдэгдэл 8.981.538 төгрөгийн төлбөрийг хугацаанд нь барагдуулахгүй байсан. Бид удаа дараа тооцоо нийлж, албан хүсэлт өгсний хариуд “Петроскай” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14/01-21-01 тоот мэдэгдлээр 8.981.538 төгрөгийн өрийг барагдуулах график гаргаж өгсөн. Гэвч 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2.981.530 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус манай компанид шилжүүлж 5.000.000 төгрөгийн өрийн үлдэгдлийг графикийн дагуу төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрлээ. 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш манай компанид барааны борлуулалт гэж ямар нэгэн төлбөр өгөөгүй ба 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх графикийг тооцоо нийлсэн актын хамт харилцагчийн гүйлгээгээр баримт болгон үйлдсэн. Худалдааны хамтран ажиллах гэрээний 7.1-д заасны дагуу Талууд гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, төлбөрийн чадваргүй болох, татан буугдах, эрүү иргэний болон захиргааны хариуцлага хүлээх болон давагдашгүй хүчин зүйлийн буюу бусад харилцаа нь төлбөр, хохирол, зардлыг төлөх үүргээс чөлөөлөхгүй болно гэсэн заалтын дагуу манай компани нь “Петроскай” ХХК-иас үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байна.Иймд манай компанийн нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийг “Петроскай” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

21. Нэхэмжлэгч Иргэн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Иргэн ******* миний бие 2013.08.30-ны өдөр Петроскай ХХК-тай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээг байгуулан хүүхдийн буддаг номыг 3900 төгрөгөөр нийлүүлэхээр 28%-ийг суутгуулан 2800 төгрөгөөр орлого өгч ирсэн. 2015.05.18-ны өдөр хамгийн сүүлд тооцоо нийлсэн актаар үйлдсэн бөгөөд үлдэх нэхэмжлэлийн дагуу одоог хүртэл мөнгө шилжүүлж тооцоо барагдуулахгүй байна. Иймд борлуулагдсан барааны үнэ 521,800 төгрөгийг Петроскай ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

22. Нэхэмжлэгч Дөрвөн-Өлзий ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009.12.10-ны өдөр зээлээр бараа бүтээгдэхүүн авч төлбөрийг сарын 20-нд тооцоо нийлж бүрэн төлөхөөр харилцан тохиролцож Зээлээр бараа борлуулах гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Борлуулагч Петроскай ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй цаг хугацаандаа бараа бүтээгдэхүүний төлбөрийг өгөхгүй байсан бөгөөд төлбөрийг өгөхийг олон удаа шаардаж байсан боловч төлөх боломжгүй гээд графикаар  төлбөрөө барагдуулна гэж тайлбарласнаар өдийг хүрлээ. Петроскай ХХК бараа бүтээгдэхүүний авлага 9,308,020 төгрөг Зээлээр бараа борлуулах гэрээний 4.6-д заасны дагуу худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног  тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 1,954,684  төгрөг нийт 11,262,704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

23. Нэхэмжлэгч Ентүм Алтай ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оноос хамтран ажиллаж байгаа ба борлуулалтаар бараа бүтээгдэхүүнийхээ тооцоог хийдэг. Тус компани нь манай компаниас авч борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өгөхгүй тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Петроскай” ХХК-аас барааны үнэ 2.675.314 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

24. Нэхэмжлэгч Жагаасанрайс ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "Жагаасанрайс” ХХК нь "Петроскай" ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Энэ гэрээний дагуу манай "Жагаасанрайс” ХХК нь "Петроскай" ХХК-д хөлдөөсөн бууз, банш, малын жижиглэсэн цул махыг нийлүүлсэн юм. Бидний хооронд байгуулсан гэрээ 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацаа нь дууссан тул гэрээг сунгаж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан юм. Гэрээний дагуу ажиллаж байх үед “Петроскай” ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийн заримыг нь төлдөггүй байсан юм. Манай компани "Петроскай" ХХК-д хандаж гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай шаардлага тавихад тус “Петроскай” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрч хүлцэл өчиж төлбөрийг барагдуулах тухай албан бичгийг гурван удаа манай компанид ирүүлсэн юм. Гэсэн хэдий ч одоог хүртэл “Петроскай” ХХК нь төлбөрийг төлөхгүй байгаа тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна.Иймд “Петроскай” ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр 20.408.924 төгрөг, байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.12-т заасан заалтыг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги болох 10.204.462 төгрөг нийт 30.613.386 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

25. Нэхэмжлэгч Жи Ти Ди Эм ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Петроскай ХХК-тай 2013.03.07-ний өдрөөс эхлэн бараа худалдах, худалдан авах гэрээ /2014.05.26-нд шинэчилсэн/ байгуулан одоог хүртэл хамтран ажиллаж ирсэн. Жил бүр өглөг, авлагын тооцоог нийлж тооцоо нийлсэн актаар баталгаажуулж ирсэн 2014.10.27-ноос хойш борлуулалтын тооцоог огт хийгээгүй бөгөөд төлбөр тооцоо   хийхийг шаардсан нэхэмжлэл удаа дараа хүргүүлсэн боловч өдийг хүртэл төлбөрийг төлөөгүй. 2015.05.27-ны өдрийн хоёр талын тооцоо нийлсэн актаар 10,230,200 төгрөгийн үлдэгдэлтэй  баталгаажсан болно. Иймд Петроскай ХХК-иас 10,230,200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 178,635 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

26. Нэхэмжлэгч Живэртийн Оргил ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Петроскай ХХК-тай 2011 оноос чацарганы ундаа, шүүс худалдан борлуулах гэрээ байгуулж хамтран ажиллаж хэлсэн бөгөөд удаа дараа төлбөрөө нэхэмжлэлийн дагуу хугацаанд нь шилжүүлэхгүй гэрээгээ зөрчиж, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжилсэн барааны үнэ 2.765.422 төгрөг,төлбөрийн алданги 553.084,4 төгрөг, тэмдэгтийн хураамж 59.196,75 төгрөг, нийт төлбөр 3.377.703,15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

27. Нэхэмжлэгч Зебра Интернэшнл дистрибюшин ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай  компани Петроскай ХХК-ийн Friendly mart сүлжээ дэлгүүртэй 2013 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулж ирсэн. Гэвч тус компани 2014.08 дугаар сараас эхлэн зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг эргэн төлөлт хийхгүй  манай компанид их хэмжээний хохирол учруулаад байна. Иймд  Петроскай ХХК-ийн Friendly mart сүлжээ дэлгүүрийн  төлбөл зохих 8,308,624 төгрөгийг зохих хуулийн дагуу шийдвэрлэж манай компанийн хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

28. Нэхэмжлэгч Зона трейдинг фүүдс ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Петроскай ХХК-тай худалдааны гэрээ байгуулан хамтран ажилласан.Петроскай ХХК үйл ажиллагаа зогсонги байгаагаа нуун дарагдуулж  хуурч мэхлэх зорилгоор 2014.12.03-гы өдрөөс 2015.01.25-ны өдрийг хүртэл нийт 22 удаагийн давтамжтайгаархудалааны менежер С.Эрдэнэжаргалаас 13,759,520 төгрөгийн бараа бүтээгдэхүүн татан авалт хийсэн. Гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоог хийгээгүйн улмаас манай компани 2015.05.19-ний өдрөөс тус  байгууллагаас 1,895,544 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буцаан авсан.Өнөөдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 11,863,976 төгрөгийг төлөөгүй байгаа тул Петроскай ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

29. Нэхэмжлэгч Зочин хүнс ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Зочин хүнс ХХК Петроскай ХХК-тай 2014.02.13-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн. Уг гэрээнд сар бүрийн 05-ны өдөр барааны тулгалт хийж 25-ны өдөр тооцоо хийж байхаар тусгасан Гэвч Петройскай ХХК нь гэрээгээ байнга зөрчин тооцон хийх асуудал дээр  хойрго хандсаар ирсэн бөгөөд манайх нийлүүлтээ албан ёсоор 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зогсоосон болно. Гэвч барааны үлдэгдэл тооцоо 5,155,000 төгрөгийг өнөөг хүртэл хийхгүй байгаа бөгөөд маш олон удаа нэхэмжлэх өгсөн боловч асуудлыг шийдэж чадаагүй.Иймд хариуцагч Петроскай ХХК-иас 5,155,000 төгрөгийг гаргуулж  компанийг хохиролгүй болгон өгнө үү гэжээ.

30. Нэхэмжлэгч ЗСНБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЗСНБ” ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 11 тоот хаягт байрлах, “Метромолл” их дэлгүүрийн В1 давхарт 852 м.кв талбай бүхий ажлын байрыг үйлчилгээ эрхлэх зориулалтаар, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 жил 2 сар, 17 хоногийн хугацаатай, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 9.900.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар 18-ны өдөр хүртэл сарын 11.502.000 төгрөгөөр, мөн ашиглалтын төлбөрийг сар бүрийн түрээсийн төлбөр дээр нэмж авах нөхцөлтэйгээр түрээслэхээр “Петроскай” ХХК-тай харилцан тохиролцож, талууд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр № В1-00-62 тоот “Түрээсийн гэрээ” байгуулсан.Түрээслүүлэгч “ЗСНБ” ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад үйлчилгээ эрхлэхэд нь зориулж ажлын байрыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн.Гэтэл түрээслэгч нь түрээсийн гэрээний 2.2-т “Түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор бэлнээр болон дансанд төлөх”, 2.3-т “Түрээсийн болон ашиглалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөх”, 4.2.3-т “Түрээс болон ашиглалтын төлбөрийг түрээсийн талбай чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд тогтмол тогтоосон хугацаанд төлөх”-т заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн.Талууд түрээсийн гэрээний хугацаа дуусахын өмнө буюу 2015 оны 02 дугаар сарын 10- ны өдөр “Түрээсийн гэрээний төлбөрт тооцоо нийлсэн акт” үйлдсэн бөгөөд актаар түрээслэгч нь 44.758.950 төгрөгийн түрээсийн болон ашиглалтын төлбөрийн үлдэгдэлтэй. Иймд “Петроскай” ХХК-иас түрээсийн төлбөр 44.758.950 төгрөг, ашиглалтын төлбөр 2.016.139 төгрөг, алданги 18.690.000 төгрөг нийт 65.465.089 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

31. Нэхэмжлэгч Интеркатеринг ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Интер Катеринг ХХК нь 2009 оноос эхлэн хүнсний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба чанарын баталгаатай эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүдийг харилцагч байгууллагууддаа найдвартай, харьцангуй хямд үнээр нийлүүлэн ажилладаг. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Петроскай” ХХК-тай Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “Петроскай” ХХК-ийн сүлжээ дэлгүүр болох “Friendly mart” дэлгүүрийн салбаруудаар “Интеркатеринг” ХХК-ийн Герман, Польш, Молдав зэрэг улс орнуудаас импортлон оруулж ирж дотоодын хэрэглэгчиддээ нийлүүлдэг хүнсний бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар болсон.Гэрээ байгуулснаас хойш 50 гаруй удаагийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд “Петроскай” ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөлгүй явсаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хоёр байгууллагуудын хоорондын Тооцоо нийлсэн актаар Петроскай ХХК нь Интеркатеринг ХХК-д төлбөл зохих 12.060.407 төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй байсан. Петроскай ХХК-д удаа дараа төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу тайлбар өгөлгүй өдийг хүрсэн байна. Иймд Петроскай ХХК-аас 12.060.407 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

32. Нэхэмжлэгч Итозмон ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай ХХК нь Петроскай ХХК-тай 2013.01.28-ны өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулан 1 жил 8 сар сарын хугацаанд хамтран ажиллахдаа тус компанийн friendly mart сүлжээ дэлгүүрээр борлуулж байгаад 2014.9 сарын байдлаар 11,273,541 төгрөгийн бараа борлуулснаас 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж одоогийн байдлаар 9,273,541 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Бид бараагаа гэрээний дагуу  2014.09.18-ны өдрийг хүртэл нийлүүлсэн ба дээрх хугацаанд тус компани 201.07.01-ний борлогдсон барааны  мөнгөө төлөхгүй  байсан  учраас 2 мэдэгдэл явуулсан. 2014 оны 10 н эхээр  бараагаар  татан  буцаалт хийсэн. 2015.02 сард  Ч.Одбаяр би Төгсбаярын хойноос  арайхийж хөөцөлдөн уулзахад шүүхэд өгч болохгүй хамтран ажиллая манай худалдагч  нарын дунд уралдаан зарласан байгаа танай компани урамшуула, дэлгүүрийн тоног төхөөрөмж  авлагын оронд ав гэх зэрэг  ярилцаж байсан  боловч  шүүхэд  дуудагдаж  байгаагаа тас нуусан байна. 2015.04 дүгээр сард  би өөрөө  биечлэн  уулзахад зөвхөн танай компани вино зарья гэсэн.Манай  компани хөрөнгө оруулагч Итали  хүн, бид 2015.07.01-ний олон нийтийн хэвлэлээр зарласан үед гадагшаа явж таарсан байна. Төгсбаяр гүйцэтгэх захиралтай эвлэрэн зохицох тухай бодож байсан нь хугацаа алдсан байна. Иймд манай компани 9,273,541 төгрөгийг барагдуулж өгнө үү.

33.Нэхэмжлэгч Касс Таун ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4665 дугаар шийдвэрийн дагуу 26.028.317 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

34. Нэхэмжлэгч Кондентер УБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани 2012.09.30-наас эхлэн петроскай ХХК-тай бараа  бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах гэрээ байгуулан 2014.03.10- хүртэл гэрээнд заасан  хугацаандаа бараа бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлж ирсэн болно. 2012.09.30- наас 2014.03.10-ний өдрийг хооронд 61,741,280 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс бараа буцаалт 310,580 төгрөг ба шилжүүлсэн мөнгө нь 23,319,632 төгрөг байна. Иймээс үлдэгдэл төлбөр болох 34,111068 төгрөгийг хамтран ажиллах гэрээний 5.12-д зааснаар алданги болох 2014.04.01-2014.11.09- хүртэлх 223 хоногийн 19,055,534төгрөгийн хамт 53,166,602 төгрөгийг нэхэмжилсэн болно. Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015.02.10-ны өдрийн 1119 дүгээр захирамжаар 57,166,602 төгрөгийг Петроскай ХХК-с  Кондитер-УБ  гаргуулж  өгөхөөр болсон гэжээ.

35. Нэхэмжлэгч Кэй Өү Би И Интернэйшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Кэй Өү Би И Интернэйшнл ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Петроскай ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу бид тухай бүр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн боловч өнөөг хүртэл манай байгууллагын дансанд 100.000 төгрөгөөс өөр мөнгө шилжүүлээгүй. Петроскай ХХК нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дампуурлаа зарласан тул байна. Иймд Петроскай ХХК-иас 4.472.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

36. Нэхэмжлэгч Лежендари феникс ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Петроскай ХХК-ний харьяа Friendly mart хүнсний дэлгүүр  манай компаниас 2013,2014 онуудад 2,189,440  төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлээр авч 1,087,094  төгрөгийг төлж үлдэгдэл 1,102,346 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд Петроскай ХХК-иас одоо төлбөрийн чадваргүй дампуурсан. Иймд 1,102,346 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 37. Нэхэмжлэгч Ливингпөлл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Петроскай ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж 6.202.926 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 114.197 төгрөгийг гаргуулах 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4427 тоот шүүхийн шийдвэр гарсан. Петроскай ХХК нь тус шүүхэд компани дампууруулах хүсэлт гаргасан байгаа тул дээрх шийдвэрийн дагуу нийт 6.317.123 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

38. Нэхэмжлэгч Мандал Хас ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Петроскай ХХК -тай гэрээ байгуулан "Френдли март" сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн бөгөөд манай компанийн бараа бүтээгдэхүүнийг зарж  борлуулсан мөнгийг өгөхгүй худалд шалтаг тооцсоор итгэл эвдэн залилсан тул өргөдлөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдлөө 8 дугаар сарын 3-нд өгсөн. Хариу гарахыг хүлээн шүүхэд очиход дампуурлыг нь сонин хэвлэлээр зарласныг мэдээгүй хоног хугацаа алдсан.Петроскай ХХК нь манай компаниас 7,550,422 төгрөгийг итгэл эвдэн залилсан тул  төлбөр барагдуулж өгнө үү гэжээ.

39. Нэхэмжлэгч Макс Эксим ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Петроскай ХХК  Макс Эксим ХХК-иудын хооронд 2013.04.22-ны өдөр байгуулсан 10/13 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 20,158,563 төгрөг, гэрээний дагуу алданги болох 10,079,281 төгрөг нийт 30,237,844 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.Петроскай ХХК нь хүнсний болон гоо сайхны  худалдаа эрхлэн ажиллуулж байхдаа манай компанийн импортын бараа бүтээгдэхүүний Сардаа төлөх нөхцөлтэйгээр борлуулах хүсэлт ирүүлснээр Макс Эксим ХХК болон Петроскай  ХХК нар 2014.03.22-ны өдөр 10/13 тоот Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тум гэрээний дагуу Петроскай ХХК Макс Эксим ХХК-иас 2013.04.05-ны өдрөөс 2015.04.15-ны өдрийн хооронд нитй 132,377,803 төгрөгийн үнийн  дүнтэй бараа татан авалтыг хийсэн бөгөөд үүнээс 112,219,240 төгрөгийг Макс Эксти ХХК-д буцаан төлж 20,158,563 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.Иймд манай компанийн зүгээс 2015.05.06-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж Петроскай ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэл гаргасан. Петроскай ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Макс Эксим ХХК-ийн зүгээс Петроскай ХХК-д нийлүүлсэн барааны  төлбөрийн үлдэгдэл 20,158,563 төгрөг гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алданги Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 10,079,281 төгрөг нийт 30,237,844 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

40. Нэхэмжлэгч Монголиан Стар дистрибюшин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компанийн Петроскай ХХК-тай Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдааны салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү хамтын  ажиллагааг талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан СG 05/14 тоот Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр  зохицуулж байсан юм. Гэрээ ёсоор бид  компанид  б араа зэлээр худалдах, худалдан авагч талд сар бүрийн 3,8-ны өдрүүдэд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн ба уг компани нэг сард лангуун дээрээ үлдээж болох барааны үлдэгдэл хэмжээ 8,000,000 төгрөг бөгөөд үүнээс илүү гарсан хэсгийг манай компанид төлөх хэлбэрээр хамтран  ажилладаг юм.Гэтэл худалдан авагч тал талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2,6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасан заалтуудыг удаа дараа зөрчин 2014.09 дүгээр сараас хойш зээлээр авсан барааны төлбөрийг төлөөгүйгээс улбаалан өнөөдрийн байдлаар 12,586,200 төгрөгийг төлбөрийн өр үүссэн байна.Тус авлагыг барагдуулах талаар манай компанийн харилцагч хариуцсан борлуулалтын менежерүүд удаа дараа Худалдан авагчтай уулзах албан шаардлага хүргүүлж, цаашид төлбөрийг барагдуулах талаар хугацаа өгч ирсэн боловч хариуцагчийн зүгээс төлбөр барагдуулах газар тодорхой хариу өгөхгүйгээс гадна төлбөр төлөхгүй өдий хүрсэн. Иймд нэхэмжлэгч би дээлээр худалдсан барааны  үндсэн төлбөр  болох 12,586,200 төгрөгийг 2014.03.26-ны  өдөр байгуулсан СG-05/14 тоот Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 225,243,262 дугаар зүйлүүдэд тус тус үндэслэн шаардаж байгаа бөгөөд Бараа зээлээр худалдах худалдан авах гэрээний 7.2 т зааснаар үүргээ гүйцэтгээгүй хоног тутам 05 хувиар алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 –т хязгаарласнаар үндсэн төлбөрийн 50 хувиар алдангийг тооцож 6,293,100 төгрөг нийт 18,879,300 төгрөгийг нэхэмжлэж байна гэжээ.

41. Нэхэмжлэгч Монройс беверейж ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Петроскай ХХК-ийн "Френдли март" сүлжээ дэлгүүрт манайх бараа нийлүүлдэг байсан юм. Тус компани нь 2014 онд манай нийлүүлсэн барааны мөнгийг шилжүүлээгүй бөгөөд бид сар бүр тооцоо нийлэхээр очихдоо мөнгөө шаардахад удахгүй шилжүүлнэ гэдэг байсан. Г.Пүрэвсүрэн би Т.Төгсбаяртай уулзах гэж олон хоног явсан боловч зугтаагаад уулздаггүй, утсаа авдаггүй байсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөгийг 4 дүгээр сардаа багтаан эхний ээлжид шилжүүлнэ гэсэн амлалтыг бичгээр авсан боловч энэ мөнгийг шилжүүлээгүй. Т.Төгсбаяр нь залилан хийж намайг хохироож байгаа тул Петроскай ХХК-иас нийлүүлсэн барааны үнэ 3.323.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

42. Нэхэмжлэгч Монос Хаусхолд ХХК,  шүүхэд гаргасан тайлбартаа: Монос хаусхолд” ХХК нь “Петроскай” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, 2014 он хүртэл зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж борлуулалтаар тооцоогоо авдаг байсан. Энэ хугацаанд нийт 78.461.340,08 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс борлогдсон барааны тооцоо 57.092.710,08 төгрөгийг авсан.Тус компанитай 2013 оны 10 дугаар сараас хойш бараа нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд одоо үлдэгдэл тооцоо болох 23.000.000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл барагдуулахаар мэдэгдэж, манайд албан бичиг ирүүлсэн боловч өдийг хүртэл барагдуулахгүй байгаа учир үлдэгдэл 21.368.630 төгрөгийг “Петроскай” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

43. Нэхэмжлэгч Мөнх Жиндмэнэ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Мөнх Жиндэмэн ХХК нь 2015.03.09-ний өдрөөс Петроскай ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулан  ажиллаж эхэлсэн.Нийлүүлэгч  болох манай талаас тухайн сард нийт 1,230,049 төгрөгийн үнэ бүхий барааг салбар дэлгүүрүүдэд  байршуулсан. Ингээд 2015.05.04-ний өдрийн байдлаар 140,000 төгрөгийн борлуулалт хийгдэж 872,369 төгрөгийн бараа материалын  тооцоо нийлсэн Төлбөрөө төлөхийг шаардахад шүүхэд хандаад аваарай гэсэн учир 872,369 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

44. Нэхэмжлэгч Мөнхийн болор ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Петроскай” ХХК-тай 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2013 оныг дуустал хамтран ажиллаж хиам, махан бүтээгдэхүүн нийлүүлэн ажилладаг байсан ба тус компани одоог хүртэл бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байна. 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай компани тус байгууллагаас 4.018.930 төгрөгийн авлагатай байсныг удаа дараа шаардсан боловч өрөө барагдуулаагүй байх тул 4.018.930 төгрөгийг “Петроскай” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

45. Нэхэмжлэгч М-Си-Эс-Кока-Коло ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь Петроскай ХХК, түүний Friendly Mart сүлжээ дэлгүүртэй өөрийн компанийн ус, ундааны зүйлийн бүтээгдэхүүнээр хангаж, төлбөрийг тухай бүрд нь авахаар харилцан тохиролцож ажиллаж ирсэн. Талууд хамтын ажиллагаагаа бичгээр баталгаажуулж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах-дараа тооцоогоор худалдан авалт хийх гэрээ” байгуулсан ба энэхүү гэрээний дагуу хариуцагч буюу Петроскай ХХК нь сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд төлбөрийг нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн дансанд тушааж байх үүрэгтэй байсан.Гэтэл хариуцагч нь энэхүү үүргээ гүйцэтгээгүй байсаар нийт авсан бүтээгдэхүүний үнийн дүн 98.000.000 төгрөгт хүрсэн ба хариуцагчийн зүгээс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/06-0 тоот албан бичгээрээ бидэнд энэхүү төлбөрөө графикийн дагуу төлж барагдуулах, хамтран эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүсэлт гаргаж, бид ч саналыг хүлээн авч, төлбөрөө барагдуулахыг хүлээсээр байсан.Гэтэл энэхүү хүсэлтийг гаргах өдрийн байдлаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийн хэмжээ 84.905.020 төгрөг байгаа бөгөөд хэлэлцэн тохиролцсоны дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэж дуусаагүй, төлбөрийн чадваргүйд тооцуулах хүсэлтээ гаргасан зэргийг үндэслэн манай байгууллагын зүгээс авлагаа барагдуулах үүднээс энэхүү компанийн дампуурлыг зарлуулах, дампуурал зарлуулах үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн хувиар оролцох хүсэлттэй байна гэжээ.

46. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нацагдорж овогтой Намуун миний бие БНСАУ-д үйлдвэрлэсэн 10-100 ширхэгтэй төрөл бүрийн нойтон салфетикийг бөөний үнээр буюу хямдруулсан үнээр 2015.01.07-ны өдрөөс нийлүүлж эхэлсэн. Борлуулалт хэвийн сайн цаашдаа хамтран ажиллана гэсэн үүднээс сар бүрийн 10 хоногийн дотор борлуулалтаас хамаарч дансанд чинь автомат тооцоо хийгдээд явахаар тохиролцсон. Бараа нийлүүлснээс хойш нэг удаа нэгч төгрөгийн тооцоо хийгээгүй Иймд Петроскай ХХК-иас 992,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

47. Нэхэмжлэгч Намуун кондитер ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:манай компани Скай трейд ХХК-тай хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус компанийн скай их дэлгүүрүүдэд өөрийн компанийн импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2012оны 4 дүгээр сард алтай холдинг группийн Скай трейдинг ХХК, Петростар ХХК-д нийлж дахин нэг охин компанийн Петроскай ХХК-ийг байгуулан дээрх 2 онин компанийн  менежерүүд бараа нийлүүлэх хүсэлт тавьсан.Петроскай ХХК нь манай компаниас авсан барааныхаа тооцоог тухайн сардаа төлж дуусгах гэрээтэй байсан бөгөөд 2014 оны 4 дүгээр сараас борлогдсон барааны үнийн дүнг  барагдуулаагүй одоогийн байдлаар 13,292,845 төгрөг, алданги 6,696,422 төгрөг нийт 20,089, 267 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

48. Нэхэмжлэгч Наран косметикс ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани Наран группийн охин компани ба АНУ, Франц, Герман, Малайз улсуудаас шид шаазан эдлэл хүүхдийн тоглоом, гоо сайхны бараа оруулж ирдэг түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. Бид Петроскай ХХК-тай 2012.11.20-ны өдрөөс худалдааны  хамтран ажиллах гэрээг хууль дүрмийн дагуу байгуулан бараа бүтээгдэхүүнээ зээлээр нийлүүлэн сар бүр борлуулсан барааны мөнгийг шилжүүлэх зарчмаар хамтран ажилласаар ирсэн билээ. Гэтэл Петроскай ХХК гэрээний дагуу ажиллаагүй бөгөөд бидний бараа бүтээгдэхүүнийг заран борлуулалтыг шилжүүлэхгүй байснаар ийм байдалд хүрлээ. Өнөөдрийн байдлаар 34,313,312 төгрөг байгаа тул асуудлыг шалган компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

49. Нэхэмжлэгч Наран фүүдс шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Петроскай ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Төгсбаяртай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 44.442.281 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд энэ тухай Петроскай ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 ширхэг тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан.Гэтэл уг компани худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийг төлөхгүй манай компанийг хохироож байгаа тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 44.442.281 төгрөгийг Петроскай ХХК-иас гаргуулж манай компанид олгуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

50. Нэхэмжлэгч НРМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Петроскай ХХК НРМ ХХК-ийн борлуулагчаас 2,799,000 төгрөгийн үнэтэй тамхи аваад одоог  хүртэл тооцоо хийгээгүй байна Иймд Петроскай ХХК-иас 2,799,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

51. Нэхэмжлэгч Ов капитал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай Об Капитал  ХХК нь хүнсний үйлдвэрлэл эрхлэн үйл ажиллагаа явуулдаг ба Петроскай ХХК-тай 2012.02.29-ний өдрөөс бараа бүтээгдэхүүн нийлүүлж сар бүр  тухайн компанитай тооцоо хийж авлагаа нэхэмжилж  байсан боловч өнөөдрийг хүртэл нийт 5,625,013 төгрөгийг авч чадаагүй болно. Иймд  Петроскай ХХК-иас авлагын үлдэгдэл болох 5,625,013 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

52. Нэхэмжлэгч Өөшийн нуруу ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Петоскай ХХК-тай 2015.03.19-ний өдрөөс Бараа  бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээг байгуулж 2015.03.25-ны өдрөөс 2015.04.30-ны өдрийг дуустал нийт 827,500 төгрөгийг барааг нийлүүлсэн.Гэрээнд заасны дагуу Петроскай ХХК-д худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй өнөөг хүрч байгаа тул нийт 827,500 төгрөгийг Петроскай ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

53. Нэхэмжлэгч Өү Жи Фамили ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай ХХК нь 2012.09.12-ны өдрийн Петроскай ХХК-тай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээг байгуулан гэрээний дагуу тус компанийн сүлжээ дэлгүүрүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүнийг  бэлэн мөнгөөр болон дараа төлөгдөх нөхцөлөөр худалдан борлуулж, борлуулалтын орлогын 18 хувийг Петроскай ХХК авч байхаар харилцан тохиролцож хамтран ажиллах болсон.Петроскай ХХК нь 2014.06 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнийг манай компанид буцаан төлөхөө больж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч Петроскай ХХК-д итгэл  үзүүлэн,2014.01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014.12. 07-ны өдрөөс 2014.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 19,987,127.04 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дараа төлөгдөх нөхцөлөөр шилжүүлсэн боловч Петроскай ХХК нь өнөөдрийн байдлаар 5,339,909 бараа  бүтээгдэхүүний үнийг төлөөгүй байна.Манай компани Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх /хуучнаар ДИХАШ-ны 1 дүгээр шүүх/ Петроскай ХХК-иас зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 5,339,909 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл  гаргасан ба тус шүүхийн 2015.07.30 ны өдрийн 24154 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед  Петроскай ХХК-ийн хүсэлттэй тус компанийг төлбөрийн чаваргүйд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг шүүх шийдвэрлэж байгаа болох нь Өдрийн сонинд төлбөрийн чадваргүйд болохыг тогтоосон тухай болон нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах хугацаа, журмыг тогтоосон нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байна”  гэсэн үндэслэлээр тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Өү Жи Фамили ХХК-ийн нэхэмжлэлтэй, Петроскай ХХК-д холбогдох иргэний хэргийг Петроскай ХХК-д холбогдох иргэний хэргийг петроскай ХХК-ийн  хүсэлттэй тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгах тухай иргэний хэрэгтэй нэгтгэн Петроскай ХХК-иас бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулсан үнэ 5,339,909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

54. Нэхэмжлэгч Протек ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:манай хоёр компани Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээ байгуулан 2011 оноос АНУ-ын USPC компанийн покерийн хөзөр, Energizer батерейг нийлүүлсээр ирсэн билээ. 2013 оны хагас жилээс хойш борлуулалтын нэхэмжлэлийг шилжүүлэхгүй  удаа дараа шилжүүлнэ гэж худлаа хэлсээр ирсэн тул 2015.03.04-ний  нийт нэхэмжлэлд бичигдсэн дүн болох 6,686,332 төгрөгийг одоо болтол шилжүүлээгүй тулшилжүүлэхйиг хүссэн албан мэдэгдэл хүргүүлсэн болно.Нэхэмжлэлд бичигдээгүй үлдэгдэл бараа болох 5,588,401 бараа борлуулагдсан   ба тооцоо нийлэхээр очиход нягтлан байхгүй захирал алга гэж хойшлуулсаар байсан болно. 2015.01 дүгээр сард захирал Төгсбаяр менежер Гэрэл-Одын хамт оффист биеэр ирээд энэ байдлаас удахгүй гарна үйл ажиллагаа жигдэрнэ  хэсэг хугацаанд хямралтай байна гээд хэлсэн.Манай зүгээс нийт 12,274,733.40 төгрөг шилжигдээгүй байна.2015 оны 01 дүгээр сард 1,269,777 төгрөгийн бараа нийлүүлсэн Иймд нийт 13,544,511.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

55. Нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК, 56. “Си би эйч кейр” ХХК, 57.Цахиур” ХХК -иуд шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “Петроскай” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бараа нийлүүлж хамтран ажиллаж эхэлсэн. Эхний 2 жил ямар нэгэн асуудалгүй гэрээний дагуу бараагаа нийлүүлээд төлбөрөө төлөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.2013 оны 07 дугаар сард төлбөр төлөхгүй удсан тул ямар учраас төлбөр төлөхгүй байгааг асууж тодруулахад 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 74 тоот хуримтлагдсан өрийг графикийн дагуу төлөх хүсэлтээ манай компанид илэрхийлсэн. Энэхүү хүсэлт графикийн дагуу “Петроскай” ХХК төлбөрөө төлж, манай байгууллагуудын зүгээс бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаад улмаар харилцан тохиролцсоны дагуу үндсэн гэрээг дараах байдлаар шинэчлэн байгуулсан. Үүнд:

-       “Свийтрөүд” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр,

-       “Цахиур” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

-     “Си би эйч кейр” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус тус ”Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах” гэрээг тус тус байгуулан янжуур болон дүнсэн тамхи, хүнсний төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн зэргийг борлуулж хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Нийлүүлэгч тал гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг борлуулагчийн захиалсан тоо хэмжээгээр тасралтгүй нийлүүлэх, борлуулагч тал нь үйлчилгээний стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан худалдааны байранд бараа бүтээгдэхүүнийг борлуулах, гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.Энэ хугацаанд манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор нийлүүлж байсан ба 2014 оны 04 дүгээр сараас эхлэн борлуулагч тал болох Петроскай ХХК нь төлбөр буюу бараа бүтээгдэхүүний үнийн төлөлтийг хийгээгүй тул гэрээг цуцалсан болно. Энэ хүртэлх хугацаанд тус компани нь бараа бүтээгдэхүүний үнэ болох

-       “Свийтрөүд” ХХК-д 33.521.844 төгрөг

-       “Цахиур” ХХК-д 14.031.360 төгрөг

-       “Си би эйч кейр” ХХК-д 35.095.957,50 төгрөг

Нийт 82.649.160 төгрөгийн төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд үүссэн гэрээний төлбөрийн асуудлаар удаа дараа харилцаж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх төлбөрийг төлж барагдуулсан зүйлгүй, төлбөрийг барагдуулах ямар нэг арга хэмжээ аваагүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23841 тоот захирамжаар нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан.“Петроскай” ХХК нь тус шүүхэд дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 23344 тоот захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон тул 'Петроскай” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр оролцож хүсэлтэй байна.“Си Би Эйч Кэйр” ХХК, “Свийтрөүд” ХХК болон “Цахиур” ХХК-иуд нь нэг удирдлагатай харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд учраас энэхүү нэхэмжлэлийг хамтран гаргаж байгаа болно. Иймд “Петроскай” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр оролцуулж хариуцагчаас “Цахиур” ХХК-ийн 14.031.360, “Свийтрөүд” ХХК-ийн 33.521.844.06 “Си Би Эйч Кэйр” ХХК-ийн 35.095.957.50 төгрөг нийт 82.649.160 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

58. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэнд Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан Петроскай ХХК нь 2015.08.11-ний өдрийн байдлаар ажиллагсдадаа олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмйин даатгалын шимтгэлийн 31,937,685.55 төгрөгийн өр, алданги 15,968,842.78 нийт 47,906,528.33 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн тухай нэхэмжлэлийг Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхэд гаргаж өгсөн боловч Петроскай ХХК нь шүүхэд хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулах хүсэлт гаргасан байна.Иймд Петроскай ХХК –иас нийгмийн  даатгалын шимтгэлийн өр 47,906,528.33 төгрөгийг  Петроскай ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэлд оруулж өгнө үү гэжээ.

59. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татвар төлөгчийн 5513359 дугаартай “Петроскай” ХХК нь 2011 онд байгуулагдсан улсын бүртгэлийн 9011307110 тоот гэрчилгээтэй, хүнсний бөөний худалдаа, худалдааны зуучлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.Тус компанийн өр төлбөр нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 148.993.355 төгрөг байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 128.187.546 төгрөг, Аж ахуйн нэгжийн албан татварын өр 23.501 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын өр 20.782.308 төгрөг байна. Захирал Т.Төгсбаяр, нягтлан Ц.Гэрэлчимэг нар шүүхэд нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй гэсэн болно.Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах, зэрэг арг хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Петроскай” ХХК нь бусдаас авах авлагагүй, банкны дансны гүйлгээг бүрэн зогсоосон болно.Иймд Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 “...Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана...”, 70 дугаар зүйлийн 70.1-д “...Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана...” гэж заасны дагуу тус компаниар 148.993.355 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

60. Нэхэмжлэгч Скайнэтворкис ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус компани петроскай ХХК-тай шилэн кабел түрээслэх тухай 2011.11.09-ний өдөр В-11-29 тоот  гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн ба үйлчилгээг ямар нэгэн гэмтэл саатал гаргалгүй үйл ажиллагааг нь хэвийн явуулж ирсэн. Петроскай ХХК –ийн зүгээс шилэн кабелийн түрээсийн төлбөрийг цаг тухайд бүрд нь төлж байгаагүй улмаас нилээд их хэмжээний өр үүсч, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж сүлжээг таслах арга хэмжээ авсны улмаас 2015.01.21-ний өдрийн 01/21-01 тоот, 2015.03.13-ны өдрийн 03/13-02 тоот албан бичгээр төлбөр төлөх хугацаа мөнгөн дүнг гаргаж ирсэн. Төлөвлөсөн хугацаандаа мөн л төлбөр тооцоогоо төлж барагдуулаагүйн улмаас 4,046,620 төгрөгийн төлбөрийн өр үүссэн. Гэрээний 1.7 д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 %-тэй тэнцэх алданги 2,023,310 төгрөг болсон байна. Алданги ба үндсэн төлбөрийн нийт дүн 6,069,930 төгрөгийг Петроскай ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

61. Нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай эвлэрлийн гэрээгээр “Петроскай” ХХК нь 68.181.661 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 7 хоног бүр 4.000.000 төгрөг төлөх замаар 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрэн, эвлэрлийн гэрээ байгуулсан.Улмаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шийдвэрээр “Петроскай” ХХК -иас 68.181.661 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.000 төгрөг нийт 68.196.661 төгрөгийг гаргуулж “Силк рөүт трейдинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийг биелүүлж өр төлбөрөө барагдуулаагүй учир албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11596 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл төлбөр барагдуулаагүй бөгөөд энэхүү хугацаанд “Петроскай” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгүүлэх..." хүсэлтийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргажээ. Шүүх дампуурлын хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар “....Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11596 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон “Петроскай” ХХК-иас 68.196.661 төгрөгийг гаргуулж “Силк рөүт трейдинг” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

62. Нэхэмжлэгч Таван богд интернэйшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр “Петроскай” ХХК-аас 17.178.109 төгрөгийг гаргуулж “Таван богд интернэйшнл” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч “Петроскай” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэх хүсэлтийг тус компани шүүхэд гаргасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн 9401 тоот захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарснаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхийг хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгч 2 удаа солигдсон бөгөөд одоогийн байдлаар 121 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Отгончимэг хариуцан ажиллаж байна. Иймд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт хуралдахаар товлогдсон “Петроскай” ХХК-д холбогдох нэхэмжлэгчдийн анхдугаар хуралдаанд тус компани оролцох хүсэлтийг гаргаж байна гэжээ.

63. Нэхэмжлэгч Түмэнт шувуу ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : Манай “Түмэн шувуут” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Түмэн шувуут” ХХК болон “Петроскай” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №1 тоот “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 10.659.380 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7.303.727 төгрөг нийт 17,999,107 төгрөгийг “Петроскай” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Уг нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 3397 дугаартай захирамж гаргасан.Дээрх 3397 дугаартай захирамжийг “Петроскай” ХХК сайн дураар биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг өгсөн. Хүсэлтийн дагуу 21224 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн болно.Гэвч төлбөр төлөгч “Петроскай” ХХК-ийн дампуурлын хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэн нэхэмжлэгчдийн хурал болох тов зарлагдсан байна.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх гэж буй “Пегроскай” ХХК-ийн дампуурлын хэрэгт оролцож “Түмэн шувуут” ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж хохирлоо барагдуулах сонирхолтой байна. Иймд “Түмэн шувуут” ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

64. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Петроскай” ХХК нь тус компанитай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/43 тоот “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд манай компаниас 4.110.368 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан болно.Энэхүү зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнийг өдий хүртэл төлж барагдуулаагүй байх тул “Петроскай” ХХК-иас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 4.110.368 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/43 тоот “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйл 4.5-т заасны дагуу 2.055.184 төгрөг нийг 6.165.552 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү гэжээ.

65.Нэхэмжлэгч ТТЕМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус шүүхийн 2015.07.07-ны өдрийн 4835 дугаар шийдвэрээр хариуцагч Петроскай ХХК-иас 65,587,070 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 485,886 төгрөг нийт 66,072,956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчТТЕМ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ТТЕМ ХХК нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч Петроскай ХХК дампуурсанд тооцуулах тухай хэрэг шүүхэд хянагдаж байгаа юм.Иймд Тетроскай ХХК-иас 66,072,956 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

66. Нэхэмжлэгч Тэгш дүүрэн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Петроскай” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч тал гэгдэх манай “Тэгш дүүрэн чанар” ХХК нь гэрээнд заагдсан үүргээ чандлан биелүүлж ирсэн болно. Харин хариуцагч тал болох “Петроскай” ХХК нь гэрээнд заагдсан 5.2 дахь заалтаа байнга зөрчиж ирсэн бөгөөд үүний үр дагавраар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар манай “Тэгш дүүрэн чанар” ХХК-д 21.985.304,39 төгрөгийн өглөгтэй байгаа болно. /Уг 21.985.304,39 төгрөгийн бараа бүтээгдэхүүн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар “Петроскай” ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүдээр бүрэн зарагдаж дууссан болно/.Иймд манай “Тэгш дүүрэн чанар” ХХК нь тус 21.985.304,39 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

67. Нэхэмжлэгч Хаан хүнс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Бид 2013 оноос хойш Петроскай ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Манай компаниас  бараа бүтээгдэхүүний төлбөр  болох 9,098,724 төгрөгийн авлагатай бөгөөд тус компани одоог  хүртэл төлөөгүй болно. Иймд бид Петроскай ХХК-иас нийтдээ 9,098,724  төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хэргийг зохих журмын дагуу шалгаж  биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

68. Нэхэмжлэгч Халиун төгөл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь европын улсуудаас өндөр чанарын дарс, оргилуун дарс импортолж борлуулах үйл ажиллагаа явуулдаг болно.2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах” гэрээг “Петроскай” ХХК-тай байгуулсны үндсэн дээр “дарс. оргилуун дарс” нийлүүлсэн. Манай компани гэрээнд заасны дагуу 7 удаагийн нийлүүлэлтээр 8.629.500 төгрөгийн үнийн дүн бүхий сайн чанарын вино, оргилуун дарс нийлүүлэлтийг захиалгын дагуу хийсэн боловч худалдан авагчийн зүгээс тус төлбөрийг төлөлгүй өдийг хүрээд байна.Худалдан авагч нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог гэрээний 5.2-д заасны дагуу сар бүрийн 20-25-ны өдрүүдэд барааны үнийн дүнг төлөх үүрэгтэй байсан боловч 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Гэвч тус “Петроскай” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21215 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцогдсон байна.Иймд “Петроскай” ХХК-иас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн дарс, оргилуун дарсны үнэ болох 8.626.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

69. Нэхэмжлэгч Хаппи трэйд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хаппи трэйд ХХК нь Пертоскай ХХК-тай 2014.12.01-ний өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Хаппи трэйд ХХК нь 2014.012.08- ны өдрөөс 2015.02.01-ний өдрийг хүртэл нийлүүлсэн барааны төлбөр 2,142,720 төгрөгийг тооцоо нийлж авч  чадаагүй хариуцагч Петроскай ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

70. Нэхэмжлэгч ХКҮ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ХКҮ ХХК нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэн явуулдаг бөгөөд Петроскай ХХК-тай 2013.03.29-ний өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж  уг компанийн салбар дэлгүүрүүдэд бараа нийлүүлж байсан. Хариуцагч тал гэрээний  дагуу 2014.07 сараас 2014.011 сар хүртэл нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй улмаас  бид нийлүүлтээ зогсоон төлбөрөө төлөхийг шаардсан боловч үлдэгдэл 32,975,527 төгрөгийн төлбөр тооцоог хийлгүй өдийг хүрсэн. Иймд манай компанийн хохирол болох 32,975,527 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

71. Нэхэмжлэгч Хээр адуу ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Петроскай ХХК-ийн "Френдли март" хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд нэрийн үйлдвэрлэн гаргадаг МОНГОЛ, БУУДАЙ нэрийн архиа нийлүүлж худалдан борлуулдаг байсан.Гэтэл манай борлогдсон барааны төлбөр болох 24.584.860 төгрөгийг Петроскай ХХК нь боломжит хугацаа тогтоож өгсөөр байхад 2013 оны 06 дугаар сараас төлөөгүй удаашруулан барагдуулалгүй явсаар өнөөдрийг хүрсэн тул 24.584.860 төгрөг болон Петроскай ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас өмгөөлөгч авсан хөлс 1.000.000 төгрөг нийт 25.584.860 төгрөгийг хариуцагч Петроскай ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

72. Нэхэмжлэгч Хөгжил трэйд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөгжил трейд” ХХК нь “Петроскай” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээ” байгуулж “Хөгжил трейд” ХХК-ийн үйлдвэрлэн гаргадаг АРИУН нэрийн бүтээгдэхүүнийг “Петроскай” ХХК-ийн Прендлимарт сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулж 2 жил орчим хамтран ажилласан билээ. Гэрээний хугацаанд авсан барааны үнэ болох 13.228.339 төгрөгийг “Петроскай” ХХК төлөхгүй өнөө хүрч байгаа тул тус компаниас манай компанийн нийлүүлсэн барааны үнэ болох 13.228.339 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

73. Нэхэмжлэгч Цавчирхангай ХХК Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Петроскай” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн. "Петроскай” ХХК-иас манай компани нь нийт 2.579.120 төгрөгийн авлагын тооцоотой үлдсэн. Уг компанийн үйл ажиллагаа зогсож дампуурлаа зарласан тул нийт 2.579.120Т төгрөгийн авлагыг хариуцагч “Петроскай” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

74. Нэхэмжлэгч Цайны ертөнц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Петроскай ХХК-д 2013 оны 03 дугаар сараас эхлэн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээний дагуу Life tea ногоон цай нийлүүлж хамтран ажиллаж байсан. Гэтэл тус компанийн 2014.06.09-нд 939,360 төгрөгийг манай дансанд шилжүүлснээс хойш төлбөрийн чадваргүй хэмээн өнөөдрийг хүртэл  цайн төлбөр   болох 1,145,244 төгрөгийг  манайд төлөөгүй  байгаа болно. Иймд Петроскай ХХК-иас цайны төлбөр болох 1,145,244  төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

75. Нэхэмжлэгч Цэвэр монгол ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай ХХК нь  тус Петроскай ХХК-тай 2013.08.29-ний өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулан тухайн цаг хугацаанд нь барааг нийлүүлэн харилцан тооцоогоо хийж ирсэн боловч 2014.08.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн барааны үнэ болох 3,411,105 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа юм. Иймд  тус Петроскай ХХК-иас дээрх 3.411.105 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 69,528 төгрөг бүгд 3,480,633 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

76. Нэхэмжлэгч Шимт өргөл ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Петроскай” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсны дараа хиам, хиаман бүтээгдэхүүнийг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж байсан юм.Гэвч борлуулагч тал буюу “Петроскай” ХХК хүлээн авсан барааны төлбөр тооцоог хийх тухай гэрээний 5.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, нийлүүлэгч талд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 12.333.102 төгрөгийн хохирол учруулаад байна.Манай компанийн хувьд цаг тухайд нь тооцоо нийлж, уулзалт ярилцлага хийх, борлуулагч талаас тавьсан санал хүсэлтийг хүлээн авч уян хатан хандаж байсан гэрчлэх баримтуудыг дурдвал:  1. “Петроскай” ХХК-тай 2014 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал нийлүүлсэн бараа өглөгийн баримтыг тулгаж тооцоо хийсэн. Тооцоогоор “Петроскай” ХХК нь манай хоршоонд 12.333.102 төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэйгээр тооцоог нийлж 2 талын нябо нарын гарын үсэг, санхүүгийн тэмдгээр баталгаажсан байна.2. 2015 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл “Петроскай” ХХК-ийн захирал Т.Төгсбаяртай уулзаж төлбөр тооцоогоо хийхийг хүссэн. Эхний удаад 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг шилжүүлнэ гэж амласан боловч биелүүлээгүй. Тиймээс 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр утсаар ярин шаардахад мөнгө өгнө гэхдээ над руу битгий залгаарай мессэж бичиж байгаарай гэж хэлсэн. Сүүлийн үед утсаа авахаа больсон бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Т.Төгсбаяртай харилцаж байсан мессежүүд одоо ч утсан дээр хадгалаастай байгаа болно. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу борлуулагч тал болох “Петроскай” ХХК-аас 12.333.102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

77. Нэхэмжлэгч Элст хайрхан ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Петроскай” ХХК-тай “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулах хамтран ажиллах гэрээ”-г 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийж нийт 3.119.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс 467.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаан авч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2.652.000 төгрөг төлөгдөөгүй ба дээрх гэрээний 5.10-д заасны дагуу алданги 1.326.000 төгрөг ба хуульзүйн туслалцаа авсны төлбөр 250.000 төгрөг нийт 4.228.000 төгрөгийг төлөхгүй төлбөрийн чадваргүй болсон гэсэн. Иймд “Петроскай” ХХК-иас 4.228.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

78. Нэхэмжлэгч Эрчис хунан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Петроскай ХХК нь Хар хорин  захын борлуулагчаас 6,710,000 төгрөгийн үнэтэй тамхи аваад одоог хүртэл төлбөр тооцоо хийгээгүй байна Иймд дээрх мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

79. Нэхэмжлэгч Эс Эн Эн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус компани Петроскай ХХК-д 2012.09.03-наас эхлэн 2013.11.20-ны өдрийг хүртэл 11,004,320 төгрөгийн вафли жигнэмэг нийлүүлсэн болно. 2013 оны 11 дүгээр сараас хойш танай компани тус компанид удаа дараа нэхэмжлэх хүргүүлсэн боловч одоог хүртэл холбогдох тооцоог хийгээгүй тул 4,373,372 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

80. Нэхэмжлэгч СББ трэйд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Петроскай ХХК нь 2014.01.22-ноос манай компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн.Түүнээс хойш бараа бүтээгдэхүүн зээлээр авч хугацаанд нь төлбөрийг барагдуулж байсан. 2014.06 дугаар с ард манай компанийн нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж 39,794,982 төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр олгосон.Гэтэл хариуцагч Петроскай ХХК нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн нь 2014.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажиж байгаа болно.  Тус гэрээний 5.3 д зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэсэн заалтын дагуу 2015.01.01-ний өдрөөс 2015.02.01-ний өдөр хүртэл хугацааны алданги 3,820,318 төгрөг болсон байна.Иймд Петроскай ХХК-иас бүтээгдэхүүн зээлээр худалдан авсны төлбөр болох 39,794,982 төгрөг, алданги 3,820,318 төгрөг нийт 43,615,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

81. Нэхэмжлэгч Сутай бумбат ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани Петроскай ХХК тай гэрээ байгуулан Бараа нийлүүлэх хамтран ажиллаж ирсэн боловч Петроскай ХХК нь сүүлийн үед төлбөрийн чадваргүй болж барааны үлдэгдэл төлбөр 633,420 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Петроскай ХХК-иас 633,420 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч аас шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Петроскай” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 146.838.750 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 23.591.938.07 төгрөгийн, бусад хувь хүн, хуулийн этгээдүүдэд 1.861.136.133.12 төгрөгийн, нийт 2.031.566.821.9 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул дампуурсанд тооцуулж татан буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар хүсэлтийг хүлээн авч хянаад 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн 19886 тоот захирамжаар дампуурлын хэрэг үүсгэжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 шүүх 2015 оны 6 дугаар сарын 26- ны өдрийн 21215 тоот шүүгчийн захирамжаар “Петроскай” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Тухай захирамжаар 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 09°° цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг хийхийг тогтоосон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 23638 тоот захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч Эрдэнэбатын Нарангаравьг томилсон байна.

Нэхэмжлэгчдийн анхны хурлаас нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулсан байна. 2015 оны 08 дугаар сарын 19 өдрийн нэхэмжлэгчдийн анхны хурлаас нэхэмжлэгчдийн зөвлөл байгуулагдсан байна.Нэхэмжлэгчдийн зөвлөлөөр Л.Пагамсүрэн, Г.Эрдэнэсумьяа, , М.Цэндсүрэн,  Р.Ариунчимэг, М.Болор-Эрдэнэ, М.Хатанзориг, У.Отгонсүх, Ш.Энхээ нар томилогдон Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хэрэг гүйцэтгэгчээр намайг, шаардлага хангасан гэж үзэн хэрэг гүйцэтгэгчээр томилуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд санал оруулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 32325 тоот шүүгчийн захирамжаар “Петроскай” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр намайг томилсон.

Хэрэг гүйцэтгэгч Шатарын Буянжаргал би Петроскай ХХК-ийн үйл ажиллагаанд хувийн, санхүү эдийн засгийн сонирхолгүй, дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгч түүний гэр бүлийн гишүүн бус бөгөөд тэдний хамаатан садангийн холбоогүй, дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Хэрэг гүйцэтгэгч би “Петроскай” ХХК-ийн дампуурлын хэрэгт доорх ажиллагааг хийсэн.

ь  2015 оны 10 дугаар сарын 15-ны  нэхэмжлэгчдийн хурлыг хурлыг зохион байгуулав.

ь  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Петроскай” ХХК-ийн санхүүгийн болон удирдлагын баримт бичгийг хамгаалалтад авсан.

ь  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Петроскай” ХХК-ийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авсан.

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харъя Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Гаалийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харъяа Үл хөдлөх, эд хөрөнгийн эрхийн газруудаас “Петроскай” ХХК-ийн талаарх лавлагааг авсан.

ь  Шүүхэд хүсэлт гаргасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 36203 тоот захирамж гарч “Петроскай” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан.

ь  2015 оны 12 сард шүүхэд хүсэлт гарган Улсын бүртгэлийн Ерөнхий

газрын Хуулийн этгээдийн газраас шүүгчийн 41570 тоот захирамжаар Петроскай ХХК-ийн болон Фриндлимарт ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг  гаргуулан авсан.

ь  2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Петроскай ХХК-ийн хөрөнгийг газруудаас хөрөнгийн битүүмжлэлд авсан.

ь  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Петроскай ХХК-ийн санхүүгийн болон удирдлагын баримт бичгийг хамгаалтад авч санхүүгийн болон баримтыг судалсан.

ь  Дампуурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу Петроскай ХХК-д холбогдох урьд нь гарсан шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэн холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн авсан.

ь  2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Петроскай ХХК-ийн эд хөрөнгийг Мандухай зочид буудалд байрлаж байсан агуулахаас иргэн Б.Дэлгэрзаягийн эзэмшлийн 122м2 бүхий агуулахад  зөөж хамгаалалтад авсан.

ь  Хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэгч би тухайн дампуурлын хэрэг  өөрийн туслах санхүүгийн баг болон эд хөрөнгө зөөхөд ажилчид хөлслөн  ажиглуулсан.

ь  Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргалаа.

Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдлын талаар дүгнэлт гаргахдаа үйл ажиллагаа явуулж байсан үеийн болон тайлагнаж байсан санхүүгийн тайлан дахь тоон үзүүлэлт болон компанийн үүсгэн байгуулагдсан баримт, харилцагч нартай байгуулсан гэрээ хэлэлцээр, өр төлбөр, хариуцагчаас авсан баримтуудад үндэслэн дүгнэлт гаргасан болно.

“Петроскай”ХХК - ийн дүрмийн сан, хөрөнгө оруулалтын талаар

“Петроскай” ХХК-ийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компани болох “Алтай трейдинг” ХХК, “Петровис” ХХК-иуд үүсгэн байгуулсан байна. Хөрөнгө оруулалтын хувьд хувьцаа эзэмшигчид 50:50 хувиар хөрөнгө оруулсан байна.

“Петроскай” ХХК-ийг 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Алтай Трейдинг” ХХК-ийн 50 хувь, “Петровис” ХХК-ийн 50 хувийн хөрөнгө оруулалттайгаа нийт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

>  “Алтай Трейдинг” ХХК нь 1996 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Алтай холдинг” ХХК-ийн шийдвэрээр үүсгэн байгуулагдсан байна.

> “Петровис” ХХК нь 1996 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор үүсгэн байгуулагдсан байна.

“Петроскай” ХХК-ийн хөрөнгө оруулагч нар “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Шатахуун түгээх станцууд дээр болон Улаанбаатар хот, Монгол Улсын хэмжээнд Олон Улсын чанар, стандартад нийцсэн, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах сүлжээ дэлгүүр байгуулан ажиллуулахаар 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Хамтарсан компани байгуулах” гэрээ байгуулсан байна.

Энэхүү гэрээгээр талууд тус бүр 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг бэлэн мөнгөөр оруулахаар тохиролцсон боловч компанийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрийн хөрөнгийн хэмжээ гэрээнээс буурч 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр бүртгүүлсэн байна.

2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөрөнгө оруулагч нар өөрийн хөрөнгийн хэмжээг 1.400.000.000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгөөр нэмэгдүүлэн 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болжээ.

 “Петроскай” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “Петровис” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувь буюу 750.000 ширхэг хувьцааг “Алтай трейдинг” ХХК-д худалдахаар шийдвэрлэсэн байна.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдах, худалдан авах хувьцааны нэг бүрийн үнэ 29 /хорин ес/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий “Петроскай” ХХК -ийн нийт хувьцааны 50 хувь буюу 750,000 ширхэг энгийн хувьцааг багцаар нь буюу 21.750.000 /хорин нэгэн сая долоон зуун тавин мянган/ төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Тухайн гэрээнд гэрээний үнийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 хоногийн дотор Худалдаа Хөгжлийн банкан дахь 404012837 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан байна.

Дээрх тохиролцоо хийж байх үед буюу 2013 оны 3 улирлын тайлан балансаар “Петроскай” ХХК-ийн өр төлбөрийн дүн 2,242,879,577 төгрөг байсан байна. Хариуцагчийн санхүүгийн баримтаар үйл ажиллагаа явуулж байсан шатахуун түгээх станцууд дээрх дэлгүүрүүдийн “Петровис” ХХК руу шилжүүлсэн байдаг.

Энэ шийдвэрээр “Петроскай” ХХК-ийн хувьцаа худалдаж байгаатай холбогдуулан “Петроскай” ХХК-д хөрөнгө оруулалтаар оруулсан мини маркет болон ажилчдыг “Петростар” ХХК руу шилжүүлсэн байна.

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлсэн гэрээг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлснээр “Петроскай” ХХК нь нэг хувьцаа эзэмшигч буюу “Алтай трейдинг” ХХК нь 100 хувь эзэмших болсон байна.

"Аттай трейдинг” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “Петроскай” ХХК-ийн нийт хувьцааны 100 хувийн багц болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 600 'зургаан зуун/ төгрөгөөр нийтэд нь 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгөөр Монгол улсын иргэн Т.Төгсбаярт худалдахаар шийдвэрлэсэн байна.

“Алтай трейдинг” ХХК болон иргэн Т.Төгсбаяр нар 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “Компанийн эрх шилжүүлэх” гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр хувьцааны үнийг 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл нэг жил 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаас “Петроскай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг 2014 оны 06 дугаар сарын 13 -ны өдөр бүртгэсэн байна.

Одоогоор хариуцагч “Петроскай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Төмөр овогтой Төгсбаяр /Регистр: ЧМ74071616/ бөгөөд компанийн хөрөнгө нь нэг бүр нь 600 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг энгийн хувьцаа байна.

Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн гэрчилгээнд бүртгэгдсэн банкны данснаас гадна Монгол улсад үйл ажиллагаа байгаа банкнуудаас данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг гаргуулахад Хас банкны төв салбараас 2016.07.01 өдрийн 41/469 тоот тодорхойлолтоор “ПЕТРОСКАЙ” ХХК нь 2016.07.01 өдрийн байдлаар өөрийн эзэмшдэг:

5000410747 тоот төгрөгийн дансандаа 448,659.16 төгрөг 5000410752 тоот ам.долларын дансандаа 77.78 ам.доллар 5000828762 тоот төгрөгийн дансандаа 1,926,848.69 төгрөг 5000571765 тоот төгрөгийн дансандаа 280,163.49 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хэрэг гүйцэтгэгч би “Петроскай” ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ хариуцагчийн шүүхэд хүсэлт гаргахдаа өгсөн санхүүгийн тайлан баланс, хэрэг гүйцэтгэгчийн баримт бичгийг хамгаалалт авах хүрээнд авагдсан тайлан балансын хэмжээнд хийсэн. Тиймээс хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд дүгнэлт хийлээ. Тус компани нь 2011 оны 4 улирлын тайлан, 2012 он, 2013 он, 2014 оны 3 дугаар улирлын тайлан балансаа тайлагнаж байсан. Иймээс компанийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэлийг дампуурлын хэрэгт авагдсан болон хамгаалалтад авсан санхүүгийн баримтын хүрээнд хамруулсан болно.

Хэрэг гүйцэтгэгч би “Петроскай ” ХХК- ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь доорхи нөхцөлүүдээс шууд хамааралтай гэж дүгнэлээ.

Компанийн үүсгэн байгуулах санаачлагыг хариуцагчийн одоогийн захирал Т.Төгсбаяр санаачлан төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулсан байна. Төсөл санаачлагчийн төслийг “Петровис” ХХК, “Алтай Трейдинг” ХХК хүлээн авснаар хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хариуцагчийн баримт бичигт байгаа бизнесийн төслийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийгдээгүй бөгөөд хөрөнгө оруулагч нар гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтыг жилийн дараа хийсэн. Энэ нь хариуцагчийн үйл ажиллагаа доголдох үндэслэл болсон байна.

Тус компанийн үүсгэн байгуулах бизнесийн төлөвлөгөөг санаачилсан Т.Төгсбаяр нь өөрөө хөрөнгө оруулалт оруулаагүй бөгөөд компанийн удирдлагын үйл ажиллагааг явуулахдаа хэт өндөр зардлаар олон салбаруудыг нэгэн дор байгуулж, хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулан түрээсийн засан сайжруулалт, тоног төхөөрөмжийн зардалд хөрөнгө оруулалт зарцуулагдсанаар үндсэн үйл ажиллагааны зардал, эргэлтийн хөрөнгийн дутагдал үүссэн байна.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан нь эргэлтийн хөрөнгө буюу дэлгүүрийн бараа таваарыг харилцагч нараас зээлээр авч борлуулсан ч өр төлбөрийг цаг тухайд нь барагдуулаагүйгээс их хэмжээний өр төлбөр хуримтлагдсан явдал юм. Компанийн үйл ажиллагаа зардал болох дэлгүүрүүдийн түрээсийн төлбөр, удирдлагын зардлуудыг борлуулалтын орлогоос зарцуулж байжээ.

“Петроскай” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Петровис” ХХК нь компанийг алдагдалтай ажиллаж байгаа үед буюу бусдын өмнө 2,534,263,517 төгрөгийн өр төлбөртэй байхад хувьцаагаа худалдсан нэрийдлээр тус компанийн шатахуун түгээх станцуудууд дээр байрлах 16 дэлгүүрийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг авснаар компани бусдын өмнө үүргээ биелүүлэх боломжгүй болж дампуурахад хүрсэн байна.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон гол зүйл нь төлбөрийн хэрэгсэл болох мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө нь хүлээгдэж буй өр төлбөрийн харьцаанаас хэд дахин бага болсон явдал юм. Өөрөөр хэлбэл өр төлбөрийг барагдуулах санхүүгийн нөөц байхгүйгээс өр төлбөр өөрийн хөрөнгөөс хэд дахин их болсон.

“Петроскай” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх үүргийн гүйцэтгэлээ биелүүлж чадахгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасанчлан түүний хөрөнгөөс өр төлбөрийг хасахаар өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул төлбөрийн чадваргүй гэж тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

 “Петроскай” ХХК -ийн санхүүгийн баримт санхүү бүртгэл хөтлөлт, эрх зүйн бичиг баримт, гэрээ дүрэм журамтай танилцан компанийн удирдлагын үйл ажиллагааны талаар доорх дүгнэлтийг гаргаж байна.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан гэж хуульд тодорхойлсны дагуу хариуцагч компанийн захирал Т.Төгсбаяр нь гүйцэтгэх удирдлагыг явуулж байгаагаа учир компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд тус компанийн дан ганц хөрөнгө оруулагч юм.

“Петроскай” ХХК-ийн удирдлага болох хөрөнгө оруулагч Т.Төгсбаярын үйл ажиллагаа нь компанийн төлбөрийн чадваргүй болоход гол шалтгаан болсон. Үүнд:

Компанийн үйл ажиллагааны төлөвлөлт болон төслийг биечлэн удирдсан бөгөөд эхлэлтийн бланс, санхүүгийн тооцооллыг үндэсгүй гаргаснаар анхнаасаа үйл ажиллагаа нь алдагдалтай байсан

Санхүү, эрх зүйн мэдлэг дутмаг, дотоод санхүүгийн байдалдаа үнэлт дүгнэлт хийдэггүйгээс санхүүгийн бодлогыг буруу авч явсан байна.

Хувьцаа эзэмшигч Т.Төгсбаяр нь компани аль хэдийн төлбөрийн чадваргүй болсон байх үед компанийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр “ Алтай трейдинг” ХХК-иас хувьцааг шилжүүлж авсан компанийн санхүүгийн байдлыг улам доройтуулсан байна.

“Петроскай” ХХК-ийн удирдлагын үйл ажиллагаанд компанийн санхүү, нягтлан бодох ажиллагааг явуулж байгаа санхүүгийн албаны ажилчид зайлшгүй багтана. Хариуцагч үйл ажиллагаа явуулж байсан 3 жилийн хугацаанд 4 ерөнхий нягтлан бодогчийг ажиллуулж байсан байна. Хэрэг гүйцэтгэгч би тус компанид ажиллаж байсан нягтлан бодогч, тооцооны нягтлан нартай уулзаж тайлбар авсан. Үүнээс үндэслэн доорх дүгнэлтийг гаргаж байна.

Хариуцагчийн санхүүгийн алба нь:

• “Анхан шатны баримтад түүний үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэсэн НББ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заалтыг зөрчин санхүүгийн анхан шатны баримтыг санхүүгийн программд хөтлөөд “Албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу хэвлэж үдэж хадгалдаггүй байна.

• Зарим нэг хувь хүнээс авч байгаа барааг орлого зарлагын баримт, тамга тэмдэгтэй бадаанаар бүртгээгүй зөвхөн кассын талоноор бүртгэсэн байна.

• Хөрөнгийн тооллогыг хийсэн байх боловч хөрөнгийн үлдэгдлийг биетээр байгаа эсэхийг тогтоогоогүй, ашиглалтын явцад үнэлт хийдэггүй байсан байна.

• Компанийн үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг хуулийн дагуу бүрдсэн байдаг боловч компанийн хөрөнгө оруулагчдын өөрчлөлт, хөрөнгийн хөдөлгөөний талаарх дүгнэлтийг хийгээгүй байдаг. Тухайлбал “ Алтай трединг” ХХК болон “Петровис” ХХК-ийн хувьцаа худалдсан болон хөрөнгийн өөрчлөлтийг бүртгээгүй байна.

• Бизнесийн байгууллагын гол зорилго болох ашиг орлогоо нэмэгдүүлэх, өр төлбөрийн барагдуулах тал дээр компанийн удирдлага санаачлага огт гаргаагүй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтэндээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 146.838.750 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 23.591.938.07 төгрөгийн, бусад хувь хүн, хуулийн этгээдүүдэд 1.861.136.133.12 төгрөгийн, нийт 2.031.566.821.9 төгрөгийн өр төлбөртэй гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч би ”Петроскай” ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон тус компанийн хөрөнгө оруулагч, нягтлан бодогч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нараас мэдээ, мэдээллийг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.

Тус дампуурлын хэрэг дээр ажиллаж байгаа хэрэг гүйцэтгэгч би тус компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь хариуцагч Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх бололцоогүй юм гэж дүгнэж байна. Иймээс компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр шүүхээс гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Петроскай ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс Петроскай ХХК-ийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Петроскай ХХК-ийг 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Алтай Трейдинг ХХК-ийн 50 хувь, Петровис ХХК-ийн 50 хувийн хөрөнгө оруулалтайгаар  анх 2 үүсгэн байгуулагчтай, 1,400,000,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь  гадаад худалдаа, худалдааны зуучлал, хүнсний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 2011 оны 09 дүгээр сарын 15-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэрээр 2013 оны 12 дугаар сарын 27-нд үүсгэн байгуулагчийн тоог 1 болгон, дүрмийн сангийн хэмжээг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 1,500,000,000 төгрөг болгон үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдөж, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  хувь нийлүүлэгчээс 1 нэмэгдэж 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж тус тус шинээр бүртгүүлсэн нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс Петроскай ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, 5.7.-д заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн 23638 дугаартай захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Э.Нарангаравыг томилж, Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар түр хэрэг гүйцэтгэгч  нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулахаар даалгажээ.Нэхэмжлэгчдийн хуралдаанаар нэхэмжлэгч нарын зөвлөлийг 9 гишүүнтэйгээр сонгож, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр ыг томилуулахаар саналыг шүүхэд гаргажээ.

Дампуурлын хэргийн түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн хариуцагчийн Эд эд хөрөнгийг битүүмжлэн, баримт бичгийг хамгаалалтад авах, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хураан авч, эрх бүхий байгууллагуудаас  Петроскай ХХК-ийн  талаарх лавлагааг авах, санхүүгийн болон удирдлагын баримт бичгийг хамгаалалтад авах, дүгнэлт хийх, Мандухай зочид буудалд байрлаж байсан агуулахаас эд хөрөнгийг иргэн Б.Дэлгэрзаяагийн агуулахад зөөвөрлөн эд хөрөнгийг хамгаалалтад  авсан байна.

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 30641 захирамжаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр ыг баталж томилсон байх ба хэрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Петройскай ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч нарт танилцуулсан нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.3.-т заасантай нийцжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21215 дугаар Петроскай ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, 08 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулж хийлгэхийг түр хэрэг гүйцэтгэгчид, дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийг батлуулах нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгч нарт тус тус даалган шийдвэрлэж, өдөр тутмын сонин болох Өдрийн сонины 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 162 /5114/ дугаарт Петорскай ХХК-ийн татан буугдсныг зарлаж, нэхэмжлэгч нарын анхны хуралдааныг зарлаж, Өдрийн сонины 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 176/5128 дугаарт нэхэмжлэлээ гаргахыг нийтэд мэдээлж зарласан байна.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд  харилцагчийн харилцагч байгууллага болон  авлагтай хуулийн этгээд, хувь хүмүүс 81 харилцагчийн нэхэмжлэлийн шаардлага нийт дүнгээр 1,483,5836,202 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргажээ.

Петроскай ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 248 хувь хүн, хуулийн этгээдэд 1,861,136,133.12 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст 23,591,938.07 төгрөгийн, Сүхбаатарын Татварын хэлтэст 146,838,750 төгрөгийн нийт 2,031,566,821.19 төгрөгийн өртэй, 23 хувь хүн, хуулийн этгээдээс 164,370,360.88 төгрөгийн авлагатай, нэмүүн өртгийн албан татварын 90,245,941.17 төгрөгийн нийт 254,616,302.05 төгрөгийн авлагатай байна.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус заасан байх ба Петроскай ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2015 оны 08 дугаар сарын 19-нд хуралдаж, уг хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар  хэрэг гүйцэтгэгч ыг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон, Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар бүх нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 1,483,5836,202  төгрөгт нэхэмжлэгч Ай Эн И Си Эс ХХК  0.08 хувийн, Амно ХХК 0.27 хувийн, Агромарко ХХК  0,55 хувийн, Анунгоо ХХК  0,52 хувийн, Арвайн үндэс ХХК 2,12 хувийн, Алкотрэйд ХХК 2,96 хувийн, Баясах хульж ХХК 0,46 хувийн, Бат Дайз ХХК 1,31 хувийн, Бимэкс ХХК 0,75 хувийн, Биплас Монголиа ХХК 0,23 хувийн, Брэйд байкери ХХК 0,40 хувийн, Блю хорст трэйдинг ХХК 0,34 хувийн , Вельмон трейд ХХК 0,59 хувийн, Грйинсити ХХК 1,30 хувийн, Глобал Бридж ХХК 0,92 хувийн, Грандтотал ХХК 0,06 хувийн, Дөрвөн Өлзий ХХК 0,76 хувийн, ДельтоАвтосервис ХХК 0.34 хувийн дельмонте ХХК 0,51 хувийн, Ентүм Алтай ХХК 0,18 хувийн, Жагаасанрайс ХХК 2,06 хувийн, Жи Ти Ди Эм ХХК0,69 хувийн, Живэртий оргил ХХК 0,22 хувийн, КассТаун ХХК 1,75 хувийн Кэй Өү Би Интернэйншил ХХК0,30 хувийн, Кондитер Улаанбаатар  ХХК 3,58 хувийн,Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК 0,56 хувийн, Зочин хүнс ХХК 0,35 хувийн, Зона трейдинг фүүдс ХХК 0,80 хувийн, ЗСНБ ХХК 4,41 хувийн Итозмон ХХК 0,63 хувийн, Интеркатеринг ХХК 0,81 хувийн, Ливингпөлл ХХК 0,42 хувийн Лежендари фенинкс ХХК 0,07 хувийн, Мандал Хас ХХК 0.51 хувийн, Макс эксим ХХК 2,04 хувийн, Мөнх жиндэмэн ХХК 0,06 хувийн, Мөнхийн Болор ХХК 0,22 хувийн, Монголиан Стар Дистрибьюшн ХХК 1,27 хувийн, Монройс беверэйж ХХК 0.27 хувийн Монос хаусхолд ХХК 1,44 хувийн, М-Си-Эс коло ХХК 5,72 хувинй, Наран фүүдс ХХК 3,00 хувийн, Наран косметикс ХХК 2,31 хувийн, НРМ ХХК  0,19 хувийн, Номуун кондитер ХХК 90 хувийн, Об капитал ХХК 0,38 хувийн, Өү Жи Фамили ХХК 0,36 хувийн, Өөшийн нуруу ХХК 0,06 хувийн Протек ХХК нь 0,91 хувийн, Силк рөүт трэйдинг ХХК 4,60 хувийн, Си Би Эйч Кэйр ХХК 2,37 хувийн, Свийтртөүд ХХК 2,26 хувийн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 10,04 хувийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 3,23 хувийн, Сутайн Бумбат ХХК, Скайнэтворкс ХХК 0,41 хувийн, Сютлбимэкс ХХК 0,31 хувийн, Таван Богд Интернэйшл ХХК 1,16 хувийн, Тэгш дүүрэн чанар ХХК 1,48 хувийн, 0,42 хувийн, ТТЕМ ХХК 4,42 хувийн, Түмэн шувуут ХХК 1,21 хувийн, Цахиур ХХК 0,95 хувийн, Цавчирхангай ХХК 0,17 хувийн, Цайны ертөнц ХХК 0,08 хувийн, Цэвэр Монгол ХХК 0,23 хувийн, Хаан хүнс ХХК 0,61 хувийн, Хаппи трэйд ХХК 0,58 хувийн, ХКҮ ХХК 2,22 хувийн, Хөгжил трэйд ХХК 0,89 хувийн, Хээр адууХХК 1,66 хувийн, Шимт өргөл ХХК-083 хувийн, Элс хайрхан ХХК- 0,28 хувийн, Эрчис Хунан ХХК 0,29 хувийн, А.Амгалан 0,57 хувийн, Т.Доржсүрэн 0,04 хувийн, 0,07 хувийн саналын эрхтэйгээр буюу нэхэмжлэгч бүр өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү хэмжээгээр саналын эрхтэй байхаар  хэрэг гүйцэтгэгч тогтоон шийдвэрлэсэн нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Петроскай ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэл  нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасантай нийцжээ.

 “Петроскай” ХХК-ийг 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Алтай Трейдинг” ХХК-ийн 50 хувь, “Петровис” ХХК-ийн 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар нийт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах сүлжээ дэлгүүр байгуулан ажиллуулахаар 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Хамтарсан компани  байгуулах” гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр талууд тус бүр 500,000,000 төгрөгийн бэлэн мөнгө оруулахаар тохиролцсон боловч компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрийн хөрөнгийн хэмжээ гэрээнээс буурч 100,000,000 төгрөгөөр бууруулан бүртгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөрөнгө оруулагч нар өөрийн хөрөнгийн хэмжээг 1,400,000,000 төгөргөөр нэмэгдүүлэн 1,500,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болсон байна.

Петроскай ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Петровис ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувь буюу 750,000 ширхэг хувьцааг Алтай трейдинг ХХК-д худалдахаар шийдвэрлэж, хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу хувьцааны нэг бүрийн үнэ 29 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Петроскай ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу 750,00 ширхэг энгийн хувьцааг багцаар нь буюу 21,750 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлсэн гэрээг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлснээр Петроскай ХХК нь нэг хувьцаа эзэмшигч буюу Алтай трейдинг ХХК нь 100 хувь эзэмшихээр болжээ.

Петроскай ХХК нь 2011 онд нийт хөрөнгийн дүн  816,438,772.29  төгрөг, өр төлбөрийн дүн 156,265,171.05  төгрөг, өөрийн хөрөнгө нь 660,173,601.24  төгрөг  байсан ба тухайн оны жилийн эцсийн тайланд 79,826,398.76 төгрөгийн, 2012 онд нийт хөрөнгийн дүн 2,876,171,072.73 төгрөг, харин өр төлбөрийн дүн 1,714,171,246.69 төгрөг, өөрийн хөрөнгө нь 1,161,999,826.04 төгрөг байсан ба тухайн оны жилийн эцсийн тайланд 338,000,173.96  төгрөгийн, 2013 онд нийт хөрөнгийн дүн 2,330,742,127.51 төгрөг, өр төлбөрийн нийт дүн 2,534,263,517.6   байж өөрийн хөрөнгөгүй болж тухайн оны жилийн эцсийн тайланд 1,703,521,390.1 төгрөгийн, 2014 оны 3 дугаар улирлын байдлаар нийт хөрөнгийн дүн 1,862,312,985.53  төгрөг, өр төлбөрийн нийт дүн 2,749,021,534.0 төгрөг өөрийн хөрөнгөгүй болж тухайн оны жилийн эцсийн тайланд 1,636,708,548.0 төгрөгийн алдагдалтай  ажиллажээ.

Хэрэг гүйцэтгэгч хариуцагч “ Петроскай” ХХК –ийн  анх байгуулагдсан 2011 оноос эхлэн алдагдалтай ажилласан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч нь тайлангийн сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онд  өөрийн хөрөнгөгүй байх тул төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгах нь зүйтэй гэсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дээрх өр төлбөрийн шалтгааны талаар тодорхой дурдаж Петроскай ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Алтай трейдинг ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Петроскай ХХК-ийн нийт хувьцааны 100 хувийн багц болох 1,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 600 төгрөгөөр нийтэд нь 900,000,000 төгрөгөөр Монгол улсын иргэн Т.Төгсбаярт худалдахаар шийдвэрлэж Петроскай ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Төмөрийн Төгсбаяр бөгөөд кампанийн хөрөнгө нэг бүр нь 600 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг хувьцаа байна. Дээрх хувьцааг худалдаж авсан компанийн санхүүгийн доройтуулах нэг шалтгаан болжээ.

Петроскай ХХК нь Худалдаа хөгжлийн, Капитал банк, Ариг , Улаанбаатар хотын, Үндэсний хөрөнгө оруулалтын, Кредит, Капитрон, банкнуудад данс эзэмшдэггүй, Төрийн банк, ХААН банк Чингис хаан, Хас, Голомт банканд тус тус төгрөгийн болон валютын харилцах данснуудтай ба Голомт банкны 1105049119  төгрөгийн, 1105049121 тоот долларын дансаар гүйлгээ хийгдээгүй, Хас банкны 5000410747 тоот төгрөгийн дансанд 448,659,16 төгрөгийн, 5000410752  тоот ам долларын дансанд 77.78 ам доллар, 5000828762 төгрөгийн дансанд 1,926,848.69 төгрөгийн, 5000571765 төгрөгийн дансанд 280,163.49 төгрөгийн үлдэгдэлтэй хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдагдсан байна.

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5., 23 дугаар зүйлийн 23.1., 24 дүгээр зүйлийн 24.1.-д тус тус заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгчид, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч Петроскай ХХК болон хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч ын дүгнэлтэд “...Петроскай ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхэд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасны дагуу төлбөрийн чадваргүй байна” гэж дүгнэлээ.

Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй  ”Хариуцагч болон нэхэмжлэгчдээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй бөгөөд зах зээлийн өнөөгийн үед хөрөнгө оруулалтын бололцоо харагдахгүй байх тул тус компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэрийг шүүхээс гаргаж, улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Иймд Петроскай ХХК нь санхүүгийн тайлан баланс санхүүгийн баримтаас үйл ажиллагааны зардал, түрээсийн төлбөр, ажилчдын цалингийн зардал өндөр, бусдад төлөх өр төлөх төлбөр их байгаагаас үйл ажиллагаа нь доголдон өр төлбөрийг хуримтлуулснаар төлбөрийн чадваргүй тус компани нь  248 хувь хүн, хуулийн этгээдэд 1,861,136,133.12 төгрөгийн, хуулийн дагуу татварт 170,430,688.07 төгрөгийн төлбөрийн өртэй, 254,616,302.05 төгрөгийг авлагатай, өөрийн хөрөнгөгүй болсон, тус компанид цаашид хөрөнгө оруулах ямар нэгэн боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, дампуурлын хэргийн оролцогчдоос хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлуудаас Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д зааснаар Петроскай ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Петроскай ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй ба дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг  хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно.

 Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгч д хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, мөн хуулийн 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг явуулсан талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагчийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.5.-д заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг 81 нэхэмжлэгч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд 55 нэхэмжлэгч хүрэлцэн ирснээс 14 нэхэмжлэгчийн шүүхэд  төлөөлөх итгэмжлэл хүчин төгөлдөр тул шүүх хуралдаанд оролцож, 30 нэхэмжлэгчийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дууссан, 11 нэхэмжлэгч шүүх хуралдаанд хоцорч ирсэн тул талуудын хүсэлтээр нийт 41 нэхэмжлэгч ажиглагчаар оролцож, 26 нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасны дагуу 26 нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 123 дугаар зүйлийн 123.1, 133 дугаар зүйлийн 133.1.10.-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан Петроскай ХХК -ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Петроскай ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч д шилжүүлсүгэй.

3. Дампуурлын Петроскай ХХК-ийн битүүмжилсэн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч д даалгасугай.

4. Дампуурлын тухай хуулийн 18., 34., 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч Петороскай ХХК-ийн битүүмжилсэн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч д даалгасугай.

5. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасныг баримтлан Петроскай ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор

5.1.        нэхэмжлэгч Агмарко ХХК-д төлөх өр болох 8,214,270 төгрөг,

5.2.        нэхэмжлэгч Амно ХХК-д төлөх өр болох 4.425.434 төгрөг,

5.3.        нэхэмжлэгч А.Амгаланд төлөх өр болох 8,449,550 төгрөг,

5.4.        нэхэммжлэгч Алкотрейд ХХК-д төлөх өр болох 43,961,170 төгрөг,

5.5.        нэхэмжлэгч Анунгоо ХХК-д төлөх өр болох 7,756,860 төгрөг,

5.6.        нэхэмжлэгч Ай Эн И Ёи Эс ХХК-л төлөх өр болох 1,240,689 төгрөг,

5.7.        нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-д төлөх өр 31,416,062 төгрөг,

5.8.        нэхэмжлэгч Бат дайз ХХК-д төлөх өр болох 19,399,740 төгрөг,

5.9.        нэхэмжлэгч Баясах хульж ХХК-д төлөх өр болох 6,862,630 төгрөг,

5.10.     нэхэмжлэгч Сютел бимэкс ХХК-д төлөх өр болох 6,882,000 төгрөг,

5.11.     нэхэмжлэгч Бимэкс ХХК-д төлөх өр болох 16,778, 940 төгрөг,

5.12.     нэхэмжлэгч Грийнсити ХХК-д төлөх өр болох 19,577,241 төгрөг,

5.13.     нэхэмжлэгч Биплас Монголиа ХХК-д төлөх өр болох 3,444,000 төгрөг,

5.14.     нэхэмжлэгч БлюХорс ХХК-д төлөх өр болох 5,022,530 төгрөг,

5.15.     нэхэмжлэгч Брэйд бейкери ХХК-д төлөх өр болох 5,961,830 төгрөг,

5.16.     нэхэмжлэгч Вельмон ХХК-д төлөх өр болох 8,773,496 төгрөг,

5.17.     нэхэмжлэгч Глобал бридж ХХК-д төлөх өр болох 6,827,265 төгрөг,

5.18.     нэхэмжлэгч Гранд тотал ХХК-д төлөх өр болох 875.249 төгрөг,

5.19.     нэхэмжлэгч Дельмонте ХХК-д төлөх өр болох 12.907.065 төгрөг,

5.20. нэхэмжлэгч Дельто автосервис ХХК-д төлөх өр болох 5.000.000 төгрөг,

5.21.     нэхэмжлэгч *******д төлөх өр болох 521,800 төгрөг,

5.22.     нэхэмжлэгч Дөрвөн-Өлзий ХХК-д төлөх өр болох 11,262,704 төгрөг,

5.23.     нэхэмжлэгч Ентүм Алтай ХХК-д төлөх өр болох 2.675.314 төгрөг,

5.24.     нэхэмжлэгч Жагаасанрайс ХХК-д төлөх өр болох 30.613.386 төгрөг,

5.25.     нэхэмжлэгч Жи Ти Ди Эм ХХК-д төлөх өр болох 10,230,200 төгрөг,

5.26.   нэхэмжлэгч Живэртий Оргил ХХК-д төлөх өр болох 3.377.703,15 төгрөг,

5.27. нэхэмжлэгч Зебра Интернэшнл дистрибюшн ХХК-д төлөх өр болох 8,308,624 төгрөг,

5.28.   нэхэмжлэгч Зона трейд фүүдс ХХК-д төлөх өр болох 11,863,976 төгрөг,

5.29.     нэхэмжлэгч зочин хүнс ХХК-д төлөх өр болох 5,155,000 төгрөг,

5.30.     нэхэмжлэгч ЗСНБ ХХК-д төлөх өр болох 65.465.089 төгрөг,

5.31.     нэхэмжлэгч Интеркатеринг ХХК –д төлөх өр болох 12,060,407 төгрөг,

5.32.     нэхэмжлэгч  Итозмон ХХК-д төлөх өр болох 9,273,541 төгрөг,

5.33.     нэхэмжлэгч КассТаун ХХК-д төлөх өр болох 26,028,317 төгрөг,

5.34.     нэхэмжлэгч Кондентер УБ ХХК-д төлөх өр болох 57,166,602 төгрөг,

5.35.     нэхэмжлэгч Кэй Өү Би И Интернэйшнл ХХК-д төлөх өр болох 4,472,500 төгрөг,

5.36.     нэхэмжлэгч Лежендари феникс ХХК-д төлөх өр болох 1,012,346 төгрөг

5.37.     нэхэмжлэгч Ливингпөлл ХХК-д төлөх өр болох 6,317,123 төгрөг,

5.38.     нэхэмжлэгч Мандал Хас ХХК-д төлөх өр болох 7,550,412 төгрөг,

5.39.     нэхэмжлэгч Макс Эксим ХХК-д төлөх өр болох 30,237,884 төгрөг,

5.40.  нэхэмжлэгч Монголиан Стар дистрибюшин ХХК-д төлөх өр болох 6,293,100 төгрөг,

5.41.   нэхэмжлэгч Монройс Беверейж ХХК-д төлөх өр болох 3,323,500 төгрөг,

5.42.     нэхэмжлэгч Монос хаусхолд ХХК-д төлөх өр болох 21,368,630 төгрөг,

5.43.     нэхэмжлэгч Мөнх жиндэмэн ХХК-д төлөх өр болох  872,369 төгрөг,

5.44.     нэхэмжлэгч Мөнхийн болор ХХК-д төлөх өр болох 4,018,930 төгрөг,

5.45.  нэхэмжлэгч М-Си-Эс-Кока-Коло ХХК-д төлөх өр болох 84,905,020 төгрөг,

5.46.    нэхэмжлэгч д төлөх өр болох 992,000 төгрөг,

5.47.     нэхэмжлэгч Намуун кондитер ХХК-д төлөх өр болох 20,089,267 төгрөг,

5.48.     нэхэмжлэгч Наран косметик ХХК-д төлөх өр болох 34,313,267 төгрөг,

5.49.     нэхэмжлэгч Наран фүүдс ХХК-д төлөх өр болох 44,442,281 төгрөг,

5.50.     нэхэмжлэгч НРМ ХХК-д төлөх өр болох 2,799,000 төгрөг,

5.51.     нэхэмжлэгч Об капитал ХХК-д төлөх өр болох 5,625,013 төгрөг,

5.52.     нэхэмжлэгч Өөшийн нуруу ХХК-д төлөх өр болох 827,500 төгрөг,

5.53.     нэхэмжлэгч Өү Жи Фамали ХХК-д төлөх өр болох 5,339,909 төгрөг,

5.54.     нэхэмжлэгч Протек ХХК-д төлөх өр болох 13,544,511.70 төгрөг,

5.55.     нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-д төлөх өр болох 33,521,844.06 төгрөг,

5.56.     нэхэмжлэгч Си Би эйч Кэр ХХК-д төлөх өр болох 35,095,957.50 төгрөг,

5.57.     нэхэмжлэгч Цахиур ХХК-д төлөх өр болох 14,031,360 төгрөг,

5.58.  нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсд төлөх өр болох 47,906,528.33 төгрөг

5.59. нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэсд төлөх өр болох148,993,355 төгрөг

5.60.     нэхэмжлэгч Скайнэтворкс ХХК-д төлөх өр болох 6,069,930 төгрөг,

5.61.  нэхэмжлэгч Силк рөүд трейдинг ХХК-д төлөх өр болох 68,196,661 төгрөг,

5.62.     нэхэмжлэгч Таван богд ХХК-д төлөх өр болох 17,178,109 төгрөг,

5.63.     нэхэмжлэгч Түмэнт шувуу ХХК-д төлөх өр болох 17,999,107 төгрөг,

5.64.     нэхэмжлэгч -д төлөх өр болох 6,165,552 төгрөг,

5.65.     нэхэмжлэгч ТТЕМ ХХК-д төлөх өр болох 65,587,070 төгрөг,

5.66.     нэхэмжлэгч Тэгш дүүрэн ХХК-д төлөх өр болох 21,985,304.39 төгрөг

5.67.     нэхэмжлэгч Хаан хүнс ХХК-д төлөх өр болох 9,098,724 төгрөг

5.68.     нэхэмжлэгч Халиун төгөл ХХК-д төлөх өр болох 8,626,500 төгрөг

5.69.     нэхэмжлэгч Хаппи трейд ХХК-д төлөх өр болох 2,142,720 төгрөг,

5.70.     нэхэмжлэгч ХКҮ ХХК-д төлөх өр болох 32,975,527 төгрөг,

5.71.     нэхэмжлэгч Хээр адуу ХХК-д төлөх өр болох 25,584,860 төгрөг,

5.72.     нэхэмжлэгч Хөгжил трэйд ХХК-д төлөх өр болох 13,228,339 төгрөг,

5.73.     нэхэмжэлгч Цавчирхангай ХХК-д төлөх өр болох 2,579,120 төгрөг,

5.74.     нэхэмжлэгч Цайны ертөнц ХХК-д төлөх өр болох 1,145,244 төгрөг,

5.75.     нэхэмжлэгч Цэвэр Монгол ХХК-д төлөх өр болох 3,480,633 төгрөг,

5.76.     нэхэмжлэгч Шимт Өргөл ХХК-д төлөх өр болох 12,333,102 төгрөг,

5.77.     нэхэмжлэгч Элст Хайрхан ХХК-д төлөх өр болох 4,228,000 төгрөг,

5.78.     нэхэмжлэгч Эс Эн ЭН ХХК-д төлөх өр болох 4,373,372 төгрөг,

5.79.     нэхэмжлэгч Эрчис хунан ХХК-д төлөх өр болх 6,710,000 төгрөг,

5.80.     нэхэмжлэгч СББ трейд ХХК-д төлөх өр болох 3,820,318 төгрөг,

5.81.         нэхэмжлэгч Сутай бумбат ХХК-д төлөх өр болох 633,420 төгрөгийн нэхэмжлэлүүдийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдсөнг дурдсугай.

6. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3.-д заасныг баримтлан Петроскай ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч д даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах О.Цэнд-Аюуш, хэрэг гүйцэтгэгч нарт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хүсэлт гаргагч /хариуцагч/ Петроскай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлгод хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т зааснаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Наран фүүдс ХХК-иас 380,161 төгрөг, Тэгш дүүрэн ХХК-иас 267,877 төгрөг, Ариун хөгжил ХХК-иас 224,091 төгрөг, Шимт Өргөл ХХК-иас 212,278 төгрөг,  Элс хайрхан ХХК-иас 82,600 төгрөг, Баясах хульж ХХК-иас 133,950 төгрөг, Бат дайз ХХК-иас 254,948 төгрөг, Дөрвөн Өлзий ХХК-иас 195,160 төгрөг, Глобал Бридж ХХК-иас 260,360 төгрөг, Брэйд Бэйкэри ХХК-иас 110,350 төгөрг, Амно ХХК-иас 85,830 төгрөг, Живэртийн Оргил ХХК-иас 59,196.75 төгрөг, ЗСНБ ХХК-иас 485,275 төгрөг, Жагаасанрайс ХХК-иас 311,020 төгрөг, ХКҮ ХХК-иас 322,830 төгрөг, Мөнх жиндмэнэ ХХК-иас 25,650 төгрөг, Эс Эн Эн ХХК-иас 84,930 төгрөг, Намун кондитар ХХК-иас 224,915 төгрөг, Зона  трейд фүүдс ХХК-иас 204,780 төгрөг,Ситл БимексХХК-иас 125,062 төгрөг,  Лежендари фенинкс ХХК-иас 31,007 төрөг,Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-иас 147,890 төгрөг, А.Амгалангаас 170,950 төгрөг, Монголиан Стар Дистрибюшн ХХК-иас 252,350 төгрөг, Арвайн Үндэс ХХК-иас 315,031 төгрөг, Зочин хүнс ХХк-иас 97,430 төгрөг, GTDM ХХК-иас178,635 төгрөг, Өү Жи Фамили ХХК-иас 100,400 төгрөг, Грийнсити ХХК-иас254,563 төгрөг, Алко трэйд ХХК-иас 377,757 төгрөг, Хапкпки трэйд ХХК-иас 49,320 төгрөг,Скайнетворкс ХХК-иас 112,070 төгрөг, Биплас Монголиа ХХК-иас 70,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Петроскай ХХК-с гаргуулж Наран фүүдс ХХК-иас 380,161 төгрөг, Тэгш дүүрэн ХХК-иас 267,877 төгрөг, Ариун хөгжил ХХК-иас 224,091 төгрөг, Шимт Өргөл ХХК-иас 212,278 төгрөг,  Элс хайрхан ХХК-иас 82,600 төгрөг, Баясах хульж ХХК-иас 133,950 төгрөг, Бат дайз ХХК-иас 254,948 төгрөг, Дөрвөн Өлзий ХХК-иас 195,160 төгрөг, Глобал Бридж ХХК-иас 260,360 төгрөг, Брэйд Бэйкэри ХХК-иас 110,350 төгөрг, Амно ХХК-иас 85,830 төгрөг, Живэртийн Оргил ХХК-иас 59,196.75 төгрөг, ЗСНБ ХХК-иас 485,275 төгрөг, Жагаасанрайс ХХК-иас 311,020 төгрөг, ХКҮ ХХК-иас 322,830 төгрөг,Мөнх жиндмэнэ ХХК-иас 25,650 төгрөг, Эс Эн Эн ХХК-иас 84,930 төгрөг, Намун кондитар ХХК-иас 224,915 төгрөг, Зона  трейд фүүдс ХХК-иас 204,780 төгрөг,Ситл БимексХХК-иас 125,062 төгрөг, Лежендари фенинкс ХХК-иас 31,007 төрөг,Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-иас 147,890 төгрөг, А.Амгалангаас 170,950 төгрөг, Монголиан Стар Дистрибюшн ХХК-иас 252,350 төгрөг, Арвайн Үндэс ХХК-иас 315,031 төгрөг, Зочин хүнс ХХк-иас 97,430 төгрөг, GTDM ХХК-иас178,635 төгрөг, Өү Жи Фамили ХХК-иас 100,400 төгрөг, Грийнсити ХХК-иас254,563 төгрөг, Алко трэйд ХХК-иас 377,757 төгрөг, Хапкпки трэйд ХХК-иас 49,320 төгрөг,Скайнетворкс ХХК-иас 112,070 төгрөг, Биплас Монголиа ХХК-иас 70,060 төгрөгийг буцаан олгохыг гүйцэтгэгч д хариуцуулсугай.

10. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч, нэхэмжлэгч тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ