Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 


2021            09             23                                  2021/ШЦТ/346

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга , Т.Болдбаяр

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч, шүүгдэгч М.С, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.ББд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2134000000326 дугаартай хэргийг 2021 оны 09 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1980 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай дугаарын регистртэй, Т М.С,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1968 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Нийтийн номын санд жижүүр слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Б.Б,

 

   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж байгаа Номын сангийн барилга дээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр М.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.С нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж байгаа Номын сангийн барилга дээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч: М.С

...Шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүгдэгч: Б.Б

...Шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000326 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж байгаа Номын сангийн барилга дээр М.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.С нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж байгаа Номын сангийн барилга дээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000326 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 319 дугаартай ...Б.Бын биед зүүн гарын дунд хурууны 1 шивнүүр ясны сэлтэрсэн далд хугарал, тэнийлгэгч шөрмөсний гэмтэл, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хэвлийд зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл... талаарх дүгнэлт /хх- ийн 24 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн 7204 дугаартай ... М.Сы биед зүүн гарын долоовор хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

хохирогч Б.Бын ... Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ хаяавч зутгаад явга хүний зам тавих ажил хийгээд байж байхад манай барилга дээр засварын ажил хийж байгаа С гэх хүн ирэхээр нь би Сд хандаж чи дутуу орхисон хаяавч, явган хүний зам дутуу үлдсэн ажлаа хийж дуусгаач ээ чиний дутуу үлдээж орхисон ажлыг бил нар хийгээд байна. Ээлжийн амралтаа авч чадахгүй байна гэж хэлэхэд хуц пизда минь чамд хамаагүй гээд надад гараараа салаавч гаргаад чиний хийх ажлын цалинг чинь өгчихсөн гэхээр нь бидэнд өгсөн цалин мөнгө байхгүй чи хэнд цалин өгсөн гээд байгаа юм бэ гэхэд шууд хүрч ирээд хоёр гараараа миний цээж рүү түлхээд гараараа миний шанаа, толгой хүзүүрүү 2-3 удаа цохиод миний аманд хуруугаа хийгээд хашаа руу шахаж жавжнаас татаж шахаж тонгойлгоод миний гар луу тонгойлгоод миний гар луу хөлөөрөө нэг удаа өшиглөөд мөн баруун бөөр, цээж рүү 2-3 удаа өшиглөсөн ингээд намайг зодоод байхаар нь би гарыг нь тавиулж өөрөөсөө холдуулах гээд гарыг нь хазсан мөн чихнээс нь татсан нэг удаа гараараа толгой цээж хэсэг рүү нь цохисон. Энэ үед манай ном зүйч Өнөрцэцэг ирж намайг салгах гээд дийлээгүй ингээд Дулааны эрчим хүчний газрын үүдэнд зогсож байсан 2 залуу гүйж ирээд намайг салгаж авсан. Миний гар луу өшиглөөд зүүн гарын дунд хурууны шивнүүр яс хугарсан, тэнийлгэгч шөрмөс гэмтсэн одоо эмнэлэгт хэвтэж хадуулах эмчилгээ хийлгэ гэсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэж мэс ажилбарт ороорой гэсэн... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

            хохирогч М.Сы ...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Номын сангийн шинэ дарга намайг дуудаж уулзаж ажил ярья гээд дуудахаар нь би яваад очтол дарга нь байхгүй байхаар нь дотор талын заслын ажлаа тойрч явж харчхаад машиндаа сууж хүлээж байя гээд гарсан тэгтэл гадаа үүдэнд ажил хийж байсан Б надад хандаж пизда минь чи энэ ажлаа хийгээч ээ гэхээр нь наадах чинь миний ажил биш ээ би хийх юм аа хийчихсэн гэж хэлэхэд хичнээн тэр бумын ажил авчхаад ажлаа гүйцээж хийхгүй гээд надруу дайраад авлигатай тэмцэх газар өгнө гэхээр нь би чамд ер нь ямар хамаатай юм бэ чи наад урдах ажлаа л хий гэж хэлэхэд Б өөдөөс босож хүрч ирээд гараараа миний баруун шанааруу нэг удаа цохихоор нь би буцааж түлхээд бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдсон тэгтэл миний зүүн гарын долоовор хуруунаас хазаад би зүүн хөлөөрөө гэдэсрүү нь өвдөглөөд гараа тавиулсан ингээд би дахиж тэр хүнрүү ойртоогүй харин салсны дараа өөрөө хүрч ирээд дахин миний дагзруу гараараа нэг удаа цохьсон ингээд л салаад явсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч М.Ууганчимэгийн ...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Номын сангийн гадаа зүлэгжүүлэх ажил хийгээд байж байтал жижүүр ах нэг хүнтэй хашаан дотор барилцаад авахаар нь би дотогшоо орж Өнөрцэцэг эгчид хэлсэн. Ингээд дээшээ 2 давхар луу гарч дарга руу ярих гээд өрөөндөө орж даргын утсаар ярьж хэлчхээд буцаад гараад очиход салчихсан байсан... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Т.Өнөрцэцэгийн ...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Номын сангийн барилгын гадна тохижилт явган замын засварын ажил хийгээд байж байхад дотогшоо орж ус аваад байж байтал гаднаас Ууганчимэг гэх манай ажилтан орж ирээд Өнөрөө эгчээ гадаа хүн зодолдоод байна гэхээр нь гараад хартал Б ах С хоёр барьцалдчихсан зогсоож байхаар нь би очоод салгах гээд голоор нь орох гэтэл надад дийлдээгүй энэ үед С Б ахыг түлхэж унагаад цээжрүү нь 1-2 удаа өшиглөөд боль гэхээр болихгүй байсан тэгэхээр нь би Дулаан эрчим хүчний газрын үүдэнд зогсож байсан хоёр залууг гуйгаад салгаад өгөөч гэтэл тэр хоёр гүйж ирээд тэр хоёрыг хоёр тийш нь салгасан өөр зүйл болоогүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Б.Сэлэнгийн ...Тус өдөр ажлынхаа үүдэнд тамхи татаад сууж байхад номын сангийн үүдэнд ажилчид нь бололтой 2 хүн хоорондоо зодолдоод нэг эгч салгах гэж байгаа бололтой дундуур нь ороод дийлдэхгүй болохоор нь Лхагважав бид хоёр дээр ирээд салгаад өг гэхээр нь хамт очиж салгаж өгсөн... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч М.Лхагважавын ...Тус ажлынхаа үүдэнд зогсож байтал номын сангийн хашаан дотор 2 хүн зодолдоод байна гээд нэг танихгүй эгч гүйж ирээд салгаад өгөөч гэхээр нь яваад ортол хоёр эрэгтэй заамдалцаад зогсож байсан арай настай ах нь газарт хашааны боржуур налаад суучихсан нөгөөх нь заамдчихсан байсан. Ингээд би Сэлэнгээтэй хамт очоод нэг нэгээр нь бариад больцгоо одоо сал гээд 2 тийш болгоход арай залуухан ах нь настай ахыг нэг удаа биеийнх нь зүүн хажуу руу өшиглөх шиг болсон би яг хаана нь өшиглөснийг анзаараагүй ингээд л дарга нар нь бололтой хүмүүс гарч ирээд дахиж зодолдоогүй цагдаа дуудна гээд эмэгтэй цагдаа ирж байсан. Тэгээд л явцгаасан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бын ...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүх жижүүрүүдийг дарга дуудаад номын сангийн гадна хаяавч явган хүний зам хий гэсний дагуу би очиж хийж байсан. Тэгтэл тэнд засвар хариуцаж хийлгэсэн залуу С хүрч ирэхээр нь та ажлаа дуусгаач ээ таны дутуу хийсэн ажлаас болж бид нар амарч чадахгүй дуудагдаж ажиллаж байна. Гэтэл чамд хамаагүй чи наад ажлаа л хий наад ажлын чинь цалин хөлсийг би өгчихсөн гэхээр нь надад мөнгө өгөөгүй шүү гэж хэлээд би мөн чамайг авлигатай тэмцэх газраар шалгуулна гэтэл С учиргүй их уурлаж над руу гараараа салаавч гаргаад миний жавжинд хуруугаа хийгээд арагш нь хайлсан хашаа руу налуулж байгаад намайг гараараа нүүр лүү нь 4-5 удаа цохиод нуруу цээж рүү 4-5 өшиглөхөөр нь би зүүн гараараа хөлийг нь хаатал миний дунд хурууг хуга өшиглөчихсөн. Ингээд тэнд байсан хүмүүс салгах гээд дийлээгүй дулааны эрчим хүчний газрын үүдэнд байсан 2 залуу ирж салгасан... /хх-ийн 45 дугаар хуудас/,

яллагдагч М.Сы ...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр номын сангийн дарга намайг утсаар дуудаад ирж уулзаач гэсэн ингээд яваад очтол дарга нь байхгүй болохоор нь машинруугаа явсан. Тэгтэл хашаанд юм хийж байсан Б надад хандаж пизда минь чи энэ ажлаа хийгээч ээ чиний ажлыг чи хийж байна гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи өөрийнхөө ажлыг цалингаа аваад хийж байгаа биз дээ гэхэд чиний хийх ёстой ажил биздээ би чамайг авлигад өгнө чамайг яаж идсэнийг чинь би мэдэж байгаа гэхээр нь миний уур хүрээд ч юу хуцаад байгаа пизда вэ чамд ямар хамаатай юм бэ гэхэд Б сууж байснаа босоод ирсэн тэгэхээр нь би чамд хамаагүй шүү гээд салаавч өгөхөд Б намайг баруун шанаа руу гараараа нэг удаа цохисо. Би хоолой руу гараараа түлхэхэд зүүн шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гараараа зүүн шанааруу нэг удаа цохисон. Ингээд бид 2 ноцолдоод энэ үед миний зүүн гарын долоовор хурууг хазсан. Тэгтэл хүмүүс бид 2-ыг салгах гэж ирээд салгах гэж ирээд бид 2-ыг салгаж дийлээгүй. Тэгэхээр нь би зүүн хөлөөрөө цээж рүү нь өвдөглөөд нэг удаа өшиглөөд салгасан. Тухайн үед Б архи уусан согтолттой байсан. Салсны дараа араас ирээд намайг нэг удаа дагз руу гараараа цохисон. Зайдуу гараад алалцая чамайг алнаа гээд байсан... /хх-ийн 39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-56 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-49, 57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б, М.С нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б, М.С нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж байгаа Номын сангийн барилга дээр хохирогч М.Сыг зодож биед биед зүүн гарын долоовор хуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт,

 

Шүүгдэгч М.С нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж байгаа Номын сангийн барилга дээр хохирогч Б.Быг зодож биед зүүн гарын дунд хурууны 1 шивнүүр ясны сэлтэрсэн далд хугарал, тэнийлгэгч шөрмөсний гэмтэл, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хэвлийд зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бын тогтоогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Сы тогтоогдсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсны дагуу дээрх үйл баримтууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн, хүндэвтэр хохирол учирснаараа гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй бөгөөд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн төгссөн гэмт хэрэг гэж үздэг.

 

Тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Б, М.С нар нь хоорондоо муудалцаж, маргалдснаараа бусдыг зодож, цохих сэдэлт, санаа зорилго төрж, тэрээр хохирогчийг зодож, цохьсон энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн биед учруулсан хөнгөн, хүндэвтэр хохирол нь шүүгдэгч нарын хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, М.Сы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос түүнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б, М.С нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхаас гадна энэ бүхний эцэст бий болох хууль зүйн үр дагаврыг мөн хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан байх бөгөөд шүүгдэгч Б.Б, М.С нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Сы биед зүүн гарын дунд хурууны 1 шивнүүр ясны сэлтэрсэн далд хугарал, тэнийлгэгч шөрмөсний гэмтэл, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хэвлийд зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан,

Шүүгдэгч М.Сы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед зүүн гарын долоовор хуруунд шарх бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.  

 

Шүүгдэгч Б.Баас хохирогч М.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжилнэ гэсэн хэдий ч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй,

Шүүгдэгч М.Саас хохирогч Б.Баас нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалтай холбоотой 535.869 /таван зуун гучин таван мянга найман зуун жаран ес/ төгрөг нэхэмжилсэн байна.

 

Гэвч шүүгдэгч хохирогч нар хоорондоо хохиролтой холбоотой асуудлаар харилцан тохиролцсон, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, М.С нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Шүүх шүүгдэгч Б.Б, М.С нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Б.Бд таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

            шүүгдэгч М.Сд таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.     

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Б, М.С нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            шүүгдэгч Б.Бд оногдуулсан таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч М.Сд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000308 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б, М.С нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.ББыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Т М.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.ББыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

 

шүүгдэгч Т М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.ББд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,

 шүүгдэгч Т М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус  тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.ББ, Т М.С нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134000000326 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.ББ, Т М.С нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.ББ, Т М.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.ББ, Т М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН