МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар
Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Б, Г.Г
Шинжээч А.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М
Шүүгдэгч Ч.Ш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч.Ш холбогдох эрүүгийн 1802004370022 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Ш.р мэдүүлэхдээ: “Тухайн үед 2018 оны 09 сарын 30-ний өдөр экологийн цагдаагийнхан ирээд шалгах үед Э.Баасанбат тэнд ажилладаг байсан. Э.Баасанбат уурхайд байхгүй байх үед би ажлыг нь хариуцан явуулж байсан. Тэр үед цагдаа ирээд мэдүүлэг авахдаа энэ газрыг ямар хүн хариуцаж ажиллуулж байна гэсэн. Тухайн үед би даргыг нь байхгүй үед хариуцаж байгаа юм. Яг эзэд нь хот явчихсан гэж хариулсан. Миний хувьд тухайн газрыг хариуцаж цалинтай ажилладаг хүний хувьд, эрүүгийн хариуцлагын асуудлын хувьд Э.Б. хэрэгт татаж оруулж ирэх саналтай байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г мэдүүлэхдээ: “Тухайн газар нь нөхөн сэргээлт хийгдээгүй унаган төрхөөрөө байсан газар. Одоо хууль бус олборлолтын улмаас хөндөгдөөд хохирол учирсан байгаа. Шинжээчийн дүгнэлтийн гаргасан хохирол төлбөрийн дагуу хохирлоо нэхэмжилж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлэхдээ: “Миний нэр дээр байдаг машин. Дүү маань эзэмшдэг, би яг сайн мэдэхгүй байна. Дүү маань л Заамар луу ажлаар явж байгаад түрээсэлсэн байдаг. 2,3 хоног явж байгаад цагдаагийн байгууллага ирээд барьсан гэсэн “ гэв.
Шинжээч А:Цэ мэдүүлэхдээ: “2018 онд гаргасан дүгнэлт бол н.Бт гэж хүнд холбогдож байсан. Шинжээч томилсон тогтоолыг үндэслээд иргэн н.Б холбогдох хэрэг дээр ажиллаж дүгнэлт гаргасан. Дараа нь хариуцагч нь өөрчлөгдөөд Ч.Ш гэдэг хүн болсон. Мөрдөгчөөс дахин дүгнэлт гаргуулахаар болж Ч.Шын хийсэн үйлдэлтэй холбогдуулж дүгнэлт гаргасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 7-16 тал/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 17 тал/, гэрч Д.М мэдүүлэг / 1-р хх-ийн 25-26 тал/, гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг / 1-р хх-ийн 29-30 тал/, гэрч Х.Ш мэдүүлэг / 1-р хх-ийн 31-32/, гэрч Э.Б мэдүүлэг / 1-р хх-ийн 36-38 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлэг /2-р хх-ийн 161-162 тал/, иргэний нэхэмжлэгч П.Гэ мэдүүлэг /2-р хх-ийн 165-166 тал/, иргэний нэхэмжлэгч Э.Б мэдүүлэг / 3-р хх-ийн 145-147 тал/, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/63 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50-80 тал/, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/15 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 65-94 тал/, Шинжээч А.Ц мэдүүлэг /2-р хх-ийн 97-99 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/7129 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7/4610 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 39-40 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8/3211 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 152 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/7129 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 тал/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 06б/7280 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 97-98 тал/, 1668А дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл /2-р хх-ийн 130 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын лиценз шилжүүлэх 01 дугаартай гэрээ / 3-р хх-ийн 128-129 тал/, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах” гэрээ / 1-р хх-ийн 146-147 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 177-196 тал/, Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18/06 дугаартай акт / 2-р хх-ийн 59 тал/, шүүгдэгч Ч.Шын мэдүүлэг /2-р хх-ийн 101-103 тал/, шүүгдэгч Ч.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 153, 214 тал/, шүүгдэгч Ч.Шын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Шыг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс “ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул “ хийсэн гэж үзэхээргүй байх тул дээрх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь “ ашигт малтмалын хайгуул “ гэдэг нь ямар нэгэн зорилгоор тусгайлан судлах, сурвалжлах ашигт малтмалын нөөцийг нарийвчилсан судалгааны үе шатыг хэлэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч “ Эрэл хайгуул гэдэг нь тодорхой нэг газар өрөм тавиад гарсан жаахан шороогоо шинжилж агууламжийг нь тодорхойлохыг хэлнэ “ гэж тус тус тайлбарлаж байх тул дээрхи үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Харин шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 7-16 тал/,
- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 17 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Би Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Танай байгууллагаас 2018 оны 11 сарын 27-ны өдөр ирүүлсэн 11/8-5918 дугаартай албан бичгийн дагуу байгууллагаа төлөөлж, хууль ёсны төлөөлөгч би оролцож байна. Төв аймгийн Заамар сумын 3-р баг, Баянгол гэх газарт Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан гэх хэргийг Ч.Ш гэдэг хүн газар ухсан гэж мэдэхгүй байна. Энэ газарт шалгалтаар би 6 дугаар сард очиж байсан. Тэгэхэд үйл ажиллагаа явуулаагүй бэлтгэл ажил хангаж байна гээд Э.Баасанбатын дүү гэх н.Б байж байсан. Энэ ухагдсан газар бол сумын тусгай хэрэгцээний газар “Бат-Алт” ХХК-аас Э.Б тусгай зөвшөөрөл шилжүүлж авч байгаа гэдэг боловч албан ёсоор шилжсэн материал байхгүй кемпээ байгуулж бэлтгэсэн байсан. Түүнээс яг энэ газар дээр ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Сумын тусгай хэрэгцээний газар дээр ямар нэгэн ашигт малтмалын уйл ажиллагаа явуулах ёсгүй. Хэрэв үйл ажиллагаа явуулах бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тусгай хэрэгцээнээс чөлөөлдөг. “Бат-Алт” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газрын талбайн гадна талд Ч.Ш гэх хүний олборлолт хийсэн гэх талбай байна. Тийм учраас энэ ухсан талбай нь ямар нэгэн зөвшөөрөлгүй сумын тусгай хэрэгцээний газар байгаа юм. Ухсан газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх шаардлагатай байна...” /1-р хх-ийн 23-24 тал/
- гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03 цагт уг уурхайн захирал аав руу яриад шороо зөөгөөд өг, миний улаан Хово эвдэрчихсэн гээд цагийн 30.000 төгрөгөөр тохирсон юм. Уг өдөр 40-50 удаа шороо зөөж, усан бууны доод талд буулгаад байсан. Тэгээд 21 цагийн үед цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон. Усан буу шөнө 2 цаг орчим ажилласан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 29-30 тал/,
- гэрч Х.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс шороо зөөж байгаад 26, 27-ны өдрүүдэд зогсож байсан. Бусад өдрүүдэд шороо зөөвөрлөсөн. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед гараад шороо зөөх гэсэн чинь цагдаа нар эксковатор дээр ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 31-32/,
- гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Төв аймгийн Заамар сумын Баянгол гэх газарт энхэр н.Э худалдаж авсан “1668А” тоот лицензийн дагуу уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Эхнэр н.Э нь 1 ой 8 сартай жаахан хүүхэдтэй тул хүүхдээ харж гэртээ байдаг. Би уурхайн ажлыг хариуцаж хийлгэж байгаа. 7 дугаар сард уурхайн үйл ажиллагаа эхлэхээр гарч бэлтгэл ажил хийгдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагаас уурхай дээр шалгалт ирж шалгах үед Ч.Ш гэдэг хүн хариуцан уулын ажлыг явуулж байсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ш манай эхнэр н.Эрдэнэсүхтэй 27 га талбайн зүүн урд талын 1 га талбайд нөхөн сэргээлт хийж 2018 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болгон хүлээлгэж өгнө гэж гэрээ хийж ажиллаж байсан. Би нүдэн багцаагаар Ч.Шт зааж хүлээлгэн өгсөн. Яг гэрээ нь ямар нэртэй ямар гэрээ байсанг нь санахгүй байна. Ямар ч байсан Ч.Шт 1 га талбай дээр нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан. Манай энхэр бид 2 үйл ажиллагаа явуулаагүй. Ч.Ш нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Цагдаа ирэхэд би байгаагүй Ч.Шын ажилчид байсан байх. Энэ ажиллаж байсан хүмүүс манай ажилчид биш Ч.Ш ажиллуулж байсан хүмүүс. Уурхайг нь манайх гэж ойлгосон болохоор л миний уурхайд ажиллаж байгаа гэж бодсон байх. Энэ асуудал эхнэр бид хоёрт хамаагүй. Хийсэн гэрээ Ч.Шт байгаа. Ч.Ш хариуцна...” гэх /1-р хх-ийн 36-38 тал/,
- гэрч Ү.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй. Харин манай нөхөр Э.Б уурхай ажиллуулж олборлолт хийх санаатай яваад байгаа. Гэвч техник байхгүйгээс үйл ажиллагаагаа явуулаагүй байх. “Чингэсийн есөн өрлөг” ХХК-аас ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Ч.Штай гэрээ хийсэн, түүнээс нарийн учрыг нь мэдэхгүй. Манай нөхөр хийгээдэх гэхээр нь л хийсэн. Би ер нь уйл ажиллагаанд нь оролцдоггүй. Гэрээ болон “Чингэсийн есөн өрлөг” ХХК-ийн үйл ажиллагааг манай нөхөр мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 тал/,
- иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Дээрх “20-33” УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг нь үнэн юм. Гэхдээ миний эхнэр Ж.Б төрсөн дүү болох Г.От дүүгийн маань машин байгаа юм. Тухайн үед буюу 2018 оны хавар тэр машиныг худалдан авч байхад Г.Отгондаваа нь хөдөө орон нутгийн хаягтай болохоор хотод байдаг гээд миний нэр дээр худалдан авч байсан. Би бол тэр машин тэргэнд нь оролцоод байдаггүй юм. Дүү Г.О л машинаа наана цаана ажиллуулдаг юм. Би ер нь Г.Од машиныг нь шилжүүлж өгөх бодол байгаа. Яагаад гэвэл дүү маань хотод ирээд хотын хаягтай болсон байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161-162 тал/,
- иргэний нэхэмжлэгч П.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Энэ компани нь миний өөрийн үүсгэн байгуулсан барьцаалан зээлдүүлэх уйл ажиллагаа явуулах компани байгаа юм. Тус компанийг 2018 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр нэг хүний гишүүнтэйгээр байгуулсан. Компанийн нэр “Жи Ди Би Ар” капитал гэж нэршилтэй байгаа ба байгуулагдсанаас хойш Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороолол 3 дугаар байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулж байсан юм. Одоо бол уйл ажиллагаа явуулахгүй байгаа. 2018 оны 07 дугаар сарын сард манай байгууллага дээр Алтангэрэл овогтой Батхуяг гэж хүн ирээд барьцааны шалгуур үзүүлэлт хангаад 8,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Гэтэл энэ авсан зээлээ 2019 оны 06 сарын 21-ний өдөр төлж дуусаад гэрээгээ сунгаад тэр өдөр дахин 6.000.000 төгрөгийн зээл авсан байна. Энэ сүүлд авсан зээл нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусах графиктай байна. Сарын төлөлт нь 639.788 төгрөг байдаг. Энэ машиныг Алтангэрэл овогтой Батхуяг гэж өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавьсан байгаа. Иймд дээрх тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр албан ёсоор шилжиж ирсэн байгаа. Барьцаанд тавьсан эзэн нь болох А.Батхуяг нь зээлээ төлж дуусаад машинаа чөлөөлж авах гэрээтэй байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165-166 тал/,
- иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... “64-76” УНР улсын дугаартай цагаан өнгийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл нь аав бид хоёрын худалдан авсан машин байгаа юм. Гэтэл аав бид хоёр машиныг зээлээр авах болохоор хотын хаягтай хүний нэр дээр авах шаардлагатай болсон юм. Тэгээд машинаа аавын төрсөн дүү болох Алтангэрэлийн Батхуяг гэж хүний нэр дээр аваад “Жи Ди Би Ар” капитал гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байгаа юм. Одоо бол энэ машин нь тухайн байгууллагын нэр дээр буюу өмч нь болоод явж байгаа. Бид нар гэрээний дагуу мөнгө төлөөд барьцаанаас гаргаж авах юм. А.Батхуяг ахын нэр дээрээс барьцаанд тавьсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137-138 тал/,
- иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковатор нь миний эзэмшлийн техник байгаа юм. 2018 оны намар Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд Ч.Шын үйл ажиллагаа явуулж байсан газарт өөрийн байсан “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковатораа түрээсэлсэн юм. Тэгтэл ажиллаад удаагүй байхад цагдаагийн байгууллагаас ирээд шалгалт явуулаад тухайн уурхайн үйл ажиллагааг зогсоож, “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг хууран авсан байдаг. Тухайн цаг хугацаанд би өөрөө байхгүй байсан. Би аман гэрээ байгуулаад ажилласан юм тав таван хоногоор нь мөнгийг нь өгөхөөр тохирсон байсан. Ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Миний эзэмшлийн “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковаторыг 100.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 145-147 тал/,
- 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/63 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50-80 тал/,
- 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/15 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 65-94 тал/, Шинжээч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /2-р хх-ийн 97-99 тал/,
- Шүүгдэгч Ч.Шын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би “Чингисийн есөн өрлөг” ХХК-ийн захирал Ү.Эрдэнэсүхтэй 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байх нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан юм. Харин надтай гэрээ байгуулсан “Чингисийн есөн өрлөг” ХХК нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Надад хэлэхдээ “Бат-Алт” ХХК-аас ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл журмын дагуу шилжүүлэн авсан гэж байсныг санаж байна. “Чингисийн есөн өрлөг” ХХК нь энэ талбай гэж зааж өгсөн, тодорхой солбилцлын цэг тавьж, зааж өгөөгүй. Талбай хэтэрсэн эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149-150 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/7129 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7/4610 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 39-40 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8/3211 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 152 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/7129 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 тал/,
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 06б/7280 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 97-98 тал/,
- “1668А” дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл /2-р хх-ийн 130 тал/,
- 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын лиценз шилжүүлэх 01 дугаартай гэрээ / 3-р хх-ийн 128-129 тал/,
- 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах” гэрээ / 1-р хх-ийн 146-147 тал/,
- “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 177-196 тал/,
- Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18/06 дугаартай акт / 2-р хх-ийн 59 тал/,
- шүүгдэгч Ч.Шын мэдүүлэг /2-р хх-ийн 101-103 тал/,
- шүүгдэгч Ч.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 153, 214 тал/,
- шүүгдэгч Ч.Шын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “шинжээч А.Ц үнэлгээ хийх эрхийн хугацаа дууссан тул дахин шинжилгээ хийлгэх, “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерын үнэлгээг гаргуулах, ...эрэл хайгуул хийсэн үү? газрын хэвлийд халдсан уу гэдгийг өнөөдөр хүртэл тогтоогоогүй... Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газрын хажууг ухахдаа 22 метр газрыг илүү ухсан...н.Баасанбат гэж хүний удирдлага дор ажилласан... н.Баасанбатыг шалгах шаардлагатай ” гэх агуулга бүхий хүсэлт гаргаж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг зарим хэсгийг нь хангаж заримыг хэрэгсэргүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь шинжээч А.Цэнд-Аюуш нь дүгнэлтээ 2019 оны 6 сарын 21-ний өдөр
- гаргасан байх бөгөөд хавтаст хэргийн 93 дугаар талд үйл ажиллагаа явуулж шинжилгээ хийлгэх эрхийг БОНХАЖСайдын 2016 оны 7 сарын 06-ны өдрийн №А/210 дугаартай тушаалаар 3 жилийн хугацаагаар сунгасан байна. “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютер нь шүүгдэгч Ч.Шын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютер бөгөөд дээрх тээврийн хэрэгслийн үнийг хууль ёсны байгууллагаар үнэлүүлсэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ямар нэгэн гомдол гаргаагүй, дээрх эд зүйлийн үнэлгээ гаргах нь хэрэгт ач холбогдолгүй. Шүүгдэгч Ч.Ш нь “ Чингисийн есөн өрлөг ” ХХК-тай нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан талаар шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлдэг бөгөөд энэ талаар шүүгдэгч маргадаггүй. Шүүгдэгч Ч.Ш нь тухайн аж ахуйн нэгжийг зөвшөөрөлтэй эсэх талаар өөрөө мэдэх боломжтой байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Э.Ба, Ү.Э, иргэний нэхэмжлэгч Г.Г нарын мэдүүлгүүдээр нотлогддог, н.Б ажилладаг цалин хөлс авдаг гэх боловч энэ талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй байна. Харин шүүгдэгч Ч.Шыг “ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул “ хийсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэмт хэргийн талаарх хор уршиг, хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийг хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 5 -1-д “ газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлнө “ гэсэн байх тул шүүгдэгч Ч.Шаас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 17.040.090 төгрөгийг, шинжээчийн зардлын 3.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас “шүүгдэгч Ч.Шт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял” гэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх өгнө үү “ гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ч.Шын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч Ч.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ш нь 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Шын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “64-76 УНР” улсын дугаартай “Jianhuai” маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг, “20-33 УБЕ” улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын үнэлгээ болох 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг, “XCMG” ковшийн үнэ болох 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийг, алт угаах төхөөрөмжийг үнэ болох 30.000.000 /гучин сая / төгрөгийг нийт 202.000.000 /хоёр зуун хоёр сая/ төгрөгийг тус тус шүүгдэгч Ч.Шаас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Б.Мөнхбатын эзэмшлийн “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг битүүмжилсэн 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 101 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Мөнхбатад буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоногдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Шагдарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
- Шүүгдэгч Б овогт Ч Ш тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ч.Ш-д хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Ш-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Ш хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “64-76 УНР” улсын дугаартай “Jianhuai” маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг, “20-33 УБЕ” улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын үнэлгээ болох 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг, “XCMG” ковшний үнэ болох 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийг, Алт угаах төхөөрөмжийг үнэ болох 30.000.000 /гучин сая / төгрөгийг нийт 202.000.000 /хоёр зуун хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.М эзэмшлийн “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг битүүмжилсэн 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 101 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.М буцаан олгохыг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоногдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол24 гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА