| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2016/0073/э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2016-08-25 |
| Зүйл хэсэг | 201.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан
Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн 201610000197 дугаарт хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1984 оны 05 дугаар сарын 11-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зүтгүүрийн техникч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Сайншанд татах хэсэгт машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 154-23 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009.11.04-ний өдрийн 72 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дуутан овогт Цэрэнбалжирын Цэрэнтогтох /РД: ЕС84051132/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Цэрэнтогтохын овчарка үүлдрийн нохой 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн ар талын хүүхдийн тоглоомын талбайд иргэн Б.Тэнгисын гар болон хөлөн тус газар хазаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай нохойны ороо орсон байсан. Тоочигийн байранд Гансүх гээд овчарка нохой тэжээдэг залуу байдаг юм. Тэднийд нохойгоо хонуулаад ажилд яваад ирэхэд энд нохой байж болохгүй байна гээд хашаа, байшин хоёрын завсараар дугуйгаар хашаад байлгаж байсан юм. Танай хашаанд байлгая гээд манай 60 гэрт байдаг хашаанд байлгасан. Би 2 хоногийн дараа хоол өгөөд иртэл араас манай нохой, нөгөө нохой 2 дагаад ирсэн ба хөөгөөд байсан яваагүй. Би эмнэлэгт хоол хүргэх гээд гараад ирэхэд нохой 60 айлын контейнэрийн хажууд хэвтэж байсан. Эмнэлэгт очоод байж байтал манай хүүхэд аав нохой хүүхэд урчихлаа гээд утсаар ярьсан. Би ирээд хамт байж оёдлыг нь хийлгэсэн. Тухайн үед ажилтай байсан болохоор маргааш нь эмч дагуулж ирж таксины мөнгө Баярсайханы эхнэрт өгч, галзуугийн тариа хийлгэсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 6 сарын 13-нд манай хүүхэд нохойд хазуулсан. Тухайн үед түргэн дуудаж 24 оёдол тавиулсан, дараа нь 9 хоног эмнэлэгт хэвтэж байгаад хот руу явж үзүүлээд ирсэн. Ерөнхийдөө хэн хэнийх нь болгоомжгүй байдлаас боллоо. Өнөөдөр надад Цэрэнтогтох хохирол барагдуулах мөнгөө өгсөн. Нэг байгууллагын, айл хөрш хүмүүс болохоор нэг нэгнийгээ хүндрүүлээд асуудалд оруулмааргүй байна. Одоо гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 60 гэрт нэг эм овчарка үүлдрийн нохой тэжээдэг юм. 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төмөр замын тоочигийн байранд байдаг Ганхуягын овчарк үүлдрийн эр нохойг өөрийнхөө нохойтой хээлдүүлэх гэж хашаандаа хоёр хоног байлгасан. Тэр айлын нохойг эзэн болох Ганхуяг нь миний нохой хүн рүү дайрдаггүй зүгээр нохой байгаа гэж хэлээд манай хашаанд үлдээсэн. Би 2016 оны 06 сарын 13-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ 60-н гэрт байдаг хашаанаадаа очиж тэр хоёр нохойндоо хоол өгчихөөд буцаад гэр лүүгээ явж байхад төмөр замын клубын хажууд явж байхад манай нохой араас эхлээд ирсэн. дараа нь тэр эр нохой ирэхээр нь би хөөгөөд явуулах гэтэл яваагүй … намайг дагаж яваад манай гэрийн гадаа ирээд хөл бөмбөгийн талбайн хажууд байдаг чингэлэгийн хажууд хэвтэж байсан. Би гэртээ ороод 10-15 минутын дараа гараад ирэхэд хоёр нохой 2-уулаа хэвтэж байсан. Би Норжин эмнэлэг орох гээд явж байхад манай хүү нохой хүүхэд хазчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүүлэг/ хх-29,30/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Тэнгисийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016 оны 06 сарын 13-ны орой 20 цагийн үед Төмөр замын 60-н айлын хойд талын хүүхдийн тоглоомын талбай дээр найзуудтайгаа хөөцөлдөөд тоглож байгаад турникны хажуу талд түр амраад зогсож байхад нохой байсан, үгүйг сайн санахгүй байна тэндээс буцаад гүйх гэсэн чинь шар зүстэй овчарка шиг нохой зүүн хөлний шилбэ хавьцаанаас хазангуут нь дээшээ хараад унасан, цээж рүү дайрахаар нь баруун гараараа хамгаалсан учир миний баруун гарын шуунаас хэдэн удаа хазсаныг сайн мэдэхгүй байна. Намайг хазаад сэгсрээд байсан тэгээд хазуулчихаад босоод гүйсэн тэгж явтал Очки ах над дээр хүрч ирээд намайг энд тэндээс бариад байсан. … ээж гарч ирсэн … эмнэлэгт очиж 24 ширхэг оёдол тавиулж боолгоод гэрт хүрч ирсэн. Маргааш нь эмнэлэгт очсон чинь намайг хэвт гээд аав намайг эмнэлэгт харж хэвтсэн . ..гэсэн мэдүүлэг /хх 8,9 хуудас/,
Гэрч Ч.Гансүхийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 06 сарын 10-ны өдөр 11 цагийн үед намайг гэртээ байж байхад Цэрэнтогтох өөрийнхөө охин овчарка нохойтойгоо хамт ирээд манай нохойны ороо нь орчихсон байна 2 хоног танай нохойг хамт байлгая гэхээр нь би манай нохойтой хамт энд байлгаж болохгүй энд хүн их явдаг учир хүн урчихна гэж хэлсэн. Би Цэрэнтогтоход танай нохой чинь хаана байдаг юм бэ гэсэн чинь 60-н гэр байранд ээжийн хашаанд байдаг гэж хэлэхээр нь би өөрийнхөө эр овчарка нохойгоо 60-н гэр байранд хашаанд нь хүргэж өгчихөөд гэр лүүгээ харьсан. 2016 оны 06 сарын 14-ны өглөө 07 цагийн үед намайг гэртээ байж байхад Цэрэнтогтох танай нохой хүүхэд хазчихлаа гэхээр нь би чамайг хашаанаас битгий гаргаарай гэж хэлсэн биз дээ гэсэн … Цэрэнтогтохоор нохойгоо авчруулсан ... гэсэн мэдүүлэг /хх-11-12/,
Насанд хүрээгүй гэрч Д.Ган-Очын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 19-н цагийн үед Төмөр замын 3-р сургуулийн ар талын хүүхдийн тоглоомын газар тоглож байтал хүүхэд уйлах шиг болсон эргээд харсан чинь бид хэд рүү Тэнгис гэдэг хүүхэд уйлаад доголсон байдалтай өөдөөс ирж явсан. Би тосож очоод нохойг нь хөөж явуулчихаад Тэнгисыг дагуулаад саравчинд очоод сууж байтал Тэнгисын ээж гэрээсээ гарч ирээд эмнэлэг рүү аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 143 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1.Иргэн Б.Тэнгисийн биед баруун, зүүн гар, зүүн хөлний шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ /хх-17-19/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу овчарка үүлдрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн ар талын хүүхдийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Тэнгисийн гар болон хөлөн тус газар нь хазаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Цэрэнтогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … Би 2 хоногийн дараа хоол өгөөд иртэл араас манай нохой, нөгөө нохой 2 дагаад ирсэн ба хөөгөөд байсан яваагүй. Би эмнэлэгт хоол хүргэх гээд гараад ирэхэд нохой 60 айлын контейнэрийн хажууд хэвтэж байсан. Эмнэлэгт очоод байж байтал манай хүүхэд аав нохой хүүхэд урчихлаа гээд утсаар ярьсан. Би ирээд хамт байж оёдлыг нь хийлгэсэн. … гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … 6 сарын 13-нд манай хүүхэд нохойд хазуулсан. Тухайн үед түргэн дуудаж 24 оёдол тавиулсан, дараа нь 9 хоног эмнэлэгт хэвтэж байгаад хот руу явж үзүүлээд ирсэн. … гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Цэрэнтогтох хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төмөр замын тоочигийн байранд байдаг Ганхуягын овчарк үүлдрийн эр нохойг өөрийнхөө нохойтой хээлдүүлэх гэж хашаандаа хоёр хоног байлгасан. ... Би гэртээ ороод 10-15 минутын дараа гараад ирэхэд хоёр нохой 2-уулаа хэвтэж байсан. Би Норжин эмнэлэг орох гээд явж байхад манай хүү нохой хүүхэд хазчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Тэнгисийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016 оны 06 сарын 13-ны орой 20 цагийн үед Төмөр замын 60-н айлын хойд талын хүүхдийн тоглоомын талбай дээр найзуудтайгаа хөөцөлдөөд тоглож байгаад турникны хажуу талд түр амраад ... буцаад гүйх гэсэн чинь шар зүстэй овчарка шиг нохой зүүн хөлний шилбэ хавьцаанаас хазангуут нь дээшээ хараад унасан, цээж рүү дайрахаар нь баруун гараараа хамгаалсан учир миний баруун гарын шуунаас хэдэн удаа хазсаныг сайн мэдэхгүй байна. … эмнэлэгт очиж 24 ширхэг оёдол тавиулж боолгоод гэрт хүрч ирсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Гансүхийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Цэрэнтогтох өөрийнхөө охин овчарка нохойтойгоо хамт ирээд манай нохойны ороо нь орчихсон байна 2 хоног танай нохойг хамт байлгая гэхээр нь ... би өөрийнхөө эр овчарка нохойгоо 60-н гэр байранд хашаанд нь хүргэж өгчихөөд гэр лүүгээ харьсан. 2016 оны 06 сарын 14-ны өглөө 07 цагийн үед ... Цэрэнтогтох танай нохой хүүхэд хазчихлаа гэхээр нь … Цэрэнтогтохоор нохойгоо авчруулсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Ган-Очын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 19-н цагийн үед Төмөр замын 3-р сургуулийн ар талын хүүхдийн тоглоомын газар тоглож байтал хүүхэд уйлах шиг болсон эргээд харсан чинь бид хэд рүү Тэнгис гэдэг хүүхэд уйлаад доголсон байдалтай өөдөөс ирж явсан. Би тосож очоод нохойг нь хөөж явуулчихаад байтал ... Тэнгисын ээж гэрээсээ гарч ирээд эмнэлэг рүү аваад явсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 143 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Иргэн Б.Тэнгисийн биед баруун, зүүн гар, зүүн хөлний шарх гэмтэл тогтоогдлоо. ... учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Цэрэнтогтохыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох нь урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009.11.04-ний өдрийн 72 дугаарт шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан боловч ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайханы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дуутан овогт Цэрэнбалжирын Цэрэнтогтохыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнтогтохыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД