Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 290/ШЦТ/2021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Л.Шийтэрчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон,

Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.М

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.П

Хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

Шүүгдэгч Н.Н.Х нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогтой Н.Хд холбогдох эрүүгийн 2034000000728 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуйн мэргэжилтэй, оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх овогтой Н.Х

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

          Шүүгдэгч Н.Н.Х нь 2019 оны 08 дугаар сард Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Зүүн салаа” гэх газар мод бэлдэхээр явах үедээ 2020 оны 05 дугаар сарын дундуур Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Цагаан даваа” гэх газар “14-67 ТӨА” улсны дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дотор 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын “Цагаан даваа” гэх газар байрлах гэртээ, 2020 оны 08 дугаар сарын 20-ны үед Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Зүүн салаа” гэх газарт ууланд мод бэлтгэхээр хонох үедээ майхан дотор, уулнаас ирээд гэртээ нэг хоносны дараа мөн өдөр тус газарт майхан дотор тус тус гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй өөрийн дагавар охин Б.Э хүчиндэж хүч хэрэглэн хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Урианхай овогтой Наранхүүгийн Н.Хыг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Урианхай овогтой Наранхүүгийн Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.   

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхай овогтой Наранхүүгийн Н.Хд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Х шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг,  цагдан хоригдсон 234 хоногийг тус тус түүний эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Н.Х нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын  09-ний өдөр хүртэл нь 236 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ

 

                          ШҮҮГЧИД                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

                                                                   Ю.ЭНХМАА