| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 106/2017/0290/Э |
| Дугаар | 882 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 882
Магадлал Хянуулах
2018.9.25 № 882 Улаанбаатар хот
Б.Б, Ш.Г, А.Д,
Б.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор А.Намдаг,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч А.Бүдханд,
шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,
шүүгдэгч Ш.Ггийн өмгөөлөгч Ц.Туяа,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 636 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Намдагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Ш.Г, А.Д, Б.Д нарт холбогдох 2016 0100 0058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Батнай овгийн Батдоржийн Б, 1985 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн 2 дугаар баг,
Гал овгийн Баярсайханы Д, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололын 87 дугаар байры 46 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,
Цагаандай овгийн Шинэбаярын Г, 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” ресторан ажиллуулдаг гэх, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,
Рут овгийн Амарбаясгалангийн Д, 1991 оны 1 дүгээр сарын 7-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо,
Б.Б нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ сэтгэцэд нөлөөт эмийг Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан авто вокзал дээр Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдахыг завдсан,
2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан,
2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан,
2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан,
Б.Д нь Б.Бд захиалж Оросын Холбооны Улсын эмийн сангаар худалдан борлуулдаг Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
Оросын Холбооны Улсын эмийн сангаар худалдан борлуулдаг Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаар Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаар Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2016 оны 2 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 1 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,
2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 3 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,
Ш.Г нь 2016 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 84 ширхэг капсултай эмийг зохих зөвшөөрөлгүйгээр А.Дд худалдсан,
2016 оны 8 дугаар сарын 27-ны Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 52 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр А.Дд худалдсан,
2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 4 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,
А.Д нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны орчим Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 2 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Чинбат, О.Энхсайхан нарт худалдсан,
2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны орчим Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 3 ширхэг капсултай эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Тэмүүжинд худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.Д, Ш.Г, А.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Батнай овгийн Батдоржийн Бд, Гал овгийн Баярсайханы Д, Цагаандай овгийн Шинэбаярын Гд, Рут овгийн Амарбаясгалангийн Д нарыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эм, биобэлдмэл импортлосон, худалдсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 34 таблет буюу 238 капсул, мөн 112 капсултай нийт 350 капсул эм зэргийг устгах, АL0299092 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АN99544600 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, JN15244860 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Г.Ганболорын биеэс хураагдсан JN4679814 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Б.Б, Б.Д, Ш.Г, А.Д нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Б, Б.Д, Ш.Г, А.Д нарын хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор А.Намдаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шинжээч Б.Энхмандалын ...Анданте гэсэн 1 ширхэг капсул мөн тугалган цаас цэнхэр өнгийн хоосон капсулыг хүлээн авч шинжилгээ хийсэн. Шинжилгээ хийхдээ хийн хроматограф маас спетрометр багаж дээр шинжилгээ хийхэд ирүүлсэн эд зүйлсээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, манай шинжилгээний газар нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц болон мансууруулах эмийн тухай конвенцийн жагсаалтад орсон бодисуудад шинжилгээ хийж илэрсэн тохиолдолд илэрсэн тухай дүгнэлт гаргадаг. Тухайн бодисын хувьд илрээгүй тул би 1895 дугаартай дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг, гэрч Б.Цолмонбаатарын ...Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас уг эмийг бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Анх 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын эмийн санд бүртгэж байсан. Уг эм нь яагаад хасагдах болсон гэхээр өсвөр насны хүүхэд залуучуудын дунд эмийн зүй бус хэрэглээ ихсэж улмаар цагдаагийн байгууллагад уг эмтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдсээр байгаатай холбогдуулан Унгар улсын “Гедеон Рихтер” үйлдвэрээс Анданте 10 мг 7 капсултай эмийг бүртгэлээс хасуулах хүсэлт ирүүлсэн. Үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Бүртгэлээс хасагдах шийдвэр гарсан тохиолдолд Монгол Улсын хилээр импорт хийгдэхгүй, мөн худалдахыг хориглосон гэж ойлгож болно. ...Андантед Залеплон гэх бодис агуулагддаг Залеплон нь үндсэн үйлчлэгч, эмчилгээнд үйлчилгээ үзүүлж байгаа бодис юм. Анданте эмэнд 10 мг Залеплон бодис агуулагдсан байдаг. Энэ нь нэг удаагийн тун юм. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.1-д эм гэж хүний болон мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх өвчнийг оношлох эмчлэх дархлаажуулах зориулалттай үйлчлэл нь эм судлал эмнэл зүйн өөрийн туршилтаар нотлогдсон нийлэг буюу амьтан ургамал эрдсээс гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулж зохих тун хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг хэлнэ гэж заасан байдаг Залеплон нь өөрөө түүхий эдийн байдлаар байсныг Анданте гэж эмийн хэлбэрт оруулж шошго зааврын хамт эцсийн байдлаар бүтээгдэхүүн бий болсныг хэлж байна... гэх мэдүүлэг, шинжээч Б.Ламчингийн ...Б.Энхмандахын гаргасан 1835 дугаартай дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгөхөд манай шинжилгээний хэлтэс нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон химийн бодисуудад шинжилгээ хийж уг жагсаалтанд орсон бодис илэрсэн тохиолдолд, илэрсэн талаар дүгнэлтэд тусгадаг. Дээрх Анданте 10 мг гэх капсул бүхий эм мэт зүйл нь НҮБ-ын конвенцийн жагсаалтанд байдаггүй учраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй гэж үзэж байна. Манай хэлтсийн хиймийн лобраторт эмийн бодисыг найрлагаар нь тодорхойлох техникийн боломжгүй юм. Учир нь манай лабораторт ашиглагдаж байгаа багаж нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудын сан байдаг юм. Иймд эмийн бодисуудын сан байхгүй юм. Харин сэтгэцэд нөлөөт бодис эм хоёр нь хоёр өөр ойлголтууд юм... гэх мэдүүлэг, Шинжээч Т.Гэрэлт-Одын ...Анданте буюу Залеплон гэх бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтаагүй. Харин Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 тоот журамд өөрчлөлт оруулах тухай жагсаалтанд сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон байна... гэх мэдүүлэг, гэрч Б.Сүхбаатарын ...Залиплон агуулсан Анданте гэх эм нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр улсын эмийн бүртгэлээс хасагдсан. Энэ бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлдөг тайвшруулдаг төв мэдрэлийн системд дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг, уг эм нь Унгар улсын “Гедеон Рихтер” фирмд үйлдвэрлэгдсэн эм. Анданте эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хассан учраас Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Энэ нь Гаалийн тухай болон Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам зэргээр зохицуулагдана...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар анхан шатны шүүхийн 636 дугаартай цагаатгах тогтоолд заасан “Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн гэм буруу нь нотлох баримтаар эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоосон байхаар заасан ба улсын яллагчаас шүүгдэгч нарыг Монгол Улсад хориглосон Анданте гэх эмийг шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон, зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилнө” гэсэн заалтад заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.
Мөн Унгар Улсын “Гедеон Рихтер” үйлдвэрт үйлдвэрлэсэн Анданте нэртэй нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эмийг 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторт шинжлэн, шаардлага хангасан талаар дүгнэлт гарч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эмийн улсын бүртгэлд 0004580 дугаар гэрчилгээ бүхий олгон бүртгэсэн байна.
Анданте эмийг үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэлээр эмийн бүртгэлээс хассан талаар шийдвэр гарсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Унгар улсын “Гедеон Рихтер” үйлдвэрт үйлдвэрлэсэн тайвшруулах үйлчилгээтэй эм болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлзх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэж заасан байгаа нь Б.Б, Б.Д нар нь Анданте эмийг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсад импортолсон, худалдсан, Ш.Г, А.Д нар нь тус эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан болох нотлогдсон байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б, Б.Д нар нь Анданте эмийг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсад импортолсон, худалдсан, Ш.Г, А.Д нар нь тус эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 636 дугаартай анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 68 дугаар тушаал, 2016 оны 184 тушаалууд нь захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүй байгаа учир хориглосон эмийн жагсаалтад оруулсан шийдвэр нь хүчин төгөлдөр бус буюу хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг дэмжиж оролцож байна. Монгол Улсын хүний эмийн жагсаалтад бүртгэлтэй байсан, одоо байгаа эсэх нь тодорхойгүй байгаа Анданте гэх эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан, борлуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэсэн. Анхан шатны шүүхээр энэ хэргийг хэд хэдэн удаа хэлэлцэж прокурорт буцааж байсан. Гэтэл тухайн хэргийг буцаасан анхан шатны шүүхийн захирамжийн заалтыг биелүүлэхгүйгээр дахин хэлэлцэж цагаатгах шийдвэр гарсан. Анх Анданте гэх эмийг 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэсэн албан тоот хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээр баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар эмийн жагсаалтын төрийн захиргааны төв байгууллага батална гэсэн заасан байдаг. Гэтэл эдгээр баримтуудыг хавтаст хэрэгт огт бүрдүүлээгүй. Хамгийн сүүлд буюу шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхийн өмнө Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Содномжамц гэх хүний гарын үсэгтэй 2016 оны А/28 дугаар тушаал хууль зүйн яамаар хянагдаагүй байна гэсэн албан тоот ирсэн. Гэтэл А/28 гэх тушаал нь Трамдол гэх эмийг эмийн жагсаалтаас хассан тухай тушаал байсан. Гэтэл бид Анданте гэх эмийн тухай ярьж байсан. Мөн тухайн тушаал нь хавтаст хэрэгт байхгүй. Эрүүл мэндийн яамны сайдын тушаал буюу хэрэг дотор байгаа тушаал нь эрх зүйн чадамжгүй тушаал гэх дүгнэлтэд хүрсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. ...” гэв.
Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Анданте буюу Залиблон гэх бодис нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвецийн 2 дугаар бүлэгт сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл, бодисуудын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтад Залиблон гэх бодис ороогүй байдаг. Үүнийг хавтаст хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн өгсөн мэдүүлэгт “энэ нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн бодис биш. Учир нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенцийн жагсаалтын 2 дугаарт орсон бодисын агууламж байхгүй” гэж мэдүүлэг өгсөн учир энэ нь сэтгэцэд нөлөөлөх эм биш гээд тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлээр зүйлчлэгдэж байгаад өөрчлөгдсөн. Мөн Унгар улсын “Гедеон Рихтер” үйлдвэрийн төлөөлөгч нь манай улсад байхдаа тухайн эмийг 2009 онд эмийн бүртгэлд оруулаад, тухайн эмийн бүртгэлээс хасуулахдаа албан тоот явуулсан байдаг. Тухайн албан тоот дээр энэ эмийг эмийн бүртгэлээс хасаж өгнө үү гэсэн агуулгатай байдаг. Үүний дагуу Эмийн зөвлөл хэлэлцээд эмийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан боловч тухайн шийдвэр нь захиргааны хэм хэмжээнд нийцсэн эрх зүйн актыг гаргаагүй байдаг. Үүнтэй адил улсын болон тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хуулийн дагуу үйлчилдэг захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь уншиж танилцахгүй мэдэхгүйгээр иргэн, хуулийн этгээд түүнийг дагаж мөрдөх боломжгүй юм. Тэгэхээр Эрүүл мэндийн яам, Эмийн зөвлөл залиблон буюу Анданте гэх нэршилтэй эмийг Монгол Улсын эмийн жагсаалтаас гарсан тухай бүртгэж албажуулаагүй. Анхан шатны шүүхээс энэ байдлыг үндэслэж цагаатгах тогтоол гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Ггийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анданте гэх эм нь НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад байхгүй. Энэ тухай цагаатгах тогтоолд тодорхой дурдсан. Мөн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1895 тоот шинжээчийн дүгнэлтэд “мансууруулах бодисын агууламж илрээгүй” гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Анданте гэх эмийг хэрэглэсэн гэх шүүгдэгч нараас шүүх шинжилгээний дүгнэлт хийхэд сэтгэцэд нөлөөлөх бодис илэрээгүй гэж давхар нотлогддог. Тэгэхээр Анданте гэх нь 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх журам батлах тухай 68 дугаар тушаалын хавсралтаар Анданте гэх эм нь Залиблон гэх нэрээр бүртгэгдсэн гэдэг. 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дүгээр тушаалын 4 дэх заалтад Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад хүчингүйд тооцсон атлаа энэ тушаалын 10 дугаарт Залиблон гэж бүртгэгдсэн байсан. Энэ асуудлыг тогтоолгохоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад удаа дараа буцаж байсан. Эрүүл мэндийн яамны 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2/1678 дугаартай тоотоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст албан бичиг ирүүлэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаар Эмийн зөвлөл нь дараах эрхийг хэрэгжүүлнэ гэж 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Анданте гэх эмийг эмийн бүртгэлээс хассан гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хүчин төгөлдөр мөрдөгдөх зэрэг ажиллагаа хийгээгүй, захиргааны хэм хэмжээний актыг захиргааны эмхтгэлийн бүртгэлд бүрэн эхээр нь нийтлээгүй учир хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байна гэсэн дүгнэлт өгч байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Б.Б нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон нийт 88 таблет буюу 616 ширхэг /капсул/ сэтгэцэд нөлөөт эмийг Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан авто вокзал дээр Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдахыг завдсан,
мөн 2015 оны 8 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон нийт 54 таблет буюу 378 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дд худалдсан,
Шүүгдэгч Б.Д нь Б.Бд захиалж Оросын Холбооны Улсын эмийн сангаар худалдан борлуулдаг Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон нийт 88 таблет буюу 616 ширхэг /капсул/ эмийг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,
2016 оны 2 дугаар сарын эх болон 23-ны өдөр Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон нийт 4 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,
Шүүгдэгч Ш.Г нь 2016 оны 7, 8 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон нийт 136 ширхэг капсултай эмийг зохих зөвшөөрөлгүйгээр А.Дд худалдсан,
2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 4 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,
Шүүгдэгч А.Д нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны орчим Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон нийт 2 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Чинбат, О.Энхсайхан нарт худалдсан,
2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны орчим Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 3 ширхэг капсултай эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Тэмүүжинд худалдсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “Анданте гэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хассан шийдвэрийг ирүүлээгүй байх бөгөөд уг баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэн, Б.Б, Ш.Г, А.Д, Б.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б, Ш.Г, А.Д, Б.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” бол гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.
Прокурорын яллах дүгнэлтэд “ ...Монгол Улсад хориглосон...” гэж хуульд байхгүй шинжээр ялласныг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь шинж болгон дүгнэж, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийн зохицуулалттай нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт “...Монгол Улсад хориглосон...” байх шинжийг заавал шаардахгүй болно.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг зөрчин харилцан зөрүүтэй дүгнэлт хийж “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэхээр байна.
Иймд прокурор А.Намдагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Б.Б, Ш.Г, А.Д, Б.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 636 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Ш.Г, А.Д, Б.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүдэгч Б.Б, Ш.Г, А.Д, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
М.АЛДАР