Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 72

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “М” ХХК, “О-А” ХХК, “М*******” ХХК-иуд болон “А н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, БоажяХбобнуг, тус ядЗабуахзоуххткүУзз болон Боажяанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “М” ХХК /РД: /,

          “О-А” ХХК /РД: /,

          “М х м х” ХХК /РД: /,

          “А н” НҮТББ /РД: /

Хариуцагч: Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, тус ядЗабуахзоуххткүУззболон Боажя,

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцох, агнуурын нөөц ашигласны төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжид “М” ХХК-иас илүү төлсөн 25,095,000 төгрөг, “О-А” ХХК-иас илүү төлсөн 38,327,000 төгрөг, “М*******” ХХК-иас илүү төлсөн 7,356,000 төгрөг, “А н” НҮТББ-аас илүү төлсөн 36,089,000 төгрөгийн хохирлыг буцаан гаргуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага Боажянаас илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцох.

Дээрх илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч байгууллагуудад учруулсан доорх хохирлыг гаргуулахыг даалгах шаардлагыг тус тус гаргаж байна.

 

Нэхэмжлэгч байгууллагууд

Учирсан хохирол

1

 

“М*******” ХХК

 

25,095,000 төгрөг

2

 

“А н” НҮТББ

 

36,089,000 төгрөг

 

3

 

“О-А” ХХК

 

38,327,000 төгрөг

 

4

 

“М*******” ХХК

 

7,356,000 төгрөг

 

Дээрх нэхэмжлэгч ах ахуйн нэгж байгууллагууд нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн жил бүрийн агнах боломжит ан амьтны тоо толгойд ногдох татвар, хураамжийг төлсний үндсэн дээр ан агнуурын үйл ажиллагаа явуулдаг болно.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д "гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар” Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-т 'байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар тогтооно” гэж зааснаар гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тогтоосон болно.

Үүнээс гадна 2017 онд тусгай зориулалтаар агнах болон буцаан тавих амьтдын тоо хэмжээ, тэдгээр агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр хураамжийг Засгийн газрын 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан байдаг. Уг тогтоолоор, жишээлбэл, алтайн угалзны жишиг үнийг 24000 амдоллараар үнэлж, төлбөрийг 17000 амдоллар, хураамж 4000 амдоллар байхаар тус тус тогтсон болно.

Гэтэл Боажя, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү олзворуудад олгогддог С1ТЕЗ гэрчилгээгээр барьцаалж дээрх хууль, журмаар тогтсон төлбөр, хураамжаас илүү төлбөр төлөхийг амаар шаардан нэхэмжлэгч байгууллагуудаас нэмэлт төлбөр хураамж аваад байна.

Үүнийг компани тус бүрээр үзүүлбэл:

Нэг. “М” ХХК-ийн хувьд 2017 оны ангийн улиралд нийт 4 толгой говийн угалз, 3 толгой алтайн тэх, 5 толгой халиун бугын анг зохион байгуулж гадаадын анчдаар агнуулсан байдаг. Дээрх олзворуудад Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолын дагуу нийт 62.500 амдоллартэй тэнцэх 151.187.300 төгрөгийг холбогдох орон нутгийн төрийн сангийн дансанд тушаасан байдаг.

Гэтэл Боажя, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүдийн хууль бус шаардлагаас шалтгаалж нийт 10,100 амдоллартой тэнцэх 25,095,000 төгрөгийг илүү төлсөн байна.

Хоёр. “А н” НҮТББ-ийн хувьд 2017 оны ангийн улиралд Ховд аймгийн Цэцэг, Мөст сумдад нийт 4 толгой алтайн угалзны анг зохион байгуулсан бөгөөд үүндээ нийт 84,000 амдоллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх ёстой байсан ч нийт 113,490 амдоллартай тэнцэх 273,475,500 төгрөгийг төлсөн байна. Үүнээс 15,000 амдоллартай тэнцэх 36,089,000 төгрөгийг илүү төлсөн байна.

Гурав. “О-А” ХХК-ийн хувьд 2017 оны ангийн улиралд Баян-Өлгий аймгийн Буянт, Дэлүүн сумын нутгуудаас нийт 6 алтайн угалзны анг зохион байгуулсан бөгөөд үүндээ нийт 126,000 амдоллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх ёстой байсан ч нийт 147,447 амдоллартай тэнцэх 354,130,585 төгрөгийг төлсөн байна. Үүнээс 15,974 амдоллартай тэнцэх 38,327,060 төгрөгийн илүү төлбөр, хураамж төлсөн байна.

Дөрөв. “М*******” ХХК-ийн хувьд 2017 оны ангийн улиралд 1 хангайн угалзны анг зохион байгуулсан бөгөөд үүндээ 21,000 амдоллартай тэнцэх төгрөгийг төлөх ёстой байсан ч мөн хууль бус шаардлагаас үүдэж илүүгээр 3000 амдоллорыг төлж нийт 24,000 амдоллартай тэнцэх төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс 3000 амдоллартай тэнцэх 7,356,000 төгрөгийг илүү төлсөн байна.

Дээрх байдлаар илүү төлбөр, хураамжийг 2017 оны ангийн улирлаас эхлэн 6 сарын хугацаанд Боажя, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд аман байдлаар шаардсаар авсан ба нэхэмжлэгч компаниуд аргагүйн эрхэнд бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд дээрх илүү төлбөр хураамжийг төлсөн болно.

Учир нь гадаад улсаас ирсэн анчид Монгол улсын нутагт богино хугацаагаар ирж тухайн компанийн төлөвлөгдсөн менежментийн талбайд агнасан ангаа гадаад улсад авч явах шаардлага үүсдэг. Гадаад улсад авч явахын тулд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас СIТЕS-ийн зөвшөөрөл авдаг ба хэрэв дээрх илүү төлбөрүүдийг төлсөн тохиолдолд гадаад улсад экспортлох СIТЕS-ийн зөвшөөрлийг өгнө хэмээн барьцаалдаг байсан болно.

Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар”гэх/-өөс бүрдэнэ” гэж заасан ба тус хуулийн 3.1-д “Татварын зөвхөн Улсын Иххурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл төлбөр, хураамж нь татвар бөгөөд уг татварыг зөвхөн Улсын их хурал хуулиар бий болгохыг тогтоож өгсөн. Гэтэл Боажя, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн хууль бус төлбөр хураамжийг хууль ёсоор олгогдох зөвшөөрлийг барьцаалах замаар шаардсаар байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг “... амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гээд 37.2-д “захирамжилсан үйл ажиллагааг “... хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус заажээ. Дээрхээс үзвэл Боажя, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн амаар шаардаж буй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт юм.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч компаниуд уг хууль бус шаардлагыг шаардаж байх хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сард Боажя, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газарт хандан хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр хүсэлт өгч тайлбар шаардахад Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Ц-ын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06/7789 дугаар албан бичгээр бидний хүсэлт, шаардлагыг хангах боломжгүй, төлбөр хураамжийг төлөхийг шаардсан зөв хэмээн тайлбар ирүүлсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах” гэж заасан. Дээрх Боажяны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын хууль бус шаардлагыг тухайн цаг үед нь яамны сайдад нь хандан эсэргүүцэхэд төлөхийг шаардсан 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 06/77 89 дугаар албан бичиг ирүүлсэн тул Боажяны сайдыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан гэж үзэж байна.

... өнөөдөр эхний шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах байсан. Хариуцагч талын байгуулсан гэрээ болон Засгийн газрын тогтоол сайдын тушаалд зааснаас илүү төлбөр шаардаж төлүүлсэн байгаа байдал нь тогтоогдож байна. Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой тавьсан байгаа.

Засгийн газрын тогтоолыг үндэслээд сайдын тушаал гарч чиглэл өгч дотоод зохион байгуулалтыг түүний дагуу дөрвөн компанитай гэрээ байгуулж 2017 оны үйл ажиллагаа явагдсан байгаа. 2017 оны үйл ажиллагааг нөхөж ярьж байгаа гэдгийг хариуцагч ойлгоосой гэж хүсэж байна. Нэхэмжлэгч байгууллагуудын агнасан ан амьтан тус бүр  дээр нэхэмжлэл гаргасан байгаа. Илүү төлбөр хураамж тавьсан байгаа.

... Нөгөө талаас хариуцагчийн зүгээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-т заасныг ярьж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь зөвхөн захиргааны байгууллага буюу Засгийн газар бөгөөд түүний харьяа байгууллагууд байгаа. Харьяа байгууллагын өгсөн үүрэг даалгавар нь сайдын тушаал дээр байгаа. Сайдын хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу сайдын тушаалд заасан ажиллагааг яамны бүтцэд байгаа нэгж нь хэрэгжүүлдэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байна.

Асуулт хариулт болоод хавтаст хэрэг шинжлэн судлах үед хариуцагчийн зүгээс асуулт болон хариулсан хамгийн гол зүйл нь мэдээж төлбөр хураамжийн гэрээнд заасан үнийн дүнг оруулж тогтооно. Гэхдээ гэрээнд заахдаа гол маргаж байгаа зүйл бол бид нар хуулийг баримтална гэдэг үндэслэлгүй хариултуудыг өгсөн. Тийм учраас хууль бус шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус байна. Түүний улмаас учирсан хохирол болох нэхэмжлэлд заасан мөнгөн дүнгүүдийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар яамнаас гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Яагаад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлаад байгаа вэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл нь өөрөө иргэний хуулийн холбогдох заалтыг ишлэж байгаа учраас нэхэмжлэгч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг ингэж тогтоосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч Боажяны Хүрээлэн буй орчин ,байгалийн нөөцийн удирдлагын газар, тус яамны дэргэдэх Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын үндэсний Удирдан зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК, “М*******” ХХК, “О-А” ХХК, “А н” НҮТББ-ийг Ш.А гэх хүн төлөөлж байгаа гэх боловч “А н” НҮТББ-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцох байгууллагын эрх баригч нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ гэрчилсэн баримт бичиг, бусад ажилтан олгогдсон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө, 32 дугаар зүйлийн 32.3-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүнчлэн нэхэмжлэлийн төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана гэж тус тус заасны дагуу Ш.А-т бичгээр итгэмжлэлийг өгч, нэхэмжлэлд хавсаргах, ёстой. Гэтэл Ш.А-т итгэмжлэлээр төлөөлж “А н” НҮТББ нь итгэмжлэлээр төлөөлөх нотлох баримт хавсаргалгүй 2018 оны 12 дугаар сарын хүргэсэн. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон нотлох баримтгүй байхад захиргааны хэрэг үүсгэн, нотлох баримт цуглуулан, урьдчилсан шүүх хуралдааныг хийсэн, мөн шүүх хурлын товыг удаа дараа зарласан байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 34.1,5 “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байсан.

2. ... захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргахаар заасан байдаг гэтэл нэхэмжлэгч байгууллагуудаас нэхэмжлэлийн хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Ж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын үндэсний Удирдан зохицуулах зөвлөл гэж янз бүрээр тодорхойлсон боловч дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргаж хариу хүлээн авсан гэх боловч нэхэмжлэгч байгууллагын нэр дээр хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна...

3. ... Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Удирдан зохицуулах зөвлөл нь дараах нөхцөлийг харгалзан зөвшөөрөл, гэрчилгээ олгоно”, 9.1.7-д “тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олж авахдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг”, 9.2-т “Удирдан зохицуулах зөвлөл дараах үндэслэлээр зөвшөөрөл, гэрчилгээ олгохоос татгалзана”, 9.2.1-д “энэ зүйлийн 9.1-д заасан нөхцөлүүдийг хангаагүй” гэж заасан байдаг. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн дагуу олгох зөвшөөрлийг (САИТИС) олгодог болно.

Иймд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-т “байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар тус тус тооцохоор заасан байдаг бөгөөд эрх бүхий байгууллага буюу Засгийн газраас 2001 оны 264, 2016 оны 155, 2017 оны 339 дүгээр тогтоолоор жишиг үнийг тус тус тогтоосон. Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолоор нэг толгой алтайн аргалийн олзворын жишиг үнийг 24000 амдоллар, говийн аргалийн жишиг үнийг 14000 амдоллар, нэг толгой алтайн тэхийн жишиг үнийг 3000 амдоллар, говийн тэхийн жишиг үнийг 2600 амдоллар байхаар тогтоосон. Энэхүү жишиг үнэ тогтоосон Засгийн газрын тогтоолын дагуу 1 толгой алтайн аргаль олзоворын ангийн зориулалтаар агнасан бол орон нутгийн төсөвт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтын дагуу 19200 амдолларыг байгалийн нөөц ашигласны төлбөрт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-т заасны дагуу 4800 амдолларын хураамжийг тухайн үеийн Монгол банкны ханшийн дагуу тус тус төлсөн баримтыг үндэслэн САИТИС зөвшөөрлийг Удирдан зохицуулах зөвлөл буюу Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга гарын үсгээр олгодог.

Харин дээрх хууль тогтоомжийн дагуу монгол улсын татвар буюу төлбөр, хураамжийг бүрэн төлөөгүй иргэн, компани, нөхөрлөлд Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу төлбөр, хураамж төлөөгүй үндэслэлээр САИТИС зөвшөөрөл олгохоос татгалзах, төлбөрийг бүрэн төлөхийг шаардах үйл ажиллагааг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтэн нар явуулдаг.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д            “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу Монгол Улсад төлөх ёстой төлбөр, хураамжийг бүрэн төлөхийг зөвлөсөн хэрэг болно.

4. ... Байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Татварын ерөнхий хуулиудад хүн болгон татвар төлөх үүрэгтэй гэж заасан. Татварын ерөнхий хууль дээр татварыг Улсын Их Хурал тогтоохоор заасан байгаа. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ гэж заасан. Мөн спортын зориулалтаар ан агнах гэрээ гэж байгаа. Түүн дээр Засгийн газрын тогтоолын 155 болон 149 дүгээр тогтоолуудыг үндэслэх нь зүйтэй. Үндэслэх гэдэг бол тоо хэм хэмжээг нь тогтоогоод өгчихсөн байна. Хоёрдугаар заалтын хувьд 264 гэсэн үндсэн тогтоол дээр нэмэлт оруулсан тогтоол юм. Үүн дээр 264-ийг үндэслэх байсан гэж үзэж байна.

Гуравдугаарт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу 80-90 хувь болон 20-30 хувиар тус тус төлөхөөр байгаа. Энэ хэмжээнээс доош нь гаргах тухай асуудал хэнд ч байхгүй. Яаманд ч байхгүй байгаа. Цаашдаа үр дагавар маш өндөр байгаа. “Н*******” ХХК-ийн төлбөр хураамжийн төлсөн баримт байхгүй байгаа. Нэхэмжлэгч тал болохоор “Н*******” ХХК нь хамаагүй гэж хэлж байна. Гэрээгээр “Н*******” ХХК нь төлбөр хураамж төлөх үүрэгтэй байгаа. Энэ компанийн итгэмжлэл байх ёстой. Хамгийн гол баримт бол төлбөрийн хувь хэмжээ хураамжийн хувь хэмжээний жишиг үнийг хуулиар баримтална гэж байгаа. Жишиг үнээс өөр зүйлийг баримтлаад тогтоох боломжгүй. Ийм ч үндэслэл байхгүй. Үүний дагуу төлбөр хураамжийг дөрвөн байгууллагаас шаардсан байгаа. Бусад компаниуд нь төлбөрөө төлөөд явсан байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх юм бол хууль зөрчсөн асуудал  болох байгаа...” гэв.

 

Хариуцагч Боажяны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд “М” ХХК, “М*******” ХХК, “А*******” НҮТББ, “О-А” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

... хууль тогтоомжийн дагуу монгол улсын татвар буюу төлбөр, хураамжийг бүрэн төлөөгүй иргэн, компани, нөхөрлөлд Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу төлбөр, хураамж төлөөгүй үндэслэлээр САИТИС зөвшөөрөл олгохоос татгалзах, төлбөрийг бүрэн төлөхийг шаардах үйл ажиллагааг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтэн нар хариуцан явуулдаг.

Иймд 3ахиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу Монгол Улсад төлөх ёстой төлбөр, хураамжийг бүрэн төлөхийг зохицуулсан байдаг.

Мөн яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 07 дугаар сараас өмнө шүүхэд гаргах байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасан байдаг. Нэхэмжлэгчид албан ёсоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний 2018 оны 07 дугаар сарын 30-нд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг үндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

... Нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоол гэж ярьж байна. Засгийн газрын тогтоол нь өөрөө хууль журмын дагуу гардаг тогтоол юм. Энэ зөрүүтэй төлбөрийн асуудалд хууль ярих нь зөв юм. Тиймээс Засгийн газрын тогтоол нь хууль журмыг дагаж гардаг. Иймд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар гэж заасан байгаа. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д 20-30 хувь гэж байгаа. Хамгийн бага нь 20 хувиар тогтоогоод өгсөн байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг яримаар байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн байгаа. Шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэгч 4 компанид сайд албан тоотоор мэдэгдсэн. Гэтэл мэдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл болон 74 дүгээр зүйл заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн хувьд өмнөх шүүх хуралдаанд “А н” НҮТББ-ын итгэмжлэл өнөөдрийг хүртэл авчраагүй байна. Тэгээд захиргааны хэрэг үүссэн явж байна. Нэхэмжлэл гаргах ёсгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Гэрээнд бүх зүйлийг заагаад өгсөн байгаа. “Н*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК, “О-А” ХХК, “М*******” ХХК-иудийн Боажя, тус яХбо, бнуг, тус ядЗабуахзоуххткүУззхолбогдох “Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “М” ХХК-д 25,095,000, “М*******” ХХК-д 7.356.000, “О-А” ХХК-д 38.327.000, “А н” НҮТББ-д 36.089.000 төгрөгийн хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар 2017 онд тусгай зориулалтаар агнуулах агнуурын амьтны олзворын тоог, 2 дугаар заалтаар “Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзвор”-ын жишиг үнэ, төлбөр, хураамжийг хэмжээг тус тус тогтоожээ[1].

 

Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар Засгийн газраас тусгай зориулалтаар агнуулахаар тогтоосон   агнуурын   олзворын   тоог   агнуурын   бүс   нутаг   тус   бүрээр    нарийвчлан

хуваарилсан байна[2].

Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь тус бүрдээ Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас олгосон “Ан агнах тусгай зөвшөөрөл”[3]-ийн үндсэн дээр “Спорт болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах, барих гэрээ”[4]-г байгуулж ажилласан, мөн 2017 онд “М*******” ХХК нийт 4 толгой говийн угалз, 3 толгой алтайн тэх, 5 толгой халиун бугын анг зохион байгуулж 72,600 ам.доллар/176,282,300.00 төгрөг/, “А н” НҮТББ 4 толгой алтайн угалзны анг зохион байгуулж 113.490 ам доллар/273,475,500.00 төгрөг/ “О-А” ХХК 6 алтайн угалзны анг зохион байгуулж 147.447 ам доллар/354,130,585.00 төгрөг/,  “М*******” ХХК  хувьд 1 хангайн угалзны анг зохион байгуулж 24.000 ам доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг агнуурын нөөц ашигласны төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс /CITES/ зөвшөөрөл буюу гадаад улсуудад худалдаалах зөвшөөрөл олгохгүй байх байдлаар барьцаанд оруулан Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолын 2 дугаар заалт дахь хүснэгтийн “төлбөр, хураамж” гэсэн баганад бичигдсэн хэмжээнээс илүү төлбөр шаардан авч,  “М*******” ХХК-д 25.095.000,  “О-А” ХХК-д 38.327.000,  “М*******” ХХК-д 7.356.000,  “А н” НҮТББ-д 36.089.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт...” гэж маргажээ.

Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс байгалийн нөөц ашигласны төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийг Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолын 2 дугаар заалт дахь хүснэгтийн “Олзворын жишиг үнэ” баганад бичигдсэн хэмжээгээр шаардаж төлүүлсэн тухайдаа маргахгүй, харин “Захиргааны байгууллага нь хууль хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тусгай зориулалтаар агнуулах олзворын жишиг үнээс тооцож төлбөр, хураамжийг төлөхийг шаардсан хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус маргажээ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтаар “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул хариуцагч Байгаль орчны яам, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгж болох Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиудыг хэрэгжилтийг хангахыг шаардах эрх хэмжээтэй байна.

Мөн Ховордсон амьтан ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлд зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг заасан байх ба мөн зүйлийн 9.1.7-д “тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олж авахдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг” гэж заасан, баримтыг бүрдүүлээгүй бол 9.2-т заасны дагуу Удирдан зохицуулах зөвлөл зөвшөөрөл, гэрчилгээ олгохоос татгалзахаар байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагын байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийг “хуульд заасан хамгийн бага хэмжээ”-ээр төлөхийг шаардсан шаардлагыг илт хууль бус гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс /CITES/ зөвшөөрөл буюу гадаад улсуудад худалдаалах зөвшөөрөл олгохгүй байх байдлаар барьцаанд оруулсан” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасан нь бүхэлдээ захиргааны байгууллага тухайн шийдвэрийг гаргах эрх хэмжээгүй буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргах эрхийг хууль тогтоомжоор захиргааны байгууллагад олгогдоогүй байхад аливаа шийдвэрийг гаргасан байхыг ойлгох тул хариуцагч захиргааны байгууллагаас хууль хэрэгжилтийг хангах эрх хэмжээний хүрээнд хууль хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж ажилласныг захиргааны илт хууль бус акт гаргасан гэж үзэхгүй.   

 

Тодруулбал, Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар”, Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-д “байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар” тооцохоор тус тус тогтоосон байх ба Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолын 2 дугаар заалт дахь хүснэгтийн 3 дугаар баганад “Гадаадын иргэнд тусгай хөтөлбөртэйгөөр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ”-ийг тогтоосон байх тул хуулийн зохицуулалтыг үндэслэн олзворт төлөх төлбөр болон хураамжийг “эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнэ”-ийн хамгийн бага хувиар тооцсонд  хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолын 2 дугаар заалт дахь хүснэгтийн  4 дүгээр баганад Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хэмжээнээс бага хэмжээ/жишиг үнийн 80 хувиас бага/, хураамжийн хэмжээг мөн хуульд заасан хамгийн доод буюу жижиг үнийн 20 хувиас бага тогтоосон байх тул хариуцагчаас төлбөр хураамжийн хэмжээг Засгийн газрын тогтоолд заасан хэмжээгээр бус хуульд заасан доод хэмжээгээр шаардаж төлүүлсэн нь хууль хэрэгжүүлэх талаарх түүний үүрэгт илүү нийцэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар нь “... төлбөр хураамжаас бүрдэх болон татварыг зөвхөн хуулиар тогтоох эрх зүйн зохицуулалттай тухайд маргахгүй атлаа хуульд заасан доод хэмжээнээс багаар тогтоосон хэмжээгээр байгалийн нөөц ашигласны төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой хэмээн шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул маргааны үйл баримттай холбогдуулан хариуцагч Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, тус яамын дэргэдэх Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын үндэсний Удирдан зохицуулах зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцсэн шаардлага тавьсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчмыг баримтална гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагч захиргааны байгууллагын хуульд заасан хэмжээгээр төлбөр төлөхийг шаардсан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, уг үйл ажиллагааны улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж актыг илт хууль бусад тооцох талаарх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлан маргаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй, мөн төрийн захиргааны төв байгууллага, түүний бүтцийн нэгж, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх тусгайлсан чиг үүрэг бүхий зөвлөлийн шийдвэрт захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч “А н” НҮТББ-аас тус хэрэг маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ат итгэмжлэл олгон томилсон[5] байх боловч энэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангахгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хууль, болон эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөх зохицуулалттай ба “А н” Төрийн бус байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субъект нь итгэмжлэл олгогч Б.Б******* биш[6] байна. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий явцад төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар удаа дараа шаардсан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацаанд “А н” НҮТББ-аас итгэмжлэлээ зөвтгөн ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “итгэмжлэл авч амжаагүй” гэж тайлбарласан болно.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол мөн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу “А н” НҮТББ-иас гаргасан “ Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “ “А н” НҮТББ-д учирсан 36.089.000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.7, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-д, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК, “О-А” ХХК“, “М*******” ХХК-иудын “Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “М т” ХХК-д 25,095,000, “М*******” ХХК-д 7.356.000, “О-А” ХХК-д 38.327.000 гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “А н” НҮТББ-ийн “Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “А н” НҮТББ-д 36.089.000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-аас урьдчилан төлсөн 353,625.00 төгрөг “М*******” ХХК-аас урьдчилан төлсөн 202,846.00 төгрөг, “О-А” ХХК-аас урьдчилан төлсөн 419,785.00 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А н” НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,595.00 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ


[1] https://www.legalinfo.mn/law/details/12283?lawid=12283

[2] 2 дугаар хавтаст хэргийн 39-45 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 127-142 дэх талд

[4] 2 дугаар хавтаст хэргийн 23-38 дахь талд

[5] Хавтас хэргийн 215 хуудас

[6] Хавтас хэргийн 201 хуудас