Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

    Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Анхбаярт холбогдох эрүүгийн 201625011302 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 16 дүгээр гудамжны 590 тоотод, одоо Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 12-01 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Баярсайханы Анхбаяр /Регистрийн дугаар: УА87012118/,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.Анхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Манлай биллъярдын газар хохирогч О.Төрбадрахын найз охин З.Мөнхтүвшин нь яллагдагч Б.Анхбаярын эхнэрийг янхан гэж доромжилсноос буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч О.Төрбадрахыг зодож түүний бие махбодод баруун талын гайморовын хөндийн урд ханын хугарал, гайморовын хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны бяцарсан хугарал, 2 нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч О.Төрбадрахын: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр Мөнхтүвшин найз Бат- эрдэнэ нарын хамтаар 13 дугаар хорооллын автобусны буудлын ард талд нийтийн караокенд орж хүний 2 шил пиво  уусан тэнд

байхдаа би хуучин ажиллаж байсан газрынхаа Анхбаяр гэж залуутай гар утсаар ярьсан чинь офицерийн биллъярданд байна хүрээд ирэх үү гэхэзр нь за би эргээд яръя гэж хэлээд гар утсаа салгасан. Караокеноос 19 цагийн орчим гараад эхнэр Мөнхтүвшин найз Бат-эрдэнэ нарын хамтаар офицер ороод эхнэр болон найзыгаа нэг газар ороод сууж бай гэж хэлээд би өөрөө Анхбаярын байсан биллъярдны газар ганцаараа очиход Анхбаяр гараад ирчихсэн үүдэнд зогсож байхааар нь мэндлээд юм ярьж байхад Уламбаяр гэдэг Улмаа гэж дууддаг залуу цаанаас нь гар утсаар ярьж байгаа биллъярднаас нэг ах нар гарч ирээд бид нар дөрвүүлээ болсон... Анхбаяр намайг ажилд оруулж өгье их цалинтай ажил байна гэхэд эхнэр Энхтүвшин хажуунаас орж ирээд хэрэггүй яахын гэхэд Анхбаяр жоохон дургүй байх шиг байхаар нь эхнэрийгээ чимээгүй бай л гэж хэлсэн тэр үед Анхбаяр уурлаад манай эхнэрийг хэл амаар доромжилж эхэлсэн тэгэхэд манай эхнэр Анхбаярын эхнэрийг танай эхнэр ч гэсэн янхан шд гэж хэлсэн. Бат-Эрдэнийн найз охин байн байн миний гар утас руу залгаад байсан болоод ч тэр юм уу Уламбаяр гэнэт уурлаад чи яасан их хүнээр зодуулдаг юм чамайг одоо сонин болгоноо чамайг одоо алнаа гэж хэлсэн... Ер нь Бат-Эрдэнэ, Мөнхтүвшин бид гурав орж ирснээс хойш Анхбаяр Уламбаяр хоёр бид нарыг зодох гээд томроод л байсан. Уламбаяр ер нь намайг юм ярихаар үг мушгиад хажуу талаас цохичих гээд ч байгаа юм уу эвгүй байдалтай байсан. Би жаахан уучихаад гар утаснуудаа ширээн дээр гаргаад тавьсан байсан учир явах гээд хоёр гар утсаа аваад хармайлсан чинь Анхбаяр наадхаа гарга юу аваад хармайлчихав бүгдийг нь гарга гээд орилоод байхаар нь хоёр гар утсаа гаргаад энэ хоёрыг хармайлсан гээд өөрийнхөө гар утсыг гаргасан чинь дахиад гарга гээд байхаар нь би хармайныхаа доод талын давууг нь гаргаж ирж үзүүлсэн тэгэхэд ОО-н өрөө оръя юм яръя гээд Анхбаяр дагуулж ороход араас Уламбаяр орж ирээд хажуу талаас гараараа цохиод тэр хоёр зэрэг намайг зодож эхэлсэн. Миний хамарнаас цус гараад нүдэнд оч бадраад доошоо хараад суухад наад цусаа угаа гээд л орилоод байсан. манай эхнэр Анхбаяртай муудалцаад танай эхнэр чинь ч гэсэн янхан ш дээ гэж хэлсэний дараа нь би байдал эвгүй боллоо гээд гар утсаа хармайлхад ийм зүйл үргэлжлүүлж болсон юм. Тэнд ер нь хэрүүл гэхээр юм байнга л дарамттай байсан... Би скочны үйлдвэрт 2009 онд ажилд анх орохдоо Анхбаяртай танилцаж байсан. Түүнээс хойш таньдаг болсон бөгөөд бид хоёр нилээн хэдэн удаа архи согтууруулах ундаа зүйл хамт ууж хэрэглэж байсан. Хааяа цалин мөнгө буухаар хамт нийлчихдэг байсан. Би санаж байгаагаар Уламбаяр намайг цохиж байсан санагдаад байгаа юм тэрнээс биш яг тэгж гар нь хаашаа цохисон талаар мэдэхгүй байгаа би архи дарс нэг их хэрэглээд байдаггүй болохоор нилээн муудсан байсан. Миний биед учраад байгаа дээрх гэмтлүүдийг Анхбаяр учруулсан. Нойлын өрөөнд байхад болон буйдан дээр сууж байхад цохисон юм. Нойлын өрөөнд байхад намайг хоёроос гурван удаа гараараа алгадсан тэгсэнээ гараа атгаж байгаад нүүрлүү цохисон бас буйдан дээр сууж байхад гараа атгаж байгаад нүүрлүү цохиж байсан хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Би буйдан дээр зодуулж байхад хажууд Уламбаяр нь байсан надтай хамт явж байсан хоёр гарчихсан байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх.19-22, 86/,

          Мөрдөн байцаалтад гэрч 3.Мөнхтүвшингийн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр Төрбадрахын хамтаг эрдэнэ гээд найзтай нь 13 дугаар хороололд уулзаад хүний 2 шил пиво Пиво ууж байхад Төрбадрах, Анхбаяр гэж найзтайгаа хаана байгаа талаар асууж ярихад тэр нь офицерт байна хүрээд ир гэхээр нь бид нар офицерт ирсэн. Бид нар офицерт ирсний дараа Бат-эрдэнэ танихгүй юм чинь яахын гэхээр нь хамт байж байя чи орж уулзаад ир гээд Төрбадрахыг явуулсан бөгөөд удалгүй Төрбадрах надруу залгаад 3 дугаар хотхонд хүрээд ир гэхээр нь би

Бат-Эрдэнийн хамт очсон. Биллъярд паб гэсэн бичигтэй газар ороход 0,5 литр архи дууссан байсан бөгөөд Анхбаяр, Уламбаяр, болон бас нэг танихгүй ах байсан. Бид

хоёр орсны дараа тэд нар биллъярд тоглоод байсан бөгөөд удалгүй 0,5 литрийн архи 4 шил пиво захиалсан. Бид нар уугаад сууж байхад Анхбаяр нь Төрбадрахад хандан би гадуур мөнгөний ажил хийж байгаа чи намайг дагаад ажил өдрийн 100.000 төгрөгний ажил байна гэхээр нь би хажууд нь сууж байгаад Төрбадрах тийм зүйл ярих гэж ирээгүй гэж хэлэхэд Төрбадрах гараараа дохиод чимээгүй бай гэж надад хэлж байсан. Тухайн үед Төрбадрахын утас байн байн дуугараад хаана байна гээд асуугаад байсан тэр нь Бат-Эрдэний эхнэр байсан юм байна лээ. Төрбадрах ширээн дээр байсан миний болон өөрийнхөө гар утсыг аваад хармайлсан чинь Анхбаяр чи наад хармайн дахаа гарга ширээн дээр тавь гэсэн чинь хоёр утсаа харуулснаа би өөрийнхөө гар утсыг авч байна гэхэд битгий худлаа яриад бай дахиад хармайндахаа гарга гэсэн тэр үед Бат-Эрдэнэ гаръя гэж намайг хэлэхээр нь би босоод гарах гэж байсан чинь Уламбаяр нь гаргахгүй гарах юм бол ална шүү гээд пивоны шил бариад зогсоод байсан тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр буцаад суусан тэгсэн Уламбаяр нойлын өрөө орсон бөгөөд тэгэхэд Анхбаяр Төрбадрахыг үлдээгээд нойлоос гараад ирэхээр нь яагаад гаргадаггүй юм гээд хэрэлдсэн чинь намайг түлхсэнээ ална шүү гичий минь гэхээр нь эхнэрийг нь таньдаг учир танай эхнэр ч гэсэн ялгаагүй гэж хэлсэн... Бат-Эрдэнэ хүрч ирээд намайг аваад гадагшаа гарсан. Бат-Эрдэнэ намайг авч гараад би ороод ирье гэхээр нь хамт оръя гэж хэлэхэд яахын вэ чи хэрэггүй байж бай гэж хэлэхээр нь хүүхдийн тоглоомын талбайн тэнд байж байсан чинь Төрбадрах нүүр ам нь цус болчихсон над дээр хүрч ирээд явъя гээд эгчийнхээ гэрлүү дагуулж яваад эгчийнхээ гэрт намайг оруулснаа цагдаа дуудаарай гэж хэлчээд явсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй би гэртээ байсан....” гэсэн мэдүүлэг /хх.29-30/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Номин-Эрдэнийн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр орой гадуур явж байгаад нилээн орой гэрлүүгээ буюу 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны урд Төрбадрахтай таарсан. Төрбадрахтай уулзахад нүүр ам нь нилээн цус болчихсон цустайгаа холилдсон зогсож зогсож байхаар нь яасан юм бэ гэхэд зодуулчихлаа гэсэн тэгэхээр нь зодсон хүмүүс чинь хаана байна гэхэд цэнхэр байрны тэнд байгаа Бат- Эрдэнийг аваад явсан гэхээр нь хамт явъя тийшээ явъя гэсэн... Би очоод та нар яахаараа хүн зоддог юм наад хүнээ тавь гэхэд өндөр залуу нь өөдөөс хэрэлдээд байсан. Тэгэхэд хажууд зогсож байсан цайвар царайтай залуу нь өндрийгөө наад чулуугаа хаячихаа хөгшөөн гээд чулууг нь хаяулж байсан Би тэд нарт эвээр шийдэж болдоггүй юм бол цагдаад нь хандана гээд хэрэлдээд зогсож байхад цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх.31-33/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Эрдэнэбатын: “...2016 оны 04 дүгээр сарын ОЗ-ны^ өдөр 15 цагийн орчим С.Анхбаяр, С.Уламбаяр нартай офицерийн ордон -дээр байдаг биллъярдны газар орж биллъярд тоглосон тэгэхэд ямар нэгэн архи дарс хэрэглээгүй. Үргэлжлүүдээд 72 дугаар хотхонд байдаг Манлай гээд үйлчилгэний төвийн 2 давхарт байдаг снукер биллъярдны газар очиж 24 тоот өрөөнд орж тоглож эхэлсэн. Бид гурав тоглоод 0,5 граммын нэг шил архи уугаад сууж байхад хэдэн цагийн орчим гэдгийг мэдэхгүй байна. Анхбаяртай хуучин ажиллаж байсан залуу найз охин болон нэг эрэгтэй найзтайгаа орж ирсэн яг хэдэн цагийн орчим ирсэн талаар мэдэхгүй байна. Тэр гурав орж ирээд биллъярд нэг их тоглохгүй Анхбаяртай ирж уулзаж юм яръя гэж бодсон шинжтэй харагдаж байсан. Би тэнд байхдаа бусдаасаа арай өндөр Бат-Эрдэнэ гээд залуутай нь хэдэн удаа биллъярд тоглосон бөгөөд танихгүй хүмүүстэй удаан сууж чаддаггүй бас халчихсан байсан учир гэрлүүгээ харьлаа гээд явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх.36-37/,

 

          Мөрдөн байцаалтад  гэрч  Ц.Бадмаагийн: “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны

өдөр байх ойролцоогоор 20 цагийн орчим хамт ажилладаг ажлын сайн найз Мөнхтүвшин надруу өөрийнхөө гар утаснаас миний гар утас руу яриад цайзын ийшээ хүрээд ир уулзаж сууя нөхөртэйгээ байна гэж хэлсэн. Тэгсэнийх нь дагуу гэрээсээ гараад такси бариад цайзын уулзварын тийшээ явсан. Би замдаа дөрвөн зам дээр явж байхад Мөнхтүвшин надруу залгаад миний гар утасны цэнэг дуусаж байна ийшээ холбогдоорой гээд эрэгтэй хүний дугаар өгсөн. Би цайзын орчим ирээд нөгөө өгсөн эрэгтэй хүний дугаарлуу нь залгахад нэг эрэгтэй хүн зам зааж өгч байсан. Такситай байхад олохгүй байсан учир зам зааж өгөөд байсан эрэгтэйг дуудхад зам дээр хүрч ирээд таксинд суугаад байгаа газрынхаа гадаа очсон. Би тухайн үед мөнгөгүй байсан Мөнхтүвшингөөс мөнгө авах ёстой гэж хэлэхэд би дотогшоо ороод ирье гэж хэлээд машинаас буугаад явсан. Тэр залуу машинаас буугаад буцаж ирэхгүй 20 орчим минут болсон бөгөөд тэр хооронд би нөгөө залуу руу залгахад гар утсаа авахгүй байсан. Тэр байшингийн гадаа машинтай зогсож байхад гаднаа ямар нэгэн паб караоке гэсэн бичиг харагдахгүй байсан учир явъя гээд буцаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх.40/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Э.Бат-Эрдэнийн: “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим Сансар хороололд байхад багын найз Анхбаяр, Уламбаяр хоёр надруу залгаад ирээд авчихаач 72 дугаар хотхонд байна гэхээр нь машин алга байна таксидаж очоод авчих уу гэхэд тэгээ хүрээд ир эндээс гарч байна хэрүүл болоод байна гэж хэлсэнг Манай гэр 16 дугаар хороололд байсан учир эхнэр Амарбаясгалан луу залгаад ажил нь тарж байна уу? гэхэд тарж байна хаана уулзах уу гэхээр нь 72 дугаар хотхонд уулзъя гэж хэлсэн. Би Сансараас гараад ногоон өнгийн аксент маркийн такси бариад 72 дугаар хотхон луу очсон. Би 2 сард төрсөн өдөр хийж байсан Манлай гээд улбар шар өнгийн үйлчилгээний төвийн гадаа очиход Уламбаяр нэг залуутай хэрэлдээд байгаа юм шиг зогсож байсан бөгөөд би таксинд мөнгө өгч явуулаад гарахад эхнэр ирсэн учир одоохон гэж хэлээд Уламбаяр дээр очиход тэр үед цагдаа ирсэн. Би очоод хамт зогсож байхад Анхбаяр караоке дотроос гарцаараа гарч ирсэн. Би тэнд зогсож байхад Уламбаяр, Анхбаяр нарыг цагдаагийн газрын машин хүрч ирж аваад явсан бөгөөд би хойноос нь эхнэрийнхээ машинтай иагдаагийн газар ирсэн. Цагдаагийн газрын хүмүүс гомдолтой бол өглөө өргөдпөө өг за юу гээд Уламбаяр, Анхбаяр хоёрыг доош нь авч ороод Уламбаярыг эрүүлжүүлээд Анхбаярыг гаргаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх.41-42/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч А.Баярманлайгийн: “Би 2016 оны 04 дүгээр сард би хариуцаж ажиллуулж байсан. Тэр өдөр 22 цагийн орчим биллъярдад ажилладаг Бэхчулуун гэж залуу зодоон болоод байх шиг байна гэхээр нь дээр байдаг гэрээсээ бууж ирэхэд гурван залуу байсан бөгөөд би ороод юу болоод байгаан бэ гэхэд зодсон гээд байгаа залуу нь наадах чинь манай эхнэрийг доромжлоод гээд зодуулсан гээд байсан танихгүй залуу руу заасан. Би өрөөнд ороход 3 ширхэг архины бкал хагарсан байсан. Би хивсэн дээр ганц хоёр дусал цус болчихсон байсан өөр ямар нэг зүйл харагдахгүй байна лээ. Би ороход зодсон зодуулсан гээд 2 залуу бас нэг өндөр залуу тэр хоёрыг зохицуулаад л байсан. Би тэд нар дээр очоод одоо ингээд гарчих тооцоогоо хийнэ үү цаг чинь дууссан байна гэхэд за гээд болоход мөнгө байгаагүй учир зодсон гээд байсан залуу нь өөрийн гар утсаа тавиад гарсан. Маргааш өдөр нь орж ирээд өчигдөрийн тооцоогоо хийгээд гар утсаа аваад гарсан. 3 ширхэг архины бкал хагалсан байсан маргааш нь төлчихсөн учир нэхэмжлэх зүйл байхгүй. 4 сарын 1-ний өдөр шинэхэн ажилчин байсан Бэхчулуун гэж залуу тухайн уед ажиллаж байгаад хэрэг болсны дараа удахгүй ажлаасаа гарлаа гээд гарсан. Одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Гар утасны дугаарыг нь би мэдэхгүй. Би дээрээс  гэрээсээ  бууж ирэхэд зодуулсан зодсон гээд

хоёр залуу маргаж байгаад учраа олж байсан. Хажууд найз нь гээд байсан залуу харин шатаар бууж байгаад нэг өндөр залуутай барьцалдаж аваад муудалцсан тэгэхэд тэр залуу 1 давхарт заамдаж аваад түлхсэн чинь нөгөөдөх нь худлаа унаж босоод далчигнаад байсан. Миний харснаар тэгж сүртэй зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх.87-90/,

 

          Шуухийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний хэлтсийн шинжээчийн 4682 дугаартай дүгнэлт:

          1. О.Төрбадрахын биед баруун талын гайморовын хөндийн урд ханын хугарал, гайморовын хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны бяцарсан хугарал, 2 нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх.43-45/,

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Анхбаярын: “...Надад сонсгож байгаа ялыг ойлгож байна. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би Уламбаяртай бүлэглэж Төрбадрахын биед гэмтэл учруулсан зүйл байхгүй би өмнөх байцаалтууд дээрээ нийлж зодоогүй гэдгээ хэлсэн. Би хэрэг болох үед Төрбадрахын биед л гэмтэл учруулсан өөр гэмтэл учруулаагүй. Төрбадрахын эхнэр манай эхнэрийг янхан гичий гээд нилээн хэдээн удаа хэлээд байсан тэр үед Төрбадрах нөхөр нь юм байж ядаж хэл ам хамрыг нь дараад чимээгүй болгочихгүй бас согтуу эхнэрийнхээ өмнөөс уучлалт гуйх ч үгүй л байсан...” гэсэн мэдүүлэг /хх.92-94/,

 

          -Гэрч Д.Амармэндийн мэдүүлэг /хх.34/,

          -Гэрч Э.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-35/,

          -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/,

          -О.Төрбадрахын гаргасан хүсэлт /хх-79/,

          -Хохирогч О.Төрбадрахын мэдүүлэг /хх-86/,

          -Хэргийн материал оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх.125-126/ зэрэг болно.

 

          Эдгээр нотлох баримт нь mухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Б.Анхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Манлай биллъярдын газар хохирогч  О.Төрбадрахын   найз   охин  З.Мөнхтүвшин  нь  яллагдагч  Б.Анхбаярын

эхнэрийг янхан гэж доромжилсноос буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч О.Төрбадрахыг зодож түүний бие махбодод баруун талын гайморовын хөндийн урд ханын хугарал, гайморовын хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны бяцарсан хугарал, 2 нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Төрбадрах, гэрч 3.Мөнхтүвшин, Г.Номин-Эрдэнэ, А.Баярманлай, шүүгдэгч Б.Анхбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 4682 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Анхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Анхбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл, гэмт этгээдийн ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзаж үзэн, түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Ялтан Б.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Баярсайханы Анхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Анхбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР