Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/01486

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 320,936.93 ам доллар буюу 640,676,765.251 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.О,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Д.Т, Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*******, ******* байгуулсан гэрээ CW 01/2010–ын дагуу миний үйлчлүүлэгч Н Эй Би ХХК-ийн ерөнхий захирал нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотын гэр хорооллын усан хангамж, ариутгах татуургын  системийг сайжруулах ажлыг гүйцэтгэхээр Одкон холдинг ХХК-ийн захирал 01/А дугаартай Ажил хамтран гүйцэтгэхээр ажлын нийт 3,458,043.000 ам долларын төсөвт өртөгтэй ажил хийхээр гүйцэтгэгчээр ажиллахаар түншлэлийн гэрээ байгуулсан болно.

Уг төслийн 21.2%-ийг Монгол улсын Засгийн газар төгрөгөөр 78.8-ийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж хийсэн. Ажлын явцад 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт  орж хийж гүйцэтгэх ажлын төсөвт өртөг 453,555,68 ам доллароор нэмэгдэж 3,458,043+453,555,68=3,911,598,68 ам доллар  болж ерөнхий гүйцэтгэгч Одкон холдинг ХХК болон туслан гүйцэтгэгч Н.Эй Би ХХК төслийн ажлаа бүрэн гүйцэтгэж 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 12/14 тоот актаар захиалагч тал болох БХЯ, АЗДТГ, ХЗА-д хүлээлгэн өгсөн байна.

Ингээд тус компанийн зүгээс түншлэлийн гэрээний дагуу ажлаа хугацаанд  нь бүрэн хийж дуусгасан тул ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл хөлс болох 166,398,25 ам долларыг Одкон холдинг ХХК-аас авахаар удаа дараа албан бичгээр шаардсан боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрөө барагдуулаагүй тул дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн ажлын хөлс болох 166,398,25 ам долларыг Одкон Холдинг ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: *******, ******* байгуулсан гэрээ CW 01/2010 –ын дагуу миний үйлчлүүлэгч Н.Эй Би ХХК-ийн ерөнхий захирал нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотын гэр хорооллын усан хангамж, ариутгах татуургын  системийг сайжруулах ажлыг гүйцэтгэхээр Одкон холдинг ХХК-ийн захирал 01/А дугаартай Ажил хамтран гүйцэтгэхээр ажлын нийт 3,458,043.000 ам долларын төсөвт өртөгтэй ажил хийхээр гүйцэтгэгчээр ажиллахаар түншлэлийн гэрээ байгуулсан болно.

Уг төслийн 21.2%-ийг Монгол улсын Засгийн газар төгрөгөөр 78.8-ийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж хийсэн. Ажлын явцад 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт  орж хийж гүйцэтгэх ажлын төсөвт өртөг 453,555,68 ам доллароор нэмэгдэж 3,458,043+453,555,68=3,911,598,68 ам доллар  болж ерөнхий гүйцэтгэгч Одкон холдинг ХХК болон туслан гүйцэтгэгч Н.Эй Би ХХК төслийн ажлаа бүрэн гүйцэтгэж 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 12/14 тоот актаар захиалагч тал болох БХЯ, АЗДТГ, ХЗА-д хүлээлгэн өгсөн байна.

Манай компанийн зүгээс түншлэлийн гэрээний дагуу 1,746,823.60 ам долларын /НӨАТ/-гүй ажил гүйцэтгэхээс 83,434.84 ам долларын ажлыг нэмэлтээр хийж нийт 1,830,258.44 ам долларын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс нийт захиалагчийн хяналтын зардалд 30,417.96 ам доллар, магадалшгүй ажлын 30,417.96 ам доллар, байгаль хамгаалах зардалд 13.000.000 ам доллар нийт 73,835.92 ам.долларыг мөн чанаргүй болон дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 132,226.79 ам.доллар буюу 247.925.229,56 төгрөгийг тус тус Одкон холдинг ХХК манай ажлын гүйцэтгэлийн хөлснөөс суутган авч нийт 1.624.195,73 ам.долларын санхүүжилтийг хийхээс 1,457,797.48 ам долларын санхүүжилтийг өгч үлдэгдэл хөлс болох 166,398.25 ам  долларыг өнөөдрийг хүртэл уг төлбөрөө барагдуулаагүй тул дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн ажлын хөлс болох  166,398.25 ам долларыг Одкон ходинг ХХК-иас  гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж  шүүхэд хандаж ингэхдээ манайх НӨАТ-гүй тооцож нэхэмжилсэн бөгөөд тус компанийн зүгээс нэхэмжлэлийн хариу тайлбартаа Н.Эй Би ХХК-д төлөх төлбөргүй төлөх ёстой төлбөрүүдийг бүрэн  төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн ирүүлсэн байна.

Уг нь манай компанийн улс орны эдийн засгийн байдал хямарч компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа энэ үед Одкон холдинг ХХК-аас зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн билээ. Нэгэнт Одкон холдинг ХХК дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 166,398.25 ам долларыг хангахаас  татгалзаж байгаа тул  үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гадна  манай компани тус компаниас дээрх ажлыг гүйцэтгэлийн НӨАТ татвар болох 154,538.68 ам долларыг нэмэгдүүлж нийт 320,936.93 ам доллар буюу монгол төгрөгөөр 640,676,765.251 төгрөгийг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн түншлэлээр 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Одкон холдинг ХХК-тай төсөл дээр хамтран ажилласан. Гэрээний үнийн дүнд НӨАТ орсон гэрээ байгуулсан. Анх Одкон холдинг ХХК НӨАТ-ын хөнгөлөлт авсан байдаг. Манайх бас авах ёстой байтал аваагүйд гомдолтой байна. Нотлох баримтыг Барилгын хөгжлийн төвөөс гаргаж өгсөн байгаа. Одоо 320,936.93 ам доллар нэхэмжлэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, эрхүүгийн гудамж-3, Ориент төвийн давхарт байрлалтай “ Н Эй Би” ХХК-ийн  ерөнхий захирал нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо их тойруугийн гудамж, 11 дүгээр хороолол 17 дугаар байранд байршилтай “Одкон Холдинг” ХХК-ийн / Улсын бүртгэлийн дугаар: 9011085080, Регистрийн дугаар: 2020289) ерөнхий захирал нэхэмжлэлийн шаардлага тавьсны дагуу доорх хариу тайлбарыг хүргүүлж байна.

Төслийн ажлын гэрээний тухай: Тус компани нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Зам тээвэр барилга хот байгуулалтын Яам, Хот байгуулалтын салбарын “Мон-2301 Төслийн удирдах албаны захиалгаар “Эрдэнэт хотын гэр хорооллын цэвэр, бохир усны систем”-ийг сайжруулах СW/01/2010 дугаар бүхий 3.458.043.0  гурван сая дөрвөн зуун тавин найман мянга дөчин гурав/ ам долларын төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхээр 2010 оны 10 дугаар сарын 15 -ны өдөр гэрээ байгуулсан болно. Төслийн санхүүжилтийн 78,8 %-ийг Азийн Хөгжлийн банкнаас, 21,2% Монгол Улсын Засгийн газраас тус тус санхүүжүүлэх нөхцөлтэй гэрээ юм.

1.   Түншлэлийн гэрээ байгуулсан тухай:

Нэхэмжлэгч “Н Эй Би” ХХК нь дангаараа тендерт оролцоход хөрөнгийн чадвар хүрэлцэхгүй /компанийн дүрмийн сан 12.0 сая төгрөг/, тендерт оролцогчдын зүгээс гаргах банкны тендерийн баталгаа, урьдчилгаа болон гүйцэтгэл, чанарын баталгаануудыг гаргахад хүндрэлтэй, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага багатай болон бусад үзүүлэлт нь дангаараа бие даан оролцоход төслийн шаардлагад хүрэхгүй байгаа тухай ерөнхий захирал нь ярьж цаашид  уг тендерт түншлэлээр хамтран оролцох хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу Одкон холдинг ХХК-ийн захирал Л.Мөнхбат нь зөвшөөрч тендерт оролцох шийдэлд хүрч шалгарсан. 2010 оны 11 дугаар сарын 11-ний өдөр 01/А дугаартай түншлэлийн гэрээ байгуулсан болно.

Төсөл нь Монгол Улсад Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд тендерт оролцсон компаниудаас “Одкон Холдинг” ХХК нь хөрөнгийн чадвар, хөрөнгийн баталгаа, ажлын туршлагаараа тендерийн шаардлагыг хангасан компани болж ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан.

2.    Ажлын явцын тухай:

Ажлын явцад орон нутгийн газрын маргаан, төсөл хэрэгжих шугамын дагуу байгаа гэр хорооллын айлуудыг нүүлгэн шилжүүлэх, зураг төсвийн өөрчлөлт,  зураг төсөвт геологийн дүгнэлт буруу хийгдсэнээс шугам угсралтын явцад урьдчилан тооцоолоогүй хадан хөрс илэрч зургийн автор газар дээр нь дахин дүгнэлт гаргах, далангийн овоолгын шороог дутуу тооцсон нэмэлт ажлын хөлсийг болон Азийн хөгжлийн банканд танилцуулах, баталгаажуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн улмаас үүсэж гэмтсэн ус хангамжийн болон бохир усны шугамын нөхөн сэргээх ажлыг хийх, түүнтэй холбогдсон зардлыг болон нэмэлт ажлын хөлсийг цаг тухайд нь шийдээгүй, зэргээс болж тендерийн хугацааг сунгах, гэрээнд нэмэлт өөрчлөлтүүд орох зэрэг хүндрэлүүд гарч байсан. Хэдийгээр дээрх хүндрэлүүд гарч байсан боловч төслийн ажлыг цаг хугацаанд нь ашиглалтад өгөхийн тулд “Одкон Холдинг” ХХК нь өөрийн хөрөнгийг дайчлан ажиллаж байсныг түншлэгч компани тодорхой мэдэж байгаа болно.

Ажлын явцад төслийн удирдах алба, орон нутгийн төслийн нэгжээс түншлэгч Н Эй Би” ХХК-ийн хийсэн ажлууд нь графикт хугацаандаа хэрэгждэггүй, чанаргүй мөн орон нутгийн мэргэжлийн бус хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлээд байгаа талаар мөн төсөл хариуцсан инженерүүд нь байнга солигдож тодорхой хариуцсан эзэнгүй байгаа талаар захиалагчийн зүгээс байнга гомдол гаргаж байсан.

Ажлын чанарт илэрсэн алдаа зөрчлийг засах ажлын төлөвлөгөө гаргуулах, биелэлтээ тайлагнах талаар захиалагчаас байнга шаардсан албан тоотыг үндэслэн ерөнхий гүйцэтгэгчийн хувьд “Одкон Холдинг” ХХК-аас түншлэгч компанид шаардлага тавихад байнга худал амлалт өгөх, зөвхөн санхүүжилт нэхэх, өгсөн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулах, ерөнхий гүйцэтгэгч компанийг холбогдох байгууллагуудад үндэслэлгүйгээр худал мэдээлэл өгч буруутгах зэрэг зохисгүй үйлдлүүд гаргаж байсан. Түүнчлэн “Н Эй Би” ХХК-ийн захирал нь ажлыг хугацаанд нь яаж дуусгах вэ, манай зүгээс шийдэх ямар асуудлууд байна вэ гэж ярихын оронд байнга санхүүжилт нэхээд, хадан хөрсний санхүүжилт шийдээгүй тохиолдолд бүгдээрээ одоо үлдэж байгаа ажлаараа барьцаалж мөнгөө салгаж авах хэрэгтэй гэсэн асуудлыг дэвшүүлж байсан нь түншлэгчийн байр суурийг харуулж байгаа тодорхой нэгэн баримт юм. Ээлжит уулзалтад өөрөө биечлэн оролцдоггүй, төлөөлж ирсэн хүмүүс нь асуудлыг шийдэх бүхий хүмүүс байдаггүйгээс тодорхой шийдэлд хүрдэггүй дахин цугларах сал байнга гарч хүндрэл учирдаг байсан.

Ажлын явцыг эрчимжүүлэх үүднээс аргагүй эрхэнд бэлтгэн нийлүүлэгч компанид төлбөрийг түншлэгчийн өмнөөс шилжүүлэх асуудлыг ТУАлбаны зохицуулагч Мягмарт танилцуулан шилжүүлж мөн түншлэгч нь гэрээт туслан гүйцэтгэгчээр хийлгэсэн ажлын хөлсийг өгөхгүй байгаа талаар ирсэн гомдлуудыг барагдуулах зэрэг арга хэмжээнүүдийг цаг хугацаа алдалгүйгээр тус тус авч байсан.

Бидний хооронд байгуулсан түншлэлийн аливаа гишүүд ижил эрх үүрэгтэй зарчим алдагдаж байна гэсэн дүгнэлтийг албан тоотоор хүргүүлж, түншлэлийн гэрээг цуцлах хүртэл анхааруулга саналыг өгч байсан.

Гэвч түншлэгч нь түншлэлийн гэрээг дангаараа бие дааж цуцлах эрх танайд байхгүй бид ажлаа гэрээний дагуу хийж дуусгах болно гэсэн амлалтыг албан тоотоор өгсөн боловч ажлын талбай дээр нэг ч хүн байхгүй, ажлаа орхин явж амлалтандаа хүрэхгүй, холбогдох албан хаагчидтай холбоо барих боломжгүй /утсаа авдаггүй/, энэ талаар аргагүйн эрхэнд төслийн удирдах албанд хандахад бид жий гүйцэтгэгч компанитай л харьцана, та нар түншлэгч компанитай өөрсдөө ол гэсэн хариу өгч байсан.

Түншлэгчийн гүйцэтгэсэн чанаргүй ажлын томоохон нэг хэсгийг дурдахад худгийн эх үүсвэрийн шугам хоолой өвөл задарч, аргагүй байдалд түр шугам татан системийг хэвийн ажиллагаанд оруулсан. Цаашид ашиглагч байгууллагын зүгээс түншлэгчийн хийсэн ажлын чанарт нь эргэлзэн энэ онд нөөц 3 км шугамыг шинээр барих тендер зарласан байна.

Өнөөг хүртэл түншлэгчийн хийсэн ажлын чанарын асуудлыг ерөнхий гүйцэтгэгч компани хариуцан орон нутгийн ашиглагч компанийн зүгээс тавьсан шаардлага гомдлуудыг барагдуулсаар байна.

- Санхүүжилтийн тухай:

Компани нь тендерт оролцоход банкны тендерийн баталгааг, тендерт шалгарсаны дараах урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг, ажил дууссаны дараах гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаануудыг бие даан гаргаж түншлэгчийн өмнөөс бүх хариуцлагыг хүлээж байсан.

Төслийн ажил нь гэрээний дүнгийн 10%-ийн урьдчилгаа санхүүжилт авснаар төслийн ажил эхэлж, хийсэн үе шатны ажлын гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж байсан болно. Захиалагч байгууллагуудын зүгээс үе шатны ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулснаар Азийн хөгжлийн банк руу санхүүжилтийн хүсэлтийг тавьж төлбөр тооцооны үйл ажиллагаа явагддаг зарчимтай, Түншлэгч компани нь хийсэн ажлын гүйцэтгэлийг тухай бүр цаг хугацаанд нь бичиж өгөхгүй удаашрах, удаашрах ажлыг гүйцэтгэлд оруулах, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн зүгээс хасах, гүйцэтгэлийг дахин бичиж орон нутгийн захиалагчаар хянуулах зэрэг хүндрэлүүдээс болж тухайн гүйцэтгэл хянагдахгүй сунжрах, санхүүжилтийн хугацаа хойшлох зэрэг асуудлууд гарч байсныг хэлэх зүйтэй гэж бодож байна. Хугацаа хоцорсон орсон үед ажлыг графикт хугацаанд шахаж ажиллахын тулд ерөнхий гүйцэтгэгчийн хувьд өөрийн хөрөнгийг дайчлах, банкнаас зээл авах, материал, машин механизмаар хангах бодитой арга хэмжээнүүдийг авч байсныг түншлэгч  тодорхой мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

Түншлэгчийн дутуу болон чанаргүй хийгдсэн ажлуудыг өөр барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэн түншлэгчийн санхүүжих мөнгөнөөс суутган тооцох болохыг анхааруулан үүнийг захирал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2014 оны 12 дугаар сарын 27-ны  өдрийн хурлын тэмдэглэлд дурдсан үндсэн ажлын дүнгээс туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлс болох 247,9 сая төгрөгийг хасч тооцон үлдэгдэл санхүүжилтийг бүрэн Н.Эй Би ХХК-д шилжүүлсэн.

Уг төслийг хэрэгжүүлэх хугацаанд түншлэгч компанийн санхүүгийн ажилтнууд байнга солигдон, солигдох бүрт хоорондоо ажлаа нарийн хүлээлцдэггүйгээс өмнөх тооцоонуудыг дахин нийлэх, төсөлтэй  холбоотой ашиглалтын зардлуудаа мөнгөгүй гэдэг нэрийдлээр хугацаанд нь төлөөгүйгээс болж ус цахилгааны хэрэглээг таслуулж ажил зогсож, хугацаа алдах, түншлэгчийн өмнөөс төлсөн  ашиглалтын зардлыг бэлнээр хийгдсэн төлбөр тооцоог тооцоонд оруулахгүй байх зэрэг хүндрэлүүдийг байнга үүсгэж байсан.

5. Бизнесийн нэр хүндийн асуудал, нэхэмжлэлээс татгалзах тухай.

2015-2016 онуудад Одкон ходинг ХХК–ийн талаар түншлэгч нь холбогдох яам тамгын газрууд, харилцагч нарт компанийн бизнесийн нэр хүндийг унаган худал ташаа мэдээлэл өгч өөрийн буруутай үйл ажиллагааг бусад тохон ташаа мэдээлэл өгч өөрийн буруутай  үйл ажиллагааг бусдад тохон Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгуудад зарласан тендерүүдэд оролцсон боловч дээрх байдлуудаас үүдэн  шалгарах боломжгүй нөхцөл  байдалд орж бизнесийн хувьд  мөнгөөр  илэрхийлэгдэхгүй томоохон хохирол учруулсан гэж үзэж байна.

Төслийг ашиглалтад хүлээлгэн өгөхийн тулд ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд түншлэгч ид удаа дараа шаардлага тавин түншлэлийн гэрээг цуцлах тухай албан ёсоор мэдэгдсэн боловч дорвитой арга хэмжээ  авахгүй, хүн хүчээ татан ажлаа орхин явсан тул техникийн комиссын тавьсан үүрэг даалгаврын түншлэгч  компанийн оролцоогүйгээр барилгын гүйцэтгэгч  компаниудтай гэрээ байгуулан дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгсөн болно.

Компанийн бизнесийн нэр хүнд унагаасан хийсэн ажлын чанар баталгаагүй ерөнхий гүйцэтгэгчийн хувьд  гүйцэтгэсэн ажлын чанарыг 100% хариуцаж  төслийн хугацаанд өөрийн хөрөнгө, хүн хүчийг зохион байгуулж, захиалагчийн зүгээс тавьсан асуудлыг цаг хугацаанд нь зохистой арга хэмжээ авч байгаа болон авсаар байна.

Нэхэмжлэлд төлбөр тооцоо зөрүүтэй, хавсаргагдсан баримт тооцоонууд  хоорондоо уялдаагүй ойлгомжгүй дутуу чанаргүй ажлуудыг ерөнхий гүйцэтгэгч хийснийг давхардуулан нэхэмжилсэн, Одкон Сан гэдэг манайд тийм нэртэй компанийн байхгүй мэдэхгүй компанийн нэр бүхий тооцоон дээр ерөнхий гүйцэтгэгчийн ажилтны гарын үсгүүдийг сканердаж оруулсан зэргийг үндэслэг нэхэмжлэлээс 100 % татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:НӨАТ чөлөөлөлтийг эдний компани ойлгож байх ёстой. Анх төсөл НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Бид нар НӨАТ нэмээд шилжүүлж байсан.Үүнийг нотлох баримтаар  баталгаажуулсан. Чөлөөлтийн падан заавал манайх эднийд өгөхгүй НӨАТ шингэсэн мөнгийг шилжүүлж өгч байгаа.  Тэгэхээр яагаад НӨАТ  гэж яриад  байгааг асуумаар байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайд Эрдэнэт ус дулаан шугам  сүлжээнээс гомдлууд удаа дараа ирж байсан.Албан бичгүүд хавсаргасан байгаа танайхаас үлдэгдэл санхүүжилт авсан у учраас хийхгүй гэсэн Эх үүсвэрийн шугам 2,5 км  шугам задарч  хөлдсөн. Энэ дээр бид нар ашиглагч байгууллага, зургийн Престиж  ХХК-аас танилцуулаад зардлууд гарч байсан.Ойролцоогоор 400,500,000,000  төгрөгийн ажил хийгдсэн.Мөн 11 төрлийн  ажлууд хийгдсэн. Нийт ажлыг тооцоход  эргээд авлагатай харагдахаар байгаа.Энэ асуудлаар уулзьяа гэхээр эдний талаас  хариу өгдөггүй.Хамгийн сүүлд өчигдрийн байдлаар хийсэн ажил дээр гомдол гарсан гэжээ

Шүүхээс зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н Эй Би ХХК нь хариуцагч Одкон холдинг ХХК-д холбогдуулан хамтран ажиллах түншлэлийн гэрээний үүргийн биелэлтэд 166,382.25 ам долларыг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 154,538.68 ам доллараар шаардлагаа нэмэгдүүлж нийт 320,936.93 ам доллар буюу монгол төгрөгөөр 640,676,765.251 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Одкон холдинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1.Зохигчдын хооронд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Орон нутгуудын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжтэй байгуулсан гэрээний дагуу Орхон аймгийн Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах ажлыг хамтран гүйцэтгэхээр 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №01/А дугаартай “Ажил хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ”-г байгуулжээ.

Барилга хот байгуулалтын яам Одкон ходинг ХХК-ийн хооронд 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хотын гэр хорооллын усан хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажлыг гүйцэтгэх тухай PCW01/2010/147 гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр байгуулж,  уг гэрээгээр хадан хөрс ажлын хөлс болох 58131,01 ам долларын ажлыг тухайн өдрийн ханш 1875 төгрөгөөр тооцож 108,995,643.75 төгрөг, Байгалийн гамшиг нөхөн сэргээхэд гарсан 25,000,000,  төгрөг, нэмэлтээр хийгдсэн бохир усны шугамын ажлын 8,557,859.9 төгрөг 12 дугаар гүйцэтгэлийн 167,199,058.88 төгрөг нийт 309,752,562.13 төгрөгийг Н Эй Би ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Н Эй Би ХХК нь төслийн санхүүжилтийг Одкон холдинг ХХК-иас удаа дараа  шаардаж байсан санхүүжүүлэлт өгөөгүй гэдэг үндэслэлээр гэрээнд заасан үүргээ  биелүүлээгүйгээс хариуцагч  Одкон холдинг ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Мөрөн барилга ХХК-тай  “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж 180,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн байна.

 

Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах МОН2301 төслийн ажлыг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч Н Эй Би ХХК-ийн захирал , хариуцагч Одкон холдинг ХХК-ийн захирал Л.Мөнхбат нар гарын үсэг баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Одкон Холдинг ХХК-иас122,752,562.13 төгрөгийг гаргуулж Н.Эй Би  ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Зохигчдын хооронд байгуулсан “Ажил хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ”-нд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.6-д зааснаар гэрээнээс гарах  тухай  зохицуулалтгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч НӨАТ-ын татвар болох 154,538.68 ам долларыг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №01/А дугаартай “Ажил хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ”-нд 1 дүгээр зүйлийн 1.4-д гэрээний үнийн дүнд НӨАТ тооцогдоно гэж дурджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11.-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх”-д мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж зааснаар “Буцалтгүй тусламж хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа ажил үйлчилгээнд нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх” тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1.-д заасныг үндэслэн Сангийн сайдын 2008 оны 03 дугаар сарын 125 дугаартай Жагсаалт батлах тухай тушаалын хавсралтын 10-д “Хот байгуулалтын салбарын төсөл L2301-Мон төсөл” хамрагдсан байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №01/А дугаартай “Ажил хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ”  дүн нь НӨАТ-гүй  дүн, нэхэмжлэгч нь  ажлын гүйцэтгэлийн үнийн дүн дээр 10 хувийг нэмж шилжүүлж байсан  нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул НӨАТ татварын болох 154,538.68  ам доллар гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,519,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, Н Эй Би ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 жилийн, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  , , ******* нарт 2 жилийн  хугацаатай итгэмжлэлийг  тус тус олгож, 2016.06.16,  2016.07.06, 2016.07.26-ны өдөр шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын, 2016 оны 08 дугаар сарын 15-ны хариуцагч талын хүсэлтүүдийг хангаж хойшлуулж байжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хангалттай хугацаа байсан гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасныг баримтлан  Одкон Холдинг ХХК-аас 122,752,562.13 төгрөгийг гаргуулж Н Эй Би  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 3,519,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 122,752,562.13 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж  771,713 төгрөгийг  Одкон холдинг ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Н Эй Би ХХК-д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02055 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ