Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 309/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут

-улсын яллагчаар М.Гансувд

-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж

-шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галдан овогт Н.Э-д холбогдох эрүүгийн 1934005290320 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Галдан овогтой Н.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Т.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 хүүхдээ салхилуулаад явж байсан. Би 2 бага насны хүүхэдтэй. Урагшаа цэцэрлэгт хүрээлэн рүү очиж хүүхдүүд маань шорлог идье гээд байхаар нь дагуулаад гараад такси барих гээд зогсож байгаад холбооны тийшээ хартал нөхөр маань холбооны урд байсан машинаас нөхөр маань буугаад, тэр эмэгтэйг урд нь үнсээд салчдын. Тэгээд би нөхрийгөө араас нь дуудаад манай гэр даатгалын 60 дугаар байранд байдаг. Тэгтэл холбооны урд зогсож буугаад хоёулаа салаад явсан. Тэгээд манай нөхөр намайг анзаараагүй цаашаа гэр рүүгээ явж байсан. тэгэхээр нь би араас нь дуудаад энэ юун хүүхэн юм, юу болж байгаа юм гэсэн чинь. Манай ангийн хүүхэд байгаа юм нөхөр нь ард сууж байсан гэж надад хэлэхээр нь би цаашаагаа урд талын автобусны буудлын зогсоол дээр очоод такси бариад үнэхээр танай найз юм бол би саяны машиныг чинь харъя нөхөр нь ард нь сууж байна уу харъя. Чи удаан хугацаанд архи дарс уугаад гэрийн бараа харахгүй намайг байнга зодож нүдээд маш хүнд байдал орж байна. Одоо хоёулаа салъя үнэхээр эмэгтэй хүн байсан. эмэгтэй хүн биш бол чамайг уучилъя гээд хэлсэн чинь тэгвэл хар хар гээд. Тэгсэн нөгөө машин нь ашгүй автобусны буудлын зогсоолоор тойрч орж ирээд би нөхөртэйгөө чанга маргалдаагүй. Манай нөхөр хүүхдээ дагуулаад би гэр рүүгээ явлаа гэр нь Баянхошуунд байдаг гээд хэлсэн. Тэр хооронд машин хажуугаар гарахаар нь хүүе чи зогс гэтэл зогсохгүй байхаар нь араас такси аваад хөөсөн. Тэр эмэгтэй ямар нэгэн буруу зүйл хийгээгүй бол надаас зутгах шаардлага байхгүй. Тэгтэл Төв аймгийн төв рүү, оёдлын үйлдвэрийн байраар, бүүр хойд дэнжээр яваад зүүн дэлгэрийн мухрын хашааны тэнд очоод тулаад зогссон. Тэгээд би хүүе чи цонхоо буулга даа гээд цонхыг нь тогшсон, би балбаж нүдэж танхайрсан зүйл байхгүй яагаад гэвэл манай хүүхэд төрхийн хүндрэлээр хүүхэд маань хүнд байдалтай төрсөн. Дээрээс нь аавын маань бие муу өндөр настай хүн асраад, ээжийгээ бас алдаад удаагүй байсан. Би 2 ойрхон төрсөн бие тэнхээч муу хүн амьтантай маргалдах, нөхөртэйгөө байнгын ийм асуудалтай байсан болохоор нэгэнт салъя гээд шийдсэн байсан. тэр эмэгтэйг хараад би та хоёрыг хоёуланг чинь цагдаад өгнө. Би наад хүнээс чинь сална чи өөрөө аваад суугаарай чи хаана юу хийдэг эмэгтэй вэ гээд шилнийх нь гаднаас хэлсэн. Тэгээд ерөөсөө шилээ буулгахгүй байсан тэгээд би өөрөө шууд цагдаа дуудсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй цагдаа дуудсан болж таарсан. Яагаад гэхээр би араас нь такси бариад хөөсөн, такси маань яараад байна би явмаар байна гэсэн. Цагдаа ирэнгүүт тэр эмэгтэй гарч ирсэн, гарч ирэхэд цагдаа энэ юу болсон юм бэ гэхэд би болсон явдлыг ярьсан. Тэгсэн чинь намайг наад таксигаа явуулчих тэгээд цагдаагийн машинд сууж бай гэсэн. Тэгэнгүүтээ би хүүхэдтэйгээ цагдаагийн машинд суугаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө гэрт өвчтэй хүн орхисон байгаа би хурдан гэр рүүгээ явахгүй бол болохгүй, би нөхрөөсөө бол салж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нөхрөөсөө салахаа шийдээд тустаа амьдарсан. Би нөхөртэйгөө шууд 1 сард гэрлэлтээ шүүхэд өргөдөл өгөөд цуцлуулсан. Ямар нэгэн байдлаар би өнөөдрийг хүртэл амьдрахдаа хүнд нэг ч удаа гар хүрж үзээгүй. Намайг миний нөхөр болон дарга цэрэг нар зодох, дээрэлхэх өнөөдрийг хүртэл тийм зүйлийг зөндөө үзсэн. Харин энэ хэрэг дээр би бүүр гайхаад байна, би өнөөдрийг хүртэл ямар ч хүн надтай муухай харьцсан би гар хүрж үзээгүй. Би Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүлийн даргар ажилладаг, шүүхийн шинжээчийн асуудал дээр хүмүүсийн асуудалтай танилцахаар яг надтай адилхан дээрэлхүүлээд нөгөө хүүхэнд нь очиж гар хүрээд хэрэгт холбогдсон тохиолдол зөндөө байдаг. Би тэр болгоныг мэддэг учраас хүнд ерөөсөө гар хүрэхгүй. Тэгээд би цагдааг дуудсан тэр үед тэр эмэгтэйн хүүхэд байгаагүй эсрэгээрээ манай хүүхэд байсан. нэг хүүхдийг маань нөхөр маань аваад явсан, нэг хүүхдээ би аваад явсан. Харин манай нөхрийн маань мэдүүлгийг цагдаа дээр дуудаж аваад тэдний хүүхэд байсан мэтээр, дээрээс нь өөрсдөө цагдаад дуудлага өгсөн, би эд нарт маш их гомдож байна хүний хувь заяаны асуудлаар үлгэр домог шиг юм зохиогоод бичсэн. Яах вэ миний ах архи уудаг тэр үед ирсэн эсэхийг би мэдэхгүй, би тэр цагдааг харж байгаагүй дандаа л өөр цагдаа нар ирдэг. Би төв аймгийн цагдаа нарыг бас мэднэ яагаад ингээд улаан цайн худлаа яриад гүжирдээд. Би тэр орой хүүхдүүдтэйгээ гал тогоонд хоолоо идээд сууж байсан чинь над руу дуудлага мессеж маш их ирсэн. Гадаа чинь ирсэн байна ална хядна гэсэн. Би тэрнээс нээх удалгүй хөлөө хугалсан. Тэгсэн чинь цагдаагийн газраас намайг дуудахаар нь би үнэн учраа хэлсэн. Яагаад энэ эмэгтэй гомдолтой гэж байгаа юм. Би энэ эмэгтэйд гар хүрээгүй байхад намайг зодсон гэж байгаа юм бэ. би хэрэгтэй нь танилцъя, мэдүүлэг өгий гэж байхад тэр цагдаа нь надтай ерөөсөө харьцахгүй ийм ч ажилтай тийм ч ажилтай гээд байхаар нь би Цагдаагийн дарга дээр нь орсон. Одоо энэ цагдаагийн дарга, албаны дарга нар нь бүгд мэдэж байгаа. Би бүүр уйлаад орсон нөхөр маань намайг дээрэлхээд нэг хүүхэнтэй олон жил явсан юм. Намайг хонуут өнжүүтээр хаяж явж өчнөөн удаа зодсон, би энэ тэндээ зөндөө сорвитой. Орой согтуу орж ирээд намайг зоддог байсан, жирэмсэн байхад маань хүртэл зоддог байсан гээд би үнэн учраа хэлсэн. Тэгсэн эсрэгээрээ энэ хүүхэн нөхөртөө зодуулсан юмаа намайг зодсон гээд байна. Би аавыгаа өвчтэй болохоор энэ асуудал нээх ач холбогдол өгөхгүй байсан. би одоо гомдлоо өгье гээд гомдолдоо би бүх юмаа бичсэн. Би цагдаагийн газар хүүхдүүдтэйгээ ирсэн цагдаагийн газар маш олон цагдаа байсан. одоо болтол тэр хүмүүс намайг мэднэ. Би гэрээсээ охиныгоо дуудаад дүүгээ аваад яв гээд хүүхдээ өгөөд явуулсан. Ийм байхад тэр Ц.Батцэцэг гэдэг эмэгтэй цагдаа дээр ирсэн. Би тэгээд хэлсэн энэ цагдаагийн газар камер байдаг дээрээс нь мессеж, дуудлагыг аваад өгөөч гэж гомдол гаргасан гэтэл өнөөдрийг хүртэл миний гомдлын хариуг өгөөгүй. Тэр эмэгтэй надаас утсаа булааж авах гээд харин ч намайг маажсан дүүгийн маань явуулсан даашинзыг юу ч үгүй ураад хаясан байсан. би харин тэр эмэгтэй нөхөртэйгөө утсаар ярьж байхаар нь танай нөхөр чинь хэн юм бэ би нөхөртэй чинь утсаар яръя гээд цагдаа нарын дэргэд тэгж хэлсэн. Тэгсэн урьд нь манай нөхөртэй хамт ажиллаж байсан бие биеэ таньдаг хүмүүс байсан. би энэ хүүхнийг өмнө нь ерөөсөө харж байгаагүй. Би Төв аймагт нэг ч хүнтэй муудаж, гар зөрүүлж, хэрүүл ам болж үзээгүй харин би энэ нөхөртэйгөө суугаад яах вэ миний хувь тавилан юм байгаа биз тэр бүхнийгээ шийдээд би нөхрөөсөө салсан. Хүүхдүүдээ ч өөрийнхөө нэр дээр шилжүүлчихсэн би одоо ганц бие өрх толгойлсон эмэгтэй. Би энэ хүмүүсийн хэлснээр хөлгүй гаргүй, дээрээс нь хоёрын хоёр ахыгаа, аавыгаа, ээжийгээ ч алдаад удаагүй байсан би дөрвийн дөрвөн хүнээ алдсан. Хүн бүхэн намайг чи энэ муухай хүүхэнтэй хэрүүл хийгээд ингэлээ гэж ярьдаг. Би энэ нөхөртэйгөө суусандаа харамсаж байна”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 3-4 тал/, Хохирогч Т.Батцэцэгийн Төв аймаг Зуунмод сум Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 тал/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 тал/, Хохирогч Т.Батцэцэг мэдүүлэг /хх-ийн 11 тал/, шүүгдэгч Н.Эрдэнийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/, Гэрч А.Ганжаргалын /хх-ийн 9-10 тал/, хохирогч Т.Батцэцэгийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 тал/, насанд хүрээгүй гэрч С.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 34 тал/, шүүгдэгч Н.Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, Гэрч С.Оюунхүүгийн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, Төв аймаг Шүүх шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 07/238 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-74 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Т.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 3-4 тал/,
  • Хохирогч Т.Батцэцэгийн Төв аймаг Зуунмод сум Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 тал/,
  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 тал/,
  • Хохирогч Т.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би тэр өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой ирсэн залуу өглөө оройд хааяа таарч ирж очдог зус таних залуу байсан. Хотоос ирж байх, хот руу явж байх уед эхнэр нь зогсоо зайгүй залгаад л хэрүүл хийгээд байдгийг нь анзаарсан юм. Гэтэл аймар хашгирхаар нь гэнэт хартай эхнэр нь байна тэгс хийгээд үлдэх байх гээд л ээжийнх рүүгээ явсан чинь араас дагаад байхаар нь настай хуний даралт ихэсчих байх гээд зогсолгүй, Зүүндэлгэрт байдаг найзынх руугаа явсан. Тэгж байгаад хөөхөө больчих байх гэж бодсон боловч найзынхаа гудамжийг андуурч ороод, эргэж хараад ер нь гэм хийсэн биш гэж бодоод зогсоод яасан бэ гээд цонхоо онгойлготол шууд утас булааж аваад манай нөхөр рүү залгаад л танай эхнэр манай нөхөртэй явсан гэх мэтээр элдвийн худал зүйл ярьж байснаа, машины цонх нилээн цохиж, өшиглөж байснаа 2 толийг маань хугалж, гупрыг маань өшиглөөд хагалчихсан. Хаалга татахаар нь айгаад хаалгаа түгжсэн. Надаас өндөр биерхүү эмэгтэй байсан болохоор нь айгаад бууж чадалгүй хүүгийнхээ /85758976/ дугаарын утсаар цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд 2 цагдаа ирэхээр нь айдас бага зэрэг гайгүй болж ирээд буугаад очтол өөдөөс цохиж аваад 2 цагдаа хорьсон чинь тойрч ирээд үстэж чирсэн. Миний зүүн талын шанаа, хацар руу 4-5 удаа алгадсан, үстэж чирээд зүүн хөлийн шилбэ 20-иод сантиметр зулгарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Гэрч А.Ганжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Т.Батцэцэг гэдэг эмэгтэйг танина, нөхрийн дүүтэй аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан. 2010 оноос зүс танина. Би 6 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өглөө ажилдаа явах үед Т.Батцэцэгтэй таараад Улаанбаатар хот руу хамт явсан. Явах замдаа Баянбүрдэд ажилдаг гэдгийг нь мэдээд хамт дайгдаж явж байхаар тохиролцсон. 5 дугаар сард эхнэртэйгээ муудалцсан байсан болохоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд аавындаа байсан. Энэ болсон явдал Т.Батцэцэг гэдэг эмэгтэйтэй хардаад уурласандаа ингэсэн байх. 2014 онд 10 жилийн охинтойгоо Улаанбаатар хотод Баянхошуунд аавынхаа хашаанд уулзаж байхад эхнэр ирээд мөргөөн үүсгээд бөөн юм болж байсан. Тэрнээс хойш хардаад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
  • Хохирогч Т.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд дахин хохирогчоор мэдүүлсэн “...Би өдрийг нь сайн санахгүй байна 06 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу явахдаа замдаа ярьж байгаад өглөө болгон цаг таарч байвал хамт явахаар болсон. Би ер нь өглөө, оройдоо замын хүмүүс авч явж бензиндээ нэмэр болохыг хичээдэг. Урд таксины буудал дээр чанга дуугаар маргалдаад, орилоод байсан. Тэгээд намайг зогс гэхээр нь би айгаад цааш явсан. Тэр эмэгтэйг нөхөр нь надад аймар хартай, өөрийнхөөрөө зүтгээд хэлсэн, ярьсан зүйлээ ойлгодоггүй гэж хэлж байсан болохоор би буруу ойлгоод хардаад байна гэж мэдээд зогсолгүй явсан. Тэр өдөр би А.Ганжаргалыг 3000 төгрөгөөр авч явсан. А.Ганжаргалын эхнэр миний толгой руу 1-2 удаа цохиод газар унагасан. Тэгээд газар унасан үед үстээд чирсэн. Би тэр эмэгтэйг цохиогүй, эмэгтэй хүн гэхэд айхтар бяртай хүүхэн байсан. Намайг цохиход би газар унасан. Би утастай байсныг нь хараагүй. Тэр эмэгтэй харин миний утсаар л хүмүүс рүү залгасан. Миний зүгээс тэр эмэгтэйгээс үнэлгээний байгууллагаар гаргасан хохирлоо нэхэмжилж авна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 33 тал/,
  • Насанд хүрээгүй гэрч С.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой дивизийн байрны сагсны шийдэн дээр хүүхдүүдтэй тоглож байхад манай ээж миний утас руу залгаад оёдлын үйлдвэрт байр үзье гэсэн. Тэгэхээр нь би Од супермаркетын урд зогсож байхад ээж ирээд аваад буцаад хаан банк руу мөнгө авахаар явсан. Тэгсэн замд нэг эгч гараа өргөөд зогс гэж орилоод байсан. Ээж бид хоёр цааш явж байхад тэр эгч цагаан өнгийн приус машинд суугаад бид хоёрын араас дагасан. Ээж бид хоёр бага сургуулийн засмалаар яваад оёдлын үйлдвэр рүү урагшаа чигээрээ явсаар байгаад Зүүндэлгэр рүү явсан. Бид хоёрын араас цагаан өнгийн приус дагаж ирээд, зогсоод дотроос нь нэг эгч гарч ирээд манай машин руу ирсэн. Тэгээд ээж юу болсон юм бэ гээд асуусан чинь тэр эгч машины цонхоор гараа хийгээд хаалга онгойлгоод ээжийн утсыг булааж авсан. Тэгээд ээжийн утсаар аав руу залгаад юм яриад байсан. Би тухайн үед юу гэж ярьсныг нь ойлгоогүй. Тэгээд тэр эгч утсаар ярьж байхдаа уурлаад хашгираад машины урд гупер, хоёр толийг хөлөөрөө өшиглөж хугалсан. Тэр үед ээж цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Ээж цагдаа ирлээ гээд гарсан чинь ээжийг цохиж унагаад, үстээд чирсэн. Цагдаа нар ирээд тэр эгчийг холдуулаад машиндаа суулгаад, ээж бид хоёрыг машинтайгаа араас дагаад яв гээд дагуулаад цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
  • Шүүгдэгч Н.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би нөхөр хүүхдүүдийн хамт ЗМС 18-58 тоотод амьдардаг юм. 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед хүү н.Цагаанбаатар, н.Ганбаатар нарын хамт гарсан. Хоёр хүүхдээ авч гараад хүрээлэнгийн тоглоом руу явах гээд такси барихаар замын урд талд гараад зогсоход холбооны урд талын зогсоол дээр цагаан өнгийн жижиг тэрэг дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үнсэлцээд сууж байсан. Тэгээд эрэгтэй нь  машинаас буугаад эмэгтэй хөдлөөд явсан. Эрэгтэй нь харахад манай нөхөр байсан. Манай нөхөр цаашаа гэр рүүгээ яваад, эмэгтэй нь буцаад эргэсэн. Нөхрөө дуудаж уулзаад, гэгээн өдөр юу болж байгаа юм бэ гэж асуухад, манай найз нар явж байгаа юм, нөхөр нь хойно нь сууж явж байгаа гэхээр нь би тэгвэл хамт гэрт нь очиж уулзъя гэхэд манай нөхөр уурлаад машинаас буугаад явсан. Би тэр үед бага хүүгээ аваад үлдсэн юм. Манай нөхөр буугаад явсны дараа манай нөхөртэй хамт байсан эмэгтэй машинтайгаа буузны гуанзны ар талаар эргээд хаан банк руу явсан. Тэгээд араас нь такситай дагахад аймгийн төвөөр зугтаж явсаар дэнж рүү өгссөн. Тэгээд хэсэг зугтаж байгаад Зүүндэлгэр рүү яваад нэг мухар гудамж руу ороод зогссон. Машинаас өөрөө бууж ирээд би буруу ойлгоод байна гэсэн. Тухайн үед юу буруу ойлгосон гэж асуухад танай нөхөр хотоос хамт зүгээр ирсэн гэхээр нь би уурлаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхээс өмнө би тэр эмэгтэй руу утсаар нөхөр чинь залгаад ярихаар утсыг нь булааж аваад танай эхнэр манай нөхөртэй яваад байна гэж хэлэхэд би Заамарт байна, удахгүй очно, утсыг нь өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Би утсыг нь аваад байж байтал цагдаа нар ирсэн. Тэр үед цагдаа хараад тэр эмэгтэй худлаа яриад байхаар нь нэг удаа үстсэн. Тэгсэн чинь цагдаа нар салгаад машинд суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
  • Гэрч С.Оюунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр жижүүртэй байх хугацаанд Зүүндэлгэрт эмэгтэй хүн танхайраад байна гэх дуудлага ирсэн. Тэгээд хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч М.Энхцэцэгийн хамт очсон. Бид хоёрыг дуудлагаар ирэхэд Зүүндэлгэрийн блокон хашааны урд талд “10-50 УНС” улсын дугаартай “тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хугалаад газар унагаачихсан, нэг өндөр биетэй эмэгтэй машин руу өшиглөөд, гараараа цохиод, машин дотор сууж байсан эмэгтэйг элдвээр доромжлоод, хараагаад дайраад байсан. Бид нарыг очихыг харсан эмэгтэй машинаас буугаад ирэхэд машины гадна талд хашчихаад дайраад байсан эмэгтэй тэр эмэгтэйг үстэж аваад, нэг удаа алгадаад үснээс нь зулгаагаад газраар чирсэн. Тэгэхээр нь М.Энхцэцэг бид хоёр очиж салгаад уурлаад дайраад зодоод байсан эмэгтэйг машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн. Тэгээд манай машины араас нөгөө кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй эмэгтэй дагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
  • Төв аймаг Шүүх шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Т.Батцэцэгийн биед зүүн шилбэнд зулгаралт, зүүн хөлийн шагай, толгойд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 07/238 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-74 тал/ зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Эрдэнийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Т.Батцэцэгийн биед “зүүн шилбэнд зулгаралт, зүүн хөлийн шагай, толгойд зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан Н.Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Т.Батцэцэгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Эрдэнийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э нь “ би Т.Батцэцэгийн биед гар хүрээгүй, цагдаагийн ажилтнууд болох гэрчүүд худлаа мэдүүлэг өгсөн “ гэж мэдүүлж байх боловч мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэлээр эрх үүргийг нь тайлбарлан хууль сануулж авсан мэдүүлгүүд хууль зөрчөөгүй, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн материал хэрэгт авагдаагүй , шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Э нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо дээд шатны байгууллагад гаргах эрх нь нээлттэй гэж үзсэн.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.Батцэцэгт шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хавтас хэрэгт авагдсан хохирлоо нэхэмжилнэ” гэжээ.

Хохирогч Т.Батцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан бөгөөд эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Харин эрүүл мэнддээ хохирол авах үедээ эд хөрөнгөндөө учирсан хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь эрүүгийн 1934005290320 тоот хэрэг нь зөвхөн шүүгдэгч Н.Эрдэнийг хохирогч Т.Батцэцэгийн биед хөнгөн хохирол  учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “ шүүгдэгч Н.Эрдэнийн холбогдсон хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохооргүй заасан байгаа. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” дүгнэлтийг.

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх “ дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зөрчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс нэг жил өнгөрсөн" гэж зааснаар шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934005290320 дугаартай хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

         

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Галдан овогтой Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934005290320 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн 1934005290320 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА