Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

          Улсын яллагч Д.Агар,

          Хохирогч В.Батбилэг,

          Шүүгдэгч С.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ариунжаргалд холбогдох 201625011782 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн 1973 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай эмэгтэй, халх, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голдан парк хотхоны 106 дугаар байрын 85 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Сартуул овогт Санжмятавын Ариунжаргал /Регистрийн дугаар: ТВ73101206/

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          С.Ариунжаргал нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигд Хүч” компаний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дугаар сарын 4-ний өдрийн хооронд тус компаний борлуулалтын орлогын мөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа борлуулалтын мөнгөнөөс 6.143.600 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ариунжаргал мэдүүлэхдээ: Би энэ компанид анх үүсгэн байгуулагдахаас нь эхлээд ажиллаж байсан. Урьд нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би орлогын мөнгөө алдаад хэнд ч хэлж чадаагүй. Манай нөхөр, Батбилэг нар найзууд байсан. Би хувьдаа завшаагүй. Үүнийг санаатайгаар хийгээгүй. Би тэр хүмүүсээс мөнгөө өгөөгүй гэж хэлсэн нь үнэн. Орлогын мөнгөө цүнхнээсээ алдсан. Би нөхөртөө хүртэл мөнгө алдсан талаараа хэлээгүй байж байгаад сая 3 сард хэлсэн. Надад ямар нэгэн хувьдаа завших санаа байгаагүй гэв.

          Шүүх хуралдаанд хохирогч В.Батбилэг мэдүүлэхдээ: Манай компани анх 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгууллагдаад 10 жил гаруй болж байна. Энэ хүн анх нөхөртэйгээ орж ажилласан. Түүнээс хойш орж, гарч, таслалдаад 7 жил гаран ажилласан байдаг. Урьд өмнө нь борлууллатын мөнгө дутсан зүйл гарч байгаагүй. Дүүтэйгээ явж байгаад 600.000 мянга гаруй төгрөг алдсан тохиолдол байдаг. Энэ хүний мэдүүлэг дээр намайг бэлэн мөнгө авчир гэж дарамталдаг гэж худлаа зүйл бичсэн байна. Манайх банкны өртэй байдаг учраас дансаар орсон ч бэлнээр ирсэн ч тэр байгууллагын орлого болдог. Нөхрийнхөө данс руу 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд 4 удаагийн үйлдлээр мөнгө хийлгэсэн байдаг. Зөвхөн нэг хүн дээр ийм асуудал гарсан. Бусад хүмүүсийнх нь банкны хуулга авч чадаагүй. Бөөнөөр нь алдсан гээд байгаа. Гэтэл энэ хүнээс цувуулаад авсан байна. Энэ хүнийг цагдаад өгөхдөө шоронд явуулчий гэж бодоогүй. Энэ мөнгөний асуудал гарч ирээд Ариунжаргалын 2 дүүтэй нь хамт уулзсан. Энэ мөнгөө төлөх ямар боломж байна вэ гэж ярилцсан. Энэ байгууллагадаа ажиллаад цалингийн хамрагдахуу гэж асууж байсан. Дүүтэйгээ ярилцаад нөхөртэйгөө төлнө гэж хэлээд алга болсон. Энэ хүнийг мөнгө төлсөнгүй гэж дарамталсан зүйл байхгүй. 2 дүү нь үүнийг гэрчилнэ. Хэлсэндээ хүрээгүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр нь шинэ жилээр агсан тавьсан учраас ажлаасаа гарсан. Нөхөр нь 2013 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад зүрхний хагалгаанд орсон. Манайхаас 22 сая төгрөгийн зээл тусламж авч явсан. Ирээд цалингаас төлнө гээд. Тэгээд хагалгаанд орж ирчээд намайг ажлын шаардлага тавьхад надруу салаавч гаргасан. Үүнээс болж маргалдсан. Үүнд би гомдолтой байна. 2 удаа хохирмооргүй байна. Одоо нөхөр нь надад 15.208.000 төгрөгийн өртэй. Манай байгууллагын хамт олон хүртэл 1.700.000 төгрөг хандивласан байдаг. Энэ хүн бүгдийг хуурсан. Би гомдолтой байна. Найз нөхөд гээд туслаж байсан. Манай компанийн байранд амьдарч байсан. 1 сарын 100.000 төгрөг төлдөг илүү юм төлдөггүй. Ариунжаргалыг эндээ ажиллаад цалингийн зээл аваад өрөө төл гэхэд ажиллаагүй. Одоо 6.143.600 төгрөгийг нэхэмжилж байна. Ариунжаргал 2 дүүтэй нь бид нар ярилцаад гарсны орой нөхөр нь миний толгойг тасдана гээд явж байсан гэсэн. Гомдолтой байна гэв.

          Мөрдөн байцаалтад хохирогч В.Батбилэгийн: “... Би Жигд Хүч компаний захирлаар ажилладаг. Компаниа байгуулаад 11 жил болж байна. Манай компани гадаад дотоод худалдаа үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Г.Гантулга, С.Ариунжаргал гэх эхнэр, нөхөр хоёр манай компанид жолооч борлуулагчаар ажилд ороод 7 жил болж байгаа. Дунд нь орж гарч байсан. Дээрх хүмүүстэй бид гэр бүлийн найзууд. Гэтэл эхнэр С.Ариунжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нөхөр Г.Гантулгын ХААН банкны данс руу компаний борлуулалтын мөнгө болох 1,9 сая төгрөгийг өөрийн нөхөр Гантулгын данс руу манай компаний бүтээгдэхүүнийг авч борлуулдаг барс зах дээр лангуу ажлуулдаг Энх-Амгалан гэх хүнээр шууд нөхөр Гантулгынхаа данс руу 4 удаагийн үйлдлээр 1,9 сая төгрөг шилжүүлүүлсэн байсан. Ариунжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нэг л бид нараас зугатаад байхаар нь бид борлуулалтанд явуулахгүй байж байгаад шалгатал компанид нийт 6.143.600 төгрөгний хохирол учруулсан байсан. Өдөр бүр тооцоо хийж баримтаараа тулж явдаг байсан. Бараа бүтээгдэхүүн авсан газарууд нь мөнгөө өгөхгүй байна гээд яваад байсан байна лээ. Нийт мөнгөний зээлтэй 6 иргэнээс очиж лавлахад бид мөнгөө өгсөн, танай борлуулагч мөнгөө алдсан гэж байсан, зарим нэг хүнд нь орлогоороо цалинждаг учир  нэг  дансанд  борлуулалтын  мөнгөө  хийдэг  гэж хэлээд нөхрийнхөө данс руу

 

 

дээрх 1,9 сая  төгрөгийг  хийлгэсэн  байсан. Дээрх зургаан  газарт  нийт  6.143.600

төгрөгний бараа өгсөн байсан. Тэгтэл дахиад шалгахад мөн барс зах дээр манай компаний бүтээгдэхүүн авдаг Отгонбаяр гэх иргэний бараа авсан 224.000 төгрөгийг компанид тушаалгүй өөрөө авч завшсан байсан. Нийт 6.367.600 төгрөг завшсан байна. Манай компани Улаанбаатар майонез үйлдвэрлэдэг. Өдөр бүр борлуулалтанд явдаг. Дээрх мөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2016 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд завшсан байсан. Дээрх хүмүүстэй та нар мөнгөө өгөөч гэж манай эхнэр очиж уулзахад бид удаахгүй өгнө гээд байсан гэсэн. Сүүлд нь Ариунжаргал мөнгөө алдчихсан та нар надад мөнгөө өгөөгүй байгаа гээд хэлчих гээд байхаар нь бид хэлсэн. Олон жил харьцаж байсан болохоор үнэхээр мөнгө төгрөгөө алдсан юм байх гэж бодож байсан гэж хэлж байсан. Одоо энэ дээрх 6 иргэн Ариунжаргалд бараа бүтээгдэхүүний мөнгө өгсөн гэдэгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Нийт дээрх мөнгөнөөс дансаар 4 удаа бусдын бэлнээр аваад завшсан байсан. Ариунжаргалтай уулзаад болсон асуудлыг нь хэлэхэд хүлээн зөвшөөрөөд төлнө гэсэн боловч зааж өгсөн хугацаанд төлж барагдуулахгүй худлаа яриад яваад байна. Борлуулалтын мөнгөө Ариунжаргалд өгсөн талаараа бүх хүмүүс бичиг хийж өгсөн өөрөө бид нараас мөнгөө алга болгосон гэж гуйгаад байсан учир бид итгээд ийм зүйл хэлсэн гэж тэдгээр хүмүүс хэлж байсан. Ариунжаргал болон түүний нөхөр Гантулга компанид хоёулаа л борлуулагч жолоочоор ажиллуулж байсан. Борлуулалтын мөнгийг Ариунжаргал гар дээрээ авах эрхтэй, эргээд өдөртөө компанид авч ирж тушаах үүрэгтэй байдаг. 7 жил ажиллаж байгаа ийм үйлдэл гаргаж байгаагүй...”. ... Дэлгүүрүүдэд падаанаар бараа өгдөг хувь хүмүүс лангуу түрээслэгч нарт итгэлцэл дээр хар дэвтэр хөтлөөд явдаг. Орой бүр тооцоо хийж үлдэгдлээ хүлээлгэж өгч борлуулсан майнозныхаа тооцоог хийдэг. Лангуу болон дэлгүүр бараа бүтээгдэхүүн зээлээр авсан бол тэрийгээ зээлээр авсан гэж тулгаад явдаг. Ариунжаргалын хувьд зээлээр авч өгдөг асуудлыг өөртөө ашиглаад компаний мөнгө завшиж байгаа юм. Баяр ёслолын үеэр 7-8 сая төгрөг ордог. Нэг машин майноз 7-8 сая төгрөг болдог. Би 10 сая төгрөг тушааж байсан тохиолдол байгаа. 10 сая төгрөгнөөс 6,1 сая төгрөгөө алдсан гээд байгаа тэгвэл 4 сая төгрөг компанид тушаасан зүйл байхгүй байгаа. Барс зах дээр бараа авсан хүмүүс барааны мөнгийг оны өмнө дараа сая 1 сар гарангийн өмнө өгсөн байгаа учраас дээрх хүмүүсийн барааны мөнгийг алдах ямар ч боломжгүй. Ариунжаргалын Барс зах дээр бараа өгсөн үйлчлүүлэгч нар барааны мөнгөө тухай бүр өгч байсан байгаа юм. Би 2016 оны 04 дүгээр сард шалгалт хийнэ гэхэд Ариунжаргал дээрх 6 лангуу түрээслэгч рүү аргалаад өгөөрэй гэж залгасан байдаг. Тухайн хүмүүст 2 сая төгрөг алдсан гэсэн байсан надад 3 сая төгрөг 2016 оны 4 дүгээр сарын эхээр алдсан. Энх-Амгалан болон Бямбацэрэн нараас мөнгөө аваад нийт 3 сая төгрөг хаячихсан гэж хэлсэн. Барс захын лангуу түрээслэгч нар дээр бараа өгч авахдаа ямар нэгэн падаан хөтөлдөггүй. Итгэлцэл дээр явагддаг. Ерөнхийдөө 6,1 сая төгрөг дутаад гараад ирэхэд би мөнгөө хаясан гэсэн. 3 сая төгрөгөө алдсан үлдэгдэл мөнгөө яасан гэхээр юм хэлэхгүй байгаа юм. Өөрөө хүлээн зөвшөөрөөд тэр хүмүүстэй уулзуулаад худлаа ярьсан нь тодорхой болоод Ариунжаргал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр Ариунжаргалын ажлыг тасалбар болгоод борлуулалтын бүртгэл хөтлөлтийн дэвтэрийг нь хураан авсан. Өдөр өдрөөрөө борлуулалтаа бичээд өгөөгүй гэсэн байсан. Өөрийнх нь хавтсан дотор нэг цаас байхаар нь аваад хартал машины мөнгө зээл төлсөн энэнд тэрэнд өгсөн гээд 10 сая гаран төгрөг бичсэн байсан. Тэр нь одоо ямарч учиртай юм бүү мэд. Ариунжаргал гар дээр 640.000 төгрөгний цалин авдаг. Нөхөр нь мөн нийгмийн даатгалаа төлөөд 640.000 гаран мянган төгрөг авдаг. Нөхөр нь 2015 оны  12  дугаар  сарын  10-ны  өдөр  ажлаас  гарснаас  хойш  Ариунжаргал

 

 

зээлтэй хүмүүсийн мөнгө авчирч өгөхгүй дээр нь  давхар зээл өгөөд яваад байхаар

нь би шүүж үзэн  дээрх  дутагдлыг  гаргаж ирсэн. 2015 оны хавар Приус 30 маркийн

автомашин зээлээр авсан. Урьдчилгаа мөнгө авсан өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна. Машиндаа 580.000 төгрөг төлдөг гэсэн. 3 жилийн хугацаатай зээлээр авсан гэсэн. Нөхөр нь ажилгүй ганц хүний цалин хүрэлцэхгүй байхаар нь компаний мөнгөнөөс өр ширээ өгсөн байх гэж бодож байна. Түүнээс биш 6,1 сая төгрөг алдсан гэж бодохгүй байна. Орлогын мөнгө зээлнээс бусад нь бүгд таардаг. Авсан барааны мөнгөө зээл хэлбэрээр бичээд компанид итгүүлээд би нөгөө хүн дээр нь нэмж зээл бичээд яваад байсан. Тэгтэл аль хэдийн компаний мөнгийг ашигласан байсан талаар мэдлээ. Энэ хүнээс компаний мөнгө болох 6,1 сая төгрөгөө авсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх.8-10/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ж.Долгорсүрэнгийн: “... Ариунжаргал эхпээд манайд ажиллахдаа савлагчаар ажиллаж байгаад дараа нь борлуулагч болсон. Түүнээс хойш борлуулагч хийж байсан. Манайх Улаанбаатар майонез үйлдвэрлэдэг юм. Борлуулалт хийхээрээ бэлэн мөнгө авч орой бүр орлогоо тушаадаг юм. Манай компаний хувьд худалдан авагч нарт итгэлцэл дээр зээлээр өгөх асуудал гардаг. Худалдан авагч нар бэлэн мөнгө байхгүй бол миний дансаар хийж явах тохиолдол гардаг. Дансаар хийнэ гэвэл миний данс руу хийлгэ гэдгийг манай борлуулагч нар сайн мэднэ. Ариунжаргалын хувьд нөхрийнхөө данс руу борлуулалтын мөнгийг хэд хэдэн удаа хийлгэсэн байсан. Яагаад миний данс руу хийлгээгүй юм гэхэд хариулахгүй байгаа. Нөхрийхөн данс руу хийсэн худалдан авагч нараас Гантулга гэх хүний данс руу борлуулалтын мөнгийг яагаад хийсэн талаар тодруулахад борлуулагч Ариунжаргал өөрийнхөө дансанд борлуулалтын мөнгийг хурааж байгаад компанид тушаавал урамшуулалт цалин олгодог юм гэж тухайн хүмүүст ойлгуулсан байснаар 1 хүнээс нийт 1.905.000 төгрөг Гантулгын данс руу хийсэн байсан. 2016 оны 04 дүгээр сарын эхээр Ариунжаргал борлуулалтын мөнгө тушаах нь багасч нэг хүн дээр их өртэй болоод байхаар нь би энэ хүн эхний мөнгөө тушаахгүй байхад яагаад нэмж бараа өгөөд байгаа юм гэж хэлээд байсан. Асуухаар тэр лангууны хүн гадаад явсан ирэхгүй байна, өгөхгүй байна гээд яваад байхаар нь сэжиглээд бараа авдаг худалдааны төвүүдээр яваад асууж тодруулахад бүгд өгсөн өртэй хүн байхгүй байсан. 6 хүн дээр өр үүсгээд яваад байсан очоод асуухад бүгд өгсөн байсан. Би эхлээд өөрийг нь дагуулаад явахад компаниас шалгалт хийж байгаа гээд наддтай хамт явж байхдаа тухайн хүмүүс рүү нүдээ ирмээд тэр хүмүүс нь надад мөнгө өгч чадаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ганцаараа яваад дахин асуухад бүгдээрээ мөнгөө өгсөн Ариунжаргал тэдгээр хүмүүсээс би орлогынхоо мөнгийг алдчихсан юм та нар аргалаад хэлээд өгөөрэй гээд байсан юм байна лээ. Тухайн хүмүүс надад бүгд Ариунжаргалд барааны мөнгө өгсөн гэж бичиг хийж өгсөн Ариунжаргал ч гэсэн надад тухайн хүмүүсээс барааны мөнгөө авсан гэдгээ хүлээж гарын үсэг зурсан. Яагаад ингэж худпаа хэлсэн талаар нь тодруулахад би хаячихсан юм гэж хэлээд байгаа юм. Би тухайн хүмүүс чамд энэ их мөнгийг бөөнөөр нь өгөөгүй дандаа увуулж цувуулж өгсөн байхад чи яахаараа бөөнөөр нь хаясан гээд байгаа юм гэхэд юм хариулахгүй байгаа юм. Зарим худалдан авагч нарт Нарантуул зах дээр алдсан зарим хүмүүст Барс зах дээр алдсан гэж хэлсэн байсан...”  …С.Ариунжаргал нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр компаний борлуулагчаар гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээнд ямар нэгэн эрх үүрэг зааж өгөөгүй. Гэхдээ борлуулагч нь борлуулалтын орлогоо бэлнээр авчирч компанид тушаагаад явдаг. Үүнийг бид хүлээн зөвшөөрөөд хэрэгжүүлээд явж байсан. Бэлэн болон бэлэн бусаар заавал өдөр бүр компанид тушаах ёстой байдаг. Энэ талаараа гэрээн дээр зааж өгөөгүй борлуулагч хүний үүрэг  нь борлуулалтын орлогоо авчирч

 

тушаах л ёстой байдаг. Хэтэрхий их итгэж итгэл найдвар өгч явснаас ийм асуудал гаргалаа. Энэ хүнд бид итгэж боломжоороо маш их тусалж байсан. Шүүх рүү шилжүүлэхээс нь өмнө өгөх болов уу гээд би урт хугацаанд хүлээлээ хичнээн өөрөө хүлээн зөвшөөрч байгаач гэсэн төлж компанийг хохиролгүй болгох хүсэл эрмэлзэл байхгүй байгаад нь гайхаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ярьсан бүх зүйл үнэн...” гэсэн мэдүүлэг /хх.11-12, 116/,

 

           Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нэргүйгийн: “... Би Жигд Хүч компанид өргүй. Бараа зээлээр авч, өгөх тохиолдол байдаг. Энэ компани 2 дах болон 5 дах өдөр ирдэг. Эхний өдөр авсан барааны мөнгөө дараа ирсэн өдөр нь төлөөд явдаг. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ариунжаргал над руу залгаад Долгорсүрэн шалгалтаар очно би хэдэн төгрөгний өртэй байгаа чамаас авлагатай байгаа гээд хэлчихье чи өртэй гэж хэлээрэй гээд надаас гуйсан. Долгорсүрэн эхлээд 4 сард орж ирээд гарсан, юм асуугаагүй, дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ариунжаргалын хамт орж ирээд чи барааны мөнгөө төлөөгүй өртэй байгаа юмуу гэхэд Ариунжаргал Долгорсүрэнгийн ард зогсоод нүдээ ирмээд байхаар нь би 666.000 төгрөгний барааны мөнгө өгөөгүй байгаа өртэй байгаа төлнө гээд гаргасан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Долгорсүрэн орж ирэхээр нь Би Ариунжаргалыг гуйгаад байхаар нь өөрт чинь өртэй гэж хэлсэн юм, өр байхгүй, надаас гуйгаад байсан юм гэж үнэнээ хэлсэн. Ариунжаргал надад яагаад мөнгөний асуудал болсноо хэлээгүй чамаас өөр гуйх хүн байхгүй байна. Би удахгүй төлнө гээд байхаар нь Долгорсүрэнд би барааны мөнгө өгөөгүй гээд хэлчихсэн юм. Ариунжаргалтай бараа хүлээж авсан хүлээлгэж өгсөн орлогын мөнгө өгч авсан талаар гарын үсэг зурсан баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх.13-14/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Энх-Амгалангийн: “... Уг компаниас Улаанбаатар майноз бүтээгдэхүүнийг 10 орчим жил авч борлуулж байна. Ариунжаргалыг уг компаний борлуулагчаар ажилладаг талаар мэдээд 2 жил болж байна. Би Жигд Хүч компанид өргүй. Борлуулагчид бараа авсан мөнгөө бэлэн өгөөд явдаг. Би заримдаа барааны төлбөрийг Долгорсүрэнгийн дансаар хийдэг байсан. Тэгтэл 2015 оны 11 дүгээр сард байх Ариунжаргал та барааны мөнгө энэ данс руу хийгээрэй гээд нэг данс өгсөн. Яагаад энэ данс руу хийж байгаа юм гэхэд бид тус тусдаа төлөвлөгөөтэй тэрүүгээрээ цалинжиж байгаа гэж хэлсэн. Тэр өгсөн данс руу нь би 4-5 удаа 1.905.000 төгрөгийг хувааж хийж байсан. Долгорсүрэн 2016 оны 4 дүгээр сард ирээд та 2 сая гаран төгрөгний өртэй байна гэхээр нь надад өр байхгүй гэж хэлсэн. Тэр үед Ариунжаргал над руу залгаад та 2 сая төгрөгний барааны мөнгө Ариунжаргалд төлөөгүй байгаа гэж хэлээд өгөөч гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хоорондын 2 сая гаран төгрөгний барааны мөнгө болох байх. Надаас Ариунжаргал удаа дараа та барааны мөнгөний өглөгтэй гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан. Яагаад мөнгөө дутаасан талаараа надад юм хэлээгүй. Би Долгорсүрэнд Жигд Хүч компанид өргүй барааны мөнгөө бүрэн төлсөн гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх.15-16/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбажавын: “... Би 2005 оноос хойш Улаанбаатар майонезийг уг компаниас авч борлуулж байна. 2014 оноос Ариунжаргалыг уг компаний борлуулагч гэдэг утгаар нь мэднэ. Би Жигд Хүч компанид өргүй. Би 2015 оны 2 дугаар сард 1 сая гаран төгрөгний бараа аваад төлж дууссан. Жигд Хүч компаний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгөний үлдэгдэл 350.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард, 200.000 төгрөгийн 2015 оны 12 дугаар                       сард, 150.000  төгрөгийг  бэлнээр  Ариунжаргалд  өгч  явуулж  өргүй  болж  байсан.

 

Долгорсүрэн захирал ирээд манай компанид чи 500.000 төгрөгний өртэй юм байна гэхээр нь би 500.000 биш гэхэд ард нь Ариунжаргал зогсоод над руу нүд ирмээд байхаар нь би тиймээ би өртэй гэж хэлээд явуулсан. Явсаных нь дараа Ариунжаргал над руу залгаад чи санаа зоволтгүй найз нь мөнгийг чинь тушаачихна мөнгөө алдчихсан юм гэж хэлээд байсан.Долгорсүрэн дахин надтай ирж уулзахад нь би 350.000 төгрөгний барааны үлдэгдэл мөнгө өгөөгүй байгаа гэж хэлээд гаргасан. Би уг нь өргүй байсан, тэр үед Ариунжаргал залгаад чи 350.000 төгрөгний барааны мөнгө өгөөгүй гэж хэлээд өгөөч одоо Долгорсүрэн очиж шалгана гээд байсан юм. Сүүлд нь 2016 оны 4 дүгээр сард ирэхээр нь би үнэнээ хэлээд Ариунжаргал гуйгаад байхаар нь худлаа хэлсэн юм гэж би хэлсэн. Би барааны мөнгөө борлуулагчид нь бэлнээр өгдөг. Би 350.000 төгрөгний барааны мөнгөө Ариунжаргалд өгсөн гэдэг бичиг Долгорсүрэнд хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх.17-18/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Ням-Осорын: “... Жигд Хүч компаний борлуулагч Ариунжаргалтай харьцаад 2 жил болж байна. Би уг компанид өргүй. Бараа зээлээр авч төлөх тохиолдол олон гарч байдаг. Тогтсон хугацаандаа төлөөд явдаг. Би барааны мөнгө борлуулагчид бэлнээр төлдөг. Дансаар бол Долгорсүрэнгийн дансаар шилжүүлдэг байсан. оны өмнө байх Ариунжаргал надад та Долгорсүрэнд 1 сая төгрөгний өртэй гэж хэлээд өгөөч зах дээр явж байгаад алдчихлаа түр аргалаад өгөөч гээд байсан. Уг нь би өргүй байсан. Долгорсүрэнг 2016 оны 04 дүгээр сард ирэхэд нь манайх өргүй 1 сая төгрөгний барааны мөнгийг хуваагаад өгсөн. Ариунжаргал өртэй гээд хэлээд өгөөч гээд байсан юм гэж Долгорсүрэнд хэлсэн. Тэгээд манай охин Бямбацэрэн Жигд Хүч компанид өгүй мөнгөө төлсөн гэж бичиг хийж өгсөн. 1 сая төгрөгний бараа авч байснаа санахгүй байна. Ариунжаргал 1 сая төгрөгний өртэй гэж хэлээд өг гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх.19-20/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ж.Ганцолмоны: “... Би зах дээр ажлаад 5 жил болж байна. Жигд Хүч компаниас Улаанбаатар майноз байнга авч борлуулдаг. Жигд Хүч компаний борлуулагч гэдэг утгаар нь Ариунжаргалыг мэднэ. Би борлуулагчид барааны мөнгө бэлнээр өгдөг байсан. Бараа зээлээр авч өгөх тохиолдол байдаг. Би 2015 оны сүүлээр 1 сая гаран төгрөгний барааны мөнгө төлөгдөөгүй явж байгаад оны дараа Ариунжаргалд 1 сая төгрөгийг 2-3 удаа хувааж өгсөн. Тэгээд өргүй байж байтал. Жигд Хүч компаниас Долгорсүрэн ирээд мөнгөө өгөөч өрөө төл гэсэн. 2016 лны 04 дүгээр сарын эхээр байсан. Тэр үед Ариунжаргал надад Би нарантуул зах дээр явж байгаад 2 сая төгрөг алдчихлаа одоо компаниас шалгалтаар ирнэ. Үлдэгдэлтэй байсан 1 сая төгрөгийг өгөөгүй байгаа гэж хэлээд өгөөч найз нь удахгүй компанид төлчихнө гээд байсан.2015 оны намар надад тэгж хэлж байсан. Би 2015 оны дамжсан 1 сая төгрөгийг 2016 онд би багтааж би төлж дуусгасан. Эхний барааны мөнгөө өгөөд дахин аваад бичүүлээд явж байсан. Ариунжаргал надаас бэлэн мөнгө 3 удаа тасалж авсан. Би өргүй надаас гуйгаад байхаар нь би тант худлаа хэлсэн юм. Ариунжаргал мөнгөө Нарантуул зах дээр алдсан гэж байсан гэж хэлсэн юм. Ариунжаргал надад 2015 оны намар 2 сая төгрөг Нарантуул зах дээр алдчихсан гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /хх.21-22/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ү.Елдарын: “... Би 2 жил гаран Жигд Хүч компаниас Улаанбаатар майноз бүтээгдэхүүн авч борлуулж байна. Борлуулагчаар нь Ариунжаргал эгч явдаг. Би уг компанид өргүй. Би 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 276.000 төгрөгний бараа аваад тухайн үедээ өгч чадаагүй 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  бэлнээр  Ариунжаргал  эгчид  өгсөн.  2016  оны  04  дүгээр сард

 

Долгорсүрэн эгчээс түрүүлээд Ариунжаргал эгч орж ирээд одоо Долгорсүрэн одоо орж ирнэ ирэхээр нь 276.000 төгрөгний барааны мөнгө тушаагаагүй байгаа гээд хэлээд өг гээд байсан. Орлогоноос 2 сая гарантөгрөг алга болгосон гээд байсан.Тэгэхээр нь би Долгорсүрэн эгчид би барааны мөнгө тушаагаагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ариунжаргал эгчид би хүний өмнөөс загнуулмааргүй байна гэхэд уучлаарай одоо наад мөнгийг чинь тушаана гэж мессеж бичсэн. Орлогын мөнгө өгч авалцсан гарын үсэг зурдаггүй. Дараа нь Дологорсүрэн эгч орж ирэхээр нь би өргүй Ариунжаргал эгч гуйгаад байсан талаар үнэнээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх.23/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Гантулгын: “... Би Жигд Хүч компанид тодорхойлсон ажил албан тушаал байхгүй бүхий л ажлыг хийж байсан. 2008 оноос 2016 он хүртэл ажилласан. Дунд нь 1,6 жил тасарсан. Ариунжаргал манай эхнэр юм. Би ганцхан ХААН банкинд данс эзэмшдэг. 5082016757 гэсэн данстай байгаа. Эхнэр хааяа авч явж хэрэглэж ашигладаг. Уг миний дансанд Жигд Хүч компаний борлуулалтын орлого орж ирж байсныг сайн мэдэхгүй байна. Орлого орж ирж байсан удаа байгаа байх, олон удаа бол байхгүй байх. Би миний дансанд орсон компаний орлогоос хувьдаа авч завсан удаа байхгүй. Би машины зээл сар бүр 670.000 төгрөг өгдөг юм. 2016 оны 01, 02 дугаар сард байх миний картанд 100.000 гаран мянган төгрөг байсан тэгтэл компаний борлуулалтын орлого хүн хийсэн байсныг банк татчихсан байхаар нь би эхнэрт гарган хүлээлгэж өгч байсан. Тэр нь одоо миний мэдэж байгаагаар 580.000 төгрөг байсан байх. Сайн санахгүй байна. Би халтуур хийдэг учраас 15 хоног яваад өгсөн байх тухайн мөнгийг нь. Өөрөөр бол санаатай авч борлуулалтын орлого ашиглаж байсан удаа байхгүй. Энэ компаний орлого миний дансаар олон удаа орж гарч байсан дутааж үзээгүй. Эхнэр компаний орлого дутаасан талаар би мэдээгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын сүүлээр мэдсэн. Надад эхнэр цагаан сарын өмнөхөн орлогын мөнгө цүнхэлж явж байгаад алдчихсан надад болон компанид хэлж чадаагүй өөрөө цалингаасаа хийе гэж бодоод ийм байдалд орчихлоо гэж хэлээд бид нар сандарсан. Тухайн үедээ хэлж чадаагүй захирал ойлгохгүй байх гэж бодоод хэлээгүй гэсэн. Тухайн үедээ цагдаад хандаагүй гэсэн. Яг хаана алдсанаа мэдэхгүй байсан гэсэн. Би барс зах дээр Нарантуул зах дээр алдсанаа мэдэхгүй байсан гэсэн. Боломжоороо мөнгийг нь өгч хохиролгүй болгоно. Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн...” гэсэн мэдүүлэг /хх.115/,

 

          Мөрдөн байцаалтад сэжигтэн С.Ариунжаргалын: “... Би Жигд Хүч компанид 10 орчим жил ажиллаж байгаа. Савлагч борлуулагч, жолооч зэрэг олон ажил хийж байсан. Цэвэрлэгчээ хүртэл хийж байсан. В.Батбилэг, Долгорсүрэн нартай гэр бүлийн найзууд энэ хоёрыг үйлдвэр нээгээгүй байхад найзалж үйлдвэрээ нээгээд 4-лээ хамтарч ажилладаг байсан. Нөхөр бид хоёрын хувьд компанид оруулсан хөрөнгө гэж байхгүй. 2016 оны 2 дугаар сард компаний орлогын мөнгө болох 6 сая 100 орчим мянган төгрөгийг би алдчихсан. Барс юмуу Нарантуул зах дээр алдсан байх яг хаана нь алдсанаа мэдэхгүй байгаа юм. Өдрөө санахгүй байна түгээлт хийгээд орлогоо татаад явж байгаад орой нь тооцоогоо шахтал 6,1 сая орчим төгрөг дутсан. Тухайн өдөр орлогын мөнгөө торонд хийгээд цүнхэндээ хийсэн байсан. Зарим нь багцтай зарим нь багцгүй явж байсан. Миний бодпоор цүнхний цахилгаан эвдэрхий байсан учир цүнхнээс суйлаад авсан байх гэж бодож байна. Мөнгө алдсан талаараа компанидаа би хэлээгүй манай захирал тиймэрхүүү зүйл хүлээж авдаггүй идсэн уусан гээд загнаад байдаг учир тэгэх байх гэж бодоод хэлээгүй. Нэгэнт алдсан миний буруу юм чинь олж нөхөж хийнэ гэж бодоод цагдаад хандаагүй компаний захирал  үнэмшихгүй  байх  гэж бодоод хэлээгүй.  Миний  данс  хөтөлдөг

 

дэвтэр захирлын эхнэрт байгаа. Яг хэдний өдрөө санахгүй байна. 2016 оны 02 дугаар сар. Тухайн өдөр орлогын мөнгө нийт 10 гаран сая төгрөгтэй явж байсан үлдэгдэл нь хэдэн төгрөг байсан. Тэр мөнгөө компанидаа тушаасан. Одоо дэвтрээ харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Барс зах дээр 60 гаран хүнд Нарантуул зах дээр 10 орчим хүнд бараа борлуулдаг. Борлуулалтнаасаа буугаад мөнгөө бэлнээр тушааж үлдэгдэл бараагаа мөн тушаадаг. Бараа авч байгаа хүмүүсдээ барааг зээлээр өгч болдог. Давхар мөн зээлж болдог. Зээлэх тохиолдолд захирлын эхнэр рүү асууж байгаад давхар зээл өгдөг. Урдны өр ширээ цуглуулаад тухайн өдрийн орлогын мөнгө нийлсэн байсан. Цагаан сарын үе учир борлуулалт сайн байсан үе. Цагаан сар шинэ жилээр борлуулалт сайн байдаг. Надад компанид төлөх өр байхгүй би 10 жил ажиллахдаа бараа бүтээгдэхүүн орлогын мөнгө дутааж байгаагүй. Миний данс хөтөлдөг дэвтэр байгаа тэр дэвтэр дээр хэдэн төгрөгний орлого хэдэн хүнээс авсан талаар бичсэн байгаа. Харин алдсан мөнгөнийхөө талаар би дэвтэр дээр тэмдэглээгүй. Цаасан дээр тусад нь тэмдэглэсэн юм шиг санагдаад байна. Орлгоын мөнгийг захиралын эхнэр Долгорсүрэнгийн данс руу бараа авч байгаа хүмүүсийн мөнгийг хийлгүүлдэг. Би өөрөө захирлын эхнэртэй хамт явж байгаад цүнхтэй бичиг баримтаа хулгайд алдаж байсан. Тэгээд нөхөр Гантулгын ХААН банкны картыг түр хэрэглэж байсан. Дансны дугаар нь 5082016757 гэсэн дансаар 1 хүнээс 3-4 удаа авсан байх. Бид нарыг бэлэн мөнгө авчирсангүй данс руу хийлээ гээд байдаг. Бэлнээр нь авах хүсэлтэй байдаг учир уг хүнээр нөхрийнхөө данс руу хийлгүүлээд бэлнээр гаргаад компанид тушааж байсан. Хэдэн төгрөг гэдэгийг нь сайн мэдэхгүй байна. Барс захын түрээслэгч нарт би орлогын мөнгөө алдчихсан манай захирал үнэмшихгүй та нар намайг та нараас мөнгөө аваагүй байгаа гэж хэлээд өгөөч түр хүлээлгээд өгөөч гэж хэлж байсан удаа байгаа. Зарим хүмүүс сар дамжиж байж барааныхөө мөнгийг өгдөг. Одоо олон сар өгөөгүй хүмүүс байгаа. Нөхөр бид хоёр Приус 30 маркын машин лизингтэй гэтэл нөхрийн дансруу хийсэн компаний орлогоос 100 гаран мянган төгрөг банк татчихсан байхаар нь нөхөр эргүүлж надад өгч байсан. Түүнээс биш хувьдаа завшиж байсан асуудал байхгүй. Амьтан ах дүүс олон жил ажил хөдөлмөр эрхэлж байж унах унаа байхгүй гээд байхаар нь зээлээр нэг машин автал захирал уурлаж эхэлсэн. Та нар машинаар яадаг юм та хоёрт машины хэрэг юу байгаа юм гэхээр нь машин тэрэг хэрэгтэй байна аав ээж ах дүүдээ очмоор байна гэж зөрж байж авсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Компаний мөнгийг олж өгөх гээд хөөцөлдөж байна..” гэсэн мэдүүлэг /хх.25-28/,

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч С.Ариунжаргалын: “... Би байгууллагын орлогын мөнгө алдсан талаараа хэнд ч хэлээгүй цалингаасаа тухайн мөнгийг төлнө гээд явж байсан. Би тухайн өдөр хэдэн газраас хэдэн төгрөгний орлого аваад явж байсан талаараа мэдэхгүй байна. Миний ажлын дэвтэр дээр байгаа. Би цагаан сарын өмнө мөнгөө алдсан яг хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Би бараа авсан хүмүүсийг барааны мөнгөө төлөөгүй өртэй явж байгаа гээд өр үүсгээд компанидаа хэлээд явж байсан. Оны өмнө хэд хэдэн хүнээс нөхрийнхөө дансаар орлогын мөнгө аваад байгууллагадаа тушааж байсан. 2016 онд бол нэг л хүнээс орлогын мөнгө дансаар авч байсан. Энх-Амгалан гэх хүнээс орлогын мөнгө нөхөр Гантулгын ХААН банкны дансаар авч байсан. Яг хэдэн төгрөг авсанаа би мэдэхгүй байна. Би орлогоороо цалинждаг гэж хэлж байгаагүй. Энх-Амгалан эгч Долгорсүрэн бид хоёрт танай эрэгтэй борлуулагч бэлнээрээ орлогоо авна бид нар орлогоороо цалинждаг гэж хэлж байсан мөртлөө одоо болохоор намайг хэлсэн гээд байгаа. Гантулгын дансанд орсон компаний мөнгийг шууд аваад компанид тушааж байсан. Хувьдаа хэрэглэж байсан зүйл байхгүй. Дансанд компаний орлого байхад манайх машины  зээл  төлдөг  байсан  тэгтэл  нөхрийн  данснаас  100  гаран  мянган төгрөг

татсан байсан. Яагаад ингээд миний мөнгө бүрэн болчихов карт чамд байгаа юу гээд нөхөр асуухаар нь надад карт байгаа гээд шалгаад бид хоёр мэдэж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх.119/,

 

          “Нийслэл аудит” ХХК-ний гаргасан аудитын дүгнэлт:

          “... Жигд хүч ХХК-ний борлуулагч С.Ариунжаргал нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 4 хүртэлх хугацаанд нийт 6.143.600 төгрөгийн борлуулалтын орлогын мөнгийг компанид тушаагаагүй болох нь нягтлан бодох бүртгэлийн болон анхан шатны баримтуудаар нотлогдож байна...” /хх.108-109/

 

          Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх.117/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.34/,

          Иргэний үнэмлэхний лавлагаа /хх.35/ зэрэг болно.

 

          Эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Шүүгдэгч С.Ариунжаргал нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигд Хүч” компаний борлуулагчаар ажиллаж байхдаа 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дугаар сарын 4-ний өдрийн хооронд тус компаниас итгэмжлэгдэн хариуцсан борлуулалтын орлогын 6,143,600 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч В.Батбилэг, гэрч Ж.Долгорсүрэн /хх.11-12, 116/, гэрч Ц.Нэргүй /хх.13-14/, гэрч Г.Энх-Амгалан /хх.15-16/, гэрч Д.Бямбажав /хх.17-78/, гэрч Д.Ням-Осор /хх.19-20/, гэрч Ж.Ганцолмон /хх.21-22/, гэрч Ү.Елдар /хх.23/, гэрч Г.Гантулга /хх.115/, шүүгдэгч С.Ариунжаргал нарын мэдүүлэг, “Нийслэл аудит” ХХК-ний гаргасан аудитын дүгнэлт /хх.108-109/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Ариунжаргал нь бусдаас итгэмжлэгдэн хариуцсан 6.143.600 төгрөгийг хувьдаа завшаагүй, хулгайд алдсан гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч С.Ариунжаргал уг мөнгийг хэдийнээс эхэлж авсан, хэзээ хулгайд алдсан, хэргийн санаа сэдэлт зэрэг нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохыг хүссэн боловч мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч С.Ариунжаргалыг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С.Ариунжаргалын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

          Шүүгдэгч С.Ариунжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлын 6.143.600 төгрөгийг шүүгдэгч С.Ариунжаргалаас гаргуулж, хохирогч В.Батбилэгт олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Санжмятавын Ариунжаргалыг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Ариунжаргалд оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд нийгмээс тусгаарлаж ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Ариунжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч С.Ариунжаргал нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Ариунжаргалаас 6.143.600 /зургаан сая нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж, хохирогч В.Батбилэгт олгосугай.

         

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг

хүчин төгөлдөр болтол ялтан С.Ариунжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР