Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0003

 

Л.Б*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагч Ж.О******* нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Б*******ын нэхэмжлэлтэй, Т******* Ж.О*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТөв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ж.О*******ийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-33, 19-06-019-34 тоот Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт, 19-06-019-35 тоот Төлбөр хариуцуулах тухай актуудыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О******* шүүхэд гаргасан тайлбартааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд нөхөн төлбөр тогтоох тухай улсын байцаагчийн 19-06-019-34,19-06-019-33, 19-06-019-35 тоот актуудыг хуулийн хүрээнд тогтоосон.

19-06-019-34 тоот актын хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Б******* нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан заалтыг зөрчин ХБНГУ-д зорчих онгоцны билетийн үнэ, амь даатгалын төлбөр, визний хураамжид 2.559.260 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийгдэмжих сангаас зарцуулж, гадаад томилолтын зардлыг байгууллагын үйл ажиллагааны төсөвт батлагдсан зардлаас бус тусгай зориулалт бүхий сангаас зарцуулсанд төлбөр тогтоосон болно.

19-06-019-35 тоот актын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 11дүгээр зүйлийн 11.2, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр-ийн 3.2-т заасныг мэдсээр байж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бусад байгууллагын удаа дараа тавьсан хүсэлт, тэдний жишиг, дээд шатны байгууллагатай хийсэн аман тохиролцоонд үндэслэн үр ашиггүй зарцуулсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан Ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно гэсэн заалтыг баримталсан гэх боловч Хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, стратеги, төсөл хөтөлбөрийн санал боловсруулж батлах бүрэн эрхийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хэрэгжүүлдэг. Тус зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 2014 онд хэрэгжүүлэх 6 хөтөлбөр, 4 төсөл батлагдсан ба эдгээрт ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулсан хөтөлбөр батлагдаагүй, тухайн нөхцөл байдал, цаг үед дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа зорилтот бүлгийн иргэдийг дэмжсэн төсөл, хөтөлбөр батлан хэрэгжүүлэх болсон.

19-06-019-33 тоот актын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Бизнест хөтлөх харгуй ТББ, Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Аж ахуй эрхлэлт, бизнес хөгжүүлэх сургалт явуулах гурван талт гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд оролцогч талууд хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад Хөдөлмөрийн хэлтэс дээрх сургалтын байгууллагаар нийт 9 удаа сургалт явуулсан ба үүнээс эхний удаагийн сургалт хэзээ, хэрхэн явагдсан нь тодорхойгүй байхад 07 дугаар сард 53 хүний сургалтын зардалд 1.325.000 төгрөг, дараагийн сургалт зардалд 12 дугаар сард 1.890.000 төгрөг шилжүүлсэн байсан учраас акт тогтоосон. Санхүүжилтшилжүүлэхэд санхүүгийн анхан шатны баримтад байх шаардлагатай сургалт явуулах сургалтын байгууллагын шаардлага хангасан гэрчилгээний хуулбар байхгүй, ямар багш хэдий хугацаанд ямар сургалт явуулах нь тодорхойгүй буюу багшийн анкетгүй, сургалтын хөтөлбөр, ирцийн бүртгэл байхгүй, сургалтад оролцогч тус бүрийн бөглөх анкетыг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд бөглөн гарын үсэг зурсан, сургалт зохион байгуулсан тайлан, фото зураггүй гэх мэт сургалт явуулсан гэх нотолгоо байгаагүй тул сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэхгүй.

Шалгалтын хугацаанд тус хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн Э.А*******д баримтыг үзүүлж холбогдох материалыг тодруулахад мэдэхгүй, бүрдүүлж аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба баримтад хавсаргасанматериалыг дурдуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан хуулбарыг тайлбартаа хавсаргаж өгсөн гэжээ.

Гуравдагч этгээд П.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 15 ялтныг сургалтад хамруулах хүсэлт ирүүлсэн, мөн албаны дарга Н.Түвшинжаргал 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 29-ний өдөр 1/619-657 тоот албан бичгүүдийг манайд ирүүлсэн.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.8 дахь заалт, мөн хуульд заасан зарчмуудыг баримтлан дээрх15 иргэнийг аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 14 хоногийн сургалтад хамруулж, эрүүл мэндийн үзлэгт оруулж, сургалтын болон эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны зардалд 5.150.000 төгрөгийг санхүүгийн холбогдох бичиг баримт, нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн. Энэ бүх баримт бичиг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн архивт байгаа. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: Барилгын ажил гүйцэтгүүлж байсан 15 ялтныг төсөл хөтөлбөрт хамруулж Бетон-арматур, Цахилгаанчин мэргэжлээр сургах сургалтыг явуулж,Чадамжийн гэрчилгээ олгосон бөгөөд сургалтын зардал, эрүүл мэндийн үзлэгийн нийт зардал болох 5.150.000 төгрөгийг төсөл, хөтөлбөрийн зардлаас зарцуулсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, 4.1.6, 11 дүгээр зүйлийн 11.8-д Ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно гэсэн заалтуудыг үндэслэн тус сургалтыг хуулийн хүрээндзохион байгуулсан. Сургалтад зарцуулагдсан хөрөнгө зориулалт бусаар зарцуулагдаагүй гэжээ.

Гуравдагч этгээд Л.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Сургалтын болон эрүүл мэндийн үзлэгийн зардлуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон эмнэлгийн байгууллагын албан ёсны дансанд хууль, журмын дагуу шилжүүлсэн бөгөөд зориулалт бусаар зарцуулсан зүйл байхгүй. Иймд байцаагч Ж.О*******ийн тавьсан төлбөр төлүүлэх тухай актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Э.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ныөдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3.2.2, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 4.1.1, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 02 дугаар сарын 13-ныөдрийн А/27 дугаар тушаал зэргийг үндэслэн сургалтад хамрагдах сумд, хүний тоо, зарцуулах хөрөнгийн жагсаалтыг гаргасан.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдсан малчин өрхийн гишүүдийгчадавхжуулах бүлгийн сургалтыг Бизнест хөтлөх харгуй ТББ-тай хамтран 2014 оны 12 дугаар сарын 05-наас 10-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Бүлгийн сургалтад хөтөлбөрт хамрагдсан Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Батсүмбэр, Борнуур, Баянчандмань, Баянцогт, Баянхангай, Заамар, Баян-Өнжүүл, Баянжаргалан зэрэг 12 сумын нийт 54 иргэнд аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээ олгосон.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр-ийн 4.1.1 дэх заалтыг үндэслэн хувиараахөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд Бизнест хөтлөх харгуй ТББ-тай хамтран аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулсан. Бизнесээ эхэл сургалтад тус аймгийн Алтанбулаг суманд 24 иргэн, Өндөрширээт суманд 10 иргэн, Зуунмод суманд 19 иргэн, нийт 53 хөдөлмөр эрхлээгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хамрагдсан бөгөөд сургалтыг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээ олгосон.

2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Малчдын хөдөлмөрэрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3.2.2, Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр-ийн 4.1.1 дэх заалтуудыг үндэслэн аж ахуй эрхлэлтийн сургалтыг хуулийн хүрээнд зохион байгуулж ажилласан. Иймд байцаагч Ж.О*******ийн тавьсан сургалтын зардал 3.215.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 12 дугаар зүйлийн 12.1, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.10, 23.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-33, 19-06-019-34 тоот актуудыг тус тус хүчингүй болгож, улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-35 тоот актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...энэхүү сургалт нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 23 дугаарзүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.4, 28 дугаар зүйлийн 28.8.2 дахь заалтуудтай нийцээгүй байх улсын байцаагчийн 19-06-019-35 тоот актыг хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж дүгнэлээ гэжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эхлээд тухайн актын хууль зүйн үндэслэлийг тогтоох буюу актыг гаргах үндэслэл болгосон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт нь Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчийн бүрэн эрхэд хамаарч байгааг, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг хэрэглэх субъектийг хөдөлмөрийн улсын байцаагч эсвэл шүүгчид гэж тодорхой заасан байтал нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч тухайн заалтыг үндэслэн акт тогтоосныг тодруулж үнэлээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь заалтад заасан хуулийг чанд сахих үүргээ биелүүлээгүй гаргасан актыг хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж дүгнэсэн байна. Иймд тухайн акт гаргах эрх бүхий субъект мөн эсэх, актад үндэслэсэн хууль тогтоомж нь тухайн улсын байцаагчийн эрх хэмжээнд нийцэж байгаа эсэх, улсын байцаагчийн акт тогтоохдоо хамт олноор нь 3-4 ажилтанд төлбөр хариуцуулах байдлаар гаргасан нь хуульд нийцэж байгаа эсэх, хэдийгээр ялтанд зориулан хэрэгжүүлэх төсөл батлаагүй боловч Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр-т тусгагдсан зардлаас хэмнэсэн мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр сургалт явуулсан нь ялтанд тустай нийгэмд ашигтай сургалт болж, мэргэжлийн чиг баримжаатай мэргэшсэн ажилтан болох,хүмүүжигчид суллагдаад ажлын байртай болох, амьдралын зөв замаа сонгох, дахин хэрэг төвөгт оролцохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн ажил болсон гэдэг үүднээс тухайн ялтанд зарцуулаад холбогдохбайгууллагуудад тушаасан /баримтаар нотлогдсон/ мөнгийг ажил хийсэн мэргэжилтэн, дарга хэдэн төрийн албан хаагчдаар буцаан төлүүлэх нь зүйтэй эсэх зэрэг асуудлыг тодруулах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын байцаагчийн 19-06-019-35 дугаартай актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Т*******ийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-33, 19-06-019-34 дугаартай актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч тус байцаагчийн 19-06-019-35 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-35 дугаартай актаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэр бүхий 15 хүмүүжигчийг Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Бетон арматур, цахилгаанчин-ы сургалтад хамруулсны төлбөр 3.800.000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэр бүхий 27 хүмүүжигчийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамруулсны төлбөр 1.350.000 төгрөг, нийт 5.150.000төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсийн нэр бүхий ажилчдаар төлүүлж, төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэр бүхий 15 хүмүүжигчийг Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалтад хамруулсан тухайд:

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, төслүүд батлах тухай 05 дугаар тогтоолд ялтанд зориулан хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр батлагдаагүй, төсөвт энэ төрлийн сургалт явуулахаар төлөвлөөгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүжигчдэд сургалт явуулсан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 28 дугаар зүйлийн 28.8.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн сургалтад ...ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн...хамрагдаж болохоор байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Ялтан -д зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 15 ялтанд мэргэжлийн ур чадварын сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, тэдэнд Чадамжийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон, энэ үйл ажиллагаа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасантай нийцсэн байх тул ...хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийг бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хоригдож буй иргэдийг хамруулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хоригдож буй иргэдийг сургалтад хамруулсан зардал 3.800.000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд тооцохгүй.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэр бүхий 27 хүмүүжигчийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамруулсан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-дЯлтан -д зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамаарахгүй.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-33, 19-06-019-34 дугаартай актуудын тухайд:

Бизнест хөтлөх харгуй ТББ-аас 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд Бизнесээ эхэл сургалт, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Бүлгийн сургалт-ыг зохион байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Б******* ХБНГУ-д хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр зуучлалын орон нутаг дахь хөгжлийн чиг хандлага, туршлагыг судлах сургалт семинарт хамрагдсан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.10-д хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх... хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулж болохоор заасантай нийцэж байх тул дээрх актуудаар тогтоосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө гэж үзэхгүй.

Хариуцагч Ж.О******* нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар тус газарт нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 онд төлөвлөгөөт шалгалт,...хийх зөвлөмж-ийн Нэгдүгээр зүйлийн 1.10.3 дахь хэсгийн с, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд шалгалт,... хийх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох зөвлөмж-ийн Нэгдүгээр зүйлийн 1.11.4 дэх хэсгийн а-д тус тус зааснаар...нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нь ... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд шалгалт хийх ажиллагааг заавал төлөвлөх үүрэгтэй. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 232 тоот хяналт шалгалт хийх удирдамжаар нийгмийн хамгааллын улсын байцаагч Ж.О*******ийг тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон тэдгээртэй холбогдсон тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг шалгуулахаар томилсон байх тул нэхэмжлэгчийн тухайн актыг гаргах эрх бүхий субъект биш гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.10, 23.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19-06-019-33, 19-06-019-34 дүгээр акт болон 19-06-019-35 дугаар актын сургалтын зардалд зарцуулсан 3.800.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 19-06-019-35 дугаар актын эрүүл мэндийн үзлэгт зарцуулсан 1.350.000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөншийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН