Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 002

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Буянт сумын  2 дугаар багийн оршин суугч Б.М-ийн   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох;

             “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос татгалзсан шийдвэр болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Б.М тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн  олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М. итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Балжинням овогтой Марал-Эрдэнэ намайг анх 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Буянт сумын Засаг даргын шийдвэрээр эмээ болох Бакааны Баастад үрчлүүлсэн билээ. Ингэхдээ эмээ маань 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан болно. Тиймээс миний бие өөрийнхөө нэр дээр бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч 2003 онд буюу хүүхэд үрчлэх үед Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “...60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно...’’ гэж заасан. 2003 оны 12 дугаар сард иргэн Б.Бааст нь 61 настай байсан тул үрчлэлт хууль зөрчиж буруу хийгдсэн байна гэж Нийгмийн даатгалын хэлтсээс хариу өгсөн. Талийгаач Б.Бааст нь 2003 оноос 2018 он хүртэл  намайг өсгөн хүмүүжүүлж асарсан нь үнэн байх ба тухайн үед эмээ болох Б.Бааст нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой хүн байсан болохыг дурдаж байна. Түүнчлэн бидэнд ямар нэгэн ашиг хонжоо олох зорилго байхгүй, шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй гэж тооцогдоогүй, сүрьеэ, сэтгэцийн болон ямар нэгэн өвчин зовуурьгүй байсан. Тухайн үед гарсан Буянт сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 49 дугаартай захирамж өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн  би 2003 оноос хойш 2018 он хүртэл 16 жилийн хугацаанд эмээ болох Б.Баастын асрамжид байсныг анхаарах нь зүйтэй. Тиймээс нэгэнт үрчлэлт хийгдэж Баастын нэрээр овоглогдож гэрчилгээ авсан, өнөөдрийг хүртэл Баастаар овоглож бичиг баримтад бичигдсэн, цаашид ч энэ овгоороо насан туршдаа амьдрах нь ойлгомжтой.

Тус шүүхэд энэ асуудлын талаар өмнө 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04-р сарын 29-ний өдрийн 110/Ш32019/0125 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан юм. Татгалзлын нэг үндэслэл нь  намай өөрөө шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэх үндэслэл байх бөгөөд ийнхүү өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж байна. Харин 2 дахь үндэслэл нь бол урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэсэн бөгөөд бидний зүгээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч гомдлын хариу гараагүй байсан тул хүлээгээд байсан. Гэтэл 2019.07.08-ны өдөр хариу гарсан боловч бидэнд 9 дүгээр сарын сүүлээр мэдэгдсэн тул бид аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тэтгэвэр олгох тухай шийдвэр гаргаж, 2018.09.29-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгохыг тус тус даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж дарга  Т.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэн Ч.Б, Б.М 2018 оны 12 дугаар сарын 29-нд тэжээгчийн тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл өгч хандсан болно. Иргэн  Буянт сумын Засаг даргын 2003 оны 49 дүгээр захирамжаар үрчлэлт хийгдсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 1999 оны 07 дугаар сарын 01-ээс хойш мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг зөрчиж үрчлэлт хийгдсэн тул тэтгэвэр тогтоох боломжгүй байсан.

Иргэн Ч.Балжинням нь удаа дараа тухайн хэлтэст өргөдөл гаргасан боловч хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 тоот, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг үндэслэн хариу өгсөн. 2010 оны 04 дүгээр сарын 22-нд Гэр бүлийн тухай хуульд дахин өөрчлөлт орсон тул уг иргэний захирамж нь өмнөх хуулийн заалтыг үндэслэн гаргасан тул уг захирамжийг хуулийн заалт зөрчсөн гэж үзсэн болно  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ үрчлэлтийн асуудал дээр Нийгмийн даатгалын байгууллагаас хуульд заасан журмын дагуу үрчлэлт хийгдээгүй учраас тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн үүднээс хариу өгсөн байна. Үүнийг хариуцсан байцаагчийн хувьд тухайн үед хууль зүйн зөвлөгөө аваагүй байсан. Уг нь энэ асуудлаар шүүхэд тусдаа хандаж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн дагуу үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах ёстой байсан. Нөгөө талаар Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй,үрчлэлттэй холбоотой бичиг баримтаа  өөрөө бүрдүүлж өгсөн, өгөөгүй асуудал нь эргэлзээтэй байсан. Мөн  Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн дагуу тэжээгчээ алдсаны дараагаар тодорхой хугацаанд хандах ёстой. Тэр хугацаагаа баримтлаагүй зэрэг нөхцөл, шалтгааны улмаас татгалзаж байгаа. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна. Дээд шатны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан. Нэхэмжлэгч тал гомдлын зөвлөл гэж ярьж байгаа болохоос аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа тогтоогоогүй байх юм бол дээд шатны байгууллага болох Ерөнхий газарт гомдлоо гаргах ёстой. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчсөн  гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмжийг тогтоох ёстой байсан. Тогтоогоогүй тохиолдолд дээд шатны байгууллагад гомдлоо гаргах ёстой. Хэрэв байцаагчийн үйлдлийг хууль бус гэж тогтоолгохыг хүссэн бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар байцаагч нь  захиргааны байгууллага,  албан тушаалтан мөн, тухайн байцаагчийг хариуцагчаар татах ёстой байсан. Байцаагч нь өөрөө шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргаад явж байгаа асуудал байгаа. Хэрэв энэ байцаагчийг хариуцагчаар татах юм бол энэ хэргийг шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал бас байгаа гэж үзэж байна. Учир нь шүүхэд хандсан бол тэр асуудлыг шийдвэрлэтэл энэ хэрэг  түдгэлзэх ёстой. Одоо байцаагчийг хариуцагчаар татаагүй, хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс байгаа тул би энийг мэдэхгүй байгаа. Би зөвхөн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж оролцож байгаа. Иймээс хариуцагч мөн, биш гэдэгт эргэлзэж байгаа. Нийгмийн даатгалын тухай хуульд Нийгмийн даатгалын байгууллага гэж бичсэн болохоос биш албан тушаалтан өөрөө байгууллага байж болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь :

Буянт сумын 2 дугаар багийн иргэн Б.Бааст нь 2003 онд ач болох Балжиннямын Марал-Эрдэнийг үрчлэн авах тухай хүсэлт гаргаж,  Марал-Эрдэнийн эцэг Ч.Балжинням, эх Б.Цэрмаажав нар нь  хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрөл өгснөөр Буянт сумын  Засаг даргаас Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэн Балжинням овогтой Марал-Эрдэнийг Б.Баастад үрчлүүлэхээр шийдвэрлэн 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 49 дүгээр захирамж гаргасан. Уг захирамжийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.8–д зааснаар  Буянт сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтнаас Балжинням овогтой Марал-Эрдэнийг Б.Баастад үрчилснийг 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, Марал-Эрдэнийг эх Б.Баастаар овоглож төрсний гэрчилгээ шинээр олгосон, мөн үрчлэн авагч Б.Бааст нь 2003 оноос  эхлэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаад 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна. 

Үрчлэн авагч  Б.Бааст нь 2018 онд нас барснаар түүний үрчлэн авсан хүүхэд болох д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Б.М харгалзан дэмжигчээр томилсон Ч.Балжиннямаас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  өргөдөл гаргасан байх ба тус хэлтсээс “Буянт сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр  захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т  “60-аас дээш настай... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн, 61 настай Б.Баастад хүүхэд үрчлүүлсэн нь хууль бус” гэдэг үндэслэлээр  2019  оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр[2] д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, үүний  1 дэх заалтад  “Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр   төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй  хүүхэд”, 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно” гэж  тус тус зохицуулсан.

Дээрх нотлох баримтуудаар Балжиннямын Марал-Эрдэнийг эмэг эх Б.Бааст нь 2003 онд үрчлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан тэжээгч  Б.Бааст нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаснаар 2003 оноос эхлэн өндөр насны тэтгэвэр авч байсан,  Б.Баастыг нас барахад түүний асрамжид байсан үрчлэн авсан хүүхэд  нь 17 настай байсан буюу хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-т заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах  эрх бүхий этгээдэд хамаарч байх тул д   тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  хуулийн дээрх заалтуудад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгоогүй хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд  дүгнэлт өгч шийдвэрлэх учиртай тул  нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу үрчлэлт хууль ёсны хийгдсэн эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гаргах  үндэслэлгүй юм.

Түүнчлэн Марал-Эрдэнийг  эмэг эх Б.Баастад үрчлүүлсэн Буянт сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  49  дүгээр  захирамж, үрчлэлтийн улсын бүртгэл хүчин төгөлдөр  байгаагаас гадна хэдийгээр үрчлэн авагч Б.Бааст нь 2003 онд охин  Б.Марал-Эрдэнийг  үрчлэн авах үед Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т  “60-аас дээш настай,  ...хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэх заалт хүчин төгөлдөр байсан боловч  энэ нь Б.Марал-Эрдэнийг Б.Бааст 2003 онд үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэхгүй,  тэжээгч нь нас барсан хүүхдэд  тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...нийгмийн даатгалын байцаагчийг хариуцагчаар татах ёстой байсан, нэхэмжлэгч тал аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэрийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт  гомдол гаргаагүй урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, тэтгэвэр тогтоолгох өргөдлөө хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад гаргаагүй” гэж тайлбарлан маргасан.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019  оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг  нэхэмжлэгч  эс зөвшөөрч  уг шийдвэрийг хүчингүй болгох, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, олгохыг  даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг тодорхойлон ирүүлсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж заасантай нийцсэн байна.

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т ”Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана”, 3-т “Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална”, Засгийн  газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан   “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан  зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 18-ын а/-д “ажил олгогч, даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэсгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш  14 хоногийн дотор гомдлоо зөвлөлд гаргах”, е/-д “зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдлоо гаргах” гэж тус тус заасан.

            Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019  оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн  хурлаар хэлэлцээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  “д урьд гарсан шийдвэрийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй”  гэж шийдвэрлэж хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдож байгаа  тул нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө: 3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор” гэж заасан ба д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан түүний харгалзан дэмжигчийн өргөдлийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүлээн аваад  дээр дурдсанаар үрчлэлт хууль бус гэдэг үндэслэлээр 2019  оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн байх тул  нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд  дээрх үндэслэлүүдээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос  татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, тэжээгч нь нас барсан өдөр болох 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэст  даалгаж шийдвэрлэх   үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1, 15 дугаар зүйлийг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоос татгалзсан шийдвэр болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн  олгохыг  тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

[1] Хэргийн 7,9,10,29,35-38-р хуудас

[2] Хэргийн 3-р хуудас

[3] Хэргийн 26,30-31-р хуудас

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2020/0002

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: