| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00366/И |
| Дугаар | 130/ШШ2017/00371 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2017/00371
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 130/ШШ2017/00371 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, БЙ****** регистрийн дугаартай, Ботахара-Сарик овогт Ж.Аын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маншук нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-нээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар, аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо болон Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1994 оны 12 дугаар сарын сарын 31-ний хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ж.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 11 дүгээр сарын 10-наас Өлгий хотын 8 жилийн сургуульд Өдөр өнжүүлэх бүлгийн багшаар, 1990 оны 01 дүгээр сарын 05-аас Биеийн тамирын багшаар давхар ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тухайн үеийн Өлгий хотын АДХГЗахиргааны гишүүд болон хотын Ардын хурлын Тэргүүлэгчдийн хамтарсан хурлын шийдвэр, хотын даргын захирамжаар ОСГ-ны 5 дугаар Хорооны даргаар томилогдож, 1995 оны 9 дүгээр сарын 01- ний өдөр хүртэл ажиллаж байгаад Өлгий сумын ЗДТГазрын даргаар шалгаруулалтад орж томилогдсон. Мөн 2000 оны 10 дугаар сарын 19-нээс 2004 оны 11 дүгээр сарын 19 хүртэл Өлгий сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад орон нутгийн сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн юм. 2017 оны 01 дүгээр сард Засгийн газрын 2005 оны 77 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг бодуулахаар хөдөлмөрийн дэвтрийг авч явж байгаад офицерын үнэмлэх бусад бичиг баримтын хамт автобус дотор цүнхний карманаас хулгайд алдсан юм. Тухайн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлсэн боловч одоо хүртэл олдоогүй болно. Тухай бүр ажилласан хугацааны ажилд орсон, гарсан бүх тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичүүлж, МХГазрын байцаагчаар баталгаажуулалт хийлгэж байсан. 2017 оны 4 дүгээр сараас ажилд орсон, гарсан тушаалын лавлагаа, хуулбарыг аймгийн Архивын газраас авсан боловч намайг 1991 оны 01 дүгээр сарын 03-нд багшаас чөлөөлөгдсөн тушаал 4 дүгээр сургуулийн 1991 оны архивд тушаасан тушаалд огт байхгүй байна. Мөн 2011 онд Өлгий сумын ИТХ-ын хурлын сүүлийн 10 гаруй жилийн материалыг архивд тушаахад 2004 оны оны материалыг өгөөгүй байна. Одоо тэр материал олдохгүй байна.
Иймд миний Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-нээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар, аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо болон Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1994 оны 12 дугаар сарын сарын 31-ний хүртэл тус тус ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн 8 жилийн дунд сургуульд өдөр өнжүүлэх болон биеийн тамирын багшаар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-т шилжиж ирсэн. Тухайн үед миний ажилд орсон 2 тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Тийм учраас улсад ажилласан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан. Би 1986 онд цэргийн нэгдсэн дээд сургууль төгсөөд Ардын армийн 257 дугаар ангид ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаас болж 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймагт шилжиж ирсэн. Аймгийн Боловсролын газрын даргын тушаалаар Өлгий хотын 8 жилийн сургуульд өдөр өнжүүлэх бүлгийн багшаар томилогдож, 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн багш болон биеийн тамирын багшаар ажилласан. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж нийгмийн даатгалын шимтгэлийн системд шилжсэн учир би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгөн үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-ээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар, аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо болон Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1995 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 1995 оны 9 дүгээр сарын 01-нээс 1999 оны 01 дүгээр сарын 27-ны хүртэл, Өлгий сумын тогтвортой хөгжил байгаль орчин экологийн асуудал хариуцсан ажилтнаар 1999 оны 01 дүгээр сарын 27-ноос 2000 оны 10 дугаар сарын 19-ний хүртэл, Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн даргаар 2000 оны 10 дугаар сарын 19-нээс 2004 оны 11 дүгээр сарын 19-ний хүртэл ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Гэвч хүсэлт гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа багасгаж Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-нээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар, аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо болон Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1994 оны 12 дугаар сарын сарын 31-ний хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна
1. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 275 дугаартай архивын лавлагаанд: Өлгий сумын 4 дүгээр 10-н жилийн сургуулийн 1991 оны захирлын тушаалыг шүүн үзэхэд иргэн Ж.Аыг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргаагүй гэсэн боловч хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-нээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар. Үүнд:
-хавтаст хэрэгт авагдсан 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 180 дугаартай архивын лавлагаанд: Аймгийн АДХГЗ-ны Ардын Боловсролын хэлтсийн даргын 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай тушаалаар Ж.Аыг 8 жилийн сургуульд багшаар томилсон байна.
-1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Өлгий хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 6 дугаартай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан тушаалд: ... 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс ... эчнээ курст явсан Биеийн тамирын багш Х оронд Аыг ... тус тус түр ажиллуулсан байдал,
-1980 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос олгосон 031171 дугаартай Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэхт: 1980 оны 4 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл татвар төлж байсан байдал,
-хамт ажилласан гэх З.Шугай, Х.Жаралгасан, С.Есет нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: 1988 оны 12 дугаар сараас Ж.А нь тухай үеийн Өлгий хотын хорооны даргаар шилжих хүртэл хамт ажиллаж байсан. Ж.А нь тухайн үед өдөр өнжүүлэх бүлэг болон биеийн тамирын багшаар давхар ажиллаж байсныг тодорхойлов гэх тодорхойлолт,
-1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон 650331 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхт: Овог Жиенбай, нэр А, 1963 онд төрсөн, 1988 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гишүүнээр элссэн, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн гэсэн ба 1988 оны 9 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл татвар төлж байсан байдал зэрэг бичгийн нотлох баримтаар,
2. Хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо буюу Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн архивын тасгийн архивын хуулбар үнэн гэж тэмдэг дарагдсан 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргын 4 дугаартай тушаалд: ...Өлгий хотын Орон сууц гудамжны хорооны орон тооны даргаар дараах нэр бүхий хүмүүсийг 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулсан ба Орон сууц гудамжны 5 дугаар хорооны даргаа хүсэлт гаргагч Ж.Аыг томилж ажиллуулсан байдал,
-хавтаст хэрэгт авагдсан 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 180 дугаартай архивын лавлагаанд:... Өлгий хотын АТХГЗ-ны 1991 оны 01 дүгээр сарын 12-ны 04 тоот захирамжаар Ж.Аыг хотын 5 дугаар хорооны даргаар томилсон байна.
-Баян-Өлгий аймгийн архивын тасгийн архивын хуулбар үнэн гэж тэмдэг дарагдсан 1995 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 45 дугаартай захирамжийн 2 дахь заалтад Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаар Ж.Аыг 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, 3 дахь заалтаар дэвшин ажиллах болсонтой холбогдуулан Ж.Аыг 5 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд үүнээс дүгнэхэд хүсэлт гаргагч Ж.А нь 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1995 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тухайн үеийн Орон сууц гудамжны 5 дугаар хороо буюу одоогийн Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан байна гэж дүгнэлээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Ж.Аын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-нээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар, аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо болон Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1994 оны 12 дугаар сарын сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 328426 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, аймгийн архивын тасгийн 2009 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181 дугаартай архивын лавлагаа, 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Санал тоолсон дүнгийн тухай 01 дугаартай тогтоол, 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн Засаг даргаас олгосон Баярын бичиг зэрэг нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримт бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЙ****** регистрийн дугаартай, Жантекей сарик овогт Ж.Аын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 8 жилийн дунд сургууль болон Өлгий сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд 1988 оны 12 дугаар сарын 09-нээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл өдөр өнжүүлэх бүлгийн болон биеийн тамирын багшаар, Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Орон сууц гудамжны 5 дугаар хороо болон Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар 1991 оны 01 дүгээр сарын 03-наас 1994 оны 12 дугаар сарын сарын 31-ний хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ