Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00373

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00373

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух, БК***** регистрийн дугаартай, Ители овогт Х.Агийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маншук нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: М.Жтай 1974 онд гэрлэсэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагчХ.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хойбагар овогтой Апдамедия 1974 онд М.Жтай гэр бүл болж, 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид 1975 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж бүртгүүлсэн боловч тухайн үед ямар нэгэн журналд бүртгээгүй, хаатр бөглөөгүй учраас архивын онлайн системд ороогүй гэсэн гааны улмаас гэрлэлтийн лавлагаа авч чадахгүй байна. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас удаа дараа шүүлгэсэн боловч гараагүй болно. Бид 1974 оноос өнөөдрийг хүртэл 43 жил хамт гэр бүл болж амьдарч байна. ИймдХ.А, Жанылс нар 1974 онд гэр бүл болсныг шүүхээр тогтоосон шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэгХ.А болон эх М.Ж нар 1974 онд гэр бүл болсон. Эдгээр хүмүүсийн хамгийн том хүүхэд нь би байгаа.Х.А болон М.Ж нарын гэрлэлтийн бүртгэл лавлагаанаас гараагүй тул шүүхэд гэрлэсэн байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан. ИймдХ.А, М.Ж нар 1974 онд гэр бүл болсныг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.А нь М.Жтай 1974 онд гэрлэсэн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

-ХэдийгээрХ.А, М.Ж нарын гэрлэлт нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1975-1976 оны Улаанхус сумын гэрлэлтийн бүртгэлд байхгүй байгаа боловч хүсэлт гаргагчХ.А нь М.Жтай 1974 онд гэр бүл болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэнХ.А болон М.Ж нарын ИУБ-31(Б) маягтын 14 дүгээрт болон ХААТР маягтын 10 дугаарт гэр бүлийн байдлын талаарх бичилт, уг ХААТР маягтуудын 17 дугаарын эцэг, эх, эхнэр (нөхөр), 16 хүртэл насны хүүхэд гэсний эхнэр, нөхөр гэдэг дээр Х.А, М.Ж, БК******* регистрийн дугаартай хүү А.М 1975 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн, БК****** регистрийн дугаартай охин А.Г БК**** регистрийн дугаартай хүү А.Н, БК***** регистрийн дугаартай хүү А.М, БК****** регистрийн дугаартай хүү А.Е, БК****** регистрийн дугаартай хүү А.Б зэрэг хүүхдүүдийн талаарх бичилт хийгдсэн байдал, М.Жын 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хэлтсээс олгосон Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд М.Жын хүүхдийн талаарх тодорхойлолт, 1976 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 161 дугаартай А.М, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон А.Айнур, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон IA№238 дугаартай А.Бахытжан нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон БӨ562249 дугаартай, БК51112067 регистрийн дугаартай М.Жын БНМАУ иргэний паспортын 5 ба 6, 7 ба 8 дугаар хуудсанд бичигдсэн бичилтүүд, Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд хавтаст хэрэг авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж Х.А, М.Ж нар нь 1974 онд гэрлэсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.3, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус баримтлан БК***** регистрийн дугаартай, Ители овогт Х.А, БК51112067 регистрийн дугаартай Төлек овогт М.Ж нар нь 1974 онд гэрлэсэн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчХ.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ