| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00354/И |
| Дугаар | 130/ШШ2017/00376 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00376
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00376 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух, Жадик баян овогт С.Сн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Жадик хуланбай овогт Е.Ат холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн мөнгө 1600000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний найз Жадик хуланбай овогт Е.А 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би барагшун цуглуулахаар 2-3 хүнтэй цуг явах гэж байгаа, надад 1600000 төгрөг хэрэгтэй байна. Чи надад олж өгөөч, би хүүтэй авна гэсэн юм. А надад хэлэхдээ: 10 хоногоос сарын дотор чиний мөнгийг хүү 200000 төгрөгийн хамт 1800000 төгрөг болгоод өсгөөд өгнө гэхээр нь би итгээд банканд байгаа мөнгөнөөс ээжид мэдэгдэлгүйгээр 11 дүгээр сарын 15-ний өдөр 1600000 төгрөг аваад Ат өгчихсөн юм.
Бид сайн найзууд учраас би түүнээс баримт аваагүй юм. Тэр надад миний барагшуныг ачилцаад, буулгалцаад өг гэхээр нь би найзын хувьд нэг л удаа ачилцаж, буулгалцсан юм. Тэгэхэд хөлс нь гэж 150000 төгрөг өгсөн болно. Дараа нь 11 дүгээр сарын 28-ний өдөр мөнгөний хүү гэж А надад 200000 төгрөг л өгсөн юм.
Би Ат зээлсэн 1600000 төгрөгөө одоо хүртэл авч чадахгүй хохирч байна. Мөнгөө нэхэхээр мөнгө байхгүй, хүмүүсээс авах мөнгөө авч чадахгүй байна. Үнэхээр эвгүй юм боллоо, би мөнгөө авмагц шууд өгнө гэдэг. Гэвч өгдөггүй юм. Энэ оны 1 дүгээр сард дахин нэхэхэд мөнгө авсан хүн хот руу явчихжээ. Ирэхээр нь аваад өгнө гэсэн боловч бас л байдаггүй. Асуух болгонд дараа өгнө гэж надыг чирэгдүүлээд өдий хүрч байгаа тул би эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн юм. Эвлэрүүлэн зуучлагч асуухад бид хамт барагшун цуглуулсан юм. Барагшуныг авсан Турымбек мөнгөө өгч чадахгүй байна. Түүнээс авсны дараа өгнө гэж байна. Би түүнтэй барагшун цуглуулаагүй юм. Зөвхөн нэг л удаа ачилцаж, буулгалцсан гом. Маргаантай тул эвлэрүүлэн зуучлагч шүүхэд нэхэмжлэлээ гарга гэж хэлсэн юм. Иймд Аээс 1600000 төгрөгийг гаргуулан өгч тусална уу гэжээ.
Хариуцагч Е.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.Сн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.
Би нэхэмжлэгч С.Сатыпалдаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1600000 төгрөгийг зээлдэж авсан бөгөөд энэхүү 1600000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэгч С.Сд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Сн нэхэмжлэлтэй, Е.Ат холбогдох зээлийн мөнгө 1600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.А нь нэхэмжлэгч С.Сд зээлийн мөнгө 1600000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Е.А нь нэхэмжлэгч С.Сд 1600000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Сн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийн тал нь болох 20275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 20275 төгрөг, мөн хариуцагч Е.Аээс 20275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Е.А нь нэхэмжлэгч С.Сд 1600000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Сн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийн тал нь болох 20275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 20275 төгрөг, мөн хариуцагч Е.Аээс 20275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Е.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК